Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 148/шш2024/00133

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар *******48/ШШ2024/00*******33

******* *******

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* ******* дахь ******* дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн хаалттай хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ******* *******, ******* *******, ******* ******* дүгээр *******, *******-*******0 *******од оршин суух, /РД:МЬ890907**************/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:******* *******, ******* *******, ******* ******* дүгээр *******, н-******* , *******-*******0 *******од оршин суух хаягтай, /РД:ГП9502*******607/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р., хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Р. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Рэнцэн ой миний бие нь 20*******2 онд Бавуу ой тай танилцсан. Том хүү болох Г. 20*******3 оны 05 дугаар сарын *******0-ны өдөр төрсөн. 20*******5 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэрлэлтийн 4349000006 ******* баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2 дахь хүүхэд болох охин Г.Маргалгуа 20*******6 оны 0******* дүгээр сарын 06-ны өдөр төрсөн. 20*******8 оны 05 дугаар сараас эхлэн Б. нь гэр бүлээс гадуур харилцаатай болж, зан харилцааны хувьд таарч тохирохоо больсон. Тэгээд 2022 оноос эхлэн Б. бид 2 хамтран амьдрахаа больсон. Энэ хугацаанд хүү Г., охин Г. нар нь эцэгтэйгээ буюу Р. миний асрамжид амьдарч өсөж торнисон. Одоо бид цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Г., охин Г. нарыг миний асрамжид үлдээж, эх Б.гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн Б. нь улсаас өгдөг хүүхдийн мөнгийг өөрийнхөө данс дээр авдаг. Хүүхдийн мөнгийг би өөрийн дансанд авч хүүхдүүддээ зарцуулдаггүй. Хүүхдүүдийн мөнгийг авч хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролд хадгалж, зарцуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: /хх-н 25-26 дугаар тал/ Б. миний бие Р.ын надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбар гаргаж байна.

Миний бие Р.той 20*******2 онд танилцан, үерхэж дотносоод улмаар гэр бүлийн харилцаатай болж 20*******5 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд хүү, охин хоёр маань төрж бид амь бүл 4-үүлээ болон 2022 оныг хүртэл нийт 7 жил хамт амьдарсан.

Бидний хамтын амьдралын хугацаанд Р. нь надад байнга бие махбод болон сэтгэлзүйн дарамт үзүүлж, хий хардан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсээр ирсэн. Анх хүүгээ гэдсэнд байхад л намайг хананд савж шидэн гэмтээж байсан. Мөн ухаан алдтал пийшэн мөргүүлж зодож байсан. Босож ирэхдээ намайг дэмийрч босож ирсэн гэж Р. өөрөө ч хэлдэг. Тэр үед босож ирээд 30 гаран минут нүд юм харахгүй хэсэгтээ сохорсон мэт байсан үе ч бий. Ер нь л байнгын надад гар хүрч зодсоор байгаад би маш ихээр айдаг, тайван бус байдаг, сэтгэлзүйн хувьд маш их эрүүл бус болчихсон байсан. Гэрийн хаалга түгжиж утас хурааж байгаад л зоддог байсан. Аав, ээж, ах, эгч нар нь хүртэл байнга намайг зоддогийг мэддэг л байсан.

******* ******* даяараа намайг ийм хүчирхийлэл дунд амьдарч байсныг мэддэг. намайг ...чиний гар хурууг чинь нэг нэгээр нь хугалаад хэвтэрт оруулаад, өөрөөсөө холдуулахгүй хажуудаа байлгана... гээд гар хурууг маань заазуурдаж байсан, ална гээд гол ус руу живүүлэх гэж чирэх гэх мэтээр би маш их хүчирхийлэл дарамтыг тэсэж ирсэн ба 20*******9 онд анх удаа *******ын цагдаа дуудаж өгснөөр шүүхээр орж 7 хоног баривчлагдаж байсан. Дээрх үйлдэлүүд нь байнга л намайг хий хардсанаас болдог байсан.

Миний бие энэ бүхнээс болж найз нөхөд ч үгүй, ажлын хамт олон ч үгүй болсон. Нөхрөөс маань айгаад надтай нийлэх найз нөхөд ч байхгүй болж бүгд зайгаа барих болсон. Р.ын надад байнгын гэр бүлийн хүчирхийпэл дарамт үзүүлж байсан энэ байдлуудаас болж би 2022 оноос салж тусдаа амьдрах болсон.

Одоо миний бие Дархан-Уул *******т айлын хажуу өрөө түрээслэн, Өег гурил ХХК-д савлагчаар ажиллаж байгаа Би салснаасаа хойш 2 хүүхэдтэйгээ тогтмол уулзаж чадахгүй байгаа. Хүүхдүүдтэйгээ чөлөөтэй утсаар ч ярьж ч чаддаггүй, ээжтэйгээ битгий яриарай гээд хэлчихдэг юм шиг байна лээ. Уулзах гээд ирэхээр өмнө нь хөөгөөд байдаг байсан сүүлд цагаан сараар ирэхэд гайгүй уулзуулсан. Бид хэдийгээр салсан ч хүүхдүүдийнхээ өмнө эцэг, эх нь хэвээрээ тул үүргээ хүлээж, эрхээ ч эдлэх ёстой юм. Тиймээс цаашид хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулзаж, харилцаж байх хүсэлтэй байна.

Миний хүүхдүүд одоо аавтайгаа амьдарч байгаа ба хадам ээж маань хажуунаас нь туслан харж хажууд нь байдаг тул хүүхдүүдийн маань амьдарч байгаа орчин нөхцөл боломж нь сайн байгаа тул түүнд нь маш ихээр талархаж байгаа. Ийм учраас би одоогоор хүүхдүүдээ аав дээр нь үлдээж, хүүхдийн тэтгэмж төлөхөд татгалзах зүйлгүй.

Цаашид өөрийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулан, асран хамгаалах боломжтой болоод 2 хүүхдээ өөрийн асрамжидаа авах болно.

Мөн хүүхдийн мөнгө одоогоор миний дансаар ордог ба би хүүхдүүддээ өгөх үедээ өгөөд шаардлага гарсан үедээ өөрөө хэрэглэх үе ч байсан. Цаашид хүүхдийн мөнгийг Р.ын данс руу шилжүүлж, хадгаламж нээлгэх хүсэлтэй байна.

Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч цаашид хоёр хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзаж, утсаар ярьж, харилцаж байх талаар шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Рэнцэн ой миний бие нь 20*******2 онд Бавуу ой тай танилцсан. Том хүү болох Г. 20*******3 оны 05 дугаар сарын *******0-ны өдөр төрсөн. 20*******5 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэрлэлтийн 4349000006 ******* баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ.

Бидний хамтран амьдрах хугацаанд 2 дахь хүүхэд болох охин Г.Маргалгуа 20*******6 оны 0******* дүгээр сарын 06-ны өдөр төрсөн. 20*******8 оны 05 дугаар сараас эхлэн Б. нь гэр бүлээс гадуур харилцаатай болж, зан харилцааны хувьд таарч тохирохоо больсон. Тэгээд 2022 оноос эхлэн Б. бид 2 хамтран амьдрахаа больсон.

Энэ хугацаанд хүү Г., охин Г. нар нь эцэгтэйгээ буюу Р. миний асрамжид амьдарч өсөж торнисон. Одоо бид цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Г., охин Г. нарыг миний асрамжид үлдээж, эх Б.гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн Б. нь улсаас өгдөг хүүхдийн мөнгийг өөрийнхөө данс дээр авдаг. Хүүхдийн мөнгийг би өөрийн дансанд авч хүүхдүүддээ зарцуулдаггүй. Хүүхдүүдийн мөнгийг авч хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролд хадгалж, зарцуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р. бид хоёр 20*******2 онд танилцсан. 2022 он хүртэл хамт амьдарсан. Р. нь намайг зоддог байсан. Нүүрэн дээр унгаж, хурууг минь заазуурдаж, гол ус руу чирэх асуудлууд олон гардаг байсан. Миний хувьд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн нь үнэн. Эмнэлэгээр явж байгаад нэг залуутай танилцсан нэг жилийн хугацаанд харилцаатай байсан. Гэрлэлт цуцлах нь зөвхөн гэр бүлээс гадуурх харилцаанаас болоогүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан учраас би хотоос ах эгч нарыгаа дуудаад өмссөн хувцастайгаа гэрээс гарсан. Мэдээж би үр хүүхдүүдээ өнчрүүлэхийг хүсээгүй. Одоо би хүүхдүүдээсээ хол байж чадахгүй учраас Дархан-Уул *******т айлын хажуу өрөө түрээсэлж амьдардаг. Эрүүлдээ ч муухай зан араншин гаргадаг байсан. Дээрээс нь би алдаа хийчихсэн учраас энэ хүн мартахгүй. Хүүхдийн мөнгө миний дансаар ордог. Тэр мөнгийг аавынх нь данс руу холбуулж өгч болно гэж хэлсэн. Би хүүхдүүдтэйгээ дуртай цагтаа холбогдож баймаар байна. Ээж чинь өөр хүнтэй хамт амьдардаг гэж буруу ухуулга хийсэн байсан. Улирлын амралтаар нь хүүхдүүдтэйгээ уулзаж баймаар байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах асуудалд ахин нэг харж үзээсэй гэж хүсэж байна. Тусдаа амьдарснаас хойш миний араас ирж уучлалт гуйж байгаагүй. Манай гэр ******* *******ын гэр бүлийн хүчирхийлэлтэй айл өрхүүдийн жагсаалтад *******тдаг байсан. Анх гэр бүлийн маргаанаас болж гар хүрдэг байсан. Дараа нь өөр хүнтэй хардаж зоддог болсон. Р.ын хувьд нэр цэвэр байгаагүй. Гэрлэлт цуцлах тал дээр зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийн хувьд надад ах дүү хамаатан садан байхгүй учраас хүүхдүүдээ аав дээр нь үлдээх саналтай байна. Хүүхдийн тэтгэлгийн хувьд намайг хөл дээрээ бостол харж үзээсэй гэж хүсэж байна. Хүүхэд маань гар нь хугарчихсан байхад ч надад хэлдэггүй. Би хүнээс асууж байгаад олоод очсон. Тодорхой хэмжээнд хүүхдүүдийг маань надтай уулзуулах дургүй. Одоо би ахиж айж, түгшиж амьдарч чадахгүй. Гэрлэлт цуцлах тал дээр маргаангүй. Зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийн тал дээр аавынх нь асрамжид үлдээх саналтай байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:

 

Р.ын гаргасан ...Б.гаас гэрлэлтээ цуцлуулах, 2 хүүхдийн асрамжиндаа авч, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах, хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь нэхэмжлэл, зохигчийн тайлбар хавтаст хэргийн *******-*******3, 25-28, 33-34 дэх талд авагдсан нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэл, *******ийн засаг даргын тодорхойлолт, гэрлэлт бүртгэсэн лавлагаа, эрүүл мэндийн төв, сургуулийн тодорхойлолт, 2 хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, хариуцагчийн бичгийн тайлбар, шийтгэврийн хуулбар, 2 хүүхдийн санал зэргээр нотлогдож байхаас гадна гэрлэгчид нь 20*******2 оноос танилцаж улмаар 20*******5 онд хамтран амьдарч гэр бүл болсноос хойш дундаасаа 2 хүүхэд төрүүлж өсгөсөн байна.

Эхнэр Б. нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж нөхөр Р. нь эхнэрийнхээ эрх чөлөөнд халдаж зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан, 2022 оноос хойш тус тусдаа амьдарч цаашид гэр бүлийн хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болж гэрлэлтээ цуцлуулахыг гэрлэгчид хэн аль нь хүлээн зөвшөөрч 2 хүүхдээ эцгийнх нь асрамжид байлгаж тэтгэлэг төлөхийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж 2 хүүхдийг эцгийнх нь асрамжид / 2 хүүхдийн санал/ байлгаж эхээс нь тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.

Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдвал зохино. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг мөн ******* жилийн хугацаанд тогтмол төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох /272,300********2=3,267,600 төгрөг/-т ногдох улсын тэмдэгтийн хураамж 67,262 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулбал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, *******32 дугаар зүйлийн *******32.*******, *******32.5, *******32.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

*******.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******, *******4.4-д зааснаар , нарын 20*******5 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүл болсныг мөн оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ******* *******, ******* ******* Иргэний гэр бүл байдлын бүртгэлийн №0006 дугаарт бүртгэсэн гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.6, *******4.7, 40.*******.*******, 40 дүгээр зүйлийн 40.*******.2-т зааснаар 20*******3 оны 05 дугаар сарын *******0-нд төрсөн хүү С., 20*******6 оны 0******* дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г. нарыг эцэг Р.ын асрамжид үлдээж, хүү С.ийг **************-*******6 нас /суралцаж байгаа бол *******8 нас/-тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, охин Г.г ************** нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, **************-*******6 нас /суралцаж байгаа бол *******8 нас/-тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх Б.гаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Гэрлэгчид нь дундын хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.9-д зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг ******* *******, ******* *******ын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 63 дугаар зүйлийн 63.*******.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 67,262 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.3, **************9.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш *******4 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн **************8 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн **************9.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, мөн хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар **************9.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН