2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1481

 

   2026          5             21                                   2026/ШЦТ/1481

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ

улсын яллагч Р.Машлай

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цийн Сд холбогдох эрүүгийн 2506 04468 1191 дугаартай хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын татах хэсгийн авто тормосын цехийн засварчин ажилтай. Ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ............... тоотод оршин суудаг. Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

Б овогт Цийн С /РД:................ /

Шүүгдэгч ******* нь “Б” ХХК-нд борлуулагчаар ажиллаж байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд түүнд тус байгууллагаас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 27,854,360 төгрөгийг хувьдаа ашиглаж, хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Эрхэм шүүгч болон Хишигмаа эгчээсээ уучлалт гуйя. Надад итгэл хүлээлгээд эд хөрөнгөө даалгасан. Намайг маш их уучлаарай” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б: “Нэхэмжлэх зүйл нь манай компанийн хохирлыг барагдуулах хүсэлттэй байна. Цагдаад мэдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаанд төлбөр төлөхтэй холбоотой хүлээхэд нэг ч удаа ирээгүй. Ядахдаа Япон руу яваад ажиллаад төлбөрөө төл гэж визэнд оруулаад явах гэхэд маргааш нь алга болсон. Аудит оруулахад 3,000,000 төгрөгийн бараа зарлаа гэхэд 1,000,000 төгрөгийг ирүүлээд 2,000,000 төгрөгийг алга болгочихсон байдаг. Манайх 7-8 континертой боловч нэг ч ийм хулгай хийдэг хүн байгаагүй. Хохирлоо авч хуулийн дагуу шийдүүлмээр байна.  

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Гэмт хэргийн талаар иргэн С.Бээс гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, түүнд хавсаргасан материалууд /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,

2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б ХХК болон түүнийг төлөөлж С.Б, ******* нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон түүнд хавсаргасан иргэний бичиг баримтын хуулбар, харилцагчийн дэлгэрэнгүй гүйлгээний хуулга, татварын падаан, зарлагын падаан, эд хөрөнгийн тооллогын хуудас, яллагдагчийн төлбөр төлөхөө илэрхийлсэн баримтууд /хавтаст хэргийн 14-44 дэх тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  С.Бийн өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 53-54 дэх тал/

Гэрч С.Бийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/

“Гэрэлт хөхийн тэнцвэр” аудит ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт, /хавтаст хэргийн 66-140 дэх тал/

Мөрдөгчийн яллагдагч *******гээс гаргасан оршин суугаа газрын болон ажил эрхлэлтийн талаарх тодорхойлолт дансны хуулга дансны хуулга бүхий хувийн байдалтай холбоотой баримт гэрчийн мэдүүлэг ял шалгах хуудас /хавтаст хэргийн 153-192 дахь тал/

2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн мөрдөгчийн хохирогчоос гаргаж өгсөн компанийн гэрчилгээний хуулбар аудитын дүгнэлт төлсөн болон цалингийн зээл олгосон гэх дансны хуулга /хавтаст хэргийн 193-196 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь “Б” ХХК-нд борлуулагчаар ажиллаж байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд түүнд тус байгууллагаас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 27,854,360 төгрөгийг хувьдаа ашиглаж, хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 27,854,360 төгрөгийн хохирол учруулсан ба үүнийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Хохирогч баримтаа цуглуулан Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна..” гэх дүгнэлтийг гаргасан.

******* нь “Б” ХХК-нд борлуулагчаар ажиллаж байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд түүнд тус байгууллагаас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 27,854,360 төгрөгийг хувьдаа ашиглаж, хөрөнгө завшсан үйл баримт тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас *******-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч ******* нь “Б” ХХК-нд борлуулагчаар ажиллаж байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд түүнд тус байгууллагаас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 27,854,360 төгрөгийг хувьдаа ашиглаж завшсан болох нь

Гэмт хэргийн талаар иргэн С.Бээс гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, түүнд хавсаргасан материалууд /хх 11-13/,

2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б ХХК болон түүнийг төлөөлж С.Б, Ц. С нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон түүнд хавсаргасан иргэний бичиг баримтын хуулбар, харилцагчийн дэлгэрэнгүй гүйлгээний хуулга, татварын падаан, зарлагын падаан, эд хөрөнгийн тооллогын хуудас, яллагдагчийн төлбөр төлөхөө илэрхийлсэн баримтууд /хх 14-44/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бийн “Харин одоогийн аудитаар гарсан мөнгөн дүн болох 27,854,360 төгрөгийг аудитын төлбөр болох 3,000,000, цалингийн зээл нэрээр аваад 5,500,000 төгрөг нийт 36,794,360 төгрөгийг Сгээс гаргуулж байгууллагаа хохиролгүй болгомоор байна. ...Аудитын төлбөртэй хамт 5,500,000 төгрөгийн нэмж нэхэмжилж байна. ...аудитаар гарсан мөнгөн дүн болох 27,854,360 төгрөгийг, аудитын төлбөр болох 3,000,000, цалингийн зээл нэрээр аваад 5,500,000 төгрөг нийт 36,794,360 төгрөгийг нэхэмжилж байна. Дээрх баримтууд бүрэн байна. Өөр нэмж баримт гаргаж өгөөгүй. ...Хуулийн дагуу хохиролгүй болгож өгнө үү. Энэ хэрэг дээр завшилтаар гарсан 27,854,360 төгрөгөөр нэхэж байна” мэдүүлэг, /хх 53-54/

Гэрч С.Бийн “Ажиллаж эхэлсэн *******гийн ажиллаж байгаa агуулахыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тоолох үед 120,000 төгрөгийн бараа дутаасан, 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тоолох үед 330,000 төгрөгийн бараа дутаасан, 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тоолох үед 1,130,000 төгрөгийн бараа дутаасан, 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тоолох үед 450,000 төгрөгийн бараа дутаасан, 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тоолох үед 9,950,000 төгрөгийн бараа дутаасан, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тоолох үед 8,120,000 төгрөгийн барааг зээлээр бусдад борлуулсан гэж тоолуулсан боловч бараагүй, орлогогүй байгаа, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тоолох үед 420,000 төгрөгийн бараа дутаасан, 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тоолох үед 10,975,000 төгрөгийн бараа дутаасан, 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тоолох үед 3,440,000000 төгрөгийн барааг зээлээр бусдад борлуулсан гэж тоолуулсан боловч бараагүй, орлогогүй байгаа. Ажиллах үедээ орлогын мөнгийг тушаагаагүй өдрүүдийг тооцон 2025 оны 3 дугаар сарын 24-ний тооцох үед нийт 2,170,000 төгрөгийн өртэй болсон нь 2025.01.31 өдөр 90,000 төгрөг, 2025.02.09 өдөр 540,000 төгрөг, 2025.3.10 өдөр 680,000 төгрөг, 2025.3.22 өдөр 2,805,000 төгрөг, 2025.01.13 өдөр 1,330,000 төгрөг, 1,080,000 төгрөгийн орлого тушаалгүй баримт гаргасан зэрэг дутагдлууд илэрч 52,045,000 төгрөгийн өр үүсгэсэн боловч 16,735,640 төгрөгийг төлж одоогоор 35,309,360 төгрөгийн өртэй үлдсэн байгаа. Энэ тооллогыг 2025.4.17-ны өдөр хийж *******гээр гарын үсэг зуруулж байсан боловч уг төлбөрөө огт төлөхгүй байгаа. Тухайн өдрийн орлогыг бэлнээр болон дансаар тушаах бөгөөд энэ талаараа баримт бичин тухайн баримтдаа бэлэн, данс гэсэн тэмдэглэгээг хийж миний 5024103945 гэсэн дансанд шилжүүлэх ёстой байсан. Мөн дансаар орж байгаа орлогыг ******* өөрийнхөө хувийн 50.....тоот дугаартай дансанд аваад нийлүүлж тушаадаг байсан...” мэдүүлэг /хх 59-60/

“Гэрэлт хөхийн тэнцвэр” аудит ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “...******* нь бараа материалын тооцооноос 14,064,360 төгрөг, өдөр тутмын падаан дээрх дансаар өгсөн гэх тооцоогоос 7,230,000.0 төгрөг, агуулахаас бөөний борлуулалт хийсэн тооцооны зөрүү 6,560,000.0 төгрөг нийт 27,854,360 төрөгийн өр төлбөртэй байна” дүгнэлт, болон дүгнэлтэд тусгуулсан гэх яллагдагчийн дансны хуулга түүнийг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэлийн хамт /хх 66-140/ зэрэг нотлох баримтаар ******* нь “Б” ХХК-нд борлуулагчаар байгууллагаас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 27,854,360 төгрөгийг хувьдаа ашиглаж завшсан болох нь тогтоогдож байна.

            “Б” ХХК-ийн *******-тэй байгуулсан 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 4 дүгээр “Хөдөлмөрийн гэрээ”-ний гэрээний үндсэн дээр ажил үүргээ хариуцсан, улмаар итгэмжлэн хариуцуулсан барааг дутааж санаатайгаар хохирол учруулжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дахь зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.   

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заажээ.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “Б” ХХК-нд аудитын дүгнэлтээр 27,854,360 төгрөгийн хохирол учруулсныг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж “Б” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

            Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “Шүүгдэгч Г.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих санал гаргаж байна” гэв

Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлөгдөөгүй, хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Дөтөгтийн Б овогт Цийн Сг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

             4.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 27,854,360 /хорин долоон сая найман зуун тавин дөрвөн мянга гурван зуун жар/ төгрөг гаргуулж хохирогч “Б” ХХК-нд олгосугай.

             5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.МӨНХТУЯА