Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
Хэргийн индекс | 138/2022/00045/И |
Дугаар | 138/ШШ2022/00175 |
Огноо | 2022-02-10 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2022/00175
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би, хариуцагч *******ад холбогдох “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 500 000 төгрөг гаргуулах тухай” *******ийн нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймаг, ******* сумын ******* дугаар баг, *******6г байрны ******* тоотод оршин суух, ЖЯ8806130******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын /утас **************586613, / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2021.11.1*******-ны өдөр “Тагт доторлогоо хийж байна” гэсэн зарын дагуу 8830*******2*******3 утсаар холбогдож өөрийн байрны тагтыг үзүүлж харуулан, нийт *******80 000 төгрөг болж байна гэсэн тооцооллыг ******* нь өөрөө бодож гаргаж өгсөн. Үүний дагуу захиалга өгөх болоход ******* нь Голомт банкны “ ” ХХК 4*******05128341 тоот дансанд 500 000 төгрөгийг урьдчилгаа болгон хийснээр таны захиалга баталгаажих болно гэсэн шаардлагыг тавьж, 500 000 төгрөгийг тус дансанд хийсэн. Үүнээс хойш удаа дараа залгахад би ажилтай байна, завгүй байна, хийж өгч чадахгүй гэсэн. Тэгвэл мөнгийг минь буцааж өг гэсэн шаардлагыг *******ад тавьж, дансаа явуулж, удаа дараа нэхсэн боловч мөнгийг минь буцааж өгөөгүй тул *******аас 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймаг, сумын 4 дүгээр баг, ын тоотод оршин суух, ЖЯ*******4041855 регистрийн дугаартай, овогт гийн /утас 8830*******2*******3/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие модоор тавилга, хийдэг. ******* гэж хүн тагтны доторлогоо хийлгэх захиалга өгч, надад урьдчилгаанд 500 000 төгрөг өгсөн нь үнэн. Миний бие Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж, корона хүрсний улмаас захиалгын дагуу тагтны доторлогоог хийж өгч чадаагүй. Иймд *******ийн нэхэмжилсэн 500 000 төгрөгийг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг би 2022 оны 02 дугаар сард багтаан өгнө. *******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 500 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийн 50 хувь болох *******825 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, *******825 төгрөгийг төсвийн орлогоос, *******825 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4, *******5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******ийн “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 500 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийн 50 хувь болох *******825 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, *******825 /долоон мянга найман зуун хорин тав/ төгрөгийг төсвийн орлогоос, *******825 /долоон мянга найман зуун хорин тав/ төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА