Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 22

 

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 146/ШШ2019/00251 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.П-с газар, хувийн сууцны ногдох хэсэг 33,430,329 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ө-д олгож...” гэснийг “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.3, 130 дугаар зүйлийн 130.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.П-с газар, хувийн сууцны ногдох хэсэг 22 287 086 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ө-д олгож...” гэж, 3 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 455,024 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 347,442 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 455,024 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 269 385 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар 22 339 төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргаж нэхэмжлэгчид, хариуцагчаас 22 339 гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай” гэж өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Б.П-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347442 төгрөгөөс 78057 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.