Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 129/ШШ2024/00244

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 129/ШШ2024/00244

Архангай аймаг

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогт Ц.Д-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х овогт Э.О-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 10,342,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У

Хариуцагч Э.О

Хариуцагчийн өмгөөлөгч С.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Төлбөрийн үлдэгдэл 10,140,000 төгрөг, хүү алданги 1,014,000 төгрөг, нийт 11,154,000 төгрөгийн хохирлыг хариуцагч Э.О-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: ... Үлдэгдэл мөнгө болох 10,140,000 төгрөг дээр алданги 107,484 төгрөгийг нэмээд 10,247,484 төгрөгийг хариуцагч Э.О-гаас гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн шүүх хуралдааны тов гарсантай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 47 өдрийн хүү алданги болох 95,316 төгрөгийг нэмж нийт 10,342,800 төгрөгийн хохирлыг хариуцагч Э.О-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагч Э.О нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ц.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М хариуцагч Э.О бид сайн дурын үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага дээрээ дараах байдлаар эвлэрч байна.

1. Нэхэмжлэгч Ц.Д нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 10,342,800 /арван сая гурван зуун дөчин хоёр мянга найман зуун төгрөгөөсөө 1,842,800 /нэг сая найман зуун дөчин хоёр мянга найман зуу/ төгрөгийг багасгаж хариуцагч Э.О-гаас 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг авахаар тохирч байна. Уг 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийн 5,000,000 /таван сая/ төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Э.О-гаас хүлээж авсан. Үлдэгдэл 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн 1,000,000 /нэг сая/ төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор, үлдэгдэл 2,500,000 /хоёр сая таван зуу/ төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байна.

2.  Хариуцагч Э.О миний бие нэхэмжлэгчид 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг өгөхөөр тохиролцож, 5,000,000 /таван сая/ төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн дансаар түүнд шилжүүлэв. Үлдэгдэл 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн 1,000,000 /нэг сая/ төгрөгийг 2024 оны 5 сарын 25-ны дотор, үлдэгдэл 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 2024 оны 7 сарын 15-ны дотор өгөхөөр тохирч эвлэрэн хэлэлцэж байна.

3. Хариуцагч Э.О би тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болох 4.500.000 төгрөгөөсөө татгалзаж байна.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч бидний эвлэрлийг баталж өгнө үү. Эрх зүйн үр дагаврыг ойлгож мэдлээ гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Эвлэрэх саналтай байна. Эвлэрэх нөхцөлийн талаар эвлэрлийн гэрээндээ тодорхой тусгаж өгсөн. Би өөрийн үйлчлүүлэгч Ц.Д-д эрх зүйн үр дагаврыг тайлбарлан өгсөн тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч Э.О-гаас  10,342,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ц.Д нь нэхэмжилсэн 10,342,800 төгрөгөөс 1,842,800 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, 8,500,000 төгрөгийг төлүүлэхээр, хариуцагч Э.О нь 8,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 5,000,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Ц.Д-гийн дансанд шилжүүлж, үлдэгдэл 3,500,000 төгрөгийг 2 хувааж буюу 1,000,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 2,500,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар, хариуцагч Э.О нэхэмжлэгч Ц.Д-д холбогдуулан гаргасан 4,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж эвлэрсэн зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,414 төгрөгийг, хариуцагч Э.О-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Э.О-гаас 75,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Д-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                             

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Д-гийн нэхэмжилсэн 10,342,800 төгрөгөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1,842,800 төгрөгаас татгалзаж, 8,500,000 төгрөг гаргуулахаар, хариуцагч Э.О 8,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 5,000,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Ц.Д-гийн дансанд шилжүүлж, үлдэгдэл 3,500,000 төгрөгийг 2 хувааж буюу 1,000,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 2,500,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар, хариуцагч Э.О нэхэмжлэгч Ц.Д-д холбогдуулан гаргасан 4,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,414 төгрөгийг,  хариуцагч Э.О-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.О-гаас 75,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Д-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Э.О сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Д.ЭЛБЭГЗАЯА