Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 31

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Ренчиндорж,

            Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ,

   Шүүгдэгч: А.Буянбат, түүний өмгөөлөгч Г.Лхам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Сод-Уул овгийн Адъяагийн Буянбатад холбогдох 201712000037 тоот нэг хавтас хэргийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 06-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 38 настай, халх, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 22-05 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оын 09 дүгээр сарын 22-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ял, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр шүүхийн 18-ны өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 5 хоног баривчлах ял, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн Сод-Уул овгийн Адъяагийн Буянбат /Регистрийн дугаар:ЗЮ79070615/

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 А.Буянбат нь  ялтай байдал дуусаагүй байх хугацаандаа 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандал” худалдааны төвд иргэн Нямаагийн Бат-Эрдэнийн нүүрэнд мөргөсний улмаас Н.Бат-Эрдэнийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Буянбат хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ... “Би 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Мандал” худалдааны төвийн нэг давхарт байх Юнителийн төвийн үүдэнд байх хаалганы хажууд байж байтал нэг өндөр залуу миний хажуугаар гарахдаа надтай шүргэлцсэн. Тэр залуу надтай шүргэлцчихээд над руу муухай харсанаа зүгээр байгаарай гэхээр нь би өөдөөс нь муухай хараад зай тавьж өгсөн. Би нөгөө газраа зогсож байтал нөгөө надтай шүргэлцсэн залуу нэг хүүхэнтэй гарч ирээд коридороор явахдаа чанга, чанга дугараад яваад байхаар нь би тэр залууд хандаж чи дуугүй байлдаа гэж хэлтэл тэр залуу “Мандал” худалдааны төвийн нэг давхарт байх хүнсний дэлгүүрээр гарах гэж байснаа гаралгүй над дээр хүрч ирээд чи түрүүнээс хойш яах гээд байгаа юм бэ гэж намайг түлхээд цохих гээд далайхаар нь би энэ залуу намайг зодох нь байна гэж бодоод түүнийг барьж аваад мөргөчихсөн. Тэгэхэд тэр залуугийн доод уруулын дотор талд нь язарсан цус гарч байсан. Тэгэхэд эхнэр нь ирээд биднийг салгаж, цагдаа дуудсан. Тухайн үед бидний хажууд надад мөргүүлсэн Бат-Эрдэнэ гэх залуугийн эхнэр, бас Баттулга гэх залуу байсан. Өөр хүн байгаагүй. Би тэр залууг нэг л удаа мөргөсөн өөр зүйл болоогүй. Бат-Эрдэнэ намайг цохиж зодоогүй, миний биед гэмтэл учраагүй. Би тухайн үед бага зэрэг уучихсан байсан. Бат-Эрдэнэ ч уучихсан юм шиг харагдаж байсан. Би тэр залууг огт танихгүй ба бид урьд өмнө нь муудалцаж зодолдож байгаагүй. Бидний хооронд ямар нэгэн өс хонзонгийн болон өр авлагын асуудал байхгүй Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16,18 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Буянбат шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ... “”гэв.

Хохирогч Н.Бат-Эрдэнэ хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ... “Би 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Эрдэнэтуяатай уулзахаар ажлынх нь газар болох “Мандал” худалдааны төв рүү Юнителийн төвөөр дамжиж ордог хэсгээр орох гэхэд хаалган дээр нь үл таних залуу зогсчихоод холдож өгөхгүй байхаар нь хажуугаар гартал намайг мөрлөсөн. Би тэр залууг зүгээр байгаарай гэхэд юм дугараагүй зай тавьж өгсөн. Тэгээд цааш орж дэлгүүр лүү орж эхнэртэй уулзаж дэлгүүрээс нь хамт гарч, эхнэртэйгээ юм яриад явж байтал нөгөө намайг мөрлөөд байсан залуу чи дуугүй байлдаа гэхээр нь чи ер нь яах гээд байгаан бэ? гэж тэр залуу дээр очиж түүнийг түлхээд айлгах санаатай гар далайтал тэр залуу намайг мөргөчихсөн. Тэгээд манай эхнэр ирж биднийг салгасан. Миний уруул язарч цус гарч байсан. Манай эхнэр цагдаа дуудсан. Тэрнээс өөр зүйл болоогүй. Би тухайн үед бага зэрэг согтууралтай байсан. Буянбат халамцуу байсан. Би Буянбатыг танихгүй, урьд өмнө нь маргалдаж байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 08 дугаар хуудас/

Гэрч Н.Эрдэнэтуяа мэдүүлэхдээ... “Би 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өөрийн нөхөр Бат-Эрдэний хамтаар “Мандал” худалдааны төвд байх ажил дээрээсээ гарах гээд Мандал худалдааны төвийн нэг давхарын коридороор баруунаас зүүн тийш явж байсан. Би түрүүлээд урд нь явж байгаад “Мандал” худалдааны төвийн нэг давхарт байх хүнсний дэлгүүр лүү ордог хаалгаар эргэхэд Бат-Эрдэнэ чигээрээ цааш явж Юнителийн салбар луу орох хэсэг рүү чиглээд явчихаар нь би эргэж араас нь очтол Мандал худалдааны төвийн нэг давхараас Юнителийн салбар луу ордог хэсэгт довжооны дээд талд Бат-Эрдэнийг нэг танихгүй залуу 2 мөрнийх нь хажуу талаас нь барьчихсан, өөрлүүгээ татах шиг болоход Бат-Эрдэнэ намайг мөргөчихлөө, зүгээр байсан хүнийг яаж байгаа юм гээд нөгөө танихгүй залууд хэлэхэд нөгөө залуу нь чи өөрөө ирээ биздээ гэж хэлж байсан. Тэрнээс хойш тэр 2 хэсэг маргалдсан. Тэгээд тэр орчимын шалан дээр их цус гарсан байсан. Бат-Эрдэний уруулных нь хэсгийн арьс цоорч цус гарч байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Бат-Эрдэнэ тэр залууг цохиж зодоогүй. Бат-Эрдэнэ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нилээн согтуу байсан. Тухайн үед нөхөр бид 2 жаахан чанга яриад явж байсан, юу ярьж байснаа хэлмээргүй байна. Тэр залуу Бат-Эрдэнийг мөргөхөөс өмнө маргаан болоогүй, гэхдээ тэдний дунд үл ойлголцол болсон байж магадгүй, яагаад тэгж бодож байна гэвэл нөгөө залуу нь ч согтуу байсан. Манай нөхөр бас согтуу байсан болохоор тэгж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/

Гэрч Х.Баттулга мэдүүлэхдээ... “2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би зүс таних Буянбат гэх хүнтэй “Мандал” худалдааны төвийн нэг давхарт Юнителийн салбарын урд зогсож байтал зүс таних Бат-Эрдэнэ гэх хүн “Мандал” худалдааны төвийн нэг давхарын коридороор нэг эмэгтэйтэй чанга, чанга дугараад юм яриад алхаж байсан. Тэгээд тэд “Мандал” худалдааны төвийн нэг давхарт байх хүнсний дэлгүүр лүү орох гэж байхад нь миний хажууд зогсож байсан Буянбат Бат-Эрдэнэд хандаж чи чимээгүй байлдаа, чи юу юм бэ? гэж хэлэхэд Бат-Эрдэнэ чи түрүүнээс хойш яах гээд байгаа юм бэ? гэж ирээд Буянбатыг түлхээд баруун гараараа далайхад нь Буянбат зөрүүлээд Бат-Эрдэнийг мөргчихсөн. Бат-Эрдэнэтэй хамт явсан эмэгтэй хүнсний дэлгүүр лүү орчихсон байж байгаад араас нь гарч ирээд тэднийг салгаад цагдаа дуудсан, Бат-Эрдэний уруул нь язраад цус гарч байсан. Бат-Эрдэнэ чи яаж байгаа юм бэ гээд л байсан. Буянбат, Бат-Эрдэнийг нэг л удаа мөргөсөн өөрөөр зодож цохиогүй. Хамт явсан эмэгтэйтэйгээ л юм яриад байсан. Буянбатад хандаж ямар нэгэн зүйл хэлээгүй. Бат-Эрдэнэтэй хамт явсан эмэгтэй, Буянбат, Бат-Эрдэнэ бид 4 л байсан өөр хүн байгаагүй. Тэр хоёр хоёулаа согтуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.21-ний өдрийн №170200073 дугаар дүгнэлт:

а. Н.Бат-Эрдэнийн биед доод уруулын дор ооч хэсэгт нэвтэрсэн язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

b. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

c. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

d. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 11 дүгээр хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн  дугаар хуудас/

А.Буянбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-26 дугаар хуудас/

Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004.08.16 №87 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006.09.22 №81 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009.12.23 №11 дүгээр шийтгэх тогтоол, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010.11.18 №341 дүгээр шийтгэх тогтоол, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011.08.31 №234 дүгээр шийтгэх тогтоол,  Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.06 №334 дүгээр шүүгчийн захирамж болон ялтны зан байдлын тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-ийн 27-40 дүгээр хуудас/

А.Буянбатын нэр дээр байдаг банкнуудын хадгаламжийн дансны тодорхойлолт /хх-ийн 42-47 дугаар хуудас/

А.Буянбат, Н.Бат-Эрдэнэ нарын эвлэрсэн тухай хүсэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/ шинжлэн судлав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч А.Буянбат нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандал” худалдааны төвд иргэн Нямаагийн Бат-Эрдэнийн нүүрэнд мөргөсний улмаас Н.Бат-Эрдэнийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүгдэгч А.Буянбатын...“Би нөгөө газраа зогсож байтал нөгөө надтай шүргэлцсэн залуу нэг хүүхэнтэй гарч ирээд коридороор явахдаа чанга, чанга дугараад яваад байхаар нь би тэр залууд хандаж чи дуугүй байлдаа гэж хэлтэл тэр залуу “Мандал” худалдааны төвийн нэг давхарт байх хүнсний дэлгүүрээр гарах гэж байснаа гаралгүй над дээр хүрч ирээд чи түрүүнээс хойш яах гээд байгаа юм бэ гэж намайг түлхээд цохих гээд далайхаар нь би энэ залуу намайг зодох нь байна гэж бодоод түүнийг барьж аваад мөргөчихсөн. Тэгэхэд тэр залуугийн доод уруулын дотор талд нь язарсан цус гарч байсан. Тэгэхэд эхнэр нь ирээд биднийг салгаж, цагдаа дуудсан. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16,18 дугаар хуудас/, Хохирогч Н.Бат-Эрдэнийн... “Тэгээд цааш орж дэлгүүр лүү орж эхнэртэй уулзаж дэлгүүрээс нь хамт гарч, эхнэртэйгээ юм яриад явж байтал нөгөө намайг мөрлөөд байсан залуу чи дуугүй байлдаа гэхээр нь чи ер нь яах гээд байгаан бэ? гэж тэр залуу дээр очиж түүнийг түлхээд айлгах санаатай гар далайтал тэр залуу намайг мөргөчихсөн. Тэгээд манай эхнэр ирж биднийг салгасан. Миний уруул язарч цус гарч байсан. Манай эхнэр цагдаа дуудсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 08 дугаар хуудас/, гэрч Н.Эрдэнэтуяагийн... “би эргэж араас нь очтол Мандал худалдааны төвийн нэг давхараас Юнителийн салбар луу ордог хэсэгт довжооны дээд талд Бат-Эрдэнийг нэг танихгүй залуу 2 мөрнийх нь хажуу талаас нь барьчихсан, өөрлүүгээ татах шиг болоход Бат-Эрдэнэ намайг мөргөчихлөө, зүгээр байсан хүнийг яаж байгаа юм гээд нөгөө танихгүй залууд хэлэхэд нөгөө залуу нь чи өөрөө ирээ биздээ гэж хэлж байсан. Тэгээд тэр орчимын шалан дээр их цус гарсан байсан. Бат-Эрдэний уруулных нь хэсгийн арьс цоорч цус гарч байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/, гэрч Х.Баттулга мэдүүлэхдээ... “ “Мандал” худалдааны төвийн нэг давхарт байх хүнсний дэлгүүр лүү орох гэж байхад нь миний хажууд зогсож байсан Буянбат Бат-Эрдэнэд хандаж чи чимээгүй байлдаа, чи юу юм бэ? гэж хэлэхэд Бат-Эрдэнэ чи түрүүнээс хойш яах гээд байгаа юм бэ? гэж ирээд Буянбатыг түлхээд баруун гараараа далайхад нь Буянбат зөрүүлээд Бат-Эрдэнийг мөргчихсөн. Бат-Эрдэнэтэй хамт явсан эмэгтэй хүнсний дэлгүүр лүү орчихсон байж байгаад араас нь гарч ирээд тэднийг салгаад цагдаа дуудсан. Тэр хоёр хоёулаа согтуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/ болон Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.21-ний өдрийн №170200073 дугаар дүгнэлт: а. Н.Бат-Эрдэнийн биед доод уруулын дор ооч хэсэгт нэвтэрсэн язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. /хх-инй 11 дүгээр хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч А.Буянбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч нь урьд Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шийтгэх тогтоолоор 3 сарын хугацаагаар баривчлах ял, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оын 09 дүгээр сарын 22-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ял, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр шүүхийн 18-ны өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоолоор 1 сар 5 хоног баривчлах ял, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан байх ба сүүлд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011.08.31-ний өдрийн 234 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №334 дүгээр шүүгчийн захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламенд байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 05 сар 25 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүнд гэмт хэрэг ба 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн ялыг нь өршөөн хэлтрүүлсэн хэдий ч ялтай байдал нь өршөөлд хамрагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл хүнд гэмт хэргийн ялгүйд тооцох хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар ялаа эдэлж дууссанаас хойш 8 жил өнгөрсөн тохиолдолд ялгүй тооцох тул шүүгдэгч А.Буянбат нь ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж ойлгоно.

Шүүгдэгч А.Буянбатын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, хохирогч Н.Бат-Эрдэнэ нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүгдэгч нь хохирол төлбөргүй мөн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн болон уг гэмт зан үйлээ ухамсарлан ойлгоогүй дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөлд байдалд эрх зүйн ухамсарыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн Энэрэнгүй ёсны зарчимд үндэслэн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд баривчлах ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй байна.

Шүүгдэгч А.Буянбатад холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч А.Буянбат нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Сод-Уул овгийн Адъяагийн Буянбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Буянбатыг 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Буянбатад оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч А.Буянбат нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Буянбатад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ