| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 183/2022/05009/И |
| Дугаар | 181/ШШ2024/00459 |
| Огноо | 2024-02-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2024/00459
2024 02 02 181/ШШ2024/00459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ......., ХБ ХХК /РД:../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...... дүүрэг, ....... хороо, ..... хороолол, ........ дугаар байр, .......... тоот хаягт байрлах, ХЭЭТ ГХО ХХК /РД:.../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ....... Увс аймгийн Н.......... талбайд .................шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
............... сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О, түүний өмгөөлөгч Ц.Д, О.Ц , Г.М Ц.М, Б.С нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч ХЭЭТ ГХО ХХК -д холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Харилцан тохиролцох гэрээний үүрэгт 500,000 юань буюу 223,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн Увс аймгийн Наранбулаг сумын Бүрд нэртэй газар орших 7938,90 га талбайд ашигт малтмалын хайгуул явуулах тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. ...2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр ХБ ХХК болон ХЭЭТ ГХО ХХК -ийн хооронд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээгээр 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ХV-021858 дугаар Увс аймгийн Наранбулаг сумын Бүрд нэртэй газар орших 7938,90 га талбайд ашигт малтмалын хайгуул явуулах тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, шилжүүлэгч тал нь ХV-021858 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авагч талд 1,210,000,000 төгрөгөөр худалдана гэж тохиролцсон.
Тус гэрээний дагуу манай байгууллагаас ХV-021858 дугаар тусгай зөвшөөрлийг ХЭЭТ ГХО ХХК -д 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр шилжүүлэн өгч гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн хэдий ч хариуцагч тал хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр болох 1,210,000,000 төгрөгийг өдийг хүртэл төлөлгүй гэрээний үүргээ биелүүлээгүй.
Улмаар манай байгууллагаас ХЭЭТ ГХО ХХК -д гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа байгууллагын и-мэйл хаяг, холбогдох албан тушаалтнуудад цахим хэрэгслээр гэрээний үүргийг биелүүлэхийг мэдэгдэж байсан боловч хариуцагчаас гэрээний үүргийг биелүүлэх арга хэмжээ огт аваагүй тул 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэж, албан бичигт 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхийг хүссэн боловч хариуцагч өнөөдрийг хүртэл тайлбар өгөөгүй тул гэрээнээс татгалзах мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн байна.
ХЭЭТ ГХО ХХК нь тус гэрээний дагуу манай байгууллагаас шилжүүлэн авсан ХV-021858 дугаар Увс аймгийн Наранбулаг сумын Бүрд нэртэй газар орших 7938,90 га талбайд ашигт малтмалын хайгуул явуулах тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосны газарт дахин хандан тус зөвшөөрлийн дугаарыг ХV-022101 дугаартай болгон солиулсан.
Иймд 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээний нөхцөл биелэх боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж ХV-022101 дугаар Увс аймгийн Наранбулаг сумын Бүрд нэртэй газар орших 7938,90 га талбайд ашигт малтмалын хайгуул явуулах тусгай зөвшөөрлийг буцаан ХБ ХХК -д шилжүүлэн өгөхийг ХЭЭТ ХХК -д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
2.1. ...а. нэхэмжлэгч талын маргаж буй Увс аймгийн Наранбулаг сумын Бүрд нэртэй газар орших ХV-021858 хайгуулын тусгай зөвшөөрлийг анх Монгол Улсаас М-46-77, М-46-89 дугаар бүхий төмрийн хүдрийн хайгуул хийх эрхийн тендер зарлаж байхад хариуцагч нь Корона вирусын улмаас Монгол Улсад ирж оролцож чадахгүй байсан учир өөрийн танил БНХАУ-ын иргэн Li Jianyu /Ли Жиан Үи/-наар дамжуулан ХБ ХХК -ийн холбогдох хүмүүстэй танилцаж нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрлийг төлөөлөн итгэмжлэн авах хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан бөгөөд энэ гэрээний Хоёрт А тал болох ХЭЭТ ХХК -ий 100 хувийн хөрөнгө оруулагч Шинжаан Мэн Тие Уул Уурхай ХХК-ийн захирал Zheng Shouguo /Жэн Шоү Гуо/ тухайн тендерт оролцох бүх хөрөнгийг хариуцах ба мөн тендерт оролцохын өмнөх зардал ба тендерийн дараах хөрөнгө оруулалтын зардал, цаашлаад компани хөгжүүлэх зардлыг 100 хувь хариуцан тодорхой хөрөнгө оруулалтын зардлын хэмжээг шилжүүлгийн баримт бичигт үндэслэнэ гэж харилцан тохиролцсоны дагуу 2021 оны 6 дугаар сарын 15-наас 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 19 удаагийн шилжүүлгээр нийт 4,637,959.16 юань буюу 2,045,340,000 төгрөг Б талд шилжүүлснийг ХБ ХХК ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах, хайгуул хийх бүхий л зардалд зарцуулсан байдаг.
Дээрх зардалд мөн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний Дөрөвт тохиролцсон А талын бизнес хөгжин, ашгаа авсны дараагаар Б талын ажлын ашиг болгон Б талд нийт 1,000,000 юанийг өгөх үүргээ мөн биелүүлсэн.
Манай ХЭЭТ ГХО ХХК нь тендер болон ХБ ХХК -д өгсөн урамшууллын хөлснөөс гадна, өнөөдрийн байдлаар Увс аймгийн Наранбулаг сумын нутагт байрлах хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд мөн 2,064,262,230 төгрөг зарцуулаад байна.
Б. Дээрх тайлбарт дурдсан 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрлийг төлөөлөн итгэмжлэн авах хамтын ажиллагааны гэрээ-гээр хүлээсэн хөрөнгө оруулалт, төлбөр тооцооны үүргээ манай компани бүрэн биелүүлсэн тул ХБ ХХК -ийг уг гэрээний Гуравт тохиролцсон Тендерт ялсны дараа Б тал нь Монгол Улсын Ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрөл-ийн гэрчилгээг хууль ёсны дагуу авч боловсронгуй болгох, Б тал нь А талд ямар ч нөхцөл болзолгүйгээр Ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрөл-ийн гэрчилгээ эсвэл Б талын компанийн 100 хувийн хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг шаардахад элдэв байдлаар хориг саад хийж, 2021 оны 12 дугаар сарын 26, 27, 30-ны өдрүүдэд хөрөнгө оруулагч талын Монгол Улсын эрх зүйн орчныг сайн мэдэхгүйг далимдуулан Харилцан тохиролцох гэрээ, Хамтран ажиллах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, зэрэг олон гэрээний төсөл тулган, гарын үсэг зурсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг шилжүүлнэ гэж тулган шаардаж гарын үсэг зуруулсан. Эдгээр гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан мэт харагдаж байгаа ч үнэн хэрэг дээрээ зөвхөн ХБ ХХК -ийн эрх ашгийг хамгаалсан, талуудын хооронд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрлийг төлөөлөн итгэмжлэн авах хамтын ажиллагааны гэрээ-ний үүргээ зөрчсөн, Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус байх үндэслэлүүдийг бүрдүүлсэн хэлцлүүд юм.
В. Талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд энэ гэрээний 3.1.-д Шилжүүлэн авагч тал нь ХV-021858 хайгуулын тусгай зөвшөөрлийн тендерт зарцуулсан бүхий л зардлыг өмнө бүрэн төлсөн болно. ..., гэж харилцан тохиролцож, зөвшөөрсөн нь талуудын хооронд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрлийг төлөөлөн итгэмжлэн авах хамтын ажиллагааны гэрээ-нд нийцсэн, талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл юм.
Гэтэл ХБ ХХК нь энэ гэрээгээр тусгай зөвшөөрөл шилжих боломжгүй байна гэж тайлбарлан хэдхэн хоногийн дараа буюу 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ-ний төсөл оруулж ирж, энэ гэрээг байгуулж байж тусгай зөвшөөрөл шилжих болно гэж гарын үсэг зуруулсан.
Тэгэхдээ энэ гэрээний 3.1.-д Шилжүүлэгч тал нь XV-021858 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авагч талд 1,210,000,000 төгрөгөөр худалдана гэсэн заалт оруулж, 7 хоногийн зайтай нэг асуудлаар байгуулагдаж байгаа гэрээнүүдэд илт зөрүүтэй байр сууриа илэрхийлж, зөвхөн өөрсдийн хүслийг ямар ч хамаагүй аргаар гүйцэлдүүлэх зорилго агуулсан үйлдэл гаргасан нь мөн л талуудын хооронд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрлийг төлөөлөн итгэмжлэн авах хамтын ажиллагааны гэрээ-ний заалт, үүргээс зайлсхийх үйлдлийн тодорхой илэрхийлэл болж байна.
Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн тус хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хууль, Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно,
49.2-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд туүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно,
49.3.-т Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болох тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх 3 хэлбэрийг л зөвшөөрсөн.
Ийм ч учраас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Б-ийн ийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 8/592 тоот албан бичгээр ХБ ХХК -ийн эзэмшлийн Увс аймгийн Наранбулаг сумын нутаг дахь Бүрд нэртэй 7938.90 гектар талбай бүхий ХV-021858 дугаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийг ТR-009179 дугаарт бүртгэн хянаж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 52 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХV-021858 дугаар тусгай зөвшөөрлийг (тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн булангийн цэгүүд хэвээр) танай компанид шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийснийг мэдэгдье гэсэн байдаг.
Энэ албан бичигт заасан тусгай зөвшөөрлийг шилжүүлэн бүртгэхдээ үндэслэл болгосон Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно гэж зааснаас үзэхэд тусгай зөвшөөрлийг биш харин эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг худалдахыг л уг хуулиар зөвшөөрснийг үндэслэлдээ заасан байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож байгаа 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа дээр дурдсан хуулийн 49 дүгээр зүйлийн аль ч заалтын дагуу хийгдээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй юм.
Иргэний хуульд заасан гэрээнээс татгалзах шаардлага нь зөвхөн хүчин төгөлдөр гэрээний тухайд байх ойлголт бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ хүчин төгөлдөр бус гэрээнээс татгалзах шаардлага хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч шаардах эрхгүй болохыг хуулийн дээрх заалтууд тодорхой харуулж байна.
Иймд тайлбар, тайлбарт дурдсан хууль зүйн үндэслэлүүдийг хянан үзэж, нэхэмжлэгч ХБ ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчид холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох гэрээ, Хамтран ажиллах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 558,339,050 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Энэхүү Харилцан тохиролцох гэрээ-ний үндсэн дээр 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хамтран ажиллах гэрээ, мөн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулсан.
Гэвч ХБ ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний 5.1-ийн 5.1.2-т дурдсан хувьцааны 5 хувьд дүйцэх 14,275,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд огт төлөөгүй, төлбөрийг хийгээгүй.
Дээр дурдсан дөрвөн гэрээг байгуулах болсон шалтгаан нь ХБ ХХК Ашигт малтмал, хайгуулын зөвшөөрлийг төлөөлөн авч хамтран ажиллах гэрээ-г үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 5 дугаар сард зарласан тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад төлөөлөн оролцож ХБ ХХК -ийн нэр дээр ХV-021858 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан. Түүнчлэн Ашигт малтмал, хайгуулын зөвшөөрлийг төлөөлөн авч хамтран ажиллах гэрээ-ний 3 дугаар зүйл: Б тал нь А талд ямар ч нөхцөл болзолгүйгээр Ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрөл-ийн гэрчилгээ эсвэл Б талын компанийн 100 хувийн хувьцааг шилжүүлэх бөгөөд үүнээс үүдэн гарах татвар, хураамжийг А тал хариуцах гэсэн заалтыг зөрчиж улмаар өөр бусдад зарж, шилжүүлнэ хэмээн айлган сүрдүүлж хийсэн хэлцэл юм.
Ийнхүү айлган сүрдүүлж нэг талын хүсэл зоригийг хэт тулгасан гэрээ байгуулсан үйлдлийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулсан хэдий ч 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.
Айлган сүрдүүлж, өөрсдийн ашиг сонирхлыг тулгасан дөрвөн төрлийн гэрээг байгуулан эдгээр гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өгч, ХЭЭТ ГХО ХХК -ийн бүртгэлд 5 хувийн хувьцааны өөрчлөлт хийгдсэний дараа 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ хийгдэн, улмаар Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ХЭЭТ ГХО ХХК -ийн нэр дээр ХV-021858 дугаар тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсан.
ХБ ХХК нь биднийг айлган сүрдүүлж аргагүй байдалд оруулж хувь хөрөнгө, хувьцаа хүртэж байгаа нь талуудын анхнаасаа тохиролцсон тохиролцоо огт биш юм. Дээрх гэрээнүүдийг байгуулсан цаг хугацаагаар хөөвөл бид аргагүй байдалд орж өөрийн ХЭЭТ ГХО ХХК -ийн 5 хувийн хувьцааг нэхэмжлэгч талд өгч байгаа нь тодорхой харагдана.
Ийнхүү анхнаасаа эрх шилжүүлэхийг удаа дараа худал хэлэн хойшлуулж, айлган сүрдүүлж, дарамт шахалтаар дөрвөн гэрээ хийгдсэн учраас ХБ ХХК нь өнөөдрийг хүртэл хугацаанд шилжүүлэн авсан гэх 5 хувийн хувьцааны үнэ 14,275,000 төгрөгийг огт төлөөгүй, төлбөрийг хийгээгүй түүнчлэн ХЭЭТ ХХК -ийн үйл ажиллагаанд огт оролцоогүй, уурхайн бүтээн байгуулалт, ашиглалтын хөрөнгө оруулалтын үүргээ огт биелүүлээгүй. /үйл ажиллагаанд оролцох хүсэл зориг илэрхийлээгүй, үйлдэл хийгээгүй/
Компанийн хувьцаа эээмшигч гэдэг эзэмшсэн хувьцааныхаа харьцлаар хөрөнгөө оруулж ашгаа хүртэх учиртай. Гэтэл тусгай зөвшөөрлийг ХЭЭТ ГХО ХХК -ийн нэр дээр шилжүүлэн авснаас хойш болон өмнө нь ХБ ХХК нь компанийн үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө оруулалт нэг ч байхгүй.
2/ Талуудын хооронд үүссэн маргааны гол уг шалтгаан нь Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас улсын хил хаагдсан байсан тул ХБ ХХК -ийн хувь эзэмшигч Д.Оийн нөхөр Найдансүрэнгийн Соёл Naidengsiren Suyoule-тэй БНХАУ-ын иргэн Жэн Шоү Гуо /Zheng Shouguo/ нь өөрийн танилаар дамжуулан 2021 оны 4, 5 дугаар сараас эхлэн цахимаар харилцан удаа дараа мөнгө шилжүүлэн, улмаар 2021 оны 6 дүгээр сарын 30-ны өдөр Ашигт малтмал, хайгуулын зөвшөөрлийг төлөөлөн авч хамтран ажиллах гэрээ-г цахим хэрэгсэл ашиглан санал солилцон байгуулж, Н.Соёл нь өөрийн эхнэр Д.Оийн зөвшөөрлөөр тус гэрээнд гарын үсгээ зурж ХБ ХХК -ийн тамгыг дарж баталгаажуулсан байдаг.
Энэхүү Ашигт малтмал, хайгуулын зөвшөөрлийг төлөөлөн авч хамтран ажиллах гэрээ-ний 1 болон 2-т тус тус дурдсанаар Б тал болох ХБ ХХК нь А тал болох Жэн Шоү Гуо-ийн нэрийн өмнөөс тендер сонгон шалгаруулалтад оролцох бүрэн эрхийг эдпэх, харин А тал болох Жэн Шоү Гуо нь тендерт оролцохын өмнөх болон тендерийн дараах зардлыг 100 хувь хариуцахаар харилцан тохиролцсон юм.
Энэ Ашигт малтмал, хайгуулын зөвшөөрлийг төлөөлөн авч хамтран ажиллах гэрээ-р тохиролцсоны дагуу 2021 оны 6 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын хооронд Найдансүрэнгийн Соёл-д нийт 4,879,959 юань буюу 2,166,340,000 төгрөгийг Жэн Шоү Гуо бэлэн бусаар шилжүүлж, ихээхэн хэмжээний зардал гаргасан.
ХБ ХХК -ийн төлөөлөгч Найдансүрэнгийн Соёл болон түүний эхнэр ХБ ХХК -ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Д.О эдгээр дөрвөн гэрээг байгуулахгүй бол ХБ ХХК -ийн нэр дээр авсан ХV-021858 дугаар тусгай зөвшөөрлийг тодорхойгүй хугацаагаар шилжүүлэхгүй хойшлуулах, өөр бусдад зарж, шилжүүлнэ хэмээн айлган сүрдүүлж хэлцлийг хийсэн учраас
- 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох гэрээ,
- 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ,
- 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус түүний сүрдүүлэг дарамт шахалтын доор хийсэн бөгөөд хүч хэрэглэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.
Хоёр. ХБ ХХК болон ХЭЭТ ХХК -ийн хооронд үйлдэгдсэн баримтуудаар нотлогдох ХБ ХХК -ийн илүү авч үндэслэлгүй хөрөнгөжсөн дараах мөнгийг буцаан авах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1/ 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Ашигт малтмал, хайгуулын зөвшөөрлийг төлөөлөн авч хамтран ажиллах гэрээ-д дурдсан тохиролцооны дагуу Жэн Шоү Гуо-с ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг авах сонгон шалгаруулалтад зориулах зардалд 4,100,000 юань буюу 1,802,114,000 төгрөгийг өгсөн,
ХБ ХХК болон ХЭЭТ ХХК -ийн хооронд 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр баталгаажуулсан Хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ-ний 3.1-д худалдана буюу АМГТГ-аас ирүүлсэн тоотын дагуу 1,464,274,950 төгрөгийг шилжүүлэн төлснөөс үүсэж байгаа зөрүү нь 337,839,050 төгрөг болно.
2/. 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох гэрээ-ний 2.4.1-д дурдсан дүн буюу танил Б.Нямдаваагаар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн 500,000 юань буюу 220,500,000 төгрөгийг тус тус өгсөн.
Дээрх шилжүүлсэн нийт үнийн дүнгээс илүү авч үндэслэлгүй хөрөнгөжсөн ХБ ХХК -иас 558,339,050 төгрөгийг буцаан авах, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх шаардлагыг гаргаж байна. гэжээ.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
...Нэг. ХЭЭТ ГХО ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа ...Гэвч ХБ ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний 5.1, 5.1.2-т дурдсан хувъцааны 5 хувьд дүйцэх 14,275,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд огт төлөөгүй, төлбөрийг хийгээгүй байгаа болно гэжээ. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ХЭЭТ ГХО ХХК -ийн хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоол, хувьцаа эзэмшигч Zheng Shouguo шийдвэрийн дагуу сайн дураар ХЭЭТ ГХО ХХК , ХБ ХХК хамтран ажиллахаар тохиролцож 5 хувийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлсэн тул энэ нь хүчин төгөлдөр хэлцэл юм.
ХБ ХХК -ийн зүгээс тус гэрээг байгуулахад ХЭЭТ ГХО ХХК болон гүйцэтгэх захирал Zheng Shouguo нарыг айлган сүрдүүлсэн, зүйл байхгүй бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худавдан авах гэрээ мөн Эрх шилжүүлэх гэрээ-нүүдийг ХЭЭТ ГХО ХХК -ийн хуульч Ц.Мэнджаргал бэлтгэж бид тус гэрээнүүдийг харилцан тохиролцон байгуулсан.
Дээрх гэрээнд заасны дагуу ХБ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Увс аймгийн Наранбулаг сумын Бүрд нэртэй газар орших 7938.9 га талбайд ашигт матгмалын хайгуул явуулах тусгай зөвшөөрлийг ХЭЭТ ГХО ХХК -д шилжүүлсний дараа хариуцагч гэрээгээр тохиролцсон.
- 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох гэрээ-ний 2.4.2.-т Үлдэгдэл 500,000 юаньтай тэнцэх төгрөгийг ХБ ХХК -ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг ХЭЭТ ГХО ХХК -ийн эзэмшилд шилжүүлсний дараа буюу ашигт малтмал газрын тосны газар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ дээр ХЭЭТ ГХО ХХК -ийн нэр бичигдэн гарч ирсний дараа, мөн тусгай зөвшөөрлийн эрх ХЭЭТ ГХО ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний үйл ажиллагааны чиглэл дээр нэмэгдэн бичилт хийлгэж гэрчилгээ гарч ирсний дараа үлдэгдэл мөнгийг 14 хоногийн дотор Гүйцэтгэгч тал-ын заасан дансанд шилжүүлнэ.
- 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээний 3.1.-д Шилжүүлэгч тал нь ХV-021858 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авагч талд 1,210,000,000 төгрөгөөр худалдана гэж тохиролцсон гэрээний үүргээ шударгаар биелүүлэхээс татгалзах арга хайж залилсан, айлган сүрдүүлсэн гэж цагдаагийн байгууллагад өгсөн. Улсын мөрдөн байцаах газраас тэдний гомдлыг шалгаж залилсан, айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэсэн зүйл байхгүй гэдгийг тогтоож хэрэг хаагдсан тул энэ нь үндэслэлгүй гүтгэлэг бөгөөд тус гэрээнүүд нь бүгд хүчин төгөлдөр хэлцэл юм.
2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ...Ашигт малтмал, хайгуулын зөвшөөрлийг төлөөлөн авч хамтран ажиллах гэрээ-нд дурдсан тохиролцооны дагуу Жэн Шоү Гуо-с ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг авах сонгон шалгаруулалтад зориулах зардачд 4,100,000 юань буюу 1,802,114,000 төгрөгийг өгсөн. ХБ ХХК болон ХЭЭТ ГХО ХХК -ийн хооронд 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр баталгаажуулсан Хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ-ний 3.1-д худалдана буюу АМГТГ-аас ируүлсэн тоотын дагуу 1,464,274,950 төгрөгийг шилжүүлэн төлснөөс үүсч байгаа зөрүү 337,839,050 төгрөг болно. 2/ 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох гэрээ-ний 2.4.1-д дурдсан дүн буюу танил Б.Нямдаваагаар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн 500,000 юань буюу 220,500,000 төгрөгийг тус тус өгсөн. Энэ үндэслэлгүй олж авч хөрөнгөжсөн нийт 558,339,050 төгрөгийг ХБ ХХК -иас буцаан авч хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх шаардлагыг гаргаж байна. гэжээ.
Эдгээр гэрээг байгуулахад хүч хэрэглэсэн айлган сүрдүүлсэн зүйл байхгүй бөгөөд, үндэслэлгүй хөрөнгөжсөн үйл баримт байхгүй тул хариуцагчийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ мөн Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус түүний сүрдүүлэг дарамт шахалтын дор хийсэн бөгөөд хүч хэрэглэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцно уу... Энэ үндэслэлгүй олж авч хөрөнгөжсөн нийт 558,339,050 төгрөгийг ХБ ХХК -иас буцаан авч хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх шаардлагыг гаргаж байна гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
5. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
5.1. Нэхэмжлэгч талаас: 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХЭЭТ ХХК -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын Xinjian mengtie minig co., LTD болон ХБ ХХК -ийн хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох тухай гэрээ /орчуулгатай/, Ашигт малтмал, газрын тосны газраас ХЭЭТ ХХК -д хүргүүлсэн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 8/592 дугаар Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх албан бичиг /хувилсан хувь/, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа, ХБ ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эхлэлтийн тайлан тэнцэл, дүрэм болон тус компанийг үүсгэн байгуулах 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийн хуулбарууд, ХБ ХХК -д олгосон 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн XV-021858 дугаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /хавсралтын хамт/,
2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХБ ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, ХБ ХХК болон ХЭЭТ ГХО ХХК -ийн хооронд байгуулсан 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /Монгол болон Хятад хэл дээрх/, ХБ ХХК -иас Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 158 дугаар хүсэлт бүхий албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газраас ХЭЭТ ХХК -д хүргүүлсэн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 8/592 дугаар Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх албан бичиг /хувилсан хувь/, ХБ ХХК -д хүргүүлсэн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 8/3696 дугаар хариу албан бичиг /хувилсан хувь/, ХБ ХХК -иас Xinjiang mengtie mining co., LTD, ХЭЭТ ХХК -д хүргүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1/349 дүгээр Албан тайлбар хүсэх тухай албан бичиг /Монгол болон Хятад хэл дээрх/, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүргүүлсэн шуудангийн баримт, Эс Эф Эм Эл ХХК-иас ХБ ХХК -д гаргасан 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №20220074 дүгээр тодорхойлолт, илгээмж захиалга, хүлээн авсан баримт /Монгол болон Хятад хэл дээрх/, ХБ ХХК -д олгосон 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн XV-021858 дугаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /хавсралтын хамт/, өмгөөлөгч О.Ц , Г.Минжмаа нартай байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
Ашигт малтмал, газрын тосны газраас ХБ ХХК -д хүргүүлсэн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 8/3696 дугаар хариу албан бичиг, Б.Анужинд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, ХБ ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
ХБ ХХК -иас ХЭЭТ ГХО ХХК -ийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 нарны зам, 62 дугаар байр, 1 дүгээр орцны 808 тоот хаягт бичиг захидал илгээсэн 2022 оны 5 дугаар сарын 01, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрүүдийн баримтын хуулбар, Монгол шуудан ХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 09/556 дугаар тодорхойлолт,
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Зохион байгуулагчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4/37, Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 4/38 дугаар тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 62 байр /Юнион бюлдинг оффисын байр/-ны 808 тоотод ирүүлсэн мэдэгдэх хуудас болон түрээслэгч нарын бүртгэлийн дэвтэр /гэрэл зургаар бэхжүүлсэн байдал/, Монгол шуудан ХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 18/95 дугаар тодорхойлолт,
өмгөөлөгч Ц.Дтой байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ХЭЭТ ГХО ХХК -ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/2 дугаар тогтоол, 1/3 дугаар тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэр /Монгол болон Хятад хэл дээрх/,
Ашигт малтмал, газрын тосны газраас ХБ ХХК -д хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/6089 дүгээр Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 8/2879 дүгээр албан бичгийн хуулбар, Ашигт малтмал, газрын тосны газар Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаар Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай, 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 52 дугаар Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэрийн хуулбар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 дугаар тушаалын хавсралт Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам /хувилсан хувь/,
Худалдаа, хөгжлийн банк, Төрийн банк, Голомт банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбарууд /2021.6.14, 2021.6.21, 2021.7.08, 2022.7.09, 2021.7.20, 2022.1.07/, төлбөрийн баримт /2022.4.30/,
Монгол шуудан ХК-ийн илгээсэн баримтын хуулбар /2022.5.01, 2022.6.07/, ХБ ХХК -иас ХЭЭТ ХХК -д хүргүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1/330, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/333, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1/334 дүгээр Шаардлага хүргүүлэх тухай албан бичгүүдийн хуулбар /1хх 2-17, 36-57, 60-63, 67-68, 74-76, 133-135, 2хх 41-43, 56, 3хх 3-7, 20-31, 35-46, 54-57/-ийг
5.2. Хариуцагч талаас: Ц.Мэнджаргалд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /Монгол болон Хятад хэл дээрх/, ХЭЭТ ГХО ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хувилсан хувь/, Нийслэлийн прокурорын газраас өмгөөлөгч Ц.Мэнджаргалд хүргүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/3604 дүгээр хүсэлтийн хариу албан бичиг /хувилсан хувь/,
Ашигт малтмал, газрын тосны газраас ХБ ХХК -д хүргүүлсэн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 8/2879 дүгээр албан бичиг /хувилсан хувь/, ХЭЭТ ГХО ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хувилсан хувь/, БНХАУ-ын иргэн Zheng Shouguo болон Naidengsiren Suyoule нарын хооронд үйлдсэн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр Төлбөрийн баримтын хуулбар, Li Jianyu, Zheng Shouguo болон ХБ ХХК -ийн хооронд байгуулсан Ашигт малтмал, хайгуулын зөвшөөрлийн хамтын ажиллагааны гэрээний хувилсан хувь /Монгол болон Хятад хэл дээрх/, ХЭЭТ ГХО ХХК -ийн дүрэм /хувилсан хувь/,
ХЭЭТ ГХО ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хувилсан хувь/, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хурлын тогтоол, тэмдэглэлийн хуулбар, Б.Нямдаваа болон ХЭЭТ ГХО ХХК -ийн хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Түрээсийн гэрээний хуулбар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031802 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,
220200319 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийн материалаас /Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2022 оны 5 дугаар сарын 10, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрүүдэд Zheng Shouguo-с гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн орчуулагч томилох тухай мөрдөгчийн тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 17, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрүүдэд Li Jian Yu-с гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022 оны 5 дугаар сарын 23, 2022 оны 6 дугаар сарын 16, 2022 оны 11 дүгээр сарын 03, 07-ны өдрүүдэд Naidensiren Suyoule-с гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022 оны 5 дугаар сарын 24, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Д.Оээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, сонгон шалгаруулалтад оролцсон байдлыг харуулсан мэдээлэл, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас Татварын Ерөнхий газарт хүргүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 12/4-2527 дугаар албан бичиг, Татварын Ерөнхий газраас -Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд хүргүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 05/1218 дугаар албан бичиг, Li, Jianyu-ийн гадаад паспорт, ХЭЭТ ГХО ХХК -ийн хувьцаа эзэмшигчийн хурлын 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн тогтоол, тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн итгэмжлэл, нотариатын гэрчилгээ, ХЭЭТ ГХО ХХК -ийн хувьцаа эзэмшигчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/12 дугаар шийдвэр, ХЭЭТ ХХК -ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын хуулийн этгээд болох Xinjiang mengtie mining CO., LTD болон ХБ ХХК -ийн хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, Ашигт малтмал, газрын тосны газраас Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 8/2766 дугаар албан бичиг, ХБ ХХК -д олгосон 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн XV-021858 дугаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл /хавсралтын хамт/, уул уурхайн кадастрын зураг, Ашигт малтмал, газрын тосны газраас ХЭЭТ ХХК -д хүргүүлсэн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 8/592 дугаар Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх албан бичиг, Д.О болон Zheng Shouguo-ийн хооронд 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр бэлэн мөнгө хүлээлцсэн баримт, Хаанбуурын ХХК-иас 2022 оны 1 дүгээр сарын 07-ны татвар төлсөн гүйлгээний баримт, Naidensiren Suyoule болон Zheng Shouguo-ийн хооронд 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр бэлэн мөнгө хүлээлцсэн баримт, 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр төлбөрийн баримт, 2021 оны 6 дугаар сарын 18, 2021 оны 7 дугаар сарын 08, 2021 оны 7 дугаар сарын 20, 2021 оны 11 дүгээр сарын 02 өдрүүдийн мөнгөн гүйлгээний баримтууд, ХБ ХХК болон ХЭЭТ ГХО ХХК -ийн хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэх гэрээ /Монгол болон Хятад хэл дээрх/, ХЭЭТ ХХК -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын Xinjian mengtie minig co., LTD болон ХБ ХХК -ийн хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох тухай гэрээ, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 78 дугаар Нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр хэргийг буцаах тухай тогтоол, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хүргүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6/8636 дугаар хариу албан бичиг, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас Ашигт малтмалт, газрын тосны газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтэс хүргүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 9/4-5556 дугаар албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газар геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаар Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай, 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 52 дугаар Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэрүүд, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасан сонгон шалгаруулалтын үнийн саналын маягт, Ашигт малтмал, газрын тосны газраас ХЭЭТ ХХК -д хүргүүлсэн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 8/592 дугаар Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан Хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдөл, зөвшөөрлийн нотолгоо, Татварын Ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 02/59 дүгээр тодорхойлолт, ХБ ХХК -иас АМ, ГТГ-ын Кадастрын хэлтэс хүргүүлсэн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай хүсэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаар Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт нөхөн олгох тухай шийдвэр, ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст гаргасан өмгөөлөгч Г.Жалбуугийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22/34 дүгээр хүсэлт, мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал, Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорт гаргасан өмгөөлөгч Г.Минжмаагийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 022/7г, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн г-15 дугаар, өмгөөлөгч Р.Мэндсайханы гаргасан 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гомдол, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4/2967, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4/3047, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/3215, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/3269 дүгээр хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1643 дугаар, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1514 дүгээр Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1671 дүгээр Гомдлын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзах тухай, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 302 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолууд/-ыг,
Б.Сүрэнхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Zheng Shouguo-ийн тайлбар /Монгол болон Хятад хэл дээрх/,
Zheng Shouguo-ийн гадаад паспортын хуулбар, Li Jianyu, Zheng Shouguo болон ХБ ХХК -ийн хооронд байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Ашигт малтмал, хайгуулын зөвшөөрлийг төлөөлүүлэн авч хамтран ажиллах гэрээний орчуулга /Монгол хэл дээрх/,
Хятадын барилгын банкны хувийн харилцах дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгын хуулбар, орчуулгын хамт /2021.6.15, 2021.6.17, 2021.7.05, 2021.7.06, 2021.7.07, 2021.8.31/, төлбөрийн баримтууд /2022.6.30, 2022.8.31, 2022.9.19, 2022.9.26, 2023.1.02, 2023.2.28, 2023.4.13, 2023.5.11, 2023.5.31/, ХЭЭТ ХХК болон Жөн Юан ХХК-ийн хооронд байгуулсан ZHK-2022-04-02, ZHK-202206-03 дугаар Геологийн хайгуулын ажлын гэрээний хуулбар /Монгол болон Хятад хэл дээрх/, ХЭЭТ ХХК болон Эй Ди Ти ХХН-ийн хооронд байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22-02, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 23-03 дугаар Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар /Монгол болон Хятад хэл дээрх/, ХЭЭТ ГХО ХХК болон Алтан оч ресурс ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 22-08, 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 23-01 дүгээр Ажил гүйцэтгэх гэрээ /Монгол болон Хятад хэл дээрх/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын хамт,
Zheng Shouguo болон Naidengsiren Suyoule нарын хооронд үйлдсэн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Төлбөрийн баримт, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Бэлэн мөнгө хүлээлцсэн баримтын хуулбар, Zheng Shouguo болон Д.О нарын хооронд үйлдсэн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Бэлэн мөнгө хүлээлцсэн баримтын хуулбар, Б.Нямдаваагаас Naidengsiren Suyoule-д шилжүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт,
2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа, ХЭЭТ ХХК -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын Xinjian mengtie minig co., LTD болон ХБ ХХК -ийн хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох тухай /орчуулгатай/, Хамтран ажиллах гэрээний хуулбар /Монгол болон Хятад хэл дээрх/, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах, Эрх шилжүүлэх гэрээний хуулбар /Монгол болон Хятад хэл дээрх/,
Хятадын барилгын банкны хувийн харилцах дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгын хуулбар, орчуулгын хамт /2021.6.15, 2021.6.17, 2021.7.05, 2021.7.06, 2021.7.07, 2021.8.31/, Т.Бадамгарав, Н.Даваа нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /орчуулгатай/, өмгөөлөгч Б.Сүрэнхүүтэй байгуулсан 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх 22-24, 32-33, 83-94, 139-250, 2хх 1-32, 67-71, 73-79, 89-91, 96-184, 196-200, 226-238, 3хх 9-16, 59-61, 70-75/-ийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
5.3. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2023/02990 дугаар захирамжийн дагуу:
-Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1/1079 дүгээр албан бичиг, хавсралтаар ХЭЭТ ХХК -д олгосон 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн XV-022101 дугаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /1хх 118-121/-ыг,
5.4. Хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2023/16528 дугаар захирамжийн дагуу:
- Хаанбуурынхан ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/401 дүгээр тайлбар бүхий албан бичиг /2хх 210/-ийг тус тус шүүхийн журмаар бүрдүүлсэн.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
...2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрлийг төлөөлөн итгэмжлэн авах хамтын ажиллагааны гэрээний дагуу Увс аймгийн Наранбулаг сумын Бүрд нэртэй газарт орших 7938,90 га талбайд ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтын зардал, түүний дараах хөрөнгө оруулалт болон ажлын ашиг болгож нийт 2,045,340,000 төгрөгийг ХБ ХХК -д шилжүүлсэн. Гэвч ХБ ХХК нь сонгон шалгаруулалтад шалгарсаны дараа тусгай зөвшөөрлийн гэрчилгээг ямар ч болзол нөхцөлгүйгээр шилжүүлэх /эсвэл компанийн 100 хувийн хувьцааг шилжүүлэх/ үүргээ биелүүлэхдээ элдэв хориг саад хийж, дараа дараачийн гэрээний төслийг тулган шаардаж, гарын үсэг зуруулсан. 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул шаардах эрх үүсгэхгүй... гэжээ.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
- ...2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох гэрээгээр ХЭЭТ ГХО ХХК -ийн хувьцааны 5 хувийг ХБ ХХК шилжүүлэн авахаар болсон. Энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Гэвч ХБ ХХК нь Хамтран ажиллах гэрээний дагуу хувьцааны 5 хувьд дүйцэх 14,275,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл огт төлөөгүйн гадна, компанийн үйл ажиллагаанд огт оролцоогүй. Эдгээр гэрээг байгуулах болсон шалтгаан нь Ашигт малтмал, хайгуулын зөвшөөрлийг төлөөлөн авч хамтран ажиллах гэрээний дагуу ХБ ХХК тусгай зөвшөөрлийн гэрчилгээг ямар ч нөхцөл болзолгүйгээр шилжүүлэх үүргээ зөрчиж, өөр бусдад зарж, шилжүүлнэ хэмээн айлган сүрдүүлж, аргагүй байдалд оруулан өөрсдийн ашиг сонирхлоо тулгасан юм. Иймд дээрх 4 гэрээг Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, ХБ ХХК -иас үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтын зардалд илүү шилжүүлсэн 337,839,050 төгрөгийг, урамшуулал болгон шилжүүлсэн 500,000 юань буюу 220,500,000 төгрөгийг хамт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гаргуулна... гэжээ.
5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
- ...ХЭЭТ ХХК нь тусгай зөвшөөрлийн үнийг төлөх үүргээ биелүүлэхээс татгалзах арга хайж залилсан, айлган сүрдүүлсэн гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг эрх бүхий этгээдээс шалгаад, улмаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Эдгээр гэрээг байгуулахад хүч хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн зүйлгүй бөгөөд 558,339,050 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн үйл баримт байхгүй... гэжээ.
6. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалт зарлагджээ. /1хх 178, 238-239/
6.2. Энэ талаар БНХАУ-ын Xinjiang mengtie mining Co., LTD /Шинжаан Мэн Тие Уул Уурхай/ компанийн захирал Zheng Shouguo /Жэн Шоү Гуо/ нь өөрийн танил Li Jian Yu /Ли Жиан Үи/-с олж мэдэн, улмаар түүний найз Naidengsiren Soyoule НС/-ийн ХБ ХХК -иар төлөөлүүлэн дээрх сонгон шалгаруулалтад хамтдаа оролцохоор хэлэлцэн тохирсон гэх бөгөөд тухайн үед COVID-19 цар тахлын улмаас Монгол Улсад биечлэн ирэх боломжгүй болсонтой холбогдуулан 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Ашигт малтмал, хайгуулын зөвшөөрлийг төлөөлүүлэн авч хамтран ажиллах гэрээний төслийг цахим хэлбэрээр солилцож байгуулжээ. /1хх , 2хх 89-91, 101-106/
6.3. Уг гэрээгээр Б тал буюу ХБ ХХК нь М-46-77, М-46-89 төмрийн хүдэр хайх эрхийн тендерт А тал буюу Zheng Shouguo /Жэн Шоү Гуо/, Li Jian Yu /Ли Жиан Үи/ нарын нэрийн өмнөөс оролцож, ялсны дараа ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрийн гэрчилгээг хууль ёсны дагуу авч боловсронгуй болгон А талд ямар ч нөхцөл, болзолгүйгээр шилжүүлэх /эсвэл ХБ ХХК -ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэх/-ээр, А тал нь тендерт оролцохын өмнөх ба дараах хөрөнгө оруулалтын зардал, цаашлаад компани хөгжүүлэх зардал /шилжүүлгийн баримтыг үндэслэнэ/-ыг 100 хувь хариуцаж, А талын бизнес хөгжин, ашгаа авсны дараагаар Б талд ажлын ашиг болгон 1,000,000 юанийг өгөхөөр тус тус харилцан тохиролцжээ.
Ингэхдээ Б тал нь ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрлийн гэрчилгээ /эсвэл ХБ ХХК -ийн хувьцаа/-г гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй, мөн барьцаалахгүй байх үүргийг хүлээсэн байна. /1хх 226-228,/
6.4. Б талаас А талд 2021 оны 6 сараас 2021 оны 12 дугаар сарын хооронд 4,879,959 юань буюу 2,166,340,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн гэх бөгөөд Б тал нь Zheng Shouguo /Жэн Шоү Гуо/-с тендерийн төлбөрт 4,100,000 юань буюу 1,802,114,000 хүлээн авснаа зөвшөөрч талууд 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Төлбөрийн баримт үйлдсэн байх ба 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлын ашиг /урамшуулал/ 500,000 юань буюу 220,500,000 төгрөгийг хүлээн авсанд мөн маргаагүй болно. /1хх 85, 200-209, 2хх 107-119, 196-200, 3хх 9-13/
6.5. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаар шийдвэрийн дагуу сонгон шалгаруулалтад шалгарсан ХБ ХХК -д Увс аймгийн Наранбулаг сумын Бүрд нэртэй газарт орших 7938.9 га бүхий талбайд ашигт малтмалын хайгуул хийх ХV-021858 дугаар зөвшөөрлийн гэрчилгээг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр олгожээ. /1хх 16-17, 194-198, 217-219, 239-237, 3хх 21, 23, 35-43/
6.6. ХЭЭТ ГХО ХХК -ийг БНХАУ-ын хуулийн этгээд болох Xinjiang mengtie mining Co., LTD /Шинжаан Мэн Тие Уул Уурхай/ компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчтэй, гүйцэтгэх захирлаар Zheng Shouguo /Жэн Шоү Гуо/ байхаар тусган компанийг үүсгэн байгуулахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэх байгууллагад бүртгүүлжээ. /2хх 178/
6.7. ХЭЭТ ГХО ХХК -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын хуулийн этгээд болох Xinjiang mengtie mining Co., LTD /Шинжаан Мэн Тие Уул Уурхай/ компани болон ХБ ХХК -ийн хооронд 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1/5 дугаар Харилцан тохиролцох тухай гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч тал буюу ХБ ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулагч тал буюу Xinjiang mengtie mining Co., LTD /Шинжаан Мэн Тие Уул Уурхай/ компанийн эзэмшлийн ХЭЭТ ХХК -д шилжүүлэх, ХЭЭТ ХХК нь нийт хувьцааны 5 хувийг ХБ ХХК -д шилжүүлэх, ингэснээр талуудын хамтын үйл ажиллагаа дуусгавар болохгүй бөгөөд цаашид хөрөнгө оруулагч тал нь уурхайд хийх хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаанд шаардлагатай бүхий л санхүүжилтийг бүрэн хариуцах, гүйцэтгэгч талын төлөөлөгч Д.О нь өөрийн нөхөр Naidengsiren Suyoule НС/-г ХЭЭТ ХХК -ийн дэд захирлаар ажиллуулж, гарт олгогдох нэг сарын цалингийн хэмжээг 15,000 юаниас багагүй байхаар, ... хөрөнгө оруулагч тал нь гүйцэтгэгч талын онцгой хувь нэмрийг үнэлэн түүнд нэг удаа 1,000,000 юаньтай тэнцэх төгрөгийн урамшууллыг олгохоор тус тус харилцан тохиролцжээ. /1хх 3-9, 12-15, 37, 63, 220-222, 2хх 227-230/
6.8. Улмаар талуудын хооронд мөн өдөр Хамтран ажиллах гэрээ болон 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах, Эрх шилжүүлэх гэрээнүүд бичгээр байгуулагдаж, эдгээр гэрээг үндэслэн ХЭЭТ ГХО ХХК -ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар тус компанийн 5 хувийн хувьцаа /нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 14,275,000 төгрөгийн үнэтэй 142.75 ширхэг/-г ХБ ХХК -д шилжүүлж, цаашид Xinjiang mengtie mining Co., LTD /Шинжаан Мэн Тие Уул Уурхай/ компани нь 95 хувь, ХБ ХХК нь 5 хувийн хувьцаа эзэмших, гүйцэтгэх захирлаар Zheng Shouguo /Жэн Шоү Гуо/-г хэвээр үлдээхээр, үйл ажиллагааны чиглэлд нэмэлт өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэжээ. /1хх 188-191, 2хх 231-238, 3хх 3-7/ Энэхүү гэрээний дагуу хувьцааны үнэ болох 14,275,000 төгрөгийг төлөөгүйд хэн аль нь маргаагүй байна.
6.9. Түүнчлэн ХБ ХХК болон ХЭЭТ ГХО ХХК -ийн хооронд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэх гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр шилжүүлэгч тал буюу ХБ ХХК нь шилжүүлэн авагч тал буюу ХЭЭТ ГХО ХХК -д 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр олгосон Увс аймгийн Наранбулаг сумын Бүрд нэртэй газарт орших 7938.9 га бүхий талбайд ашигт малтмалын хайгуул хийх ХV-021858 дугаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, шилжүүлэн авагч тал нь ХV-021858 дугаар тусгай зөвшөөрлийн тендерт зарцуулсан бүхий л зардлыг өмнө бүрэн төлсөн болохыг тэмдэглээд, тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгүүлэхтэй холбогдон гарсан зардлыг шилжүүлэгч тал хариуцахаар,
6.10. мөн талуудын хооронд 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр шилжүүлэгч тал нь ХV-021858 дугаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авагч талд 1,210,000,000 төгрөгөөр худалдахаар тус тус харилцан тохиролцжээ. /1хх 38-41, 210-216, 2хх 1/
6.11. ХЭЭТ ГХО ХХК -ийн гүйцэтгэх захирал Zheng Shouguo /Жэн Шоү Гуо/-с тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой Татварын Ерөнхий газарт төлөгдөх 121,000,000 төгрөгийг 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр ХБ ХХК -ийн хувьцаа эзэмшигч Д.О, мөн 10,000,000 төгрөгийг 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Naidengsiren Suyoule НС/ нар тус тус бэлнээр хүлээн авснаа баталгаажуулж баримт үйлдсэн байна. /1хх 179-180, 246, 2хх 198-199, 3хх 44-46/
6.12. Ашигт малтмал, газрын тосны газар нь ХБ ХХК нь гаргасан тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийг хянаж үзээд, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 52 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХV-021858 дугаар тусгай зөвшөөрлийг ХЭЭТ ГХО ХХК -д шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн талаар 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 8/592 дугаар албан бичгээр мэдэгджээ. /1хх 42, 199, 247, 238-250, 3хх 22/
6.13. ХЭЭТ ГХО ХХК -ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар компанийн албан ёсны хаяг, холбоо барих мэдээллийг шинэчлэх болон ХV-021858 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээг үрэгдүүлснийг нөхөн авах, үйл ажиллагааны чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдсон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Геологи, уул уурхай кадастрын даргын 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, XV-022101 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтын хамт нөхөн олгож, энэ талаар холбогдох өөрчлөлтийг бүртгэх байгууллагад бүртгүүлжээ. /1хх 60-61, 118-121, 140-141, 182-184, 192-193, 2хх 2, 178/
6.14. БНХАУ-ын иргэн Zheng Shouguo /Жэн Шоү Гуо/-с 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг эрх бүхий албан тушаалтнаас шалгасныг Нийслэлийн прокурорын газраас хянаад 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 220200319 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, улмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 302 дугаар тогтоолоор ...БНХАУ-ын иргэн Найдансүрэн Соёл /Naidengsiren Suyoule/ нь 5 хувийн хувьцааг шилжүүлэн авахдаа ХЭЭТ ХХК -ийн төлөөлөгч БНХАУ-ын иргэн Жэн Шоү Гуо /Zheng Shouguo/-г айлган сүрдүүлж дарамталсан, түүнээс хувьдаа 187,608 юань буюу 83,875,784.64 төгрөгийг илүү авч ашигласан гэх үйлдлүүд нь баримтаар тогтоогдохгүй байна... гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. /1хх 149-250, 2хх 1-32/
7. Дээрх үйл баримтын он цаг, дарааллаас үзвэл талуудын хоорондох хүсэл зоригийн илэрхийлэл өөрчлөгдсөнийг илтгэх бөгөөд дурдсан гэрээний үүрэг зохих ёсоор биелэгдсэн эсэх нь маргааны үндэс болжээ.
8. Анхлан нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч ХЭЭТ ГХО ХХК -д холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Харилцан тохиролцох гэрээний үүрэгт 500,000 юань буюу 223,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн Увс аймгийн Наранбулаг сумын Бүрд нэртэй газар орших 7938,90 га талбайд ашигт малтмалын хайгуул явуулах тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг даалгах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, үндэслэлээ ...ХЭЭТ ГХО ХХК нь тусгай зөвшөөрлийн үнэ болох 1,210,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй... хэмээн тайлбарласан.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Хэдийгээр зохигчид тусгай зөвшөөрлийн үнэ 1,210,000,000 төгрөгийн хэмжээнд маргаагүй боловч 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр үнийг төлөх хугацаа, нөхцөлийг тохироогүй, энэ талаар хариуцагчийн хүлээх үүрэг, хариуцлага тодорхойгүй байгаа нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүйд тооцох үндэслэлийг бүрдүүлжээ.
Түүнчлэн хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаас үзвэл энэхүү гэрээний үндсэн дээр тусгай зөвшөөрөл эзэмших эрх хариуцагчид шилжсэн гэж үзэхээргүй байна.
Учир нь, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Ашигт малтмал, хайгуулын зөвшөөрлийг төлөөлүүлэн авч хамтран ажиллах гэрээ, түүний дараах 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох тухай, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэх гэрээнүүд байгуулагдаж, эдгээр гэрээний дагуу 2021 оны 6 сараас 2021 оны 12 дугаар сарын хооронд тендерийн төлбөрт 4,100,000 юань буюу 1,802,114,000 төгрөг, ажлын ашиг /урамшуулал/ 500,000 юань буюу 220,500,000 төгрөгийг тус тус хүлээн авсан үйл баримтыг нэхэмжлэгч тал няцаан үгүйсгээгүйн гадна, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн уг гэрээгээр шилжүүлэн авагч тал нь тендерт зарцуулсан бүхий л зардлыг өмнө бүрэн төлсөн болохыг тэмдэглэжээ.
Эндээс дүгнэвэл хариуцагч нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг шилжүүлэн авахын тулд үнэлгээнээс илүү хэмжээний төлбөрийг нэхэмжлэгчид төлсөн байх тул шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.
9. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч компанийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Zheng Shouguo /Жэн Шоү Гуо/-с 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ц.Мэнджаргалд, 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Б.Сүрэнхүүд тус тус олгосон итгэмжлэлийн дагуу тэдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, төлөөлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлсэн бөгөөд Б.Сүрэнхүү нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох гэрээ, Хамтран ажиллах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 558,339,050 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хэдийгээр итгэмжлэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.4 дэх хэсэгт заасанд нийцээгүй буюу өөрийн эх хэл дээр бичигдсэн итгэмжлэлийн хувийг Монгол хэл дээр орчуулуулж, баталгаажуулаагүй байх боловч шүүх хуралдааны өмнө итгэмжлэлийг хуулийн шаардлагад нийцүүлэн хэрэгт гаргаж өгсөн тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар дээрх үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзсэн болно. /1хх 32-33, 2хх 67-71, 3хх 70-75/
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээнүүдийг айлган сүрдүүлж, аргагүй байдалд оруулан өөрсдийн ашиг сонирхлоо тулгаж байгуулсан гэж тайлбарлах боловч хэрэгт цугларсан баримтаас үзвэл Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Харин бичгээр байгуулсан эдгээр гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч талууд гарын үсэг зурсан байх тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.
Түүнчлэн хариуцагч нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг олж авахын тулд өмнө нь байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Ашигт малтмал, хайгуулын зөвшөөрлийг төлөөлүүлэн авч хамтран ажиллах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох гэрээний дагуу сонгон шалгаруулалтын зардалд 337,839,050 төгрөгийг, урамшуулалд 500,000 юань буюу 220,500,000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд ХЭЭТ ГХО ХХК -д холбогдох 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн Увс аймгийн Наранбулаг сумын Бүрд нэртэй газар орших 7938,90 га талбайд ашигт малтмалын хайгуул явуулах тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай ХБ ХХК -ийн үндсэн нэхэмжлэлийг, ХБ ХХК -д холбогдох 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох гэрээ, Хамтран ажиллах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 558,339,050 төгрөгийг гаргуулах тухай ХЭЭТ ГХО ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн зөрүүг буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 60 дугаар зүйлийн 60.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул ХЭЭТ ГХО ХХК -д холбогдох 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн Увс аймгийн Наранбулаг сумын Бүрд нэртэй газар орших 7938,90 га талбайд ашигт малтмалын хайгуул явуулах тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай ХБ ХХК -ийн үндсэн нэхэмжлэлийг, ХБ ХХК -д холбогдох 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох гэрээ, Хамтран ажиллах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 558,339,050 төгрөгийг гаргуулах тухай ХЭЭТ ГХО ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ХБ ХХК -иас төлсөн 7,483,400 төгрөг, хариуцагч ХЭЭТ ГХО ХХК -иас төлсөн 5,148,399 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,275,450 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН