| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/02959/И |
| Дугаар | 102/ШШ2024/02524 |
| Огноо | 2024-05-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2024/02524
1.Нэхэмжлэгч ..... нь нэхэмжлэлийн шаардлага 97 000 000 төгрөгийн 9 000 000 /есөн сая/ төгрөгөөс татгалзаж, үлдсэн 88 000 000 /наян найман сая/ төгрөгийг хариуцагч .......... нь 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ....................төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Шижирболдоос 321 475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Баярсайханд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН