Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2026/ШЦТ/175

 

 

 

 

 

 

 

  2026       03          30                                           2026/ШЦТ/175

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.З

Улсын яллагч Э.Г

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2625002310147 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

И овгийн Б-ын Э , Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймаг Тосонцэнгэд суманд төрсөн, 31 настай эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн *** тоотод оршин суух хаягтай, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Э нь 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 11 дүгээр хороололд цуг ажиллаж байсан Б.Б-тай ажил хийж байх явцдаа маргалдаж улмаар нүүр хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь 1 шүдний сулрал, дээд уруул, нуруунд цус хуралт, доод уруул, баруун чихний омог, дээд уруулд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 250 000 төгрөг төлсөн” гэв.

 

Хохирогч Б.Б  “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1.. Хохирогч Б.Б-н  “Би 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багт байрлах 11 дүгээр хорооллын айлын байшин дээр ажиллахаар очсон. Намайг Э гэх Э ын ах нь дуудаад 2026 оны 02 дугаар сарын 15-ны өглөө Э  манай гэрийн гаднаас намайг аваад явсан. Тэгээд тухайн барилга дээр очоод ажиллаж байхад Э  нь металл хавтан зүсэж байсан. Тухайн үед би хажуугаар гарсан чинь намайг Э  нь юм зүсэж байхад хажуугаар гараад явлаа пизда чинь зүсүүлчихвэл яах юм гээд уурлаад байсан. Тухайн үед Э  ер нь ууртай байсан ахтайгаа маргалдаад загнуулаад байсан. Тухайн үед Э  гэх залуугийн туслах хийж байсан 50 гаран насны ах бас яваад өгсөн байсан. Тэгэхээр нь би Э од хандаад би харж байна шүү дээ наан чинь өчнөөн зай байна шүү дээ гээд хэлсэн чинь миний урдаас хүн юм зүсүүлчихвэл яах юм гээд уурлаад байсан тэгэхээр нь “чи яасан сүртэй юм үзээгүй банди вэ” өглөөнөөс уурлаад байх юм гээд хэлсэн чинь Э  хүрч ирээд миний хамар уруул хэсгийг хавсраад цохисон. Тэгсэн чинь миний хамар амнаас шууд цус гарсан чинь ах нь боль гээд салгасан. Тэгээд би цусаа угаачхаад гараад ирсэн чинь миний дээд шүд хөдөлсөн байсан. Э  ахтайгаа муудалцаад ноцолдоод үлдсэн тэгээд би нойлд байж байхад араас орж ирээд дахиж зодох гээд байхаар нь би нойлын хаалгыг дотроос нь цоожилсон. Тэгээд явахаар нь гараад гадаа үүдэн дээр байж байсан чинь дахиж гарж ирээд миний доод уруул руу мөргөсөн. Тэгэхээр нь доошоо тонгойгоод чи одоо болиоч гээд хэлсэн чинь би чамайг гүйцээгээд өгье гээд байхаар нь би өргөөд газар унагаасан чинь ах нь 2 давхраас та 2 ингэж байхаар сайхан зодолдчихооч гээд байсан. Тэгэхээр нь би танай дүүтэй би зодолдохгүй миний шүд хөдөлчхөөд байна гэж хэлээд байшин руу ороод куртикээ аваад явсан чинь араас машинтай ирээд суучих хаачих гэж байгаа юм яасан цагдаад мэгдэх гэж байгаа юм уу хүүхэн шиг пизда минь гээд миний куртикнээс дараад байсан. Тэгж, тэгж байгаад салаад би цагдаа дээр ирээд гомдол гаргасан” гэх мэдүүлэг. /хх-ийн 35-36-р тал/

2. Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ОРХ0726/180 дугаартай “Б.Б-н  биед 1 шүдний сулрал, дээд уруул, нуруунд цус хуралт, доод уруул, баруун чихний омог, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 22-23-р тал/

3. Яллагдагч Б.Э ын мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Г дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Э нь 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэр 11 дүгээр хороололд Б.Б-тай хамт ажил хийж байх явцдаа маргалдаж, нүүр хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь 1 шүдний сулрал, дээд уруул, нуруунд цус хуралт, доод уруул, баруун чихний омог, дээд уруулд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б-н  “Э  хүрч ирээд миний хамар уруул хэсгийг хавсраад цохисон. Тэгсэн чинь миний хамар амнаас шууд цус гарсан чинь ах нь боль гээд салгасан. Тэгээд би цусаа угаачхаад гараад ирсэн чинь миний дээд шүд хөдөлсөн байсан. Э  ахтайгаа муудалцаад ноцолдоод үлдсэн. Тэгээд би нойлд байж байхад араас орж ирээд дахиж зодох гээд байхаар нь би нойлын хаалгыг дотроос нь цоожилсон. Тэгээд явахаар нь гараад гадаа үүдэн дээр байж байсан чинь дахиж гарж ирээд миний доод уруул руу мөргөсөн” гэх мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ОРХ0726/180 дугаартай дүгнэлт, яллагдагч Б.Э ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Э нь 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 11 дүгээр хороололд Б.Б-тай маргалдаж улмаар нүүр хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь 1 шүдний сулрал, дээд уруул, нуруунд цус хуралт, доод уруул, баруун чихний омог, дээд уруулд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Э нь шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-н  эрүүл мэндэд “1 шүдний сулрал, дээд уруул, нуруунд цус хуралт, доод уруул, баруун чихний омог, дээд уруулд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овгийн Б-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А