Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 156/ШШ2024/00280

 

 

 

 

 

 

2024 05 28 156/ШШ2024/00280

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

156/2024/00260/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* ******* *******,

Хариуцагч: ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 1 215 489 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...  Ш.******* нь ******* *******-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 30914943 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ш.******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр сарын 2,1% хүүтэй 800 000 төгрөгийг зээлээр авсан а хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Ш.******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. Ш.*******гийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 800,000 төгрөг, зээлийн хүү 350 438 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65 051 төгрөг, нийт 1 215 489 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:...******* ******* *******-иас ирүүлсэн нэхэмжлэлийг гардаж авлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1 215 489 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дотор 215 489 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дотор 330 000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дотор 330 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дотор 340 000 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ш.*******гийн 1 215 489 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дотор 215 489 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дотор 330 000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дотор 330 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дотор 340 000 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Ш.*******д холбогдуулан 1 215 489 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.******* нь 1 215 489 төгрөгийг,

2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дотор 215 489 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дотор 330 000 төгрөг,

2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дотор 330 000 төгрөг,

2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дотор 340 000 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 722 төгрөгийн 16 861 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 16 861 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч ******* ******* ******* нь төлбөр 1 215 489 төгрөгийг,

2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дотор 215 489 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дотор 330 000 төгрөг,

2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дотор 330 000 төгрөг,

2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дотор 340 000 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 722 төгрөгийн 16 861 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 16 861 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ       Х.ОТГОНЖАРГАЛ