Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 148/шш2023/00616

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 148/ШШ2023/00616

******* аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ******* ******* ******* , / . / РД: /-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 8,091,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нь ******* ******* тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйл заалтуудыг зөрчин 2018 оны 10 сарын 31-ний байдлаар нийгмийн ******* шимтгэлийн хуримтлагдсан өр болох 8,091,100 төгрөгийг төлөөгүй тул тус байгууллагаас гаргуулан нийгмийн ******* санд оруулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 13 дугаар тал/

******* ******* ******* сум үйл ажиллагаа эрхэлдэг Баян-Ударга нь нийгмийн ******* шимтгэлийн өр болох 8,091,100 төгрөгийг төлөөгүй 5 жил орчим хугацаа өнгөрсөн байна. Дээрх хугацаанд шимтгэлийн өрөө барагдуулах талаар ******* байцаагч удаа дараа шаардлага хүргүүлж байсан боловч одоог хүртэл төлөгдөөгүй байна. Шимтгэлийн хуримтлагдсан өр болох 8,091,100 төгрөгийг насжилтаар нь ангилбал:

Он сар

Даатгуулагчийн тоо

Цалингийн сан

Үүссэн шимтгэл буюу төлөгдөөгүй шимтгэл

1

2017-11

 

 

82200

2

2017-12

6

2170000

455700

3

2018-01

8

2170000

499100

4

2018-02

8

2170000

499100

5

2018-03

8

2170000

499100

6

2018-04

8

2170000

499100

7

2018-05

8

3610000

830300

8

2018-06

8

4110000

945300

9

2018-07

8

4110000

945300

10

2018-08

8

4110000

945300

11

2018-09

8

4110000

945300

12

2018-10

8

4110000

945300

 

 

 

 

8091100

 

2017 оны 11 сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны шимтгэл төлөгдөөгүй байгаа нь харагдаж байна. нийгмийн ******* шимтгэлээ төлөөгүйгээс сөнгийн орлого буурах, даатгуулагчийн нийгмийн ******* болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хуульд заасан хугацаанд авах боломжгүй бол, тэдгээрийн нийгмийн баталгаа алдагдахад хүрч даатгуулагч хохирч байгаа тул шимтгэлийн авлагаа бүрэн барагдуулна уу гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ******* ******* хэлтсээс миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон Баян Ундарга -д холбогдох 8,091,100 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ******* ******* ******* суманд үйл ажиллагаа явуулдаг нь ******* ******* тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйл заалтуудыг зөрчин 2018 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар нийгмийн ******* шимтгэлийн хуримтлагдсан өр болох 8,091,100 төгрөгийг төлөөгүй тул тус байгууллагаас гаргуулах нийгмийн ******* дансанд оруулж өгнө үү. ******* ******* шимтгэл төлөөгүй учраас тухайн компанид ажиллаж байгаа 8 даатгуулагч хохирч байгаа тул төлбөрийг бүрэн гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. ******* ******* ******* ******* ******* нь 21 сумыг хариуцаж ажилладаг учраас жилдээ л гэхэд 2-3 удаа мэдэгдсэн байдаг. ******* ******* шимтгэлийн өр ийм байна төлөөрэй гэх байдлаар байнга холбогдож байдаг. Нийт даатгуулагчийн цалингаас үүссэн хувь гэж бодсон. Хамгийн сүүлийн байдлаар тооцоо нийлсэн актыг хавсаргасан байгаа. Тодорхой байгууллагууд руу залгаад өртэй байна төлөөрэй гэхээр мөнгө байхгүй гэх шалтгаанаар нийгмийн ******* шимтгэлийн өр авлага төлөгдөхгүй уддаг. Иймээс 8,091,100 төгрөгийг гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. нийгмийн ******* шимтгэлийг сар болгон төлөх ёстой. Тухайн аж ахуйн нэгжүүдэд удаа дараа хандсан боловч нийгмийн даатгал төлөгдөөгүй байна. Хариуцагч байгууллага 5 жилийн хугацаанд төлөөгүй, уг компанийн ийм хэмжээний өртэй гэдгээ маш сайн мэдэж байгаа. Тухайн байгууллага сар сард нь төлбөрийг төлөх үүрэгтэй. ******* ******* байцаагчийн ажил үүргийн тодорхойлолтод нийгмийн ******* өр авлага үүсгэхгүй байх гэсэн заалт байдаг гэх.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 11 дүгээр тал/ ******* ******* -ны 8,091,100 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцсан боловч уг төлбөр нь эдгээр хүмүүсийн 1 жилийн төлбөр юм уу, 2018-2023 оны 05 сар хүртэлх хугацааны төлбөр юм уу? ойлгомж муутай байгаа тул тодруулж өгнө үү. нэхэмжлэл ойлгомжгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж; ҮНДЭСЛЭХ нь:

 

******* ******* ******* ******* хэлтсийн шүүхэд гаргасан ... / ./-иас 2017 оны 11 сараас 2018 оны 10 сар хүртэл хугацааны нийгмийн ******* шимтгэлийн хуримтлагдсан өр болох 8,091,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

 

Учир нь; ******* ******* ерөнхий хууль / шинэчлэн найруулсан /- ийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ... ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн ******* шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн ******* санд төлнө. мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т ... ажил олгогч энэ хуулийн 21.1-д заасан хугацаанд төлөөгүй шимтгэл, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д ... ажил олгогч тухайн сарын нийгмийн ******* шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны дотор цахим, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулж, харьяалагдах нийгмийн ******* байгууллагад ирүүлэх, 25.2-т ... дараах зөрчилд нийгмийн ******* улсын байцаагч акт тогтоосон бол нийгмийн ******* шимтгэл төлөлтийн тайланг ажил олгогчоор нөхөн гаргуулна, 25.2.3-д ... нийгмийн ******* шимтгэлийг энэ хуульд заасан хугацаанд төлөөгүй бол мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д ... доор дурдсан шимтгэл, алданги, торгуулийг шимтгэлийн өрд тооцно, 30.1.2-т ... улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоосон төлөгдөөгүй нийгмийн ******* шимтгэл, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ... дараах тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаагүй байна, 31.1.1-д ... энэ хуулийн 24.1-д заасан нийгмийн ******* шимтгэлийг нөхөн төлүүлэх тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаагүй байна гэж тус тус заасны дагуу хавтаст хэргийн 1-3, 13 дугаар талд авагдсан нийгмийн ******* хэлтсийн нэхэмжлэл, мөн тус хэлтсийн улсын байцаагчийн гаргасан ******* ******* -ийн нийгмийн ******* шимтгэл төлөлтийн талаарх 2018 оны 10 сарын тайлан, нийгмийн ******* шимтгэл ногдуулалтын тооцоо зэрэг баримтуудаар дээрх компанийн 2017 оны 11 сараас 2018 оны 10 сар хүртэл хугацааны нийгмийн ******* шимтгэлийн хуримтлагдсан өр болох 8,091,100 төгрөгийг нөхөн гаргуулж тус *******т олгох нь зүйтэй гэж үзэв.

Хэдийгээр хариуцагч тал /хавтаст хэргийн дүгээр 11 дэх тал/ тайлбартаа ...дээрх өрийг эдгээр хүмүүсийн 1 жилийн төлбөр үү, эсхүл 2018-2023 оны 05 сар хүртэл хугацааны төлбөр юм уу? тодруулж өгнө үү гэсэн тайлбар гаргасан боловч нийгмийн ******* хэлтсээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэргийн 13 дугаар талд тус хэлтсийн улсын байцаагчийн гаргасан тооцоолол зэрэг баримтаар хариуцагчийн дээрх тайлбарыг няцаан нотолсон бөгөөд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх нэхэмжлэлийн шаардлага дээр маргаагүй байна.

Хавтаст хэргийн 19 дүгээр талд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 8,091,100 төгрөгд тохирох улсын тэмдэгтийн хураамж 144,408 төгрөг гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* ******* ерөнхий хууль / шинэчлэн найруулсан /-ийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.3 дахь хэсэгт тус тус зааснаар / ./-иас нийгмийн ******* шимтгэлийн хуримтлагдсан өр нийт 8,091,100 төгрөг гаргуулан ******* ******* ******* ******* *******т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 8,091,100 төгрөг тохирох улсын тэмдэгтийн хураамж 144,408 төгрөг гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН