Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/02833

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/02833

Улаанбаатар хот

 

 

 


Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр байрны .... тоотод оршин суух, ................

Хариуцагч:Баянгол дүүргийн ... дугаар хороо, ...дугаар байрны ... тоотод оршин суух, ФБ91070534, .........,

Нэхэмжлэлийн шаардлага:Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, ............... 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хийсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ......... өмгөөлөгч Э.Нарангарав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ............ хариуцагч ......... холбогдуулан хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, ....ам /........,....байрны ...тоотод байршилтай, ... м.кв талбайтай, ... өрөө орон сууцыг Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг орон сууцыг ....... нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

...... 2019 онд .............тай танилцаж, 2021 онд жирэмсэн болсон үеэс хамтран амьдарч 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүү ........... төрсөн.Нэхэмжлэгч өмнө нь өөр амьдралтай байсан ба 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү ........... төрж гэр бүлийн таарамжгүй харилцаанаас шалтгаалж 2016 онд хүүгийнхээ хамт тусдаа амьдарч байхдаа 2019 онд хариуцагчтай танилцсан, 2022 оны хавраас Хан-Уул дүүргийн ...хороо, . /1.............. байрны .... тоот хаягт байршилтай, .... м.кв орон сууцанд хамтран амьдарч эхэлсэн ба үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ......ийн нэр дээр 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гарч байсан ба ...... нь Металл хайгч сервис ХХК-ийн гэрээт борлуулагчаар ажиллаж, зарсан багаж тутмаас хувь авч авч мөнгөө орон сууц худалдан авахад зориулж хариуцагчид мөнгөө шилжүүлж, хадгалж байж авч байсан юм.

Хамтран амьдарснаас хойш буюу жирэмсэн болсноос хойш зоддог болж шүүхээс торгох, баривчлах шийтгэл авч, хүчирхийллийн улмаас хамгаалах байранд 3 хонож, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байсан ба миний том хүүтэй уулзуулахгүй, аавтай нь уулзаж зүй бус харилцаанд орох гэлээ гэж хардан удаа дараа зоддог байсан тул арга буюу хүүтэйгээ уулзаж чадахгүй байдалд хүргэж, ар гэр, найз нөхөдтэй аливаа байдлаар холбоогүй болгосноос гадна үл ойлголцол үүсгэж, дарамт шахалт үзүүлсэн, 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр дахин зодож гэмтэл учирсан тул Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргаж Шүүх шинжилгээний Ерөнхий газарт гэмтлийн зэрэг тодорхойлуулахаар үзүүлж, гэрээсээ хөөгдөж өнөөдрийн байдлаар хүүгийн хамт байр түрээслэн амьдарч байна.

Намайг хүүгийнхээ хамт 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байхад айлган сүрдүүлж орон сууцаа миний нэр дээр шилжүүлж өг, чамайг алчихвал хүүхдийн нэр дээр шилждэг юм байна гээд гэрээс дагуулж гарч ......компанийн зүүн талд замын хойно байдаг ............. дугаартай нотариатчийн гадаа очиход танхигүй хүнээр дамжуулж гэрээг минь битгий батлуулаарай гэж гуйгаад оруулсан, нотариатчийн зүгээс байраа шилжүүлэх хүний хувьд гэрээ байгуулахыг зөвшөөрөхгүй, ийм маргаантай байхад батлахгүй гэж хэлээд гаргасан, маргааш өдөр нь ............. дахин ирж айлгаж миний нэр дээр орон сууцаа шилжүүлэхгүй бол чамайг болон хүүхдээ ална гэж заналхийлсэн тул арга буюу Нисэхэд байрлалтай нэг цэгийн үйлчилгээнд байдаг нотариат дээр очиж ......... үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн дугаартай Хан-Уул дүүрэг, .... хороо, ...... /17100/, .... байрны ... тоот ... м.кв, ....өрөө орон сууцыг нэр дээр нь шилжүүлсэн ба Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр өргөдөл гаргахаар хандсан боловч ............. нь айлгаад байсан тул арга буюу өргөдлөө буцаан авсан, хариуцагчийн зүгээс Худалдах, худалдан авах гэрээний дагуу 54.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй, тухайн байрны зах зээлийн ханш түүнээс өндөр, намайг болон өөрийн төрсөн хүүг ална гэж сүрдүүлж шилжүүлж авсан хууль бус гэрээ юм.

Иймд насанд хүрээгүй хүү ...........ыг өөрийн асрамжид авах, хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дүр дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д "Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн .......... үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн дугаартай Хан-Уул дүүрэг, 4 хороо, ........, ... байрны .. тоот .... м.кв,... өрөө орон сууцыг Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, маргаан бүхий орон сууцыг ......ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүү ...........ыг эх ......ийн асрамжид үлдээх, Хан-Уул дүүрэг, ... хороо, Арцатын ам /17100/, 1554 байрны ... тоотод байршилтай,....м.кв, ........ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг ......ийн нэр дээр шилжүүлэх шаардлагуудыг хариуцагч зөвшөөрч,

хүү ...........ад хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Хан-Уул дүүрэг, ... хороо, Арцатын ам /......... байрны ... тоотод байршилтай, ... м.кв талбайтай, ... өрөө орон сууц Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагуудаасаа нэхэмжлэгч татгалзан эвлэрч, эвлэрлийн гэрээ шүүхийн шийдвэр бичгээр гармагц биелэгдэхээр тохиролцсон гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч гэрээ байгуулсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ...... нь ........ холбогдуулан хүү ...........ыг өөрийнхөө асрамжид авах, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, .............тай 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, уг орон сууцыг ......ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ......... түүний өмгөөлөгч ......, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...... нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч ...... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ хүү ...........ад эцгээс тэтгэлэг гаргуулах, ...............2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагуудаасаа татгалзаж, хариуцагч . нь хүү ................ыг эх ......ийн асрамжид байлгах, Хан-Уул дүүргийн ... хороо, ......... байрны .... тоотод байршилтай, .... м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ........... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг ......ийн нэр дээр шилжүүлэх шаардлагуудыг хариуцагч ...... хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь шүүхийн шийдвэр бичгээр гармагц биелэгдэхээр талууд тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 568 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 284 175 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ...... нь хүү ...........ад эцгээс тэтгэлэг гаргуулах, .............тай 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж, хариуцагч ..... нь хүү ...........ыг эх ......ийн асрамжид байлгах, Хан-Уул дүүргийн .. хороо, .... ам /17100/, ... байрны ... тоотод байршилтай, . талбайтай...., орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн .........дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг ......ийн нэр дээр шилжүүлэх шаардлагуудыг хариуцагч ............. хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 568 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .............гаас 284 175 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН