Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/02433

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ....... нэхэмжилсэн 321 500 /гурван зуун хорин нэгэн мянга таван зуун/ төгрөгийг хариуцагч . бүхэлд нь....... хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 295 төгрөгөөс 5147.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 5147.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 5147.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ............................д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН