| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2021/0319/Э |
| Дугаар | 2022/ДШМ/06 |
| Огноо | 2022-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2022/ДШМ/06
******* холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 166/01/0*******1/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Хохирогч *******-******* өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 01 оны 1 дугаар сарын 0-ны өдрийн *******7 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 11000000************** дугаартай эрүүгийн хэргийг 0 оны 01 дүгээр сарын -ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, оршин сууж байгаа, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
Шүүгдэгч ******* нь 01 оны 0 дүгээр сарын 1-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын дүгээр баг -р хороолол ******* дугаар байрны ******* дугаар орцны подвалд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч *******- зодож толгойн дагзны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар, хамрын дор зулгаралт, зүүн нүдний дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 01 оны дугаар сарын 0-ний өдрийн 0 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг - тоот эзэмшлийн гэрийн цоожийг нь эвдэн нэвтэрч, цохилттой дрилл 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 0.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн , 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар 00 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1, дахь хэсгийн .-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар оногдуулсан 00 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын цагийг 1 хоногоор тооцон сольж 50 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар оногдуулсан жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг жил 50 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан жил 50 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Хохирогч *******-Эрдэнэ нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:
...Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны үед дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Би мөрдөн байцаалтын шатнаас эхэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг бүрэн барагдуулсан, мөн миний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:
Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:
Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлсөн болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч *******-******* өмгөөлөгч ******* тайлбартаа:
Хохирогч *******-******* хууль ёсны эрх ашгийг хамгаалж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Миний үйлчлүүлэгч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Шүүгдэгчийн гаргасан давж заалдахтай холбогдуулан тусгайлсан саналгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 01 оны 0 дүгээр сарын 1-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын дүгээр баг -р хороолол ******* дугаар байрны ******* дугаар орцны подвалд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч *******- зодож толгойн дагзны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар, хамрын дор зулгаралт, зүүн нүдний дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 01 оны дугаар сарын 0-ний өдрийн 0 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг - тоот эзэмшлийн гэрийн цоожийг нь эвдэн нэвтэрч, цохилттой дрилл 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 0.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох:
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...01 оны дугаар сарын 0-ний өглөө 07 цаг *******0 минутын үед би гэрээсээ гарсан. Орой 17 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн байсан. Дотогшоо гэр рүүгээ ороход цахилгаан, цохилттой дрилл, өрөм алга болсон байсан. ******* манай эхнэрийн дүү боловч манай гэрийн эд зүйлийг захиран зарцуулах эрх байхгүй.” гэх мэдүүлэг /хх 11-/,
Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ *******-Эрдэнэ эгчтэй түүний нөхөр ******* нь хэрэлдэж маргалдаад байсан. Тухайн үед мөнгөө ч гэл үү гар утсаа ч гэл үү алга болгочихлоо танай дүү чинь авсан байна гээд эгчтэй хэрэлдээд байсан. Тэгж байснаа манай эгч -******* нүүрийг маажсан, хоолойг нь гараараа боож байгаад хана руу удаа мөргүүлсэн. Өөр бол зодож цохиогүй ээ. Тухайн үед манай өвөө Соронзонболд болиоч гэсэн ч тоогоогүй ээ.” гэх мэдүүлэг /хх 16/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...01 оны дугаар сарын 0-ний өглөө 0 цаг 15 минутын үед гэрээс гараад ажил руугаа явсан. Тэгээд ажлаа хийж байтал орой 1 цагийн үед манай нөхөр над руу залгаад “манай гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт хулгай орсон байна, цохилттой дрилл, өрөм алга болсон байна” гэж хэлсэн. Тэгээд би орой гэртээ ирэхэд манай цоожийг эвдээд хулгай ороод гэрт байсан цахилгаан цохилттой дрилл алга болчихсон байсан.” гэх мэдүүлэг/хх 16/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 01 оны 0 дүгээр сарын *******-ны өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. *******-******* биед толгойн дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар, хамрын дор зулгаралт, зүүн нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн -оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтлүүд байна.
*******.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ..1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
.Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. /хх -5/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 5-60/,
“Капитал зууч” ХХК-ийн 01 оны дугаар сарын -ны өдрийн эд зүйлийн үнэлгээ хийсэн дүгнэлт:
“Дунд зэргийн хэмжээтэй цохилттой дрилл /хуучин/ 0.000 төгрөг байна. /хх 1/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-111/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэлд хууль зүйн зөв дүгнэлт өгч шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл: Шүүгдэгч нь бусдын өмчлөлд буй эд хөрөнгө, эд юмсыг ашиг олох шунахай сэдэлтээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, нууцаар, хаалганы цоожийг эвдэн орж үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар,
Түүнчлэн шүүгдэгч ******* нь 01 оны 0 дүгээр сарын 1-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын дүгээр баг -р хороолол ******* дугаар байрны ******* дугаар орцны подвалд хамтран амьдрагч *******- зодож толгойн дагзны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар, хамрын дор зулгаралт, зүүн нүдний дотор буланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан ба шүүгдэгч нь урьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан байх тул “ Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож улмаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар ял сонсгож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...Би мөрдөн байцаалтын шатнаас эхэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг бүрэн барагдуулсан, мөн миний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү ...гэжээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргүүд нотлогдсон, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө барагдуулсан, хохирогч нар гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэх байдлуудыг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******. дүгээр зүйлийн 1.., *******. дүгээр зүйлийн .т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 1 дугаар сарын 0-ний өдрийн *******7 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн , *******, дэх заалтыг:
. Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.*******-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар 00 цаг /дөрвөн зуун цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй гэж,
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1, дахь хэсгийн .-д заасныг журамлан шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар оногдуулсан 00 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын цагийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж эдлэх ялын хэмжээг 50 хоногоор /тавь хоног/ тогтоож, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн нийт эдлэх ялыг 1 жил 50 хоногоор /нэг жил тавь хоног/ тогтоосугай гэж,
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 1 жил 50 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
5. Шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
6. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР