Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвын Энхтайван |
Хэргийн индекс | 148/2024/00065/И |
Дугаар | 148/шш2024/00172 |
Огноо | 2024-03-22 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 148/шш2024/00172
2024 оны 0 сарын 22 өдөр | Дугаар 148/ШШ2024/001*******2 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дахь дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* *******, ******* *******, ******* ******* *******, ******* ******* , , /РД:МП10124/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , ******* , , , 0 , /РД:МТ0111811/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б. /цахим/, хариуцагч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. миний бие 2008 онд Энхтүвшин ой тэй танилцаж улмаар 2010 оны 10 ******* сарын 10-ны өдөр 00*******6800 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ.
Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 0 сарын 25-ны өдөр охин , 2015 оны 01 сарын 02-ны өдөр хүү нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос салж тусдаа амьдрах болсон юм.
Тэр үеэс хойш охин, хүү хоёр маань Б. миний асрамжид өсөж үүрэг хариуцлагаа огтхон ч ухамсарлаагүй бөгөөд санхүү болон халамж туслалцаа 8 жилийн хугацаанд бараг байгаагүй учир бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Охин , хүү нарыг миний асрамжид үлдээж, эцэг Э.гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн бидний хамтран амьдарч байсан үл хөдлөх хөрөнгийг Э. нь ганцаараа зарж үрэгдүүлсэн учир гэрлэснээс хойших хөрөнгийг хуваалгах хүсэлтэй байна гэжээ
...
Хариуцагч Э. шүүхэд гаргасан тайлбартаа /хавтаст хэргийн 20 ******* тал/
... аймгийн ын ы иргэн Энхтүвшин ой миний бие иргэн Баясгалан ой той 2010 онд гэрлэлтээ батлуулж амьдрах хугацаандаа охин, хүү хоёртой болсон.
2016 оноос хойш тусдаа амьдрах болж миний бие аав хүний журамт үүргээ биелүүлж мөнгө төгрөгийн туслалцаа үзүүлж байсан. Санхүүгийн туслалцаа үзүүлж байгаагүй гэж нэхэмжлэлдээ бичсэн ч хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хамт амьдрах хугацаандаа т хашаа байшин банкнаас зээл авч үл хөдлөх хөрөнгөтэй болсон боловч салснаас хойш уг хашаа байшинг зарж банкны зээлээ хаасан тул надад өгөх хөрөнгө байхгүй гэж үзэж байна.
Иймд гэрлэснээс хойших хөрөнгө байхгүй тул нэхэмжлэлийг хүлээхгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Хайр сэтгэлийн үндсэн дээр бид хоёр 2010 онд гэр бүл болсон. 2015 онд хүүтэй болсон. 2016 оноос тусдаа амьдрах болсон.
Хамт амьдарч байхдаа ч үр хүүхдүүддээ дэм өгч байгаагүй. Би л хүүхэдтэй юм шиг амьдарч ирсэн.
Бие махбодь гэхээсээ илүү сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэж байсан. Их сургуулийн 2 ******* курсдээ жирэмсэн болсон. Гэрт хориод л байх санаатай байсан. Хамт амьдарч байх хугацаанд Э. маш их харддаг байсан. Надад гар хүрдэг байсан. Гэртээ хүүхдээ хараад ад бие махбодь болон сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэж байсан.
Энэ хүнээс болж би их сургуулиа төгсөж чадаагүй. Би Япон улс руу явж хоёр хүүхдээ тэжээж байсан. Түүнээс хойш 8 жилийн хугацаанд өөрөө өсгөж явсан. Э.гийн зүгээс хүүхдүүддээ тэтгэлэг өгөхгүй гэж хэлсэн.
8 жилийн хугацаанд хүүхэдтэйгээ ирж уулзаж байгаагүй. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзсан. Гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэх.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Салах шалтгааныг сайн мэдэхгүй байна. Б. гадаадад байсан хугацаанд хүүхдүүддээ тусалж байсан. Хүүхдүүддээ дэмжлэг үзүүлж байсан. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хамт амьдрахдаа хашаа байшин авсан. Өр зээлээ байшингаа зарж төлсөн.
Хүүхдийн тэтгэлгийн хувьд өгөх боломжгүй гэж хэлээгүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Сайн дураараа данс нээгээд төлөөд явъя. Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:
Б.оос шүүхэд гаргасан ... Э.гээс гэрлэлт цуцлууж, 2 хүүхдээ асрамждаа авах, тэтгэлэг тогтоолгох, дундын хөрөнгөө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Дээрх гэрлэгчид нь 2008 онд танилцаж, улмаар 2010 онд албан ёсоор гэр бүл болж, дундаасаа 2 хүүхэд төрүүлж өсгөн хамтран амьдрах явцад, хоорондын зан харилцааны таарамжгүй байдлын улмаас буюу нөхөр Э. нь эхнэр Б.ыгоо үндэслэлгүй хардах, улмаар эхнэр, хүүхдээ тэжээн тэтгэх, асран харж хамгаалах үүргээ биелүүлэхгүй байх зэрэг шалтгааны улмаас тэд 2016 оноос салж, одоог хүртэл тус тусдаа амьдарч ирсэн зэрэг шалтгааны улмаас цаашид гэрлэгчид хамтын амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон тул гэрлэлтээ албан ёсоор цуцлуулахыг талууд харилцан хүлээн зөвшөөрч маргаагүй байна. Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Мөн гэрлэгчид нь дундаасаа төрсөн 2 хүүхдийг эхийнх нь асрамжид байлгахыг харилцан хүлээн зөвшөөрч, талууд маргаагүй байна.
Харин нэхэмжлэгч нь 2 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох болон дундын хөрөнгөө хуваалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзаж байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Талууд үүнд маргаагүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******0,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.2.2, 12 ******* зүйлийн 12.4, 12.5, 12.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.1, 14.4-т зааснаар /РД:МП10124/, /РД:МТ0111811/ нарын 2010 оны 10 ******* сарын 10-ний өдөр гэр бүл болсныг мөн оны 10 ******* сарын 10-ны өдрийн , ын ы Иргэний гэр бүл байдлын бүртгэлийн 54 *******т бүртгэсэн гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.6, 14.8-д зааснаар 2010 оны 0 сарын 25-нд төрсөн охин , 2015 оны 01 сарын 02-нд төрсөн хүү нарыг эх Б.ын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* ******* зүйлийн 5*******.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******0,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.-д зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц хувийг , ын ы иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* ******* зүйлийн 5*******.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******0200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 11.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 11., 11.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 ******* зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 11.-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 11.*******-д зааснаар 11.4д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН