Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 156/ШШ2024/00277

 

 

 

 

 

 

2024 05 28 156/ШШ2024/00277

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

156/2024/00230/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* ******* *******,

Хариуцагч: ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 838 952,48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...  Иргэн Х.******* нь манай компанитай 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ХЭ-БЗГ/2022-35823 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 850 000 төгрөгийг сарын 2.55%-ийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатайгаар гар утсыг худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Х.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний Realme 85G 6+128G Blue загварын утасыг "Пи Си Молл" *******-аас худалдан авсан бөгөөд барьцаат гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Х.******* нь ХЭ-БЗГ/2022-35823 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 04 дүгээр сарын 11-ний байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1 257 833,48 төгрөг төлөх байснаас 418 881 төгрөг төлж 552 446,50 төгрөг төлөөгүй 515 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Х.******* нь зээлийн гэрээний 5.2.1 дахьхэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч Х.******* нь ХЭ-БЗГ/2022-35823 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 04-р сарын 11-ны байдлаар үндсэн зээл 552 446,50 төгрөг, зээлийн хүү 253 171,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33 334,47 төгрөг, нийт 838 952,48 төгрөгийн зээлийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч Х.*******аас 838,952.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... ******* ******* *******-аас ирүүлсэн нэхэмжлэлийг гардаж авлаа. Зээлийн үлдэгдэл 838 952,48 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 280 000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 280 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 278 952,48 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ******* ******* нь Х.*******аас 838 952,48 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Х.******* нь 838 952,48 төгрөгийг 6 дугаар сарын 30-ны өдрөөс 3 сарын хугацаанд хувааж төлөхөөр талаарх тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Х.*******т холбогдуулан 838 952,48 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.******* нь 838 952,48 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 280 000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 280 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 278 952,48 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 685 төгрөгийн 12 342,5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 12 342,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч ******* ******* ******* нь төлбөр 838 952,48 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 280 000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 280 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 278 952,48 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 685 төгрөгийн 12 342,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 12 342,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ       Х.ОТГОНЖАРГАЛ