Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/02848

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/02848

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, .. дүгээр хороолол,.. дугаар байрны .. тоотод оршин суух, регистр ........, .............овогт ....,

Нэхэмжлэлийн шаардлага:Ажилласан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ........, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ........ нь ажилласан тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би ...... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажилд орж улмаар .... оны .. дүгээр сарын 31-ний өдөр хүртэл ажилласан.Хөдөлмөрийн дэвтэрт орсон, гарсан тушаал бичигдсэн боловч орсон гарсан, тушаал байхгүй ... аймгийн архивын тасаг, Нийслэл болон Үндэсний төв архиваас шүүлгэж үзэхэд Увс аймгийн нийтийн ахуйн үйлчилгээний удирдах газрын баримт архивд шилжиж ирээгүй зэргээс болж тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна.Иймд .... оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс ... оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Увс аймгийн нийтийн ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс:НААҮЯ-ны боловсон хүчний газраас ... оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгосон ... дугаар хөдөлмөрийн дэвтэр, гэрч ...... нарын тодорхойлолтыг шүүхэд шүүхэд өгсөн.

Гэрч. нараас авсан мэдүүлгийг ..............шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ........гийн нэхэмжлэлийн заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Би өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа тул миний ... оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс ... оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ....с аймгийн нийтийн ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэж тайлбарласан.

........ Увс аймгийн нийтийн ахуйн үйлчилгээний удирдах газарт ... оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс ... оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

........д НААҮЯ-ны боловсон хүчний газраас ... оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгосон 326302 дугаар хөдөлмөрийн дэвтэрт-АҮУГ-ын даргын ... оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 369 дүгээр тушаалаар ... оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс Ахуй үйлчилгээний удирдах газрын оёдлын тасагт оёдолчноор авч ажиллуулав, АҮУГ-ын даргын 1992 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 02 дугаар тушаалаар ... оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс Ахуй үйлчилгээний удирдах газрын оёдлын тасгийн оёдолчноос чөлөөлөв гэжээ.

Харин ........ нь ... оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс ... оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Увс аймгийн нийтийн ахуйн үйлчилгээний удирдах газрын оёдлын тасагт оёдолчноор ажиллаж байсан болох нь нотлогдоогүй байна.

Гэрч ........... нар ....... оноос .... онд ........тай хамт ажиллаж байсан гэж мэдүүлсэн байх боловч тэднийг Увс аймгийн нийтийн ахуйн үйлчилгээний удирдах газрын оёдлын тасагт ажиллаж байсан болохыг нотолсон баримтгүй байх тул ........гийн ... оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс ... оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл .... аймгийн нийтийн ахуйн үйлчилгээний удирдах газрын оёдлын тасагт оёдолчноор ажиллаж байсныг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар ........гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан .............. аймгийн Ахуй Үйлчилгээний Удирдах Газрын оёдлын тасагт ... оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс ... оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож, тус тасагт ... оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс ... оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсныг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар ........гийн улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖН