Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 119

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Ж.Очирбат,

Шүүгдэгч Г.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ардын Соном овогт Г.Б холбогдох эрүүгийн 1726000090010 дугаартай хэргийг хянан хэлэлцээд

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Ардын Соном овогт Г.Б .

Шүүгдэгч Г.Б  нь 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Сод” авто засварын газрын урдах туслах замд 46-77 ӨВА улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн автотээврийн хэрэгслийг жолоодон гол замд нэтврэх үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, гол замаар иргэн Ц.А  жолоодож явсан улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклийг мөргөн зам тээврийн осол гаргаж, Ц.А  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагийн орчим нөхөртөө эмнэлэгийн хоол цай өгөх гэж гэрээсээ гарч, замын уулзвар луу орох гэж яваад хохирогч Ц.А  унаж явсан мотоцикльтой мөргөлдсөн. Тэгээд хохирогч Ц.А  биед гэмтэл учруулсан. Манай нөхөр тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан. Би хохирогч Ц.А  г эмнэлэгт хэвтэж байхад нь 750000 төгрөгийг өгсөн. Сүүлд сургуульд явахаас нь өмнө 1000000 төгрөг өгч хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Ц.А  мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн орчимд 8 дугаар багт байх гэрээсээ Сэлэнгэ гэж ээжийн найзтай нь Аав хайрхан руу хүргэж өгөх гээд Нарангэрэл гэж хүний улбар шар өнгийн, Даюун маркийн мотоцикльтой 9 дүгээр хорооны “Сод” засварын засмал зам дээр явж байтал миний урд эгнээнд Делика шиг машин зогсож байсан. Тэгэхээр нь би гүйцэж түрүүлээд дөнгөж өнгөртөл саарал өнгийн Приус-20 маркийн машин ертөнцийн зүгээр баруун гар зүгээс давхиж ирээд миний баруун талын хөл хэсэг рүү мөргөсөн. Тэгээд тэр машины жолооч цагдаа, эмнэлэг дуудсан. Би жолооны үнэмлэхгүй, тухайн үед би машин ирж байгааг харсан. Гэхдээ би төв замаар явж байсан болохоор намайг өнгөрөөж байж орох байх гэж бодсон. Би архи хэрэглэдэггүй. Удаан явж байсан. Дээд тал нь 30 миллийн хурдтай л явж байсан байх. Тэр Приус-20 маркийн машин хэр зэрэг хурдтай явж байсныг мэдэхгүй. Миний баруун хөлийн шилбэ хугарсан. Хөлөө эмчлүүлэхэд гарах зардлыг нэхэмжилнэ. Өөр надад гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,

Гэрч Г.С мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн орчимд Арвайхээр сумын 8 дугаар багт байх Буянтогтох гэж өөрийн найзындаа очсон чинь хүний мотоцикль Хайрханы тэнд айлд хүргэж өгчихөөд ирье, чи унаад явчих гэсэн. Тэгэхээр нь мотоцикль унаж чадахгүй талаараа хэлтэл тэгвэл дүүгээрээ бариулчихъя чи ард нь суугаад явчих, буцахдаа машинтай хамт хүрээд ирье гэхээр нь зөвшөөрөөд Ц.А  ард сууж яваад 9 дүгээр хороо, “Сод” засварын засмал зам дээр явж байтал миний явж байсан урсгалыг таглаад машин зогсчихсон байсан. Түүнийг хажуугаар нь дөнгөж өнгрөөд явж байтал 46-77 ӨВА улсын дугаартай, саарал өнгийн Приус-20 маркийн машин баруун талын туслах замын уулзвараас маш хурдтай гарч ирээд мотоциклийн баруун тал хэсэг рүү мөргөсөн. Би яг мөргөх мөчид нь мотоциклиос үсэрсэн. Тэгээд л эмнэлэг, цагдаа дуудсан. Мотоцикль 20 орчим миллийн хурдтай л явж байсан. Тэр хоёр хоёулаа архи, дарс хэрэглээгүй, эрүүл байсан. Мотоцикль тухайн зам тагласан машиныг гүйцэж түрүүлэх үед Приус-20 маркийн машин арай хол байсан. Тэгтэл маш хурдтай шууд төв зам руу орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

Гэрч Ч.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай хашаа 9 дүгээр багийн засмал замтай ойрхон, засмал замынхаа ертөнцийн зүгээр баруун талд нь байдаг. 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг өнгөрч байх үед Б  нөхөр нь эмнэлэгт хэвтэж байгаа. Өдрийн хоолыг нь хүргэж өгчихөөд ирээд удалгүй гэрээсээ гарч яваад мөргөлдөх чимээ гарахаар нь хүн мөргөчихлөө гэж бодоод араас нь яваад очсон. Очиход Б  цагаан өнгийн Приус-20 маркийн машин уулзвараар хойшоо эргэж гэж байгаад мотоцикльтой хүн мөргөөд, мотоцикль нь хажуугаараа уначихсан, жолооч барьж явсан залуу нь газар хэвтсэн, ард нь сундалж явсан залуу нь гайгүй зогсож байсан. Тэгээд миний утсаар Б цагдаа, түргэн дуудсан. ...Би Б найзлаад 3 жил болж байна. Манайх тэдний хажуу хашаанд бууж ирээд танилцаж байсан. Г.Б  нь нөхөр, 3 хүүхэдтэй. Өөрөө таксинд явдаг, нөхөр нь 256 дугаар ангид ажилладаг. Энэ хоёр тусдаа гарцгаасан. Хашаа байшинтай тэндээ амьдардаг. Архи, тамхи хэрэглэдэггүй, ааш зан сайтай, элдэв муу зуршилгүй, даруухан хүн. Өмнө нь ямар нэг хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,

Гэрч Б.Уртнасангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Буяншихиг нь манай бэр болоод 10 гаран жил болж байна. Нөхөр 3 хүүхэдтэй, Арвайхээр сумын 9 дүгээр багт хашаа байшинд амьдардаг. Буяншихиг өөрөө худалдаж авсан Приус-20 маркийн машинаараа таксинд явдаг. Нөхөр нь цэргийн ангид харуул хийдэг. Ааш зангийн хувьд төлөв томоотой, алдэв муу зан авиргүй, архи тамхи хэрэглэдэггүй, амьдралын төлөө яваа хүүхэд. Хүнтэй эвтэй харьцдаг, даруухан томоотой хүүхэд байгаа юм. Өмнө нь ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221 дугаартай шинжээчийн: “...Ц.А  биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны зөрөөтэй хугарал, хагалгааны дараах байдал баруун шилбэний цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26 хуудас/,

Техникийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 4 дугаартай: “...Уг хэрэг зам тээврийн осол байна. Тоёота Приус маркийн 46-77 ӨВА улсын дугаартай автомашин жолоодож явсан жолооч Г.Б  нь Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.9 дэх заалт зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн. Харин мотоциклийн жолооч Ц.А   нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3в, 2.2б заалтыг зөрчиж явсан байна. Жолооч Г.Б ийн буруутай үйлдлээс осол гарсан байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.9 дэх заалт “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөнөөс осол гарсан байна. Тухайн тээврийн хэрэгслүүд нь ослын өмнө бүрэн бүтэн байсан эсэхийг Авто тээврийн байгууллагын оношлогоонд орж дүгнэсэн тодорхойлолтоор тогтоогдоно. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямдашийн гаргасан ослын акт үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 32 хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/,

 Г.Б ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх 39/, иргэни цахим үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх 40/, П.Д, Г.А р нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх 41/, ял шалгах хуудас /хх 42/, П.Нямжавын төрсний бүртгэлийн лавлагаа /хх 43/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 44/,

Хохирогч Ц.А  шүүхэд ирүүлсэн “Миний бие Г.Б ээс хохиролд 1750000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч Г.Б  нь 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Сод” авто засварын газрын урдах туслах замд 46-77 ӨВА улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн автотээврийн хэрэгслийг жолоодон гол замд нэвтрэх үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, гол замаар иргэн Ц.А  жолоодож явсан улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклийг мөргөн зам тээврийн осол гаргаж, Ц.А  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.А  “...2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн орчимд 8 дугаар багт байх гэрээсээ Сэлэнгэ гэж ээжийн найзтай нь Аав хайрхан руу хүргэж өгөх гээд Нарангэрэл гэж хүний улбар шар өнгийн, Даюун маркийн мотоцикльтой 9 дүгээр хорооны “Сод” засварын засмал зам дээр явж байтал миний урд эгнээнд Делика шиг машин зогсож байсан. Тэгэхээр нь би гүйцэж түрүүлээд дөнгөж өнгөртөл саарал өнгийн Приус-20 маркийн машин ертөнцийн зүгээр баруун гар зүгээс давхиж ирээд миний баруун талын хөл хэсэг рүү мөргөсөн. Тэгээд тэр машины жолооч цагдаа, эмнэлэг дуудсан. Би жолооны үнэмлэхгүй, тухайн үед би машин ирж байгааг харсан. Гэхдээ би төв замаар явж байсан болохоор намайг өнгөрөөж байж орох байх гэж бодсон. Миний баруун хөлийн шилбэ хугарсан.” /хх-ийн 11-12/, гэрч Г.С“...2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн орчимд Арвайхээр сумын 8 дугаар багт байх Буянтогтох гэж өөрийн найзындаа очсон чинь хүний мотоцикль Хайрханы тэнд айлд хүргэж өгчихөөд ирье, чи унаад явчих гэсэн. Тэгэхээр нь мотоцикль унаж чадахгүй талаараа хэлтэл тэгвэл дүүгээрээ бариулчихъя чи ард нь суугаад явчих, буцахдаа машинтай хамт хүрээд ирье гэхээр нь зөвшөөрөөд Ц.А  ард сууж яваад 9 дүгээр хороо, “Сод” засварын засмал зам дээр явж байтал миний явж байсан урсгалыг таглаад машин зогсчихсон байсан. Түүнийг хажуугаар нь дөнгөж өнгөрөөд явж байтал 46-77 ӨВА улсын дугаартай, саарал өнгийн Приус-20 маркийн машин баруун талын туслах замын уулзвараас маш хурдтай гарч ирээд мотоциклийн баруун тал хэсэг рүү мөргөсөн. Би яг мөргөх мөчид нь мотоциклиос үсэрсэн. Тэгээд л эмнэлэг, цагдаа дуудсан. Мотоцикль 20 орчим миллийн хурдтай л явж байсан. Тэр хоёр хоёулаа архи, дарс хэрэглээгүй, эрүүл байсан. Мотоцикль тухайн зам тагласан машиныг гүйцэж түрүүлэх үед Приус-20 маркийн машин арай хол байсан. Тэгтэл маш хурдтай шууд төв зам руу орж ирсэн...” /хх-ийн 13-14/, гэрч Ч.Ганцэцэгийн “...Манай хашаа 9 дүгээр багийн засмал замтай ойрхон, засмал замынхаа ертөнцийн зүгээр баруун талд нь байдаг. 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг өнгөрч байх үед Б  нөхөр нь эмнэлэгт хэвтэж байгаа. Өдрийн хоолыг нь хүргэж өгчихөөд ирээд удалгүй гэрээсээ гарч яваад мөргөлдөх чимээ гарахаар нь хүн мөргөчихлөө гэж бодоод араас нь яваад очсон. Очиход Б  цагаан өнгийн Приус-20 маркийн машин уулзвараар хойшоо эргэж гэж байгаад мотоцикльтой хүн мөргөөд, мотоцикль нь хажуугаараа уначихсан, жолооч барьж явсан залуу нь газар хэвтсэн, ард нь сундалж явсан залуу нь гайгүй зогсож байсан. Тэгээд миний утсаар Б  цагдаа, түргэн дуудсан.” /хх-ийн 15-16/ гэсэн мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/, Техникийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 4 дугаартай дүгнэлт /хх-ийн 32/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/, шүүгдэгч Г.Б ийн яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 37/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Ардын Соном овогт Г.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа,

Хохирогч Ц.А   нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохиролд 1750000 төгрөг хүлээн авсан, шүүгдэгчтэй эвлэрсэн,

Прокурор шүүгдэгч Г.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял сонсгосон бөгөөд шүүгдэгч Г.Б  нь уг ялыг зөвшөөрсөн болох нь хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзэн, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Г.Б т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1750000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Г.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ардын Соном овогт Г.Б ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ардын Соном овогт Г.Б ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тус бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1750000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Д.ЦЭЦЭГЭЭ