| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00231/И |
| Дугаар | 156/ШШ2024/00278 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 156/ШШ2024/00278
2024 05 28 156/ШШ2024/00278
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00231/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.******* би,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: ******* *******, ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 15 225 253,28 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Н.*******, Х.******* нар нь ХААН банкны төв тооцооны төвөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ/202045624426 тоот зээлийн гэрээ, БГХ202045624426 тоот барьцааны гэрээ байгуулж 28 800 000 төгрөгийн малчны зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн барьцаанд А дансны 729 толгой мал, 5 ханатай гэр 1 ширхэг, 4 ханатай гэр 1 ширхэг, нарын толь 1 ширхэг, малын хашаа саравч 1 ширхэгийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 17 783 794,32 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 11 936 333,11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 49 856,49 төгрөг, нийт 29 769 983,92 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн ба зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд хариуцагч Н.*******, Х.******* нараас 15 225 253,28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Н.*******, Х.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Н.*******, Х.******* нар нь зээлийн үлдэгдэл 15 225 253,28 төгрөгийг,
2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1 000 000 төгрөг,
2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2 370 000 төгрөг,
2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2 370 000 төгрөг,
2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2 370 000 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2 370 000 төгрөг,
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2 370 000 төгрөг,
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2 375 253,28 төгрөгийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулна. Эхний 4 сарын төлбөрөөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй гэж эвлэрсэн болно гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н.*******, Х.******* нарт холбогдуулан 15 225 253,28 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.*******, Х.******* нар нь зээлийн үлдэгдэл 15 225 253,28 төгрөгийг,
2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1 000 000 төгрөг,
2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2 370 000 төгрөг,
2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2 370 000 төгрөг,
2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2 370 000 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2 370 000 төгрөг,
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2 370 000 төгрөг,
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2 375 253,28 төгрөгийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулна. Эхний 4 сарын төлбөрөөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 283,7 төгрөгийн 118 641,85 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч нараас 118 641,85 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч Н.*******, Х.******* нар нь зээлийн үлдэгдэл 15 225 253,28 төгрөгийг,
2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1 000 000 төгрөг,
2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2 370 000 төгрөг,
2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2 370 000 төгрөг,
2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2 370 000 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2 370 000 төгрөг,
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2 370 000 төгрөг,
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2 375 253,28 төгрөгийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулна. Эхний 4 сарын төлбөрөөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 283,7 төгрөгийн 118 641,85 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч нараас 118 641,85 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ