Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 156/ШШ2024/00275

 

 

 

 

2024 05 28 156/ШШ2024/00275

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

156/2024/00222/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* ,

Хариуцагч: ******* *******,

Хариуцагч: ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******, ******* нар нь 2019 оны 09 дүгээр сард бэлнээр 150 000 төгрөг, 2 ширхэг вакум цонх /шинэ/, 2,5м2*200 000=500 000 төгрөг, халтар банз 0,5куб*300 000=150 000 төгрөг, 2 ширхэг хар цаас *45 000=90 000 төгрөг тус тус авсан. Үүнээс 100 000 төгрөгийг төлсөн. Иймд *******, ******* нараас төлбөр 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч *******, ******* нар нь 800 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 800 000 төгрөгийг хариуцагч *******, ******* нар нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар *******ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох, 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 11 875 төгрөг, төрийн сангаас 11 875 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Х.ОТГОНЖАРГАЛ