Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 156/ШШ2024/00273

 

 

 

 

 

 

 

 

2024 05 27 156/ШШ2024/00273

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

156/2024/00185/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар *******ын нэхэмжлэлтэй, *******ад холбогдох, 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* /цахим/,

Хариуцагч: ******* /цахим/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь *******ад 2 000 000 төгрөг зээлдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд зээлсэн 2 000 000 төгрөг, алданги 50%-иас хэтрүүлэхгүйгээр 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Миний бие 2023 оны 05 дугаар сард *******аас 2 000 000 төгрөгийг 10%-ийн хүүтэй зээлж, 2-3 удаа хүүг нь төлж байгаад сүүлийн саруудад эрүүл мэндийн шалтгааны улмаас төлж чадаагүй юм. Би дахин Мэндбаяртай тохиролцож 500 000 төгрөгийг өгч, 1 500 000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сард төлж барагдуулахаар болсон боловч миний бие заасан хугацаанд төлж барагдуулж чадаагүй. Би өрх толгойлон амьдардаг, цалингаас өөр орлогогүй тул 1 500 000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 300 000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 300 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 300 000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 300 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300 000 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

3. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, үлдэгдэл 2 000 000 төгрөгийг хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 400 000 төгрөгийн хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэн тайлбарыг гаргав.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, үлдэгдэл 2 000 000 төгрөгийг хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 400 000 төгрөгийн хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тайлбарыг гаргаж, талууд эвлэрэлд хүрлээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23 475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагчаас 1 000 000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч ******* нь 2 000 000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 400 000 төгрөгийн хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ОТГОНЖАРГАЛ