| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00198/И |
| Дугаар | 156/ШШ2024/00234 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 156/ШШ2024/00234
2023 05 06 156/ШШ2024/00234
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2023/00198/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ....... хангамжийн салбар,
Хариуцагч: Хэнтий аймгийн ..... оршин суух, С овогт О.П,
Нэхэмжлэлийн шаардлага: 6,888,732 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н ХХК-ийн Дорнод аймаг дахь нефть хангамжийн салбар нь хариуцагч О.П.д холбогдуулан 6,888,732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч Н ХХК-ийн Дорнод аймаг дахь нефть хангамжийн салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н ХХК-ийн Дорнод аймаг дахь нефть хангамжийн салбарт 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс Д шатахуун түгээх станцын Нефть хангамжийн операторчин албан тушаалд О.П нь анх томилогдон ажиллаж эхэлсэн. Нефть хангамжийн ахлах операторчин албан тушаалд ажиллаж байсан О.Ү нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт үзүүлэхээр чөлөө авч, 2023 оны 4 дүгээр сараас эхлэн Нефть хангамжийн операторчин албан тушаалтай О П-ыг Нефть хангамжийн ахлах операторчин албан тушаалд шилжүүлэн ажиллуулж, Д шатахуун түгээх станцын үйл ажиллагааг хариуцуулсан. Манай шатахуун түгээх станцууд сар бүрийн 1-ний өдөр тооллого хийж урд сарыг бүтнээр нь тайлан тооцоогоо боддог. О.П нь 4 дүгээр сарын тайлангаар 878,706 төгрөг 20 мөнгийг дутуу хийж явуулсан. Дутагдлыг шалгуулахад шатахууны борлуулалтын дүн 273,331,888.20 төгрөг, тосны борлуулалтын дүн 8,225,050 төгрөг нийт 281,556,938.20 төгрөгийн борлуулалт хийсэн байсан. Хаан банкаар 91,924,397 төгрөг, банкны картаар 98,299,969.00 төгрөг, петровис талоноор 410,000 төгрөг, дотоодын бичгээр 2,592,240 төгрөг, петровис картаар 65,471,242 төгрөг, шилжүүлгээр 4,046,100 төгрөг, гэрээт газар ХЦ ... -р анги 11,955,540 төгрөг, ХЦ-ийн хөнгөлөлт-172,800 төгрөг, Д. сумын ЗД... 5,799,340 төгрөг, тооцоход борлуулалтын орлогоос 885,310.20 төгрөг дутуу байсан.
Үүнээс сумын цэцэрлэгийн тооцоог буруу гаргаж өгсөн байсныг нягтлан шалгаж 59,910.20 төгрөгийн дутуу тооцоог тухайн байгууллага төлж барагдуулсан. /885,310.20 төгрөг, 59,910.20 төгрөг, 825,400 төгрөг/ мөн өдөр бүрийн зарсан тосоо дутуу тооцож байсныг тос, тосолгооны материалын өдөр тутмын тооцооны бүртгэлээс ээлжинд гарсан өдөр бүрээр нь эзэнжүүлэхэд
Тосны борлуулалт О.П 586,000 төгрөг дутуу,
Тосны борлуулалт Н.Н. 242,950 төгрөг дутуу,
Тосны борлуулалт О.Ү 3,550 төгрөг илүү төлөлттэй байсан. 2023 оны 5 дугаар сард удаа дараа 4 дүгээр сарын тосны зөрүүг тушаахыг шаардаж байсан боловч утсаа авахгүй олон дуудуулж байж авдаг. Мөн 5 дугаap сарын борлуулалтын орлого дутуу, 5 дугаар сарын 4-ний өдрийн борлуулалтын мөнгө огт тушаахгүй байсан. О.П нь 5 дугаар сарын 2,3,4,9,10,11,12-ны өдрүүдэд ээлжинд гарахдаа борлуулалтын орлогын бэлэн мөнгийг тушаахгүй байгааг хяналтандаа авч тухай бүр нь шаардлага тавьж байсан боловч алдаа дутагдал нь засагдахгүй байсан.
- 2023.05.02-нд 238,416.90 төгрөг дутуу,
- 2023.05.03-нд 59,612.40 төгрөг дутуу,
- 2023.05.04-нд 7,250,187.40 төгрөг дутуу,
- 2023.05.09-нд 38,301.40 төгрөг илүү,
- 2023.05.10-нд 1 төгрөг 7 мөнгө илүү,
- 2023.05.11-нд 3 төгрөг 80 мөнгө дутуу,
- 2023.05.12-нд 33,994.50 төгрөг дутуу, нийт дутуу 7,543,911.90 төгрөг дутуу,
- 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс бие нь өвдсөн гээд ажилдаа ирээгүй. хамт ажиллаж байсан Н.Н.т нь 10 хоног ганцаараа амралтгүй ажилласан. Тухайн үед Д шатахуун түгээх станцад ажиллах хүн олдохгүй байсан тул өвчтэй, чөлөөтэй байсан Л.Ү г дуудуулж 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажилд хүн автал түр ажиллуулсан. О.Ү г ажилдаа эргэн орсноос эхлэн О.П ын дутагдлыг төлүүлэхээр байнга шаардлага тавьж байсан боловч сүүлдээ утсаа авахгүй утас нь холбогдохгүй болж, 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр тооцооны нягтлан бодогч Ц.Б, үйлчилгээний жолооч Ж.Г. нар Норовлин, Д ШТС-ын чиглэлд хяналтын тооллого хийх ажлаар томилогдон ажиллаж Д , шатахуун түгээх станцын шатах тослох материалын тооллого хийхэд 5 дугаар сарын нийт борлуулалтын орлогоос 10,777,133.40 төгрөг дутсан. Дутагдлыг нягтлан шалгахад 5 дугаар сарын тос тосолгооны материалын нийт борлуулалт 6,633,762.50 төгрөг байснаас өдөр тутмын тооцооны бүртгэл 07-р маягтаар тосны борлуулалтаас 333,431.50 төгрөг дутаж, Н.Н , О.Ү , О.П нарыг байлцуулан өөрсдийнх хувь дэвтрийн тооцоогоор хүлээж авсан тос, хүлээлгэн өгсөн үлдэгдлийг тулгаж байгаад эзэнжүүлэхэд О.П 286,512.50 төгрөг дутуу, Н.Н 48,824 төгрөг дутуу, О.Ү 5 төгрөг 00 мөнгө илүү байсан. О.П 7,543,911.90 төгрөг дутуу, Н.Н 3,258,280.80 төгрөг дутуу, О. Ү 25,050.30 төгрөг илүү тус тус тушаасныг өөрсдийг нь байлцуулан тооллого тооцоо хийж баталгаажуулсан. О.П нь 2023 оны 4 дүгээр сарын 586,000 төгрөг, 5 дугаар сарын 7,543,911.90 төгрөг нийт шатахууны борлуулалтын орлогын 8,129,911.90 төгрөгийн борлуулалтын орлого дутуу байснаас дараах байдлаар төлбөр төлсөн. Үүнд:
-2023 оны 06 дугаар сард банканд тушаасан 144,824,33 төгрөг, 405,029.01 төгрөг, 317.060 төгрөг, 2023 оны 07 дугаар сард 374,265.69 төгрөгийг тооцож хасахад 2024 оны 04 дүгээр сарын байдлаар борлуулалтын орлогын дутагдал нийт 6,888,732.87 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тиймээс шатахууны борлуулалтын орлогын нийт 6,888,732.87 төгрөг, шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд тушаасан тэмдэгтийн хураамжийн 125,170 төгрөгийн, бүгд 7,013,902.87 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч О.П нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлага 6,888,732.87 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 888,732.87 төгрөгийг тус тус төлөх саналтай байна. Иймд хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч О.П нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг өгсөн байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н ХХК-ийн Дорнод аймаг дахь нефть хангамжийн салбар нь хариуцагч О.П д холбогдуулан 6,888,732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н ХХК-ийн Дорнод аймаг дахь нефть хангамжийн салбарын шүүхэд гаргасан 6,888,732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.П нь 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 888,732.87 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хариуцагч О.П нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн Дорнод аймаг дахь нефть хангамжийн салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,170 /нэг зуун хорин таван мянга нэг зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 62,585 /жаран хоёр мянга таван зуун наян тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.П аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 62,585 /жаран хоёр мянга таван зуун наян тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-ийн Дорнод аймаг дахь нефть хангамжийн салбарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н ХХК-ийн Дорнод аймаг дахь нефть хангамжийн салбарын нэхэмжилсэн 6,888,732 /зургаан сая найман зуун наян найман мянга долоон зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.П нь 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 888,732.87 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн Дорнод аймаг дахь нефть хангамжийн салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,170 /нэг зуун хорин таван мянга нэг зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 62,585 /жаран хоёр мянга таван зуун наян тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.П аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 62,585 /жаран хоёр мянга таван зуун наян тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-ийн Дорнод аймаг дахь нефть хангамжийн салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.П нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА