Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2024/00085/И |
Дугаар | 146/шш2024/00103 |
Огноо | 2024-05-28 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 146/шш2024/00103
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ************* аймаг, ************ сум, *********** баг,******** гэх газар оршин суух *********** овогтой ******************** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************* аймаг, ******************* сум, **********************тоотод оршин суух хаягтай Өвөрхангай аймаг, Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангид ял эдэлж байгаа **************** овогтой ************************ холбогдох,
Гэм хорын хохиролд 63 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний гэр бүлийн хүн ****************** нь *********************** гарт амь насаа алдаж, би гурван хүүхэдтэйгээ өнчрөөд үлдсэн. Тухайн үед хамгийн бага охин маань 5 настай үлдэж байсан. Нөхрийгөө өөд болсны дараа миний бие гурван хүүхдээ ганцаараа тэжээн тэтгэж, бүх зүйлийг нуруундаа үүрч гадаа гарч эр, гэрт орж эм болж амьдарч байна. Нөхрийгөө байхад бид ****************** суманд мал маллаж амьдарч байсан. Гэвч бага охиныгоо сургуульд орсны дараа би охиныгоо сургуульд нь зөөж, ганцаараа малаа маллах боломжгүй болж, малаа айлд тавьж маллуулж байна. Мөн том охин ********************* одоо 3 дугаар курст суралцдаг, охиныхоо төлбөрийг төлж, хэрэгцээний мөнгөөр хангахын тулд ломбардад эд зүйлсээ тохиолдол ч надад олон гарч байна. Дунд охин ************* төлбөр мөнгөний боломжгүйгээс сургуульд сургаж чадаагүй. Хэрвээ гэр бүлийн хүн маань байсан бол бид хамт малаа маллаж, өсгөж үржүүлж, хүүхдүүддээ төлбөр мөнгөөр дутаахгүй, хүүхдүүд минь аавын хайраар дутахгүй байсан. Аавыгаа өөд болсны дараа бага охин *************** сэтгэл санаа их өөрчлөгдсөн. Аавыгаа байнга ярьж, надаас аавыгаа нэхээд уйлдаг. Сүүлдээ гайгүй болох байх гэж боддог боловч одоо ч орой унтахдаа аавыгаа байнга ярьж, хааяа уйлдаг, хичээл дээр нь аавын тухай хичээл орох, аавтай холбоотой сэдэв, даалгавар байвал “би энэ сэдвийг уншихгүй, даалгаврыг хийхгүй” гэж хэлээд хийддэггүй. Энэ үед хань ижлээ алдсан надад ч гэсэн сэтгэл санаа хямраад их хэцүү байдаг. Охиныгоо хараад өрөвддөг. Би бага охин ******************* байнга хамт байдаг болохоор охиныгоо “аавыгаа санаад өөрт нь хэцүү байгааг” өдөр бүр харж мэдэрч байна. Түүнээс биш том, дунд 2 охин маань ч гэсэн аавыгаа санаад, сэтгэл санаа нь хэцүү л байдаг. Энэ мэтээр нөхрийгөө өөд болсноос хойш бид гэр бүлээрээ эдийн засгийн болоод сэтгэл санааны асар их хохирлыг амссан. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/149 тоот шийтгэх тогтоолоор *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсон. Давж заалдах, хяналтын шатны шүүхээс ч шийдвэрийг хэвээр үлдээж, одоо шийтгэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсон.Би **************** гарт нөхрийнхөө амь насыг алдчихаад зөвхөн буяны ажилд зарцуулсан хохирол төлбөрийг цуглуулсан баримтынхаа хүрээнд ************* гаргуулсан. Түүнээс гадна баримтгүйгээр маш их зардал гарсны зэрэгцээ өөрт учирсан сэтгэл санааны хохирол болон амь хохирогчийн амь насны хохирлыг *********** гаргуулаагүй. Анхан шатны шүүхээс сэтгэл санааны хохирлоо Иргэний шүүхээр нэхэмжилж болно гээд сэтгэл санааны хохирлыг хэлэлцэхгүй орхисон учраас одоо ************************сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ.
Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.3, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д "гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль нь ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасныг баримтлан 420.000x150=63 000 000 төгрөгийг ************ нэхэмжилж байна. Иймд **************** сэтгэцэд учирсан хохиролд 63 000 000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.
******************* миний бие ************** холбогдуулан 63 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч*************** нь хариуцагч *************** холбогдуулан гэм хорын хохирол 63 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан гэм хорын хохирол 63 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ********* нь хариуцагч *************** холбогдуулан гэм хорын хохирол 63 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА