| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/02962/И |
| Дугаар | 102/ШШ2024/02435 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2024/02435
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ............. нэхэмжилсэн 2 075 095 /хоёр сая далан таван мянга ерэн таван/ төгрөгийг хариуцагч ................ бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 6 дугаар 01-ний өдөр 500 000 төгрөг, 2024 оны 7 дугаар 01-ний өдөр 1 075 495 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 152 төгрөгөөс 20 576 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 20 576 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 20 576 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч ..........................-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН