Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0727

 

2023 10  04                       128/ШШ2023/0727

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, О.А******** нэхэмжлэлтэй, Н******* Э*** м***** газарт холбогдох Нийслэлийн м****** х******* газрын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох тухай дугаар 0*-0*-0****** шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд О.Алтантуул миний нэхэмжлэлтэй, Н****** Э*** м***** газарт холбогдох Н****** м***** х***** газрын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох тухай Дугаар 0*-0*-0***** шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэрэг хянагдаж байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.А****** нэхэмжлэлтэй, Н****** Э***** м******* газарт холбогдуулан гаргасан Н****** м******* хя***** г***** У*** а*** ба******** 2022 оны 1* дугаар сарын 0*-ны өдрийн Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох тухай Дугаар 0*-0*-0***** шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч О.А******* бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.А****** нэхэмжлэлтэй, Н**** Э****** м***** газарт холбогдох Н******* м******** х**** г***** У**** а****** б******* 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох тухай Дугаар 0*-0*-0****** шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч О.А******* бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ