Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/1020

 

 

 

 

 

 

  2021             11              30                                          2021/ДШМ/1020

 

 

Н.Дд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Булганчимэг,

шүүгдэгч Н.Дгийн өмгөөлөгч Л.Мөнхтуяа, 

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,                 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/1024 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Дд холбогдох 2009022901184 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Н овгийн Н-ын Д, 2002 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 13 дүгээр хороо, *** дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 606 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1090 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 2 дахин багасган 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хоёр дахин багасган 3 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, тэдгээр ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялд өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоож, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 2 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

            Шүүгдэгч Н.Д нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 502 дугаар байрны 01 тоотод байрлах “” нэртэй үсчин, гоо сайханы үйлчилгээ үзүүлдэг газраас хохирогч Г.Он эзэмшлийн Самсунг Эс-9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч бусдад 615.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны 4 дүгээр орцны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “” салоноос хохирогч Н.гийн Хуавэй Пи-20 лайт загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 365.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байранд байрлах “” нэртэй үсчний газарт хохирогч Э.Баяржаргалын эзэмшлийн Рэд ми нөте-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч бусдад 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй үсчний салоноос хохирогч М.Бийн Айфоне экс макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч бусдад 1.460.000 төгрөгийн хохирол учруулсан, 

2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ нэртэй төвд үйлчилгээ явуулдаг үсчний газарт үйлчлүүлж байхдаа  Л.Хийн эзэмшлийн Самсунг-А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч бусдад 949.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элбэг дээл” нэртэй оёдлын газраас иргэн  Н.Үийн эзэмшлийн Самсунг-А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лилия” үсчин гоо сайхны салонд иргэн О.Эийн түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Залилах гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан Лж Ви-30 плас загварын гар утасны ар талын хавтас дотор байсан иргэн Б.Нгийн нэр дээрх ХААН банкны 5832145423 дугаарын данс бүхий картыг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-с 60.000 төгрөгийг, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин зах доторх ХААН банкны АТМ-с 20.000 төгрөгийг нийт 80.000 төгрөгийг гаргаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, нийт 8 удаагийн хулгайн үйлдлээр бусдад 5.099.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” дотор иргэн Т.Сүрэнжавыг “гар утсыг чинь түр хэрэглээд буцаагаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, 200.000 төгрөгийн үнэ бүхий Лж Ви-30 плас загварын гар утсыг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Начин овгийн Нын Дг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч хулгайлах гэмт хэрэг, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Н.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дахь зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Н.Даваанямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Н.Даваанямд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1090 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан нийт 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 2 сар 16 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Н.Дд оногдуулсан нийт 5 жил 2 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Дгийн урьд цагдан хорьсон 181 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хохирогч Т.Снь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Н.Дгаас 615.000 төгрөгийг хохирогч Г.От, 365.000 төгрөгийг хохирогч Н.Уранчимэгт, 380.000 төгрөгийг хохирогч Э.Бд, 1.460.000 төгрөгийг хохирогч М.Бт, 949.000 төгрөгийг хохирогч Л.Хд, 750.000 төгрөгийг хохирогч Н.Үд, 500.000 төгрөгийг хохирогч О.Эт нарт тус тус гаргуулж олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Дд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо заавал төлж барагдуулна. Надад оногдуулсан хорих ялыг багасгаж нээлттэй дэглэмтэй хорих ангид шилжүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Н.Дгийн өмгөөлөгч Л.Мөнхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж ял шийтгэл оногдуулах байтал Н.Дгийн хувийн байдлыг харгалзан үзээгүй гэж үзэж байна. Учир нь Н.Д нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд үйлдсэн хэргээ үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж ирсэн. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт хохирлоо барагдуулахаа илэрхийлсэн байдаг. Мөн өөр дүүрэгт үйлдсэн хэргүүдээ үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Н.Д 19 настай, эх, дүү нарын хамт амьдардаг өсвөр насаа дөнгөж өнгөрч яваа юм. Мөн шүүгдэгч Н.Дгийн ар гэрийн зүгээс хохирогч Н.Уранчимэг, О.Энхчимэг, Н.Үүрийнтуяа, Г.Отгонболор нарт хохирлуудыг барагдуулсан, мөн цаашид бусад хохирогч нарын хохирлыг барагдуулахаа илэрхийлдэг бөгөөд хохирогч нарын зүгээс Н.Дд хөнгөн ял шийтгүүлж өгөхийг хүссэн байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дгийн ар гэрийн байдал, хохирол  төлбөрийг хэсэгчлэн барагдуулсан байдал, бусад хувийн байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг багасган, хөнгөрүүлж ял оногдуулж өгнө үү” гэв.

Прокурор Э.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоосон. Мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож  хулгайлах болон залилах гэмт хэргийг удаа дараа үйлдэж шүүхээс 2 удаа хорих ял шийтгэгдэж байсан. Өмчлөх эрхийн эсрэг олон удаагийн гэмт хэрэг үйлдэж байсан зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж шүүхээс 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдаж шалгагдаж байх хугацаандаа Н.Д нь дахин гэмт хэрэг үйлдэж цагдан хоригдож хэргийг шалгуулсан. Анхан шатны шүүх хурал дээр хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй, үргэлжилсэн үйлдэл зэргийг харгалзан үзэж Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх шаардлага хангаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Иймд өмгөөлөгч болон Н.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Д нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 502 дугаар байрны 01 тоотод байрлах “Сара” нэртэй үсчин, гоо сайханы үйлчилгээ үзүүлдэг газраас хохирогч Г.Отгонболорын эзэмшлийн Самсунг Эс-9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 615.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Отгонболорын “... Би 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өөрийн ажилладаг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг Хангай хотхоны 502 дугаар байрны 1 тоотод байх үсчний газартаа ажиллаж байгаад өөрийн Самсунг Эс 9 загварын гар утсаа алдсан юм. Намайг ажиллаж байхад гаднаас нэг үл таних 20 гаран насны эрэгтэй орж ирээд “үсээ будуулах гэсэн юм” гэж хэлсэн, тухайн үед өөрийн гар утсаа хажуу талынхаа толины хажууд тавьчихсан байсан бөгөөд тухайн орж ирсэн залуу миний хажууд зогсож байгаад гар утсыг минь аваад явчихсан...” /1хх 8-9/ гэх мэдүүлэг,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх17-18/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 26-27/,

2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны 4 дүгээр орцны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Индра” салоноос хохирогч Н.Уранчимэгийн Хуавэй Пи-20 лайт загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 365.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Н.Уранчимэгийн “...2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 19 цагийн үед өөрийн ажлын газар болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2А байрны 4 дүгээр орцны 1 давхарт байдаг “Индра” салон дотор байхдаа гар утсаа үсчний тэргэнцэр дотроо цэнэглээд орхичихсон байсан. Ингээд удалгүй нэг залуу үсээ будуулна гэж орж ирээд утсан дээрээ олон үсний зураг үзүүлээд “ингэж будуулбал ямар вэ” гэж асуугаад байхаар нь болно гэсэн харин нөгөө залуу “үсээ будуулъя” гэхээр нь би цаад өрөөнөөсөө үсний будаг авах гээд орсон чинь нөгөө залуу гараад явчихсан, тэгэхээр нь гайхаад хартал миний гар утсыг хулгайлаад аваад явчихсан байсан... Хуавей Пи-20 лайт маркийн хар өнгийн гар утас байсан...” /1хх 52-55/,

шүүгдэгч Н.Дгийн яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын эхээр Хүүхдийн 100-ын урд талын байрнууд дунд явж байгаад “Индра” гээд үсчний салон байхаар нь орсон. Тэгээд харсан чинь тавиур дээр нь гар утас цэнэглээтэй байхаар нь аваад гараад явчихсан.” /1хх 57/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 61-62/,

2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байранд байрлах “Номин” нэртэй үсчний газарт хохирогч Э.Баяржаргалын эзэмшлийн Рэд ми нөте-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Э.Баяржаргалын “... “Номин” нэртэй үсчин гоо сайхны газар буюу ажил дээрээ байж байхад үс засдаг эд зүйлээ тавьдаг тавиурын хамгийн дээд талд нь Ред Ми ноте 8 маркийн гар утсаа тавиад заалны хогоо шүүрдээд дуусаж байтал гаднаас хар өнгийн юүдэнтэй цамцтай, хар өнгийн өмдтэй, хар бараан өнгийн үүргэвчтэй 170-180 см өндөртэй 20-25 орчим насны үл таних эрэгтэй хүн ганцаараа орж ирээд “үс цэнхэр өнгөөр будах уу” гэж асуусан, “будахгүй үзмэн ягаанаар маникюр л байна” гэж хэлээд би зөрж гараад гадна хогоо шүүрдчихээд орж ирээд гар утсаа үзтэл миний гар утас байхгүй байхаар нь өөрийн гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан, ямар нэгэн камерт бичигдсэн байж магадгүй гэж бодоод ажлын хажуу талд байдаг ломбардын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд миний гар утсыг хулгайлсан эрэгтэй тухайн ломбард руу орсон байсан...”  /1хх 208-209/,

 “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 223/,

2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сбингес” нэртэй үсчний салоноос хохирогч М.Баярцэцэгийн Айфоне экс макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.460.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

хохирогч М.Баярцэцэгийн “... Сансарын туннелын эсрэг талд “Сбингс” үсчин гоо сайхны газарт хүний үс засаад байж байтал үл таних 20 гаран насны залуу орж ирээд үсээ янзлуулах гээд надаас элдэв янзын юм асууж байгаад “утсаар ярьчихаад гараад ирье” гэж хэлээд гарсан, тэгсэн миний шургуулга дотор байсан Ай фоне икс загварын, 2019 оны 06 дугаар сард 1.600.000 төгрөгөөр авсан гар утсыг маань аваад гарсан байсан...” /1хх 162/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Н.Дгийн яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр буюу хичээлийн шинэ жилийн  16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт ганцаараа явж байгаад 9 дүгээр байрны баруун талд байрлах нэрийг нь мэдэхгүй нэг үсчний  газарт ороод “үс цэнхэр өнгөөр будах уу” гэж үсчинээс нь асуухад будна гээд тухайн үсчин гадаа гарч хогоо шүүрдэж байхаар нь би үсний каталог хараад зогсож байгаад тавиурынх нь дээд талаасаа хоёр дахь тавиур дээр байсан гадуураа нэг кейстэй, цэнхэр өнгийн Рэд ми Нөт-8 маркийн гар утас хулгайлаад аваад гарсан...” /1хх 198/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 167-168/, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хх 214-219/,

2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “SDS” нэртэй төвд үйлчилгээ явуулдаг үсчний газарт үйлчлүүлж байхдаа  Л.Хандрагчаагийн эзэмшлийн Самсунг-А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 949.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Л.Хандрагчаагийн “...Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 503 төвд үсчний ажлаа хийж байгаад өөрийн тавиур дээр утсаа тавиад үлдээсэн, үлдээснээс хойш 20 минут орчмын дараа хажуу талын үсчин залгаад миний утсыг холбогдохгүй байна гэж хэлсэн, тэгээд утсаа үзтэл гар утас байхгүй байсан...” /2хх 3/,

шүүгдэгч Н.Дгийн яллагдагчаар өгсөн “... Би 2020 оны 8 дугаар сарын ихээр 17 цагийн үед Хархорины буудлын урд талд явж байхад хажуу талд нь шилэн барилга байсан. Дотор нь ороход 1 давхарт үсчний газар байсан. Үсчний газар луу ороход 3 эмэгтэй үсчин сууж байсан. Нэг үсчин эгч үс засдаг сандлын толины урд талын тавцан дээр гар утсаа тавьсан харагдсан. Тэгээд 3 үсчин эгч цэвэрлэгээ хийх гээд цаашаа хараад намайг анзаарахгүй байхаар нь сандлын урд талын толины урд тавцан дээр байсан гар утсыг нь аваад гарсан...” /2хх 16-18/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 6-7/,

2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элбэг дээл” нэртэй оёдлын газраас иргэн  Н.Үүрийнтуяагийн эзэмшлийн Самсунг-А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  хохирогч Н.Үүрийнтуяагийн “...ажил дээрээ байж байтал гаднаас өндөр туранхай шар царайтай эрэгтэй хүүхэд орж ирээд өмд хасуулах гэсэн юм гээд яаж оёх талаар асуун ярилцаж байхад цуг ажилладаг хүний утас дуугараад унтаж байсан болохоор утсаа аваагүй, нөгөө хүн нь над руу залгаад би утсаа оёдлын машин дээрээс аваад ажилладаг хүндээ өгч яриулаад ярьж дуусахаар нь аваад эсгүүрийн ширээн дээр тавьсан нөгөө хүү надаас бусад зүйлийг асууж байгаад, манай ажлын хүн унтаж байснаа босоод ирсэн, тэгэхээр нь “би нойл ороод ирье” гэж хэлээд орох хооронд нөгөө хүүхэд надтай цуг гараад би нойл руу орж нөгөө хүүхэд гараад явах шиг болсон, би нойлоос гараад буцаж ороод гар утсаа үзэхэд гар утас байхгүй байсан, гар утас холбогдох боломжгүй болсон байсан Самсунг галакси А51 загварын гар утас байсан...” /2хх 57-58/,

шүүгдэгч Н.Дгийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элбэг дээл нэртэй оёдолын газар хулгай хийж авчихаар зүйл байгаа эсэхийг хайгаад орсон. Тэгэхэд ширээн дээр Самсунг А51 маркын гар утас байхаар нь хулгайлсан...” /2хх 85/ гэх мэдүүлгүүд,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 62/, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /2хх 73-76/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 211-212/,

2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лилия” үсчин гоо сайхны салонд иргэн О.Энхчимэгийн түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч О.Энхчимэгийн “...2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн үед миний Хаан банкны 5134064240 дугаарын данснаас 500.000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь өөрийн түрийвчээ шалгаж үзэхэд миний түрийвч байгаагүй. Би өөрийн түрийвчээ өглөө ажил дээрээ ирээд үсчний багажаа тавьдаг шургуулгын дээд хэсэгт нь хийсэн байсан. Тухайн үед ажил дээр нийт 5-уулаа байсан. Тэгээд өнөөдөр манайд нэг ч хүн орж ирээгүй байж байгаад 13 цаг өнгөрч байх үед нэг өндөр 23-25 насны орчим эрэгтэй хүн орж ирээд оёдолчноос өмд хасуулах талаар асууж байгаад гарч явсан. Тэрнээс хойш ямар нэгэн хүн орж ирээгүй...” /2хх 218/ гэх мэдүүлэг,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 226-227/,

Залилах гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан Лж Ви-30 плас загварын гар утасны ар талын хавтас дотор байсан иргэн Б.Нямцэцэгийн нэр дээрх ХААН банкны 5832145423 дугаарын данс бүхий картыг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-с 60.000 төгрөгийг, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин зах доторх ХААН банкны АТМ-с 20.000 төгрөгийг нийт 80.000 төгрөгийг гаргаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, нийт 8 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдэж  бусдад 5.099.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

мөн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Допэ барбер шоп” дотор иргэн Т.Сүрэнжавыг “гар утсыг чинь түр хэрэглээд буцаагаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, 200.000 төгрөгийн үнэ бүхий Лж Ви-30 плас загварын гар утсыг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Сүрэнжавын “... 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн орчимд манай найз Д манай ажил дээр ирээд бид хоёр юм яриад сууж байгаад би хоол ид гээд 10.000 төгрөг өгсөн. Д надаас “утсаа өгчих би чат оронгоо хоол идчихээд ирье” гэсэн болохоор нь би утсаа өгчихсөн. Гэтэл эргэж орж ирэлгүй тэр чигтээ миний утсыг аваад явчихсан бас утастай хамт байсан манай найз охины картаас 2 удаагийн оролдлогоор нийт 80.000 төгрөг авсан байсан...” /3хх 13-15/,

гэрч Б.Нямцэцэгийн “...Дг 2020 оны 6 дугаар сараас хойш таньдаг болсон. Урьд хамт явж дэлгүүр орж байсан, тэгэхэд миний картын нэвтрэх дугаарыг мэдчихсэн байх. Миний Хаан банкны 5832145423 дугаарын данснаас Д нь эхлээд 60.000 төгрөгийг ATM-474 гэх угаартай АТМ-с авсан, харин 20.000 төгрөгийг АТМ-685 гэх дугаартай АТМ-ээс авсан...” авсан /3хх 17/,

шүүгдэгч Н.Дгийн яллагдагчаар өгсөн “... 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр найз Сүрэнжавын ажил дээр юм яриад сууж байгаад Сүрэнжав хүний үс засахаар нь утсаар нь хүнтэй ярина гэж хэлээд утсыг нь аваад гарч явсан. Тэгээд гарч яваад баруун 4 зам дээр байдаг ХААН банк руу ороод ар талд нь байсан найз охиных нь картаас эхлээд 60.000 төгрөг, тэгээд Хархорин зах дээр очоод танихгүй хүнд гар утсыг нь 130.000 төгрөгөөр зарсан. ХААН банкны картаас дахиад 20.000 төгрөг авсан...” /3хх 19/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 22-23/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.Дг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч хулгайлах гэмт хэрэг, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Н.Дг 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 5.099.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, 200.000 төгрөгийн үнэ бүхий Лж Ви-30 плас загварын гар утсыг өөртөө шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин шүүх, шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлийг тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Дгийн “...оногдуулсан хорих ялыг багасгаж нээлттэй дэглэмтэй хорих ангид шилжүүлэх, Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү”, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяагийн “...Н.Дгийн ар гэрийн байдал, хохирол  төлбөрийг хэсэгчлэн барагдуулсан болон бусад хувийн байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг багасган, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудын зарим хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь,

Хэргийн материалыг судлан үзэхэд, шүүгдэгч Н.Д нь зарим хохирогч буюу Г.Отгонболор, Н.Уранчимэг, Н.Үүрийнтуяа, О.Энхчимэг нарт гэмт хэргийн улмаас учирсан 2.230.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн /хх 185/ болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 269 дугаартай шүүгчийн захирамжаар Н.Дд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1090 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон байна.

Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох”, 5.3-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа, 7.3, 7.6, 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасны дагуу дээрх 2 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгов.

Иймд шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оног дуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгч Н.Дгийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч Н.Дгийн өмнөх 2 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж мөн хугацаагаар хяналт тогтоосон хугацаа нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих  боломжгүй гэж үзэв.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтад шүүгдэгч Н.Дгийн нэрийг “...Н.Давааням...” гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Дгийн цагдан хоригдсон 250 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Иймд магадлалд дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт болон зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудын зарим хэсгийг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/1024 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 269 дугаартай шүүгчийн захирамжаар Н.Дд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1090 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж,

- 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жилийн  хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэж,

- 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Дд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дгийн цагдан хоригдсон 250 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Н.Д гэмт хэргийн улмаас хохирогч Г.Отгонболор, Н.Уранчимэг, Н.Үүрийнтуяа, О.Энхчимэг нарт учруулсан 2.230.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдсугай.   

6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ