| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2024/00104/И |
| Дугаар | 146/шш2024/00105 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 146/шш2024/00105
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ***************** аймаг, ***********сум, ********хороонд оршин суух *********овогтой **************** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********************аймаг, ********* сум, ************дугаар хороонд оршин суух **********овогтой ***************** холбогдох,
20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
**************** нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр надаас 1 сарын хугацаатай 10 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Гэтэл хугацаа дууссан боловч одоог хүртэл төлөхгүй байна. Иймд ****************20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. хариуцагч нь миний нэхэмжилсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч*********************** нь шүүхэд гаргасан тайлбартаа:
************ миний бие *************** нэхэмжилсэн 20 000 000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******************* нь хариуцагч ************** холбогдуулан 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******************нь нэхэмжлэлийн шаардлага болох 20 000 000 төгрөг гаргуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч **************** нь нэхэмжлэгч ****************** 20 000 000 /хорин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 950 төгрөгийн зарим болох 128 975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 128 975 төгрөг, хариуцагч ******************** 128 975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА