Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2023/0717

 

2023  09  25                          128/ШШ2023/0717

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨC

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Б*****

Хариуцагч: У******б****** е***** г****

Маргааны төрөл: А.Б****** А**** ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх удирдлага /Гүйцэтгэх захирал/-аар бүртгэсэн Х**** эт**** у***** б****** г****** у**** бү**** б**** /үйлдэл, шийдвэр/-ийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М*****, гуравдагч этгээд Г.Б*****, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: А.Б******* А*** ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх удирдлага /Гүйцэтгэх захирал/-аар бүртгэсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн бүртгэл /үйлдэл, шийдвэр/-ийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчээс 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9******* дугаарт бүртгэгдсэн, хуулийн этгээдийн регистрийн 2***** дугаартай А**** ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Г.Б***** гэх хүн бөгөөд Г.Ба***** нь А.Б***** намайг тус А*** ХХК-ийн үүсгэн байгуулагчаар бүртгэж, 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн захирлын тушаалаар А.Б**** намайг компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон байна. Өөрөөр хэлбэл А***-ийн үүсгэн байгуулах баримт бичиг буюу компанийн дүрмийн 1.5 дахь хэсэгт "А.Б**** намайг үүсгэн байгуулагч гэж нэрийг бичиж, миний гарын үсгийг дуурайлган зурсан бөгөөд А.Б***** намайг тус компанийн Гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг дур мэдэн гаргаж, хууль бусаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. А.Б***** намайг тус А*** ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилсон болохыг Г. Б****** олж мэдсэн бөгөөд ямар шалтгааны улмаас томилсон болохыг Г.Б****** нь тайлбарладаггүй. Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална Үүнд: 3.1.4 үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй, 3.1.5 Нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтөлнө гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт "Хувьцаа эзэмшигчийн компанид учруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна" гэж заасан. А.Б****** миний бие А**** ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар иргэний эрх зүйн харилцаанд орж байгаагүй, компанийн эрх, үүргийг хэрэгжүүлж байгаагүй бөгөөд Г.Б****** хууль бус хүсэлтийг үндэслэн бүртгэсэн улсын бүртгэгчийн үйл ажиллагаа, улсын бүртгэлийн улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхол минь зөрчигдөөд байна. Мөн миний бие А**** ХХК-ийг үүсгэн байгуулах хүсэл зориг илэрхийлж байгаагүй ба тус компанийг үүсгэн байгуулах баримт бичигт гарын үсэг зурж байгаагүй юм. Ийнхүү А.Б**** миний намайг А*** ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандсан боловч хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлнэ үү хэмээн хариу ирүүлсэн юм. Иймд А.Б****** А***ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх удирдлага /Гүйцэтгэх захирал/-аар бүртгэсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн бүртгэл /үйлдэл, шийдвэр/-ийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч иргэн А*** овогтой Ба****** "А***" ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. "А***" /РД: 2******/ ХХК нь 2003 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр "В** Б**" ХХК оноосон нэртэй, иргэн Г.М*****, Г.Б******* нар үүсгэн байгуулж Ү****** т***** а**** д******* Ул**** б***** хэлтэст бүртгүүлсэн байна. 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр "А***" ХХК-ийн ** хувийн хувьцаа эзэмшигч Г**** овогтой М******* өөрийн хүсэлтээр хувьцаа эзэмшигчээс хасагдаж, А*** овогтой Б***** ** хувийн хувьцаа эзэмшигч, Н****** овогтой Б***** ** хувийн хувьцаа эзэмшигчээр нэмэгдэж тус компани нь * хувьцаа эзэмшигчтэйгээр бүртгүүлсэн, мөн 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр "А**" ХХК-ийн захирлаар А.Б******* бүртгүүлсэн байна. Дээрх бүртгэлүүдийг бүртгэхдээ: 2003 онд баталсан "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 22 дугаар зүйлийн 22.1-т "Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичиг бүрдүүлнэ" гэж заасны дагуу 1.УБ-05 маягт, 2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 3.Үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай хүсэлт, 4. Компанийн шинэчилсэн дүрэм зэрэг "А***" ХХК-аас гаргаж өгсөн баримтууд нь хуульд нийцэж байгаа тул дээрх бүртгэлүүд нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд "А***" ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/-аар бүртгэсэн /үйлдэл, шийдвэр/-ийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдээс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Иргэн Б.Б**** миний бие Н**** **** ******* **** Ш*** Ш**** хянан шийдвэрлэгдэж байгаа А.Б******* нэхэмжлэлтэй, У*** Б**** Е****Газар, У*** б*** Ц.П******* холбогдох захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Б****** итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас сэргээн хянаж байгаатай холбогдуулан гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Г.Б***** нь А.Б***** намайг тус А*** ХХК-ийн үүсгэн байгуулагчаар бүртгэж, 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн захирлын тушаалаар А.Б***** намайг компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон байна, Өөрөөр хэлбэл "А***" ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичиг буюу компанийн дүрмийн 1.5 дахь хэсэгт А.Б***** намайг үүсгэн байгуулагч гэж нэрийг бичиж, гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг дур мэдэн гаргаж, хууль бусаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна, "А.Б****** миний бие "А***" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар иргэний эрх зүйн харилцаанд орж байгаагүй компанийн эрх, үүргийг хэрэгжүүлж байгаагүй" гэжээ. Нэхэмжлэлийн агуулгыг харвал Г.Б***** нь А.Б****** өөрийг нь мэдээгүй байхад л "А**** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, компанийн үйл ажиллагаанд татан оролцуулсан мэтээр тайлбарлажээ. Гэтэл бодит байдал дээрээ А.Б****** нь "А***" ХХК-н гүйцэтгэх захирлын үйл ажиллагааг гүйцэтгэж, компанийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцон, бие даан шийдвэр гаргаж, компанийн бүхий л зээл, зээлийн үйл ажиллагаанд зөвшөөрөл өгч, гүйцэтгэх удирдлагаар хангаж ажилладаг байсан. Энэ нь "А**** ХХК-ийн холбогдох баримтуудаар хангалттай нотлогддог. Түүнчлэн А.Б****** нэхэмжлэлдээ дурдсан шиг Г.Б****** нь түүний гарын үсгийг өмнөөс нь дуурайлган зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн зүйл огт байхгүй, угаас тийм боломж ч байхгүй юм. Дээр дурдсанчлан А.Батцэнгэлийг компанийг төлөөлөн аливаа үйл ажиллагаанд оролцож байсан болох нь "А****" ХХК-ийн "К**** б****, Х*** б*****с авч байсан шугаман ззэл, бусад лизингийн зээлтэй холбоотой баримтуудаар хангалтай тогтоогддог. А.Б******* 2015 онд ийнхүү нэхэмжлэл гаргах болсон гол шалтгаан нь "А***" ХХК-ийн зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудал байсан бөгөөд өөрийн бохир үйлдлийг далдлах, хариуцлагаас зайлсхийн зугтах байсан юм. Мөн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1**** дугаартай шинжээчийн дүгнэлтээр дараах 2 асуудлын хүрээнд шинжилгээ хийн дүгнэлт ирүүлсэн байдаг. Үүнд:

    2006 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн "А*** ХХК-ийн дүрэм, Үн**** т**** ал*** хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай 2007 оны 3 дугаар сарын 2*-ны өдрийн өргөдөл зэрэгт А.Б****** гэж зурсан гарын үсэг нь харьцуулах шинжилгээнд туршилтын загвараар ирүүлсэн газрын үсгийн загвартай тохирох эсэх?

    2006 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн "А***" XXК-ийн дүрэм, Ү***** т**** а***** хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн өргөдөл зэрэгт А.Б*****л гэж зурсан гарын үсэг нь 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаал зэрэг баримтуудад зурсан Г.Б******* гарын үсэгтэй тохирох эсэх?

Харин шинжээчийн дүгнэлтийн /ДҮГНЭЛТ ХЭСЭГТ/ ...2006 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн "А***" ХХК-ийн дүрэм, Үндэсний татварын албаны хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай 2007 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн өргөдөл зэрэг баримтууд дээрх Б***** гэж зурсан гарын үсэг нь харьцуулах шинжилгээнд туршилтын загвараар ирүүлсэн гарын үсгийн загвартай бүтцээр тохирохгүй байна, Үндэсний татварын албаны хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг, Улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн өргөдөл, 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаал зэрэг баримтуудад зурагдсан гарын үсгүүд нь ерөнхий болон хувийн шинж тэмдгүүдээр тохирч байна. Харин 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн "А***" ХХК-ийн дүрэм гэсэн баримт дээр зурсан гарын үсэг нь бүтцээр тохирохгүй байна..." гэжээ. Гэтэл гарын үсгийн харьцуулалт хийж байгаа Г.Б****** эх гарын үсгийг тухайн үед харьцуулсан шинжилгээнд авалгүй, тэр ч бүү хэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байхад дан ганц нэхэмжлэгчийн үнэн худал нь баримтаар тогтоогддоггүй тайлбарт үндэслэж, маргаан бүхий асуудлын талаар Г.Б******* тодруулалгүй шинжээчийн дүгнэлт гаргасан нь анхнаасаа хуулийн шаардлага хангаагүй болох нь тодорхой харагдаж байна. Иймд 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А.Б********, У**** б* *** Е**** г****, х***** эт***** у*** б**** холбогдуулан гаргасан "А.Б***** "А***" XXK-ийн үүсгэж байгуулагч, гүйцэтгэх захирлаар бүртгэсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн бүртгэлийг илт хууль бус болгохыг хүлээн зөвшөөрүүлэх" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Б****** 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр А*** гэсэн 4 үсэгтэй компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар бүртгэсэн. Дээрх бүртгэл нь илт хууль бус юм. А.Б**** А** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар огт ажиллаж байгаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 200* оны 0* дугаар сарын 24-ний өдрийн 5** дугаар шийдвэр байдаг. Уг иргэний хэрэгт нэхэмжлэгч нь Капитрон банк ХХК хариуцагчаар А*** ХХК оролцдог. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох нь хэсэгт хариуцагч А*** ХХК-ийн захирал Г.Б****** шүүхэд гаргасан тайлбар, мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1*** дүгээр захирамж байдаг. Энэ захирамжаар шийдвэрлэсэн К**** б**** ХХК-ны нэхэмжлэлтэй А*** ХХК-д холбогдох хэрэгт мөн компанийн захирал Г.Б**** шүүхэд тайлбар гаргасан байдаг. Эдгээрээс үзэхэд А*** ХХК-ийн захирлаар Г.Б***** ажиллаж байсан байна. А.Б***** захирлаар ажиллаж байгаагүй болох нь дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт тодорхой дурдагдсан байдаг. Шүүхийн шийдвэрүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, мөн хуулийн 35.2-т хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал эсхүл төлөөлөх эрх олгогдсоны гэрчилсэн бичгийг шүүхэд үзүүлнэ гэж заасан. Мөн 1999 оны Компанийн тухай хуулийн 80.6-д итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна, 80.1-д гүйцэтгэх захирлуудад өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах гэж заасан байдаг. Дээрх баримтуудаас үзэхэд А.Б***** **** ХХК-ийн захирлаар ажиллаж байгаагүй, гуравдагч этгээд Г.Б******* тухайн компанийг үүсгэн байгуулалцаж гүйцэтгэх удирдлагын албан тушаалыг хэрэгжүүлж байсан болох нь дээрх баримтуудаар тогтоогддог. А**** т**** б**** х**** ХХК нь анх 2003 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр В** Б** ХХК гэж үүсгэн байгуулагдсан байдаг. Үүсгэн байгуулагч нь Т.М******, Г.Б***** гэх хоёр иргэн 50, 50 хувиар компанийг үүсгэн байгуулж, 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр компанийн нэрээ А*** ХХК гэж нэрээ өөрчилсөн. Улсын бүртгэл дараах байдлаар болбол хууль зөрчсөн гэж харж байгаа. Г.Б**** нь А.Б****** 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гүйцэтгэх захирлаар томилсон тушаал гарсан. Тухайн үеийн Компанийн тухай хуулийн 63.2.2, 63.2.3, 76.1.8-д заасны дагуу гүйцэтгэх захирлыг Төлөөлөн удирдах зөвлөл томилно. Хэрвээ Төлөөлөн удирдах зөвлөлгүй бол гүйцэтгэх удирдлагыг хувь нийлүүлэгч буюу хувьцаа эзэмшигч томилдог. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар Г.Б***** А.Б****** томилсон. Энэ нь Компанийн тухай хуулийн 63.2.2, 76.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Компанийн тухай хуулийн 76.1.8, 63.2 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч томилох ёстой юм бол А.******** Т.М***** Г.Б***** нар томилох ёстой байсан. Гэтэл тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г. Б****** хувьцаа эзэмшигчдтэй зөвлөж, хурлаар хэлэлцэлгүй гүйцэтгэх захирлыг томилсон тушаалаар бүртгэл хийлгэсэн. Улсын бүртгэл хийхэд үүнийг улсын бүртгэлийн газар огт шалгаагүй. Мөн 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дүрэм хэрэгт авагдсан байдаг. Тус дүрэмд А.Б******, Г.Б*****, н.Б***** нар А*** ХХК-ийн хувь нийлүүлэгч гэж бүртгэгдсэн. Гэтэл дүрэм дээрх А.Батцэнгэлийн гарын үсэг хуурамч болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1****** тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Үндэсний татварын алба гэдэг маягтын дагуу хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгэх өргөдлийг гаргасан. Компанийн тухай хуулийн 17.4-д компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулга батлах шийдвэр гарснаас хойш ажлын 10 хоногийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан байдаг. Б****** гарын үсгийг дуурайлгаж зурсан 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дүрмийг дээрх хуульд заасны дагуу ажлын 10 хоногийн бүртгүүлэх ёстой байсан. Гэтэл бүртгүүлэх өргөдөл 39 хоногийн дараа улсын бүртгэлд бүртгүүлсэн. Компанийн тухай хуулийн 17.1-д Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж хуралд оролцсон. Энэ асуудлаар саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийн саналын дийлэнх олонхоор батална гэж заасан. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд зөвхөн Үндэсний татварын алба гэдэг бүртгүүлэх маягт өгч улсын бүртгэлд бүртгүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна. Тус компанийн хувьцаа эзэмшигч нь хоёр хүн байсан. Хэрэв Т.М****** хувьцаа эзэмшигч байхаа больсон бол эзэмшиж байсан 50 хувийг А.Б***** шилжүүлсэн ямар нэгэн шийдвэр гаргасны дараа улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байтал ямар ч баримт шийдвэргүй хувьцаа эзэмшигчээр А.Б**** Г.Б***** нар бүртгэгдсэн байна. н.Б*****, Г.Б*****, А.Б***** гэсэн хүмүүс хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байдаг. Компанийн тухай хуулийн 17.3-т компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ, 17.3.2-т компанийн дүрэмд орж байгаа нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг бүрэн эхийн хамтаар гэж заасан. Гэтэл үүнтэй холбоотой баримт хэрэгт огт хавсаргагдаагүй байдаг юм. Компанийн тухай хуулийн 17.5-д Бүртгэх байгууллага энэ хуулийн 17.3-т заасан баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын хоёр өдрийн дотор компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзсан үндэслэл бүхий шийдвэр гаргана, 17.6-д Энэ хуулийн 17.3-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд бүртгэх байгууллага компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзана гэж заасан. Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн ерөнхий газар тус хуулийн 17.5 17.6 зааснаар татгалзах ёстой байтал татгалзаагүй. Хүн өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлнэ. Хувь хүн өөрөө мэдээгүй байхад ямар нэгэн байдлаар компанийн бүртгэлд бүртгүүлэх боломжгүй. Энэ өөрөө хуульд заасан үндсэн хэргийн асуудал яригдана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар компанийн өр 50 саяас дээш бол хувьцаа эзэмшигч төлдөг тул эдийн засгийн асуудал яригдаж байгаа юм. А.Б******* компанийн гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэнийг хэзээ мэдсэн юм бэ гэхэд Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох иргэний хэрэгт дуудахад мэдсэн гэдэг. Иймд нэхэмжлэгчийн Үндсэн хуульд заасан үндсэн эрх болон эдийн засгийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм. Ийм учраас маргаан бүхий улсын бүртгэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А*** ХХК-ийг анх 2003 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр В**** гэсэн оноосон нэртэй иргэн Т.М**** Г.Б***** нар үүсгэн байгуулж. Үндэсний татварын албаны дэргэдэх Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн. 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр А*** ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Т.М***** өөрийн хүсэлтээр хувьцаа эзэмшигчээс хасагдаж, А.Б****, Н.Б**** нарыг тус тус 33 хувийн хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгүүлсэн. Мөн 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр А** ХХК-ийн захирлаар А.Б****г бүртгүүлсэн байна. Дээрх бүртгэлүүдийг бүртгэхдээ 2003 онд батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ гэж заасны дагуу өргөдөл буюу У*** маягт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай хүсэлт, шийдвэр, компанийн хувьцаа эзэмшигчид гарын үсгээ зурж баталсан шинэчилсэн дүрэм зэрэг А*** ХХК-иас гаргаж өгсөн баримтууд хуульд нийцэж байгаа тул дээрх бүртгэлүүд нь бол хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий асуудлаар анх Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэмт хэргийн шинжтэй үйлдлээ хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн. Маргаан бүхий асуудал нь гэмт хэргийн шинжтэй байгаа юм. Сүүлд 2022 онд цагдаагийн байгууллагад хандан шалгуулахад дээрх өргөдөл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6-д заасан хөөн хэлэлцэх дууссан байна гэдэг. Бид уг асуудлыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж Улсын бүртгэлийн мэргэжилтэн н.Л***, А.Б***** мөн хуулийн этгээдийн бүртгэлийн ашиг сонирхлын зөрчилтэй, авлига хээл хахуулийн хэрэг үйлдсэн байх магадлалтай гэж шалгуулсан. Шинжээчийн дүгнэлтээр 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А**** ХХК-ийн дүрэм, Үндэсний татварын албанд хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлт бүртгүүлэх тухай 2007 оны 3 сарын 26-ны өдрийн өргөдөл зэргийг дурддаг ба 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А*** ХХК-ийн дүрэмд Г.Б***** гарын үсэг биш гэж тогтоосон. Сүүлд улсын бүртгэлд нөхөж бүртгүүлсэн 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн албан ёсны дүрэм, талуудын зөвшөөрч байгуулсан гэрээ, гэрчилгээ хэрэгт байхгүй байсан. тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үүнтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан байгаа. Манай зүгээс авлига албан тушаалын хэрэг байх боломжтой гэж үзэж дээр шалгуулах ийм шаардлагатай гэж ингэж үзэж байсан. Хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд н.Л***** тайлбар байдаг ба тус тайлбарт 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Үндэсний татварын алба Т.М***** үүсгэн байгуулагчаас хасаж А.Б*****, Н.Б***** нарыг гишүүнээр нэмж бүртгэсэн бүртгэлүүд архивын хувийн хэрэгт байна гэж дурдсан байдаг. Мөн хэрэгт А*** ХХК-ийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагчаар А.Б***** гэж хүн ажиллаж байсан эсэх лавлагаа авахаар шаардахад өөр регистрийн дугаартай өөр компани буюу ***** т**** б*** ХХК-ийн баримтууд ирсэн байдаг. Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс ирсэн баримт хүртэл А*** т*** б*** ХХК-ийн баримт байдаг. Үүнээс харахад А*** ХХК-ийн тайланг хэн гаргаж байсан талаарх асуудал яригдана. Жишээ нь хавтаст хэргийн 1** дугаар хуудсанд А*** т*** б*** х**** ХХК-ийн 2005 оноос хойших татварын тайлантай холбоотой хэрэгт хамааралгүй хэрэггүй учраас А.Б***** би энэ компанид ажиллаж байгаагүй гэдэг тайлбар хэлдэг. 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Захиргааны хэргийн шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ гарын үсэгтэй холбоотой асуудалд шинжээч томилсон. Улсын бүртгэлийн газраас 2016 оны 9 сарын 9-ний өдрийн 6*** дугаар захирамжтай танилцахад харьцуулсан шинжилгээ нь А.Б****, Г.Б***** нарын гарын үсэг харьцангуй чөлөөт загвар ирүүлээгүй туршилт загвар, адилтгалын шинжилгээ хийх тоон болон чанарын үзүүлэлт хангагдахгүй байна. Шинжээч дээр дурдсан гарын үсэг загварын тоон болон чанарын үзүүлэлтийг ханган яаралтай ирүүлнэ үү гэсэн хариу өгсөн байдаг. Шинжээч нар үүнийг явуулаагүй, явуулсан баримт байхгүй. Тухайн үед Г.Б****** үүнийг мэдээгүй тул харьцангуй болон чөлөөт загвараа өгөөгүй. харин А.Б****** загвар гарын үсэг явуулсан эсэхийг мэдэхгүй. Гэтэл шинжээч дүгнэлт гаргахдаа А.Б****** гарын үсэгтэй таарахгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Г.Б****** нэг ч дээж аваагүй хэр нь зарим гарын үсэг таарч байна гэдэг. Ямар баримт дээр үндэслэж ийм дүгнэлт гаргасныг бид ойлгохгүй байна. Бид энэ маргааныг бүртгэлийн маргаан биш гэж үзэж байна. Учир нь 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А.Б****** захирлаар бүртгэхийг хүссэн хүсэлтийг Г.Б****** бичиж гарын үсэг зурсан хүн мөн гэж хүлээн зөвшөөрч байгаа. 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн компанийн дүрмээ байгуулж А.Б******* захирлаар бүртгэх шийдвэр нь байгаа. Үүний дагуу Г.Б****** бүртгүүлэх ажлыг хийсэн. Гэтэл захирлаар томилсон шийдвэр гараагүй байхад улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрэв хууль бус бүртгэл хийгдсэн бол Т.М****** эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Б****** нь А.Б****** А*** ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн бүртгэл /үйлдэл, шийдвэр/-ийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

А*** ХХК-ийн 2016 оны дүрмээс[1] үзэхэд, тус дүрмийг 2006 оны 05-р сарын 15-ны өдөр баталж, 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Мөн А**** ХХК-ийн захирлын №1** тоот тушаалыг[2] 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаргаж, тус өдрөө улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Дээр тайлбарласан 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн болон 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн бүртгэлүүд нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан зохицуулалтын агуулгад нийцсэн гэж шүүх үзлээ. Үүнийг тайлбарлавал:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ:, 2.1.1-д баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;, 22.1.2-т үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр;, 22.1.3-д үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;, 22.1.4-д улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. гэж тус тус заасан.

2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бүртгүүлсэн А*** ХХК-ийн дүрмийн сүүлийн хуудсанд Г.Б*****, А.Б******, Н.Б****** гэсэн 3 үүсгэн байгуулагч гарын үсэг зурсан байна.

Үүнээс үзэхэд, 2006 онд компанийн гишүүн буюу хувьцаа эзэмшигчийн бүрэлдэхүүнд орсон өөрчлөлтийг бүртгүүлэхдээ дээрх хуулийн 22.1.2-т заасан үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр гэсэн шийдвэрийн хэлбэрт оруулсан шийдвэрийг тухайн үед гаргаж өгөөгүй хэдий ч дээрх дүрмийн сүүлийн хуудсанд Г.Б*****, А.Б******, Н.Ба****** нар гарын үсэг зурсан байгаагаас үзэхэд агуулгаараа шийдвэр гаргасантай адил байна.

Мөн 2007 онд гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэлийг хийлгэхдээ А*** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар А.Б******* томилсон 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №1** тоот тушаалыг гаргаж өгсөн байна.

Дээрхээс үзэхэд, 2006 болон 2007 оны бүртгэлийг хийлгэх үед бүрдүүлэн өгч байсан баримтууд нь дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасантай нийцсэн байна.

Иймд тухайн үед үйлчилж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу мэдүүлэг гаргагч нь өөрөө бичиг баримтуудаа үнэн зөв бүрдүүлэх үүрэгтэй, бүртгэлийн байгууллага үнэн зөв эсэх буюу хуурамч эсэхийг шалгахгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгч нь А.Б***** А*** ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж байх боловч захиргааны акт илт хууль бус болох хуульд заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй дээрх бүртгэлүүд нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна.

Тухайн үед үйлчилж байсан буюу 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д захиргааны актыг илт хууль бус болох үндэслэлүүдийг тоочиж заасан байна.

Хууль тогтоогчоос илт хууль бус гэж тодотгон хуульчилсан ба хуульд тусгайлан тоочиж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй бол захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож болохгүй.

Илт хууль бус захиргааны акт гэдэг нь хэн ч харсан (хуульч биш хүн харсан ч) илт, илэрхий алдаатай хууль бус захиргааны актыг ойлгоно.

Дээрх тайлбарласнаас үзэхэд, маргаан бүхий бүртгэлүүд нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасантай нийцсэн байх тул уг бүртгэлүүдийг хийсэн хариуцагчийн үйлдэлд илт хууль бус захиргааны актын шинж, үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Иймд хуульд заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй, маргаан бүхий бүртгэлүүд нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасантай нийцсэн байх тул уг бүртгэлүүдийг шүүхээс илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах үндэслэлгүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан А.Б****** А*** ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн бүртгэл /үйлдэл, шийдвэр/-ийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч А.Б****** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Батцэнгэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ