Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 148/шш2023/00587

 

2023 оны *******0 сарын *******3 өдөр

Дугаар *******48/ШШ2023/00587

******* *******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* ******* дахь ******* дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* *******ын ******* *******, *******ийн 4-*******0 *******од оршин суух ийн /РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* *******ын ******* *******, , *******ийн *******од оршин суух /РД: МЛ8**************023**************/-т холбогдох

8,830,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С. /онлайн/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч М., гэрч М. /онлайн/, Б.Атартулга, Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

С. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ / *******-р хх ******* тал /: С. би 2020 оны 09 сарын *******4-ний өдөр ******* аймгийн ******* *******ын газрын даамал, Засаг даргын зөвшөөрлөөр бизнесийн гэрээ хадлангийн газар хийхээр болсон. Гэвч Б.т удаа дараа сануулсан боловч үл ойшоож хадаж тариалж боож авсан. С. би хадлангийн гэрээт газраасаа өвсөө авч чадалгүй маш их хохиролд ороод байна. Б. миний гэрээт хадлангийн газраас *******766 боодол өвс авсан. Одоогийн ханшаар ******* боодол өвс 5-6000 төгрөгийн ханштай байгаа. Иймээс *******766 боодол өвс нь 8.830.000 төгрөг болж байна. Энэ хохирлыг маань Б.аас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.аас 2020 оны 09 дүгээр сарын *******4-ний өдөр 8,830,000 төгрөг нэхэмжилсэн. *******766 боодол өвсийг би хамгийн *******а мөнгөөр бодож тооцуулсан. Энэ хэргийг хурдан шийдвэрлүүлмээр байна. Энэ хэрэг 2-3 жил болж байгаа надад маш их хохиролтой байна. Энэ хүмүүс гэрээ хийгээгүй, хүний хадсан өвс тоолж авсан гээд байна. гэх хүн миний хадах байсан өвсийг хэлсээр байхад хадсан. Тухайн үед комисс болон цагдаатай нь хамт очиход биднийг трактороор дайрч ална гэж сүрдүүлсэн. Газрын даамалтай нь гэрээ хийгээд очиж өвсөө хадах гэхээр газрын даамлыг 2-3 удаа сүрдүүлсэн. Би цагдаад би 2-3 удаа өргөдөл гаргаж өгсөн. 20*******8 онд өөр хүнтэй гэрээ хийсэн байсан. т өмчилж өгсөн газар ч байхгүй байсан. Уг газар нь өөрийнх нь хаддаг газартай ойролцоо болохоор минийх гэж дээрэмддэг. Цагдаатай нь очихоор бүгдийг нь ална гэж элдэж хөөж байсан. Би мөнгөтэй хүн гэж биднийг айлгаж сүрдүүлдэг байсан. Намайг олон жил хохироолоо. Өмгөөлөгчтэй юм байж худлаа яриад сууж байх юм. Хүн хохирчхоод байхад ийм зүйл ярьж байдаг. Шүүхийн өмнө худлаа ярих нь гэмт хэрэг. Мөн өмгөөлөгчтэйгөө нийлж худал мэдүүлэг өгч байгаад гомдолтой байна. Бид нар өөрсдөө тоолсон зүйл байгаа. Шат шатандаа худлаа үнэн юм ярьж байгаад гомдолтой байна.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /*******-р хавтаст хэргийн *******04-*******05 дугаар тал/ ...Сумын ургацын хохирол тогтоох комисс нь хуралдан акт үйлдсэн боловч уг акттай Б. миний бие танилцаагүй, ийм акт тогтоосныг ч мэдээгүй байсан. Энэ актыг С.ын бүрдүүлсэн нотлох бичиг баримтаас анх харлаа. Энэ дагуу 2020 оны 0******* сарын 07-нд миний бие *******ын УХБКомссын гишүүдтэй уулзахад уг хуралд зарим хэсэг комисс нь газар дээр нь очиж үзээгүй, ганцхан талыг барьж хурлыг хийх нь буруу гэж байсан боловч, газрын даамлын тайлбараар *******ын орлогч дарга Г. нь уг актыг үйлдсэн нь нотлогдсон. Г. нь дахин УХБК- н гишүүдээ дуудан ирүүлж 2020.*******0.2*******-нд үйлдсэн актаа хүчингүй миний буруу гээд уран тасдаж хаялаа. С. нь бас байсан. Комиссын гишүүд нь С.д Б. миний бие 8,830,000 төгрөгийг хохирол барагдуулах акт гаргаснаа ч мэдээгүй байна. УХБК нь *******0 га-с хэдэн центр өвс хадах вэ?, га-н ургац хэв вэ? гэж ердөө тооцоолоогүй С.ын мэдүүлсэн өвсний тоогоор шууд шийдвэрлэсэн байна. *******0 га-с 6ц-8,5ц авна, ******* боодол өвс доод тал нь 20 кг-р бодоход *******0 га- 85ц, 85ц********00кг= 8500 кг:20= 425 боодол, *******0 га газрын 7 га нь хадсан гэж үзсэн 7 га-59,5ц, 59,5 ц********00кг= 5950 кг :20= 297 боодол өвс авахаар гарч байна.

Нэхэмжлэгч С. нь шүүхийг үл хүндэтгэн, хуурамч баримт үйлдэн бүрдүүлж өгсөн гэж үзэн хэд хэдэн жишээ татъя.

-               Сумын ургацын хохирол барагдуулах акт 2020.*******0.2*******-ний хүчин төгөлдөр биш ном дүрмийн дагуу хурал болоогүй орлогч дарга Г. нь дур мэдэн үйлдсэн.

-               ******* *******ын ******* дүгээр *******ийн иргэн Б.гийн 2020.*******2.23-нд бичүүлсэн тодорхойлолт нь тай огт холбоогүй, түүний эгч Б.гаар уг тодорхойлолтыг бичүүлж авсан. Үүнийг баталсан яриа бичлэгээр байгаа. Газрын даамал Ж. нь хадлангийн газраа сайн мэддэггүйн улмаас 20*******8 онд Б.д манай газартай давхцуулан өгсөн байна. Тухайн ондоо уг иргэн нь тухайн газраа хадаагүй учир бид уг газар давхацсан ч мэдээгүй өнгөрсөн байна.

-               Газрын даамал Ж. нь 2020.*******0.0*******-ний өдөр *******ын Засаг даргын өгсөн үүрэг даалгавраар Х., Ж., Б., Р. нартай хадлангийн газар ашиглах гэрээ хийсэн хүмүүстэй уулзан шалгалт хийж явахдаа надад С.тай гэрээ хийсэн газрыг хадаж болохгүй гэж хэлсэн гэсэн тайлбар хийсэн байна. Дээрх хүмүүстэй явж байсан өдөр нь *******0 сарын 0******* биш 09 сарын сүүлээр явсан. Энэ тухай миний зүгээс өгсөн тайлбарт бичсэн байгаа. /2020.*******2.03-ны тайлбар/ Намайг Мэргэний урт энгэрт өвс боож байхад ирсэн, өвс боож байсан энгэрийг өөрийн чинь газар биш гээд муудалцсан. Энэ үед ердөө ч С.ын газрын тухай дурдаагүй. Миний хаддаг газраас газрыг чинь хураана гэж хэлээд явсан. Иймэрхүү нөхцөл байдлаар хандан ямар эд хөрөнгө мөнгө биеийн хүч, хөдөлмөр гаргаагүй байж хохирлоо гэж үзэх нь үнэнд үнэхээр нийцэхгүй байна. Хадлангийн газар ашиглах гэрээ нь хүртэл хуурамч Засаг дарга нь байсаар байтал *******ын орлогч даргаар баталгаажуулж авсан. Хуулиндаа /газрыг/ Засаг дарга нь хадлангийн газар ашиглах эрх олгоно гээд заагаад өгсөн байтал Газрын тухай хууль 53 дугаар зүйл, хууль зөрчин хадлангийн гэрээ хийсэн байна гэх.

 

Тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 2020 оноос хойш энэ хүнтэй шүүхийн маргаантай байгаа. Нэхэмжилсэн мөнгийг би яагаад өгөхгүй байгаа вэ? гэхээр энэ хүн хуульд заасных нь дагуу *******тай гэрээ хийгээгүй бичиг баримт нь дутуу байсан. Бүх юм нь бичиг баримттайгаа ирсэн бол би төлнө. Маргаан болоод байгаа газар нь 5 жилийн гэрээтэй миний газар. Тэр газрыг маргаан болсноос хойш огт хадаагүй. Одоо очоод хадахад 4000 боодол өвс гарахгүй. Трактор техниктэй ирсэн хүн биш шүү дээ. Үүнээс шалтгаалаад би энэ мөнгийг өгөхгүй. 8,830,000 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Энэ газрыг тухайн үед би хадах эрхтэй байсан. 20*******8 оны Засаг даргын захирамжаар 300 га газрыг 5 жилээр надад олгосон. Газрын давхцал манай *******анд жил болгон гардаг. Энэ нь газрын даамлын алдаа дандаа газар давхцуулдаг. Энэ газрыг би л хаддаг байсан гэх.

Гэрч Ж. шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: 2020 онд газрын даамал хийдэг байсан. Маргаан бүхий газар очиж байсан, тухайн үед орлогч дарга , цагдаа Алтанбүргэд гэх хүмүүстэй очиж байсан. гэх хүн хадлангийн гэрээ хийсэн. Б., С. нарын газар давхцаагүй. 20*******8 онд Засаг даргын захирамж гараад гэрээ хийж байхдаа өгсдөг замаас урд талыг Б.тай гэрээ хийсэн. Үүнээс хойш 5 жилийн хугацаатай тэр газрыг ашиглаж ирсэн. 20*******8 онд хойд талыг нь өөр хүмүүстэй гэрээ хийсэн. С.тай хийсэн газар эзэмших гэрээ хүчин төгөлдөр. С.ын нэр 24 иргэн дотор байсан. ын хадлангийн газар очсон. Бид 5 удаа очоод боль гэх шаардлага тавихад би энэ газрыг олон жил хадаж байгаа миний газар, та нар дуугүй бай гэдэг байсан. Засаг даргын захирамж гараад гэрээ хийсэн, тухайн жилд л ашиглах гэрээ хийсэн. Уг гэрээнд тавигдах шаардлага нь 3 төрлийн төлбөр төлдөг. Газрын төлбөр, хог хаягдлын хураамж, хувь хүний орлогын албан татвар төлдөг. С. төлбөрийг төлсөн байх. Төлбөрийн баримтаа гэрээний хувьтайгаа гаргаж өгч гэрээ байгуулдаг. Газар дээр очсон бичлэг нь С. эгчид байдаг шүү дээ. Би эхлээд тоолж байхад ын аав Батчулуун ирээд болиулсан. Комисс тоолсон. Б. бид нарыг трактороор хөөгөөд аав нь тоолуулаагүй гэх.

 

Гэрч Б.Атартулга шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би 2020 оны *******0 дугаар сард *******ын Засаг даргаар ажиллаж байсан. Жил болгон газар олгодог байсан. 20*******7 оноос 3-5 жилийн хугацаатайгаар гэрээ хийдэг болсон. Б.т ны ард *******50 га газар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. С.д Б.тай ижил нөхцөлөөр газар олгосон газар байхгүй. Хадлангийн газар олгосныг маргаан үүссэнээс хойш мэдсэн. Бизнесийн гэрээнд Засаг дарга гарын үсэг зурдаг. Хадлангийн газарт *******ийн дарга гарын үсэг зурдаг. С.ын гэрээнд орлогч дарга зурсан, газар олгогдсон гэдгийг маргаан үүссэнээс хойш мэдсэн. 2020 оны 08 дугаар сард хадлангийн өргөдөл авч дуусаад хуваарилалт хийгээд газар олгох захирамж гаргах шаардлага гарсан. Иймээс захирамж гаргах үүрэг өгөөд 24 хүний захирамж ******* гарга гээд үүний дагуу бичиг хэрэг гаргасан. Тэр нэрэн дотор С. гэж байхгүй байсан. 08 дугаар сарын 26-27 хавьцаа танилцсан материал дунд байхгүй байсан. Ийм хүний нэр дээр ийм газар гэж хэлээгүй учраас давхцуулахгүйгээр иргэдийн хүсэлтийг шийдээд яв гэж хэлсэн. С.ын гэрээ, гэрээний хувьд хүчинтэй гэх.

Гэрч М. шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: ХХК-д ажиллаж байсан. С.ын хэрэгт үнэлгээ тогтоосон. Үнэлгээг өвсийг нь тоолж үзээгүй нэхэмжлэгчийн хүсэлтээр тогтоосон гэх.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж; ҮНДЭСЛЭХ нь:

С.ын шүүхэд гаргасан ...Б.аас *******766 боодол өвсний үнэ 8,830,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь; Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл / ******* дүгээр хавтаст хэргийн ******* дэх тал / болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... С. би 2020 оны 09 сарын *******4-ний өдөр ******* аймгийн ******* *******ын газрын даамал, Засаг даргын зөвшөөрлөөр бизнесийн гэрээ хадлангийн газар хийхээр болсон. Б. миний гэрээт хадлангийн *******0 га газраас *******766 боодол өвс авсан. Одоогийн ханшаар ******* боодол өвс 5-6 мянган төгрөгийн ханштай байгаа. Иймээс *******766 боодол өвс нь 8.830.000 төгрөг болж байна. Энэ хохирлыг маань Б.аас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү хэмээн нэхэмжилснийг хариуцагч Б. нь эс зөвшөөрч шүүхэд бичгээр болон / *******-р хх-ийн *******04-*******05 тал / шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... С.ын нэхэмжилсэн мөнгийг би яагаад өгөхгүй байгаа вэ? гэхээр энэ хүн хуульд заасных нь дагуу *******тай гэрээ хийгээгүй, бичиг баримт нь дутуу байсан. Бүх юм нь бичиг баримттайгаа ирсэн бол би төлнө. Маргаан болоод байгаа газар нь 5 жилийн гэрээтэй миний газар. Энэ газрыг тухайн үед би хадах эрхтэй байсан. 20*******8 оны Засаг даргын захирамжаар 300 га газрыг 5 жилээр надад олгосон. Газрын давхцал манай *******анд жил болгон гардаг. Энэ нь газрын даамлын алдаа дандаа газар давхцуулдаг. Энэ газрыг би л хаддаг байсан хэмээн маргаж байна.

Нэхэмжлэгч болон зохигчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ******* дүгээр хавтаст хэргийн *******, 5-************** дүгээр талд авагдсан нэхэмжлэл, түүнд хавсаргасан 2020 оны 09 сарын *******4-ний өдрийн ******* *******ын Засаг дарга болон газрын даамал, С. нарын хооронд байгуулагдсан *******0 га газар / ны наад талд хойшоо харсан энгэр жалга/-ыг хадлан хадах зориулалтаар ашиглуулах гэрээ байгуулсны үндсэн дээр С. нь уг газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглах эрхтэй болох нь, мөн *******ын газрын даамал Ж. /******* дүгээр хавтаст хэргийн ************** дүгээр тал/-ийн С.д өгсөн тамга тэмдэг бүхий зөвшөөрлийн хуудас, хэргийн 86-88 дугаар талд авагдсан С.ын эзэмшил газрын нэгж талбарын зураглал, тухайн үед тус *******ын газрын даамал байсан гэх Ж.гийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн ... С.тай дээрх *******0 га газрыг ашиглах гэрээг байгуулсан ба уг газар нь Б.ын газартай давхцаагүй гэх мэдүүлэг зэргээр дээрх маргаан бүхий *******0 га газрыг С. хадлан хадах зориулалтаар хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Харин Б. нь ******* дүгээр хавтаст хэргийн 48-63, 80-85 дахь талд авагдсан газар ашиглах гэрээнүүд, газрын нэгж талбарын зураглал зэрэг баримтуудаар С.ын дээрх газрын ойролцоо тодорхой хэмжээний га газруудыг хадлангийн зориулалтаар эзэмших, ашиглах эрхтэй болох нь тогтоогдож байна.

Гэвч Б. нь 2020 оны *******0 сард С.ын хууль ёсоор эзэмших, ашиглах эрхтэй гэх дээрх *******0 га хадлангийн газрыг миний эзэмшлийн газар хэмээн маргаж, улмаар уг *******0 га газрын хадлангийг хадаж авсан үйл баримт нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн шүүхэд өгсөн тайлбар, ******* *******ын Засаг даргад С.ын гаргасан өргөдөл, *******ын хохирлын акт тогтоосон тухай хурлын тэмдэглэл, гэрэл зургийн баримт, гэрчүүдийн мэдүүлэг /*******-р хх *******2-28, *******26 -*******42 тал / зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С. нь дээрх *******0 га газраас нийт *******766 боодол өвс авахаар тооцож ******* боодол өвсийг 5000 төгрөгөөр бодож нийт 8,830,000 төгрөгийн хохирлыг Б.аас нэхэмжилсэн боловч энэхүү хохирлын тооцоог хариуцагч эс зөвшөөрч маргасны улмаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хохирлын тооцоог дахин гаргуулахаар шүүгчийн захирамжаар томилогдсон ******* аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын шинжээч нарын 2023 оны 09 сарын *******9-ний /2 дугаар хавтаст хэргийн 45 дугаар тал/ өдрийн дүгнэлтээр ... *******0 га газраас 820 боодол /бухлаар 205 ширхэг/ өвс авахаар тооцож тус *******анд ******* боодол өвсийг 6000 төгрөгөөр тооцож, 820 боодол өвсний үнэ нийт 4,920,000 төгрөг байхаар тооцсоныг үндэслэлтэй гэж үзэж энэхүү дүгнэлтийн дагуу Б.аас 4,920,000 төгрөгийг гаргуулан С.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,9*******0,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Энэхүү хохирлын тооцооны дүгнэлт дээр хариуцагч маргаагүй байна.

Харин ******* дүгээр хавтаст хэргийн *******3-*******4, *******76-*******79 дүгээр талд авагдсан *******ын хохирлын акт, ХХК-ийн үнэлгээ зэргийг үндэслэлгүй гэж шүүхээс үзэв.

Учир нь; дээрх *******ын хохирлын акт, компанийн үнэлгээний дүгнэлтээр өвсний үнэлгээг гаргахдаа бодит бус хандсан, өөрөөр хэлбэл; тухайн өвсийг хадлангийн газар дээр нь очиж үзэж хараагүй, дан ганц нэхэмжлэгчийн амаар тооцсон, *******ын хохирлын акт дээр ганц даргалагч гарын үсгээ зурж, бусад гишүүд нь зураагүй, энэ тухай шүүх хуралдаанд гэрчээр оролцсон үнэлгээний мэргэжилтэн М.ийн өгсөн дээрх мэдүүлэг зэргээр уг үнэлгээ нь үндэслэлгүй болох нь нотлогдож байна.

Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.*******-д зааснаар ... өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 493.6-д зааснаар ... бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого, үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэйгээс гадна, мөн хуулийн 495 дугаар зүйлийн 495.*******-д зааснаар ... хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, ... зэргээр захиран зарцуулж, бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 495.2-т зааснаар ... энэ хуулийн 495.*******-д заасаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******56,230 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэсэг болох 4,920,000 төгрөгт тохирох 93,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.*******, 495.2 дахь хэсэгт зааснаар Б.аас 4,920,000 төгрөг гаргуулж С.д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,9*******0,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******56,230 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 93,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.3, **************9.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш *******4 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн **************8 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн **************9.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар **************9.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН