| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00272/И |
| Дугаар | 156/ШШ2024/00281 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 156/ШШ2024/00281
2024 05 28 156/ШШ2024/00281
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00272/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* ******* ХК,
Хариуцагч: ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 16 482 698,19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн ******* овогтой ******* 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр цахимаар хүсэлт илгээн, 2010092559 дугаартай зээлийн гэрээ байгуулан 15 500 000 төгрөгийг 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. ******* ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээлдэгч З.Болор-Эрдэнийн ******* *******ин дахь 5005713364 тоот дансанд 15 500 000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 15 500 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 977 442,63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5 255,56 төгрөг, нийт 16 482 698,19 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь *******тай байгуулсан 2010092559 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хугацаа хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 66 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* ******* нь зээлдэгчтэй утсаар холбогдож, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг амаар шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна. Иймд хариуцагч З.*******эс 16 482 698,16 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч З.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч З.******* нь зээлийн үлдэгдэл 16 482 698,16 төгрөгийг,
2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2 000 000 төгрөг,
2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2 000 000 төгрөг,
2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4 200 000 төгрөг,
2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 4 200 000 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4 082 698,19 төгрөгийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулна. Эхний 1 сарын төлбөрөөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би хариуцагчийн 16 482 698,19 төгрөгийг төлбөрийг төлж барагдуулах хуваарийг хүлээн зөвшөөрч байна. Иймд бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч З.*******д холбогдуулан 16 482 698,19 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.******* нь зээлийн үлдэгдэл 16 482 698,19 төгрөгийг,
2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2 000 000 төгрөг,
2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2 000 000 төгрөг,
2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4 200 000 төгрөг,
2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 4 200 000 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4 082 698,19 төгрөгийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулна. Эхний 1 сарын төлбөрөөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 363,50 төгрөгийн 120 181,75 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 120 181,75 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч З.******* нь зээлийн үлдэгдэл 16 482 698,19 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2 000 000 төгрөг,
2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2 000 000 төгрөг,
2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4 200 000 төгрөг,
2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 4 200 000 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4 082 698,19 төгрөгийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах, эхний 1 сарын төлбөрөөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 363,50 төгрөгийн 120 181,75 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 120 181,75 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ