| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2017/00031/Э |
| Дугаар | 29 |
| Огноо | 2017-06-16 |
| Зүйл хэсэг | 153.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Г.Нямаа
Шүүгчийн туслах Г.Нямаа
Улсын яллагч Д.Баянмөнх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цоодол
Гэрч Х.Баттулга
Шүүгдэгч Б.Бат-Амгалан нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бат-Амгаланд холбогдох эрүүгийн 201712000036 тоот хэргийг 2017 оны 5 сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 сарын 31-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эгч, ах, дүү нарын хамт Дундговь аймгийн ................ улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, Тулгат овгийн Банзрагчийн Бат-Амгалан /РД:ЗЮ86103175/
Шүүгдэгч Б.Бат-Амгалан нь санаатай үйлдлээр хутгыг зэвсгийн чанартай ашиглаж бусдын 18 тооны тээврийн хэрэгслийн 49 ширхэг дугуйг хагалж, гэмтээсний улмаас бусдад 2730000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Б.Бат-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...би цагдаа дээр мэдүүлэг өгсөн байгаа. Би хэрэгт орсондоо гэмшиж байна. Цаашдаа хэрэг хийхгүй, өөрөөсөө ичиж байна. Би амьдрах гээд л явж байна...” гэв.
3.Хохирогч Д.Найрамдалын: “...би 2017.02.02-ны өдөр 23 цагийн үед айлд байхад нэг хүн утсаар залгаад цагдаагаас ярьж байна машины чинь дугуй хагарсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр өдрийн 00 цагийн үед очиж 66-39ДУА улсын дугаартай машиныхаа дугуйг очиж хартал баруун хойд талын дугуй бүтэн бусад 3 ширхэг дугуйг бөөрөн дээр нь цоолсон байсан. Би 66-39 ДУА улсын дугаартай машинаа 2017.02.02-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад Сайнцагаан сумын 7-р баг 63-р байрны зүүн урд талд баруун урагш харуулж тавьсан. Миний 66-39 ДУА дугаартай машин приус-20 маркийн цагаан өнгөтэй, дугуй нь GOOD YEAR гэсэн бичигтэй, 205/55 R16-тай өвлийн дугуй тавиатай байсан. Сайнцагаан сумын үнэлгээний комиссын гишүүн Т.Ганбаатарын 2017.02.07-ны өдөр гаргасан 25 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дугуйгаа төлүүлж, хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх75-76/
4.Хохирогч Д.Батсайханы: “...би 2017.02.02-ны өдөр 23 цаг өнгөрч байхад Сайнцагаан сумын 7-р баг Найрамдал 19-р байрны 2 тоотод байх гэртээ харихад байрны үүдэнд хүмүүс машины дугуй хагарсан байна гэхээр байрны урд талд тавьсан 38-39 ДУА улсын дугаартай машиныхаа дугуйг хартал баруун хойд талын 1 ширхэг дугуйг юмаар хатгаж цоолсон байсан. Дугуйны бөөрөн дээр цоолсон зураас гарсан байсан. Би 38-39ДУА улсын дугаартай машинаа 2017.02.02-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад Сайнцагаан сумын 7-р баг 19-р байрны урд талд баруун тийш нь харуулж тавьсан. Миний 38-39ДУа улсын дугаартай приус 20 маркийн хар өнгөтэй дугуй нь Япон улсад үйлдвэрлэсэн “GOOD YEAR” гэсэн бичигтэй, 195/65 R15-тай өвлийн дугуй тавиатай байсан. Сайнцагаан сумын үнэлгээний комиссын гишүүн Т.Ганбаатарын 2017.02.07-ны өдөр гаргасан 25 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх78-79/
5.Хохирогч Ц.Дашгаравын “...би 2017.02.02-ны өдөр 00 цаг өнгөрч байхад Сайнцагаан сумын 7-р баг Бага тойруу 41-р байрны 03 тоотод байх гэртээ байхад цагдаа нар ирж машины чинь дугуйг хагалсан байна гэж хэлэхээр нь гараад машинаа хартал 6032ДУА улсын дугаартай, тоёото маркийн машины баруун урд талын дугуйнаас бусад дугуйг хагалсан байсан. Би 60-32 ДУА улсын дугаартай машинаа 2017.02.02-ны өдрийн 19 цаг 30 минутын үед Сайнцагаан сумын 7-р баг Бага тойруу 41-р байрны зүүн хойд талын модон хашааны урд талд урагш нь харуулж тавьсан. Миний 60-32ДУА дугаартай тоёота алион маркийн цагаан өнгөтэй машин. Дугуй нь 205/60/R16-тай өвлийн дугуй тавиатай байсан юм. Сайнцагаан сумын үнэлгээний комиссын гишүүн Т.Ганбаатарын 2017.02.07-ны өдөр гаргасан 25 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...”гэх мэдүүлэг /хх81-82/
6.Хохирогч Б.Отгонбаатарын: “...би 2017.02.02-ны өдөр 22 цаг 40 минутын үед Сайнцагаан сумын 7-р баг 15-р байрны баруун талд 64-91ДУА улсын дугаартай приус 20 маркийн машинаа урагш нь харуулж тавьж орхисон юм. Тэгээд намайг гэртээ унтаж байхад цагдаа нар ирж машины чинь дугуйг хагалсан байна гэж хэлсэн. Би гэрээсээ гараад машиныхаа дугуйг хартал баруун урд талын урд дугуйг хагалсан байсан. Манай машины нэг ширхэг дугуйг нэг удаа иртэй хурц зүйлээр хатгаж хагалсан байсан. Миний 64-91ДУА дугаартай приус 20 маркийн улаан өнгөтэй. Дугуй нь 205/65/R15-тай өвлийн дугуй тавиатай байсан. Сайнцагаан сумын үнэлгээний комиссын гишүүн Т.Ганбаатарын 2017.02.07-ны өдөр гаргасан 25 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.Машиныхаа 1 ширхэг дугуйг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх84/
7.Хохирогч Б.Отгонтөгсийн: “...намайг 2017.02.02-ны өдөр 23 цагийн үед Сайнцагаан сумын 7-р баг 19-р байрны 3 тоот гэртээ байхад манай ажлын залуу Сүхчулуун утсаар залгаад машины чинь дугуйг хагалсан байна гэхээр нь гэрээс гарч ирээд машиныхаа дугуйг хартал ар талын 2 дугүйг бөөрөн дээр нь юмаар хагалсан байсан. Би 62-56УБТ улсын дугаартай машинаа 2017.02.02-ны өдрийн 20 цаг өнгөрё байхад Сайнцагаан сумын 7-р баг 19-р байрны урд талд баруун тийш нь харуулж тавьсан. Миний приус-20 маркийн “YOKOHAMA” маркийн, 205/65/R16-тай өвлийн дугуйтай байсан. Сайнцагаан сумын үнэлгээний комиссын гишүүн Т.Ганбаатарын 2017.02.07-ны өдөр гаргасан 25 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...”гэх мэдүүлэг /хх86/
8.Хохирогч У.Сүхчулууны: “...2017.02.02-ны өдөр 22 цаг өнгөрч байхад машинаа унаад хөдлөх гэтэл машины дугуй хагарсан байсан. Тэгээд би машинаа тойроод хартал машины хойд талын 2 дугуйг юмаар олон хатгаж цоолсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би 89-11ДУА улсын дугаартай машинаа 2017.02.02-ны өдрийн 19 цаг болж байхад Сайнцагаан сумын 7-р баг 63-р байрны зүүн талд баруун тийш нь харуулж тавьсан. Миний 89-11ДУА улсын дугаартай приус-20 маркийн цэнхэр өнгөтэй машинд 195/65R-15-тай өвлийн дугуй тавиатай байсан. Сайнцагаан сумын үнэлгээний комиссын гишүүн Т.Ганбаатарын 2017.02.07-ны өдөр гаргасан 25 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дугуйгаа төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх88/
9.Хохирогч Б.Уламбаярын: “...Намайг 2017.02.02-ны өдөр Сайнцагаан сумын 7-р баг 6-р байр 2 тоот гэртээ байхад цагдаа Хүрэлбаатар орж ирээд байрны гадаа байгаа 63-34УБУ улсын дугаартай машин таны машин мөн үү гэж асуухаар мөн гээд байрны гадаа тавьсан байсан машинаа гараад хартал зүүн урд тал болон зүүн хойд талын дугуй хагарсан байсан. Юмаар хатгаж дугуйны хийг гаргасан байсан. Би 63-34УБУ улсын дугаартай машинаа 2017.02.02-ны өдрийн 21 цагийн үед Сайнцагаан сумын 7-р баг 6-р байрны зүүн талд баруун тийш нь харуулж тавьсан. Миний машин “HARRIER” маркийн дугуйн R17-тай өвлийн дугуй тавиатай байсан. Сайнцагаан сумын үнэлгээний комиссын гишүүн Т.Ганбаатарын 2017.02.07-ны өдөр гаргасан 25 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дугуйгаа төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх90-91/
10.Хохирогч Х.Эрдэнэцэцэгийн: “...намайг 2017.02.03-ны өдөр 00 цагийн үед Сайнцагаан сумын 7-р баг 63-р байрны 103 тоот гэртээ унтаж байхад дээд айлын Сүхчулуун гэдэг залуу орж ирээд машин ы чинь дугуйг хагалсан байна гэхээр гараад 63-р байрны урд тавьсан машинаа очиж хартал машины баруун урд талын дугуйнаас бусад 3 дугуйг хагалсан байсан. Юмаар дугуйны бөөрөн дээр олон удаа сийчсэн байсан. Би машинаа 2017.02.02-ны өдрийн 19 цаг 20 минутын үед Сайнцагаан сумын 7-р баг 63-р байрны урд талд урагш нь харуулаад кобудан дээр нь бүтээлэг тавьж орхисон. Миний машин “NORTH TREK” марзийнх 13-тай өвлийн дугуй тавитай байсан. Сайнцагаан сумын үнэлгээний комиссын гишүүн Т.Ганбаатарын 2017.02.07-ны өдөр гаргасан 25 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх93-94/
11.Хохирогч Б.Сэргэлэнгийн: “...Би Солонгос улсад ажил хийж байгаад 2017.03.03-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд гэртээ ирсэн. Би Солонгос улсад 2 сар ажилласан. Намайг Солонгос улсад байхад эхнэр Мягмарсүрэн утсаар 2017.02.02-ны өдөр миний эзэмшлийн 18-14ДУА улсын дугаартай машины 4ш дугуйг хагалсан талаар хэлсэн. Миний машин “SUBARU” маркийн 18-14 ДУА улсын дугаартай, дугуй нь 16-тай өвлийн дугуй тавиатай байсан. Сайнцагаан сумын үнэлгээний комиссын гишүүн Т.Ганбаатарын 2017.02.07-ны өдөр гаргасан 25 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохиролоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх96-97/
12.Хохирогч Б.Баатарчулууны: “...Сайнцагаан сумын 7-р баг 63-р байрны зүүн талд баруун тийшээ харуулаад тавьсан байсан цагаан өнгийн “BLUEBIRD” маркийн 93-15ДУА улсын дугаартай машины 4 ширхэг дугуйг юмаар хагалсан хий байхгүй болсон байсан. Дугуйны бөөрөн дээр нь олон удаа юмаар сийчиж хагалсан байсан. Машины урд талд нь тавиатай байсан 23-46ДУЗ улсын дугаартай мотоциклийн 2 дугуйг бас юмаар сийчиж хагалсан байсан. Хоёулаа миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Мотоциклийн гэрчилгээн дээрх нэрийг солиулаагүй байгаа. Машины хагарсан 4 ширхэг дугуйны хэмжээ нь R-16-тай өвлийн дугуй байсан. Сайнцагаан сумын үнэлгээний комиссын гишүүн Т.Ганбаатарын 2017.02.07-ны өдөр гаргасан 25 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх99-100/
13.Хохирогч Ц.Амарбаясгалангийн: “...Сайнцагаан сумын 7-р баг Бага тойруугийн 50-р байрны гадна талбайд тавьсан байсан Приус-20 маркийн улаан өнгийн 92-10ДУА улсын дугаартай машины урд талын 2 дугүй хагарсан байсан. Очоод хартал юмаар дугуйны бөөрөн дээр юмаар хатгаж цоолсон байсан. МИний машины хагарсан 2ширхэг дугуй “ BRIDGESTONE” гэсэн бичигтэй, хэмжээ нь 205/60 R16-тай дугуй байсан. Сайнцагаан сумын үнэлгээний комиссын гишүүн Т.Ганбаатарын 2017.02.07-ны өдөр гаргасан 25 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гомдолтой 2 ширхэг дугуйгаа төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх102-103/
14.Хохирогч Ц.Энхбаатарын: “...эхнэрийн машинаа хажууд би өөрийн 66-75 ДУА улсын дугаартай машинаа тавьсан байсан юм. Миний машины хойд талын 2 дугуйг хагалсан байсан. Олон удаа юмаар хатгаж цоолсон байсан. Би 2017.02.02-ны өдөр 18 цагийн үед Сайнцагаан сумын 7-р баг 50-р байрны баруун талд машинаа урагш нь харуулж тавьж орхисон. Миний машины дугуйны хэмжээ 215/65 R16 гэж байгаа. Сайнцагаан сумын үнэлгээний комиссын гишүүн Т.Ганбаатарын 2017.02.07-ны өдөр гаргасан 25 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх105-106/
15. Хохирогч Ж.Пүрэвсүрэнгийн: “...би 2017.02.03-ны өдөр 07 цаг 30 минутын үед Сайнцагаан сумын 7-р баг 50-р байрны 2 тоотод байх гэрээсээ ажилдаа явах гээд гарсан. Тэгээд би байрны үүдэнд тавьсан машинаа асаагаад хөдлөх гэсэн боловч машины 3 дугуй хийгүй байхаар нь гэртээ орж нөхөр Энхбаатарт машины дугуй хагарсан байна гэж хэлчээд ажилдаа явсан. Миний өөрийн эзэмшлийн 94-11 ДУА улсын дугаартай машины зүүн урд талын дугуй бүтэн бусад 3 ширхэг дугуйг хагалсан байсан. 195/65/R15 хэмжээтэй 3 ширхэг дугуй хагарсан Дугуйнуудын бөөрөн дээр олон удаа юмаар хатгаж цоолсон байсан. Сайнцагаан сумын үнэлгээний комиссын гишүүн Т.Ганбаатарын 2017.02.07-ны өдөр гаргасан 25 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.Гомдолтой байна. Машиныхаа дугуйг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-108-109/
16. Хохирогч Ш.Лхагвасүрэнгийн: “...би 2017.02.03-ны өдөр Сайнцагаан сумын 7-р баг Бага тойруугийн 50-р байрны 2 тоотод гэртээ байхад хажуу айлын эмэгтэй Амарбаясгалан орж ирээд гадаа машины дугуй хагарсан байна гэхээр нь гараад хартал байрны зүүн талд тавьсан байсан 31-73ДУА улсын дугаартай машины 4 дугуйг юмаар хатгаад цоолсон байсан. Миний эзэмшлийн машинд 185/65/R14 хэмжээтэй 4 дугуй хагарсан, дугуйнуудын бөөрөн дээр олон удаа юмаар хатгаж цоолсон байсан. Сайнцагаан сумын үнэлгээний комиссын гишүүн Т.Ганбаатарын 2017.02.07-ны өдөр гаргасан 25 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гомдолтой байна. Машиныхаа 4 дугуйг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх111-112/
17. Хохирогч Ц.Отгоны: “...намайг 2017.02.03-ны өдрийн 08 цагийн үед Улаанбаатар хотод байхад манай хүргэн Дашгарав утсаар залгаад урьд шөнө таны машины 4 дугуйг хагалсан байна гэж хэлсэн. Тэгээд би 2017.02.06-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд машиныхаа дугуйг үзэхэд машины 4 дугүй дахин ашиглах боломжгүй, дугуйны бөөрөн дээр олон удаа хатгаж цоолсон байсан. Би машинаа 2017.01.29-ний өдөр Сайнцагаан сумын 7-р баг 41-р байрны зүүн хойд талын модон хашааны урд талд урагш харуулаад тавьж орхиод Улаанбаатар хот явсан. Миний машин “HIGHLANDER” маркийн 37-61 ДУА улсын дугаартай улаан хүрэн өнгөтэ, дугуй нь 245/65R17-той 4 улирлын дугуй тавиатай байсан. Сайнцагаан сумын үнэлгээний комиссын гишүүн Т.Ганбаатарын 2017.02.07-ны өдөр гаргасан 25 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хагалуулсан дугуйныхаа хохирлыг барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх114/
18. Хохирогч Ц.Орхонтуулын: “... намайг 2017.02.02-ны өдөр Сайнцагаан сум 7-р баг 41-р байр 8 тоот гэртээ байхад 23 цагийн үед цагдаа орж ирээд 96-82ДУА улсын дугаартай машины дугуйг хагалсан байна гэж хэлсэн. Манай нөхөр 2017.02.02-ны өдөр машиныг унаж байгаад 41-р байрны зүүн талд орцны хаалганы хойд талд барун тийш нь харуулж тавьсан байсан. Сайнцагаан сумын үнэлгээний комиссын гишүүн Т.Ганбаатарын 2017.02.07-ны өдөр гаргасан 25 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-116/
19. Гэрч Х.Баттулгын: “...би 2017.02.08-ны өдөр Бат-Амгалан, Бархүү, Бархүүгийн эхнэр Мөнгөнцэцэг бид хэд Сайнцагаан сумын 5-р баг Шандын 4-2 тоотод айлд архи уусан. Би архи ууж байхдаа 2-р цэцэрлэгийн ойр орчмын байрнуудын гадна тавьсан байсан машинуудын дугуйг хааглаад элгээр нь хэвтүүлсэн байна гэж ярьсан чинь Бат-Амгалан би тэр машинуудын чинь дугуйг хагалсан хутга нь энэ байна гээд хүрэн иштэй эвхдэг хутга карманаасаа гаргаж ирээд үзүүлсэн. .. ” гэх мэдүүлэг /хх-117/
20. Гэрч Ц.Мөнгөнцэцэгийн: “ ...би 2017.02.08-ны өдөр нөхөр Бархүү, Бат-Амгалан, Баттулга бид хэд Шандын 4-2 тоотод байх айлд архи уусан. Архи уугаад сууж байхад Баттулга 2-р цэцэрлэгийн ойр орчмын байрнуудын гадна байсан машинуудын дугуйг хагалсан байна гэж ярьсан чинь Бат-Амгалан тэр машинуудын дугуйг би хагалсан гээд Баттулгад хутга үзүүлээд байсан. Хутгыг нь сайн анзаарч хараагүй Баттулгад л үзүүлээд байсан... ” гэх мэдүүлэг /хх-119/
21. Сайнцагаан сумын үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ хийсэн 25 дугаартай акт /хх123-124/
22. Шинжээчийн дүгнэлт , фото зургууд /хх-126-138/
23 Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машины 2 ширхэг дугуй зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Бат-Амгалан нь 2017.02.02-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг 50, 63, 19, 41, 15, 6-р байрнуудын гадаа байсан иргэн Ц.Энхбаатарын 66-75ДУА улсын дугаартай “Hyundai Sonata6” маркийн автомашины 2 ширхэг дугуйг хагалж 80000 төгрөгийн, Ж.Пүрэвсүрэнгийн 94-11ДУА улсын дугаартай “Prius” маркийн автомашины 3 ширхэг дугуйг хагалж 90000 төгрөгийн, Б.Сэргэлэнгийн 18-14ДУА улсын дугаартай “Subaru” маркийн автомашины 4 дугуйг хагалж 300000 төгрөгийн, Ш.Лхагвасүрэнгийн 31-73ДУА улсын дугаартай “Proboh” маркийн автомашины 4 дугуйг хагалж 220000 төгрөгийн, Ц.Амарбаясгалангийн 92-10ДУА улсын дугаартай “Prius” маркийн автомашины 2 ширхэг дугуйг хагалж 100000 төгрөгийн, Б.Баатарчулууны 93-15ДУА улсын дугаартай “Bluberd” маркийн автомашины 4 дугүйг хагалж 180000 төгрөгийн, 23-46ДУЗ улсын дугаартай “ИЖ-200” маркийн мотоциклийн 2 ширхэг дугуйг хагалж 90000 төгрөгийн, У.Сүхчулууны 89-11 ДУА улсын дугаартай ”Prius” маркийн автомашины 2 ширхэг дугуйг хагалж 90000 төгрөгийн, Д.Найрамдалын 66-39ДУА улсын дугаартай “Prius” маркийн автомашины 3 ширхэг дугуйг хагалж 90000 төгрөгийн, Х.Эрдэнэцэцэгийн 78-32ДУА улсын дугаартай “ Matiz” маркийн автомашины 3 ширхэг дугуйг хагалж 120000 төгрөгийн, Д.Батсайханы 38-39ДУА улсын дугаартай “Prius” маркийн автомашины 1 ширхэг дугуйг хагалж 30000 төгрөгийн, Б.Отгонтөгсийн 62-56 УБТ улсын дугаартай “HATCHBACK” маркийн автомашины 2 ширхэг дугуйг хагалж 90000 төгрөгийн, Ц.Орхонтуулын 96-82ДУА улсын дугаартай “Crown” маркийн автомашины 3 ширхэг дугуйг хагалж 150000 төгрөгийн, Ц.Отгоны 37-61ДУА улсын дугаартай “” маркийн автомашины 4 дугүйг хагалж 600000 төгрөгийн, Ц.Дашгаравын 60-32ДУА улсын дугаартай “Аllion” маркийн автомашины 3 ширхэг дугүйг хагалж 150000 төгрөгийн, А.Эрдэнэчулууны 88-72ДУА улсын дугаартай “Benz” маркийн автомашины 4 ширхэг дугуйг хагалж 160000 төгрөгийн, Б.Отгонбаатарын 64-91ДУА улсын дугаартай “Prius” маркийн автомашины 1 ширхэг дугуйг хагалж 50000 төгрөгийн, Б.Уламбаярын 63-34УБУ улсын дугаартай “Harier” маркийн автомашины 2 ширхэг дугуйг хагалж 140000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 2730000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бат-Амгаланг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Бат-Амгалан нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2004.07.30-ны өдрийн “Б.Бат-Амгаланд Эрүүгийн хуулийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шитйгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 2010.01.07-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011.01.21-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 5 сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, мөн шүүхийн 2013.01.04-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 153.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоон Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.06-ны өдрийн 327 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 8 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн байна.
Шүүгдэгч нь ялтай байдал арилаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл болж байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлж байх тул түүний хорих ял эдлэх дэглэмийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Ц.Энхбаатарт 80000 төгрөгийн, Ж.Пүрэвсүрэнд 90000 төгрөгийн, Б.Сэргэлэнд 300000 төгрөгийн, Ш.Лхагвасүрэнд 220000 төгрөгийн, Ц.Амарбаясгаланд 100000 төгрөгийн, Б.Баатарчулуунд 270000 төгрөгийн, У.Сүхчулуунд 90000 төгрөгийн, Д.Найрамдалд 90000 төгрөгийн, Х.Эрдэнэцэцэгт 120000 төгрөгийн, Д.Батсайханд 30000 төгрөгийн, Б.Отгонтөгсөд 90000 төгрөгийн, Ц.Орхонтуулд 50000 төгрөгийн, Ц.Отгонд 600000 төгрөгийн, Ц.Дашгаравт 150000 төгрөгийн, А.Эрдэнэчулуунд 160000 төгрөгийн, Б.Отгонбаатарт 50000 төгрөгийн, Б.Уламбаярт 140000 төгрөгийн хохирол учруулсан байх тул шүүгдэгчээс нийт 2730000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины 2 ширхэг дугуйг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301, 303, 304 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Тулгат овгийн Банзрагчийн Бат-Амгаланг нэр бүхий 17 хохирогчийн 18 тээврийн хэрэгслийн 49 ширхэг дугуйг хутгаар хатгаж, санаатайгаар хагалж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Амгаланд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Амгаланд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжилж ирүүлсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Бат-Амгалангаас 2730000 төгрөгийг гаргуулж Ц.Энхбаатарт 80000 төгрөгийг, Ж.Пүрэвсүрэнд 90000 төгрөгийг, Б.Сэргэлэнд 300000 төгрөгийг, Ш.Лхагвасүрэнд 220000 төгрөгийг, Ц.Амарбаясгаланд 100000 төгрөгийг, Б.Баатарчулуунд 270000 төгрөгийг, У.Сүхчулуунд 90000 төгрөгийг, Д.Найрамдалд 90000 төгрөгийг, Х.Эрдэнэцэцэгт 120000 төгрөгийг, Д.Батсайханд 30000 төгрөгийг, Б.Отгонтөгсөд 90000 төгрөгийг, Ц.Орхонтуулд 50000 төгрөгийг, Ц.Отгонд 600000 төгрөгийг, Ц.Дашгаравт 150000 төгрөгийг, А.Эрдэнэчулуунд 160000 төгрөгийг, Б.Отгонбаатарт 50000 төгрөгийг, Б.Уламбаярт 140000 төгрөгийг тус тус олгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бат-Амгаланд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нар Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХБАТ