| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/04386/И |
| Дугаар | 184/ШШ2024/03106 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 184/ШШ2024/03106
2024 6 4 184/ШШ2024/03106
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: “-**********” ХХК /РД: 6*****/. Хаяг: ****
Хариуца*** **** /РД:*****/. Хаяг: *****
Зээлийн гэрээний үүрэгт 2,162,126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *****ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлд****нь 2019 оны 01-р сарын 16-ны өдөр “*****” ХХК-с 304201540 дугаартай зээлийн гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр дижитал кредит зээл авсан. “Нэткапитал мобайл” ХХК нь 2019 оны 01-р сарын 16-ны өдөр зээлдэгч****н***оот дансанд 500,000 төгрөгийн кредит лимит эрх олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Манай байгууллагын зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, амаар болон бичгээр тохиролцож байсан боловч төлөлт хийгээгүй байна. Хугацаа хэтэрсэн хоног 1566, үндсэн зээлийн үлдэгдэл 493,982 төгрөг, үндсэн хүү 1,668,144 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 2,162,126 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “..хариуцагч 2,162,126 төгрөгийг 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 662,126 төгрөгөөр төлж барагдуулах”-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэг******холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,162,126 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн “...хариуцагч 2,162,126 төгрөгийг 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 662,126 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*****олбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,162,126 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн “...хариуцагч 2,162,126 төгрөгийг 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 662,126 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,544 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 24,772 төгрөгийг хариуцагчаас, 24,772 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ