Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 189/2024/00026/И |
Дугаар | 189/ШШ2024/00023 |
Огноо | 2024-05-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 189/ШШ2024/00023
хянан шийдвэрлэх тухай
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: ,,,,,, тоотод байрлах, “” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, *******гийн ******* /РД:*******/
Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, *******ийн ******* /РД:/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 5,023,139.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллагатай А.*******, Ж.******* нар нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1111952 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 38952 дугаартай цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 4,680,500 төгрөгийг, сарын 2,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч А.*******, Ж.******* нар нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 633,361.15 төгрөг, хүү 1,833,357.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,480.94 төгрөг, нийт 2,483,200 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш төлөлгүй 447 хоног хэтрүүлсэн.
Иймд 1111952 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 38952 дугаартай цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүрэгт төлбөр 4,047,138.85 төгрөг, хүү 906,855.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,144.90 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 5,023,139.61 төгрөгийг А.*******, Ж.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.*******, Ж.******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид “” ХХК-ийн нэхэмжилсэн нийт 5,023,139.61 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4,823,139.61 төгрөгийг сар бүрийн 10-ны өдөр 964,627.92 төгрөгөөр, 5 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэх, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтууд, хариуцагч хариу тайлбарыг шүүхэд өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч А.*******, Ж.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 5,023,139.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “” ХХК хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч А.*******, Ж.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нийт 5,023,139.61 төгрөгөөс 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 964,627.92 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 964,627.92 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 964,627.92 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 964,627.92 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 964,627.92 төгрөгийг нэхэмжлэгч “” ХХК-д төлөх тайлбарыг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,320.23 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 47,660.11 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч А.*******, Ж.******* нараас 47,660.11 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хариуцагч А.*******, Ж.******* нарт шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэв.
Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “” ХХК-ийн хариуцагч *******гийн *******, *******ийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 5,023,139.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 964,627.92 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 964,627.92 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 964,627.92 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 964,627.92 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 964,627.92 төгрөгийг нэхэмжлэгч “” ХХК-д төлөхөөр тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,320.23 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 47,660.11 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч А.*******, Ж.******* нараас 47,660.11 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.
3. Хариуцагч А.*******, Ж.******* нарт шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ