| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00259/И |
| Дугаар | 156/ШШ2024/00279 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 156/ШШ2024/00279
2024 05 28 156/ШШ2024/00279
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00259/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* *******,
Хариуцагч: ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 2 719 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Л.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ******* ******* 11 дүгээр хороо Ахмадын 902-131 тоотод, хамтран амьдарч байсан хохирогч ******* зодож эрүүл мэндэд нь "...Давсаг, нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндийд цус хуралт, элэг, бүдүүн гэдэсний няцрал гэмтэл" бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх хэргийг ******* ******* эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 2023/ШЦТ/634 дугаартай шийтгэх тогтоолоор Л.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Л.*******ын учруулсан ...давсаг, нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндийд цус хуралт, элэг, бүдүүн гэдэсний няцрал гэмтэл" бүхий хүнд гэмтлийн улмаас хохирогч нь эмнэлгийн байгууллагуудаар үзлэг оношилгоо, эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас дараах зардлууд гарсан байна. Үүнд: ******* түргэн тусламжийн төв - Ойрын дуудлага 48 000 төгрөг, гэмтэл согог судлалын үндэсний төв- мэс засал 2 282 000 төгрөг, амбулаториор хийгдэх мэс ажилбар - 5 удаагийн нийт 135 000 төгрөг, Чингэлтэй ******* эрүүл мэндийн төв - Амбулаторын үзлэг 15 000 төгрөг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг - Амбулаторийн үзлэг 15 000 төгрөг, ******* түргэн тусламжийн төв ойрын дуудлага 48 000 төгрөг, Чингэлтэй ******* Эрүүл мэндийн төв амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ - 5 удаагийн нийт 132 000 төгрөг, "Ундрах Ирээдүй" Өрхийн эрүүл мэндийн төв оношилгоо, шинжилгээ 3 удаагийн 44 800 төгрөг, нийт 2 719 800 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.
Иймд Л.*******аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 2 719 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Л.******* би ******* ******* ******* ******* газраас ирүүлсэн нэхэмжлэлийг гардаж авлаа. Нэхэмжлэлийн шаардлага 2 719 800 төгрөгийг төлж барагдуулахыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Л.*******ад холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 2 719 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 2 719 800 төгрөгийг хариуцагч Л.******* төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болголоо.
Хариуцагч Л.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газрын нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 2 719 800 төгрөгийг хариуцагч Л.******* нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ