Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 148/ШШ2024/00230

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 148/ШШ2024/00230

Сэлэнгэ аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, тайм тауэр 218 дугаар байр 133 тоотод оршин суух Даваасүх овогтой Отгонцэцэгийн /РД:ТВ-90092605/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, Салхит 3 дугаар хэсэг, 240 тоотод оршин суухТайж овогт Гаадангийн Амархүүд /РД:МУ-85011971/ холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлулатыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянаад;

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Отгонцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

... Бид 2013 онд гэрлэлтээ батлуулж өнөөдрийг хүртэл хамт амьдарч 4 хүүхдийн эцэг, эх болж Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 3 дугаар багт амьдарч байна. Миний нөхөр болох Г.Амархүү нь чөлөөт бөхийн багш дасгалжуулагч хийдэг. Бид хоорондын үл ойлголцлоос болж 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ цуцлуулж байсан. Тэр цагаас хойш 3 хүүхэд төрүүл ам бүл нэмж тогтвор суурьшилтай сайхан амьдарч байна.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1015 дугаартай гэрлэлт цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Отгонцэцэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

 

... Миний бие нь тус шүүхэд хандан гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд улсын бүртгэлийн байгууллагад хандан дээрх асуудлаа шийдвэрлүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Отгонцэцэг нь Г.Амархүүд холбогдуулан Гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан ... Миний бие нь тус шүүхэд хандан гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд улсын бүртгэлийн байгууллагад хандан дээрх асуудлаа шийдвэрлүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна... гэх хүсэлтээр нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Отгонцэцэгийн хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Д.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй Г.Амархүүд холбогдох Гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ