| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/00820/И |
| Дугаар | 102/ШШ2024/02400 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2024/02400
| Дугаар 102/ШШ2024/02400 | Улаанбаатар хот | |
|
|
|
|
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, . дугаар хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал тауэр, .давхар ... тоотод байрлах, регистр .
...............од оршин суух, РД-Х............., Монгол овогт Ногоодойн .............,
Хариуцагч:Баянгол дүүргийн ..дугаар хороо,.. байрны .. тоотод оршин суух, РД-..............., ...................,
Нэхэмжлэлийн шаардлага:70 503 565 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очирбаатар, хариуцагч Н.............., Ц.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч ............... нь Н.............., Ц.Оюунчимэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 70 503 565 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Хариуцагч Н.............., Ц.Оюунчимэг нар нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн ЗГ202201-031 дугаартай гэрээ байгуулан сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, авто машин барьцаалсан хэрэглээний зээл зориулалтаар 55,000,000 төгрөгийн зээл авсан.
Тус зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны БГ-202201-031 тоот гэрээнд Ү-2206059509 гэрчилгээний дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан-6, ар зайсан гудамж г95 дугаар байрны гг34 тоот хаягт байршилтай 15,5 м.кв талбайтай авто зогсоолын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө,
Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх фидуцийн ФГ-202201-031 тоот гэрээнд Веiben North benz ND4254 маркийн зүтгүүр төрлийн 92-43 УНС улсын дугаартай, LBZ446DB4AA015645 арлын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд монгол улсад орж ирсэн цагаан өнгийн зүтгүүр, STY.9406ХХҮ маркийн хагас чиргүүл төрлийн 80-11 ГЧ улсын дугаартай, LА9940ХЗЗА1S187 арлын дугаартай 2010 онд үйлдвэрлэсэн 2013 онд монгол улсад орж ирсэн улаан өнгийн хагас чиргүүлийг тус тус үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалсан болно.
Хариуцагч Н.............., Ц.Оюунчимэг нарт нэхэмжлэл гаргаж буй үндэслэл нь Зээлийн ЗГ-202201-031 дугаартай гэрээний 3.3-т Зээлдэгчээс зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусах хүртэлх хугацаанд энэхүү Гэрээнд заасан зээлийн хүүг төлнө, 3.4-т Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн төлбөрийн дарааллаар төлүүлнэ, 4.1-т Талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралт 1-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-аар харилцан тохиролцож баталгаажуулна.Гэрээний Хавсралт 1-д заасан тус хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж тооцогдоно 4.2-т Зээл төлөх хугацаа дуусгавар болсон нь Зээлдэгчийг зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 8.1-т Зээлдэгч нь энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ББСБ-д учруулсан аливаа бүх хохирол, алдагдал, зардлыг бүрэн төлж барагдуулна,
Хариуцагч Н.............., Ц.Оюунчимэг нар нь Үл хөдлөх хөрөнгийн Барьцааны БГ-202201-031 дугаартай гэрээний дараах зүйл, хэсэг, заалтыг зөрчсөн гэж үзэж байна.Үүнд:Гэрээний 4.2-т Зээлдэгч нь Зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн гэрээний хавсралтад заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөөгүй, зээлийг бүхэлд нь төлөх хугацаандаа төлөөгүй, Зээлийн гэрээний 10.2 дахь хэсэгт заасан зөрчил гарсан, эсхүл Зээлийн гэрээ цуцлагдсан бол Барьцааны зүйлээр Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх Банк бус санхүүгийн байгууллагад үүснэ.
Хариуцагч Н.............., Ц.Оюунчимэг нар нь Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээний 3.2.6-д Хөрөнгийн байршил, эзэмшил, ашиглалтын байдлыг тодорхойлох баримт бичиг мэдээллийг ББСБ-д өгч хөрөнгийг хэдийд ч газар дээр нь биечлэн шалгахад ББСБ-д хориг, саад учруулахгүй 5.1-т Дараах тохиолдолд ББСБ Хөрөнгийн өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж хөрөнгийг биет байдлаар бодитойгоор шилжүүлэн авах буюу шууд хурааж авах бөгөөд ББСБ-ын өөрийн дүрэм журмын дагуу шууд худалдан борлуулж Зээлийн гэрээний үүргийг хангуулна.Үүнд:5.1.1-т Зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг хугацаанд нь төлөхгүй 2 хүртэл сар хожимдуулсан, 5.1.2-т Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг удаа дараа хожимдуулсан буюу зөрчсөн, 5.1.5-т Энэхүү гэрээний үүрэг биелэгдээгүй.
Хариуцагч Н.............. Ц.Оюунчимэг нь 2022.01.14-ний өдөр зээл авснаас хойш гурван удаагийн давтамжаар үндсэн зээлийн төлбөрт 10,671,726.94 өгрөг хүүгийн төлбөрт 9,200,416.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 856.47 төгрөг нийт 19,873,000 төгрөг төлсөн байна.Хамгийн сүүлд 2022.08.01-ны өдөр төлөлт хийснээс хойш 516 хоног хугацаа хэтрүүлсэн байна.Хариуцагч Н.............., Ц.Оюунчимэг нар нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/036441 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн.Тус цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дээр дурсан хариуцагч нар нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Хасбаатарын гудамж 6 дугаар бичил хороолол, 6А байрны 70 тоотод оршин суудаг нь тогтоогдсон.
2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээлдэгчийн, үндсэн зээлийн үлдэгдэл 44,328,273.06 /дөчин дөрвөн сая гурван зуун хорин найман мянга хоёр зуун далан гурван төгрөг тэг зургаан мөнгө/ төлөх ёстой хүү 24,088,513.46 /хорин дөрвөн сая наян найман мянга таван зуун арван гурван мянга дөчин зургаан мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 2,086,778.54 /хоёр сая наян зургаан мянга долоон зуун далан найман төгрөг тавин дөрвөн мөнгө/ нийт 70,503,565.06 /далан сая таван зуун гурван мянга таван зуун жаран таван төгрөг тэг зургаан мөнгө/-ийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нар хариу тайлбартаа:Н.............. би 2020 оноос Мөнх-Эрдэнийн найз болох Бавуудоржтой танилцан нөхөрлөх болсон, эхнэр бид хоёр жижиг чулууны цех ажиллуулдаг юм.Бавуудорж нь хаяа машин тэрэг, хөөрөг үзүүлж асуудаг байсан.Нэг өдөр Бавуудорж ББСБ-д машин түр тавих хэрэгтэй байна би өөрөө зээлтэй болохоор болдоггүй та өөр дээрээ зээл аваад өгөөч би удахгүй төлөөд авчихна гээд гуйсан.Тухайн үед нь Бавуудоржид хэлж байсан надад ямар ч өр зээл байхгүй намайг өртэй болгоод орхичихгүй биз дээ гэж хэлж байсан.
Тэгээд цагаан өнгийн кровн маркийн машин Омни Капитал ББСБ-д 26 000 000 төгрөгт тавьж өгсөн.Хэсэг хугацааны дараа кровн маркийн машинаа аваад усны машин солиод тавихаар ярилцан та очоод өмнөх зээлээ хаагаад оронд нь усны машин 26 000 000 төгрөгт тавиад өгчих гэсэн.Тэгээд Бавуудорж сар бүр өөрөө төлөлтөө хийгээд байсан.Заримдаа манай гадаа ирээд миний дансанд мөнгөө хийж байгаад Омни ББСБ руу төлөлтөө хийдэг байсан.Дараа дахиад 2022 оны 1 дүгээр сарын 14-нд том шланз маркийн машин тавиад өгөөч гэсэн.Би одоо дахин зээл тавьж чадахгүй над дээр зээл чинь байгаа биз дээ гэсэн чинь Бавуудорж нь Төрийн банкнаас зээл хөөцөлдөөд бараг бүтэж байгаа 2 тэрбум төгрөг авна тэгээд зээлүүдээ төлчихнө тиймээс та тусалчих л даа гээд гуйгаад байсан.
Энэ удаад бүр 55 000 000 төгрөгт авах хэрэгтэй байна гэсэн Би татгалзсан боловч та юу ч гэсэн банк руу ороод үзье гэж гуйгаад орж асуусан юм.Харин банк бус нь барьцаа хөрөнгө хангалтгүй учир боломжгүй гэсэн.Тэгсэн Бавуудорж нь Зайсан дахь өөрийн орон сууцны доорх Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Ар зайсан 95 дугаар байрны 34 тоот 15 м.кв гараашийг нэмж барьцаалж тавиул болох эсэхийг асуугаад болно гэсэн учир уг гараашийг миний нэр лүү шилжүүлж Омни ББСБ-д Шинэбаяр гэдэг хүнтэй Бавуудорж яриад зээлээ гаргуулж авсан.Уг зээл нь 2022 оны 1 дүгээр сарын 14-нд 45 000 000 төгрөг нь орж ирэнгүүт Бавуудорж шууд эхнэр Баттогтохын данс, Бавуудорж гэсэн данс руу 20 000 000 төгрөг, 20 000 000 төгрөг, 4 000 000 төгрөгөөр нь, 550 000 төгрөгийг Омни ББСБ руу хийж, дараа өдөр нь 2022 оны 1 дүгээр сарын 15-нд банк бусаас 10 000 000 төгрөг нь орж ирэнгүүт Бавуудорж нь энхэр Баттогтохын данс руу хийлгэсэн юм. Бүгд баримтаар нотлогдож байгаа.Би уг зээлүүдийг нь нэр дээрээ авч өгч тусалснаар өөр зүйлгүй энэ мөнгөнөөс нь огт аваагүй болно.Одоо харин ийм байдалд хүргэчхээд Бавуудорж нь надаас та уг хоёр зээлээ төлж чадахгүй байгаа тул Бавуудоржийн компани руу шилжүүлээд уг зээлийг маань компани хариуцаад төлнө гэсэн гээд байцаагчдаа хэлээд өгөхийг гуйсан.
Би харин одоо чиний өрийг үүрч чадахгүй бүх үнэнийг хэлнэ гэж хэлсэн. Тэгээд цагдаад өргөдөл бичиж өгсөн өөрт байгаа бүх баримт нотолгоогоо хавсарган өгсөн байгаа.Найз гэж намайг бөөн өр төлбөрт унагаад зогсохгүй энхэр бид хоёртой цуг ажилдаг ажлын маань залуу Буянхишигийг гуйж байгаад бас уг ББСБ-д машин тавьж зээл аваад, эхнэрийн дүү болох Бадамцэрэнгээс гуйж байгаад бас машин тавиад зээл аваад яг ийм байдалд хүргээд хоёуланг нь шүүхийн хаалга татуулсан юм.
Ер нь Бавуудорж нь ийм аргаар хүмүүсийн нэрийг ашиглаад баахан зээл аваад итгэлийг нь олох гээд том том зээл яриад луйвар хийгээд гаршчихсан хүн юм шиг байна.Тэр цагдаад өгсөн байгаа асуудал нь зөвхөн биднээр тогтохгүй байна. Иймээс Бавуудоржоос уг ББСБ-ын төлбөрийг гаргуулж барьцаанд тавьсан эд зүйлээр нь гүйцэтгэлийг нь хангуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:...............-ийн нэхэмжлэлтэй, Н.............., Ц.Оюунчимэг нарт холбогдох 70 503 565 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэрэгт бид харилцан тохиролцож, хариуцагч Н.............., Ц.Оюунчимэг нар 70 503 565 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15 503 565 төгрөгөөр ...............-д бүрэн төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлөөгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар эвлэрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ............... нь хариуцагч Н.............., Ц.Оюунчимэг нарт холбогдуулан 70 503 565 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 70 503 565 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15 503 565 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулах, хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд барьцаалуулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан-6, ар зайсан гудамж г95 дугаар байрны гг34 тоот хаягт байршилтай 15,5 м.кв талбайтай, авто зогсоол, Веiben North benz ND4254 маркийн зүтгүүр төрлийн 92-43 УНС улсын дугаартай, LBZ446DB4AA015645 арлын дугаартай зүтгүүр, STY.9406ХХҮ маркийн хагас чиргүүл төрлийн 80-11 ГЧ улсын дугаартай, LА9940ХЗЗА1S187 арлын дугаартай чиргүүлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрсэн нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /510 468+70 200/ 580 668 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 290 334 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1................-ийн нэхэмжлэлтэй, Н.............., Ц.Оюунчимэг нарт холбогдуулан 70 503 565 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 70 503 565 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15 503 565 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулах, хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд барьцаалуулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан-6, ар зайсан гудамж г95 дугаар байрны гг34 тоот хаягт байршилтай 15,5 м.кв талбайтай, авто зогсоол, Веiben North benz ND4254 маркийн зүтгүүр төрлийн 92-43 УНС улсын дугаартай, LBZ446DB4AA015645 арлын дугаартай зүтгүүр, STY.9406ХХҮ маркийн хагас чиргүүл төрлийн 80-11 ГЧ улсын дугаартай, LА9940ХЗЗА1S187 арлын дугаартай чиргүүлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 580 668 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.............., Ц.Оюунчимэг нараас 290 334 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...............-д олгосугай.
3.Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН