| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2026/0447/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1200 |
| Огноо | 2026-04-30 |
| Зүйл хэсэг | 17.6.1., |
| Улсын яллагч | Д.Бум-Аюуш |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1200
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,
улсын яллагч Д.Бум-Аюуш,
шүүгдэгч Г.О***, түүний өмгөөлөгч И.Т***,
шүүгдэгч Н.Д***, түүний өмгөөлөгч Х.Л*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээл***эй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.О***, Н.Д*** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр, Оросын холбооны улсын Москва хотод төрсөн, *** настай, эмэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт, *** дүүрэг *** хороо *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,
*** ургийн овогт Г***ын О*** (РД: ***).
2. Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Олон улсын эдийн засагч мэргэжилтэй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж эмээгийн хамт, *** дүүргийн *** хороо *** тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх,
*** ургийн овогт Н***ийн Д*** (РД: ***).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.О*** нь Н.Д*** нар бүлэглэн Баянгол дүүргийн *** хороо *** тоотод 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Ё.Э***гийн эд хөрөнгийг өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц мэдээлэл болох гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байдлыг "эхнэр, хадам ээжид нь хэлнэ” гэж сүрдүүлж нийт 17 удаагийн үйлдлээр Хаан банкны ***, Д.Ба***ын Хаан банкны *** дугаартай дансаар 22,890,000 төгрөгийг шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлж хохирогчийн эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас:
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О***, Н.Д*** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Л***гээс шүүхийн хэлэлцүүлэгт “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Д***ын хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно...” байр суурьтай гэж (шүүх хуралдааны тэмдэглэл), хавтаст хэргээс 2 дугаар хавтаст хэргийн 73-74, 139-140 дэх тал болон хохирол төлсөн баримт зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгчийн өмгөөлөгч И.Т***аас шүүхийн хэлэлцүүлэгт “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.О***ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл), хавтаст хэргээс хэргийн 80-81, 143-144, 15-17 дахь талыг болон шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судалж,
шүүгдэгч Н.Д***аас шүүхийн хэлэлцүүлэгт “...Г.О***тэй 2025 оны 2 сард танилцаад хоорондоо дотно харилцаанд орсон. Уг хэрэг үйлдэгдэхэд манай найз хүүхэн О***ийн утсанд мессеж ирсэн. Тэгээд би ямар хүнээс мессеж ирсэн бэ гэхэд банк бус санхүүгийн байгууллагын хүн гэж надад хэлсэн. Тэгээд би Э***гийн утас руу нь залгахад банк бус санхүүгийн байгууллагын хүн гэж надад хэлсэн. Машины үлдэгдэл мөнгийг өгөх ёстой гэж ярьж байсан. Анх тэгж нэг удаа ярьж нэг удаа мессеж бичсэн байсан. 17 дугаар бүлэгт заасан үйлдэл байхгүй. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл), хавтаст хэргээс тусгайлан нотлох баримт шинжлэн судлалгүй,
шүүгдэгч Г.О***ээс шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл), хавтаст хэргээс тусгайлан нотлох баримт шинжлэн судлалгүй шүүх хуралдаанд тус тус оролцоцгоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
1. Шүүгдэгч Н.Д***ын эрүүгийн хариуцлага байсан эсэхийг шалгасан хуудас (2 дугаар хавтаст хэргийн 42 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 49 дэх тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (2 дугаар хавтаст хэргийн 50 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 51 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 56 дахь тал),
2. Шүүгдэгч Г.О***ийн эрүүгийн хариуцлага байсан эсэхийг шалгасан хуудас (2 дугаар хавтаст хэргийн 28 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 31 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 37 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (2 дугаар хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг болно.
Хоёр.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
2.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Г.О*** нь Н.Д***тай бүлэглэн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо *** тоотод 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Ё.Э***гийн эд хөрөнгийг өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц мэдээлэл болох гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байдлыг "эхнэр, хадам ээжид нь хэлнэ” гэж сүрдүүлж нийт 17 удаагийн үйлдлээр Хаан банкны ***, иргэн Д.Ба***ын Хаан банкны *** дугаартай дансаар 22,890,000 төгрөгийг шилжүүлэн авч хохирогчийн эд хөрөнгийг авахаар заналхийлсэн болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...***, ***, *** дугааруудаас залгаж заналхийлж 23,340,000 төгрөг авсан тул шалгаж өгнө үү...” гэх тэмдэглэл болон ирсэн гомдлын бүртгэл хяналтын карт (1 дүгээр хавтаст хэргийн 03 дахь тал),
2. Хохирогч Ё.Э***гээс Эрүүгийн цагдаагийн газарт бичгээр гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 04 дэх тал),
3. Хохирогч Ё.Э***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...Би найз Т.Т***ийн хамт 2025 оны 04 сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11-р хороололд 20 цагийн орчим P game компьютер тоглоомын газар тоглоод байж байхад найз Баа***, О*** нар залгаад Баа***ийн төрсөн өдөр болж байна чи хаана байгаа юм гэхээр нь би P game компьютер тоглоомын газар найз Т***тэй байна гэхэд тэгвэл хороололд уулзъя гадуур дотуур гэж байхаар нь шууд буудал аваад ууцгаая гээд хорооллын эцсийн *** гэх нэртэй зочид буудалд бид 22 цагийн орчим уг ороод 2 ортой өрөөнөөс 704, 805 дугаартай өрөө авсан би Баа***, О*** нарт хандаад нэг таньдаг эмэгтэйгээ дуудчих уу гэхэд тэгье гээд хааяа уулздаг А*** /***/ гэх эмэгтэй рүү залгаад чи 3 найзаа аваад хорооллын эцэст хүрээд ирээч гэхэд 00 цагийн орчим А*** 2 эмэгтэй найзын хамт ирсэн нэрийг нь санахгүй байна. Тэгээд тухайн буудалд орохдоо ballantines виски 1 ширхэг, 10 гаран лаазтай пиво Баа***, О*** нар авсан байсан тэгээд юм яриад надаас бусад нь ууцгаасан би тухайн өдөр би уугаагүй. Би шөнийн 03 цагт гэр лүүгээ харихаар болоод А***ы *** гэх хаан банкны данс руу би өөрийн голомт банкны *** гэх данснаас 1,600,000 төгрөг шилжүүлээд ирсэнд баярлалаа гэж хэлээд гэр лүүгээ явсан. Тэгээд энэ оны 04 сарын 28-аас миний *** руу *** гэх дугаараас мессежээр *** нэртэй буудалд дуудсан охин байна мөнгө шилжүүл гэхээр нь би юу яриад байгаа юм бэ? гэхэд Э*** ахаа бүх юмыг чинь мэдэж байгаа ш дээ гэх байдлаар удаа дараа мөнгө шилжүүл, таны бичсэн мессежнээс болж нөхөртөө зодуулаад салчихлаа эвтэйхэн ойлголцоод салцгаая гээд хаан банкны *** гэх дугаарын хаан банкны Г*** О*** данс явуулаад 50,000 төгрөг шилжүүл гэхээр нь би энэ оны 04 сарын 28-нд би уг данс руу өөрийн голомт банкны *** гэх данснаас 50,000 төгрөг шилжүүлсэн. Дахин энэ оны 05 сарын 03-ний өдөр дахин ***, *** гэх дугаараас дахин 350,000 төгрөг шилжүүл гэхээр нь дахин шилжүүлсэн тэгээд удаа дараа надаас мөнгө шилжүүл эхнэрт чинь хэлнэ гэсээр 19 удаагийн гүйлгээгээр нийт 23,340,000 төгрөг надаас авсан. Одоо манай эхнэр Б*** рүү фейсбүүкээр танай нөхөр лүү манай нөхөр бид хоёр андуурч 1,000,000 төгрөг шилжүүлсэн арга мухардаад тань руу бичлээ 500,000 төгрөгийг нь та шилжүүлээд өгөөч гэж мессеж бичээд эхнэр бид хоёрын хооронд үл ойлголцол болоод салах дээрээ тулаад цагдаагийн байгууллагад хандсан... Би А***аас бусад эмэгтэйн талаар мэдэхгүй байна. Бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл цуг хэрэглээд жоохон юм ярих санаа зорилгоор дуудсан... *** нэртэй буудлын 704 дугаартай өрөөнд бид нар юм яриад виски пиво ууцгаасан дээд 805 дугаартай өрөөнд хамгийн эхэнд А***ы авчирсан эмэгтэйтэй Баа*** бэлгийн харилцаанд орсон тэгээд би А***тай бэлгийн харилцаанд орсон Т***, О*** нар А***ыг дагаж ирсэн эмэгтэйчүүдтэй бэлгийн харилцаанд орцгоосон... Бэлгийн харилцаанд орохдоо ямар нэгэн мөнгөөр тохироогүй хооронд ярилцаж байгаад бэлгийн харилцаанд орсон... 2024 оны 09 сар бааранд танилцаж байсан тухайн цаг хугацаанаас хойш А***тай гэр бүлээс гадуурх харилцаатай байгаа... Анх танилцаж байхад Хас банканд теллер хийдэг гэж байсан одоо ямар ажил хийдгийг мэдэхгүй. Надад ээжтэйгээ 3, 4 хороололд амьдардаг гэж хэлж байсан... Надаас мөнгө нэхээд байдаггүй. Нэг удаа байрны түрээсийн мөнгө байвал өгөөч гэж гуйхаар нь 1,000,000 төгрөг өгч байсан... ***, ***, **, ***, ***, ***, ***, ***, ***, *** гэх дугаараас мессеж бичиж мөн ***, *** гэх дугаараас вабераар юм бичиж, фейсбүүкээр О*** В*** гэх фейсбүүкээс над руу болон эхнэр Б***, хадам ээж Цэцэгээ, манай төрсөн ээж Аюуш нар луу мөнгө нэхсэн тухайн асуудлын талаар яриад байгаа... Гомдолтой байна. Шилжүүлсэн 23,340,000 төгрөгөө буцаан авмаар байна. мөн намайг удаа дараа сэтгэлзүйн гүн хямралд оруулж байгаа маш гомдолтой байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 242-244 дэх тал),
түүний 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...Би О***ийн *** дугаартай дансанд өөрийн голомт банкны *** дугаартай данснаас 22,890,000 төгрөг шилжүүлсэн зөв байна. Би өөрөө бас тооцож үзэхэд ийм мөнгөн дүн гарч байсан зөрүүтэй зүйл алга... *** гэх дугаараас эрэгтэй хүн залгаад чи хүний найз эхнэртэй явалддаг юм байна байгаа газар чинь очиж ална тална гэх байдлаар ярьсан тэгээд би утсыг нь салгахад миний утас руу мессеж бичсэн юу гэсэн гэхээр “за муу хэн ч биш хэрээний хоол минь би чамайг хаанаас бол хаанаас олно яасан их хүний амьдралаар тоглодог псдаа бэ? одоо чиний ажил амьдралаар наадна за хүний эхнэрийг эргүүлснийхээ төлөө хариуг хүртэнэ ээ чи би чамайг шившиг болгоноо за юу? утсаа асаагаад хүний эхнэр эргүүлсэн шигээ яриадхаач” дахин “би эхнэрээсээ сонслоо одоо асуудлаа нэг тийшээ болговол болго эсвэл чи ч бас амьдралтай биз дээ би чамтай адилхан харьцаж болно биз дээ” дахин "би эхнэрээ яриулчихъя манай хүнтэй яриад асуудлаа шийдчих, 9-с өмнө гэж бичсэн дахин өөрийг чинь утсаа авахгүй байна гээд байна. Гялс шийдчихвэл хэн хэндээ амар шүү дээ ууг нь ганц сая төгрөг ш дээ *** О*** 9 цагаас өмнө" гэж бичсэн. Бусад дугаараас нь эмэгтэй хүн залгаж байсан... би сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын дүгнэлт гаргуулахгүй... Би шилжүүлсэн 22,890,000 төгрөгөө буцаан авмаар байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 246-247 дахь тал),
мөн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...Би данснаас мөнгө шилжүүлээгүй миний шилжүүлсэн мөнгөн дүн зөв байна... Надаас 2025 оны 04 сарын 28-нд мөнгө авч эхлэхдээ *** буудалд байсан эмэгтэй байна гэр бүлийнхэнд чинь таныг буудалд цуг байсныг чинь гэрийнхэнд чинь хэлнэ шүү гэж сүрдүүлж эхэлсэн, тэгэхээр нь би гэр бүлээ бүтэн байлгахын тулд эхний ээлжид энэ оны 04 сарын 28-нд 50,000 төгрөг шилжүүлсэн. Гэр бүлээс өөр эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаа үүсгэсэн гэдгийг чинь хэлнэ гэж сүрдүүлж дахин мөнгө нэхэж эхэлсэн. Тэгээд хэсэг хугацаанд маш их дарамтад орж мөнгө шаардаж дарамтлах болгонд хэлсэн ёсоор нь хэлсэн мөнгийг нь шилжүүлж байсан, сүүлдээ арай хэтрээд байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан... Над руу мессеж бичсэнийг нь би хуулбарлан өгсөн. Над руу бас утсаар залгаж авахгүй блок хийхээр өөр утаснаас залгаад байдаг байсан. Мөн ***, ***, *** гэх дугааруудаас эрэгтэй хүн залгаад чи миний эхнэртэй явалддаг хэн бэ? чиний бүх юмыг чинь мэдэж байгаа, одоо уулзъя муу псда нохойн гөлөг минь гэх байдлаар хэлж хараагаад сүүлдээ над руу залгаад мөнгө нэхэж эхэлсэн гэхдээ дандаа *** О***ийн дансыг явуулж мессеж бичсэн нь байгаа. Надаас мөнгө авах бүрдээ л эхнэрт чинь хэлнэ гэж сүрдүүлж сүүлдээ бүүр хадам ээжид чинь хэлнэ гэж мөнгө явуулахгүй бол бүх юмыг чинь фейсбүүкт тавина гэж чиний бичлэг байгаа гэж байсан боловч над руу бичлэг явуулж байгаагүй. Ийм байдлаар надаас 17 удаагийн гүйлгээгээр 22890000 төгрөг авсан би одоо нэг бүрчлэн бичиж байснаа сайн санахгүй байна эхнэрээсээ нуугаад устгаад байдаг байсан. Зарим хадгалсан зүйлээ мөрдөгчид хуулбарлан өгсөн байгаа... 2025 оны 05 дугаар сарын 12-нд О*** над руу өөрөө залгаад над руу машины урьдчилгаа гээд 4,500,000 төгрөг шилжүүлчих би дахин өөртэй чинь холбогдохгүй би нөхөртөө хүнд машины урьдчилгаа шилжүүлсэн байсан, тэрийг авсан юм гээд хэлчихье тэгэхгүй бол уурлаад байна гэхээр нь машины урьдчилгаа гэж шилжүүлсэн. Тэгээд удалгүй хоёр хоногийн дараа нөхөр гэх хүн нь залгаж ална тална нохой гөлөг минь гэж байснаа өөрийнхөө утаснаас эхнэрийнхээ дансыг явуулж мөнгө нэхэж эхэлсэн... Гомдолтой байна шилжүүлсэн мөнгөө буцаан авмаар байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 73-74 дэх тал),
4. Иргэн Г.А***ы Айфоне 16 про маркийн гар утсан үзлэг хийсэн “...Үзлэгээр гар утасны эзэмшигч Г.А***аар гар утасны кодыг тайлуулж үзлэгийг эхлүүлэв. Уг утас нь саарал өнгийн imei ***-тай байх ба уг утсанд *** дугаарыг хадгалсан байдлыг шалгахад Вик гэж хадгалсныг харуулав. Утасны вибер луу орж хэрэгт ач холбогдолтой байдлыг харуулав...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийг үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 07-08, 09-13 дахь тал),
5. Хохирогч Ё.Э***гийн эзэмшлийн IPhone 14 pro max загварын гар утас /цахим орчинд/ үзлэг хийсэн “...Үзлэгээр IPhone 14 pro max загварын гар утсаар фейсбүүк, viber цахим орчинд нэвтэрч фейсбүүк search хэсэг дээр гэж бичин хайлт хийхэд 2000 хүний дагагчтай хаяг гарч ирж байх бөгөөд уг хаягийн About хэсэг рүү ороход хэрэгт ач холбогдолтой мэдээлэл байхгүй, 3100 найзтай, хаяг гарч ирж байна... Үзлэгийг цааш үргэлжлүүлэн Viber руу орж *** гэх дугаараар ач холбогдолтой байдлаар хайлт хийхэд Ogi гэсэн эмэгтэй хүний хаяг гарч ирж байв...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дахь тал),
6. Хохирогч Ё.Э***гийн шүүгдэгч Г.О***тэй VIBER чат, фейсбүүк чат, мессежээр харилцсан зурваст 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл болон хавсралт зургууд (1 дүгээр хавтаст хэргийн 170-171, 173-181 дэх тал),
7. Хохирогч Ё.Э***гийн шүүгдэгч Г.О***тэй VIBER чат, фейсбүүк чат, мессежээр харилцсан зурваст 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл болон хавсралт зургууд (1 дүгээр хавтаст хэргийн 187-193, 194-225 дахь тал),
8. Хохирогч Ё.Э***гийн эхнэр Э.Б***тэй шүүгдэгч Г.О*** VIBER чат, фейсбүүк чат, мессежээр харилцсан зурваст 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл болон хавсралт зургууд (1 дүгээр хавтаст хэргийн 228-230, 231-237 дахь тал),
9. Хохирогч Ё.Э***гийн Голомт банкин дахь эзэмшлийн *** тоот дансны гүйлгээний хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 183-186 дахь тал),
10. Гэрч Ө.О***О***н мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...Тухайн өдөр найз Баа***ын төрсөн өдөр болоод бид хоёр хороололд уулзаад бид хоёр найз Э***тэй уулзахаар болоод би Э*** рүү 20 цагийн орчим залгахад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 11 хороололд найз Т***тэйгөө компьютер тоглоомын газар байна та хоёр хаана байгаа юм гэхээр нь бид хоёр хорооллын эцэст байна Баа***ын төрсөн өдөр гэхэд за яваад очъё гээд Т***ийн хамт 22 цагийн орчим ирээд ирсэн тэгээд Т***, Баа***, Э*** бид 4 хорооллын эцсийн хойно байрлах *** нэртэй буудалд 7 давхарт 704 тоот 2 ортой өрөө, 8 давхар 805 дугаартай 1 ортой өрөө авсан тэгээд Э*** манай нэг танил найз эмэгтэй дүү байгаа хэдэн найзтай нь дуудчихъя гээд нэг хүн рүү залгаад дуудсан удалгүй 3 эмэгтэй ирсэн тухайн үедээ нэрээ хэлээд танилцаж байсан боловч одоо нэрийг нь санахгүй байна. Тэгээд авсан байсан Ballantis виски 1 ширхэг, хэдэн лаазтай пиво авсан байснаа ууцгаасан тэгээд хэсэг хугацааны дараа ирсэн 3 хүүхний нэгэнтэй дээд давхарт авсан байсан өрөөнд очиж бэлгийн харилцаанд нэг удаа орсон. Тухайн буудалд хэсэг ууцгааж байж байгаад шөнийн 2-с 3 цагийн орчим бүгд гарцгааж гэр гэр лүгээ явцгаасан... Би тухайн эмэгтэйчүүдтэй тухайн өдөр л танилцсан өмнө харж байгаагүй. Найз Э***гийн танил гээд дуудсан... 23-25 насны гэмээр хөл, гар хэсэгтээ шивээстэй 160 орчим өндөртэй бор арьстай эмэгтэй байсан. /ямар шивээстэй байсныг санахгүй байна/ гэх... 3 эмэгтэй ирээд нөгөө хоёр найзыг нь Э*** болон Баа*** нартай бэлгийн харилцаанд орцгоосон үлдсэн байсан эмэгтэйтэй нь ярилцаж байгаад бэлгийн харилцаанд орсон. Ямар нэгэн бэлэг сэлт мөнгө өгөөгүй. Надтай бэлгийн харилцаанд орохдоо ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй... Би ямар нэгэн дугаар болон цахим мэдээллийг нь хадгалж аваагүй... Т***, Баа***, Э*** ямар мөнгө төгрөг өгч байгаа талаар мэдээгүй... Би тодорхой хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Болсон үйл явдлыг санаж байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 249-250 дахь тал),
11. Гэрч А.Баа***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “...Тухайн өдөр миний төрсөн өдөр байсан юм тэгээд 16 цагийн орчим ажлаа тараад төв аймгийн Алтанбулаг сумаас нааш хот руу орж ирээд найз О***оо луу залгаад миний төрсөн өдөр уулзъя гэхэд тэгье гээд хорооллын эцэст уулзаад найз Э*** рүү залгахад 100 айлын урд найз Т***тэйгөө компьютер тоглож байна гэхээр хүрээд ирээч миний төрсөн өдөр гэхэд удалгүй найз Т***ийн хамт ирсэн тэгээд бид 4 буудалд орж уухаар болоод хорооллын эцсийн *** нэртэй буудалд 2 ортой нэгийг, 1 ортой өрөө 8 давхарт аваад тухайн буудалд Э***гийн таньдаг охид ирнэ гээд хүлээгээд ганц хоёр пиво уугаад сууж байсан. Удалгүй Э***гийн таньдаг охид гээд 3 эмэгтэй ирсэн тухайн үед нэрээ хэлээд танилцаж байсан одоо нэрийг нь санахгүй байна. Гаднаас авч орсон Ballentis виски, пиво ууцгаагаад байж байгаад Э***гийн танил эмэгтэйг дагаж ирсэн шаргал үстэй, 165 орчим өндөртэй эмэгтэйтэй дээд 8 давхрын нэг өрөөнд нь орж бэлгийн харилцаанд орсон тэгээд юм ярьж ууцгааж байгаад шөнийн 03 цагийн орчим тухайн буудлаас гарцгаагаад харьцгаасан... найз Э***гийн таньдаг эмэгтэйчүүд би тухайн эмэгтэйчүүдтэй тухайн өдөр танилцсан... Би тухайн эмэгтэйчүүдтэй бэлгийн харилцаанд орохдоо ямар нэгэн мөнгө эд зүйл өгөөгүй. Надтай нэг удаа бэлгийн харилцаанд орсон эмэгтэй надад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй... Уг өдөр буудалд Т***, Э***, О***оо, Э***гийн танил гэх 3 эмэгтэй нийт 7-лаа байсан... Т***, Э***, О***оо нар намайг дээд давхрын буудалд байхад бэлгийн харилцаанд орсныг сайн мэдэхгүй байна. Т***, Э***, О***оо нар мөнгө өгсөн талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 03-05 дахь тал),
12. Гэрч Т.Т***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “...Би 2025 оны 04 сарын 24-ны өдөр найз Э***гийн хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах P компьютер тоглоомын газар тоглоод байж байхад Э***гийн утсанд дуудлага ирээд Баа***, О***оо нар уулзъя гэж байна хоёулаа цуг очиж уулзъя гээд хорооллын эцэст 22 цагийн орчим очоод *** гэх нэртэй буудалд ороод Баа***, О***оо нарын авсан байсан виски, пивоноос уугаад өмнө шоудаж байгаад танилцсан А*** гэх охиныг хэдэн найзтай нь дуудъя гээд Э*** залгатал А*** найз З*** болон танихгүй нэг эмэгтэй найзын хамт 23 цагийн орчим ирээд цуг виски, пиво ууцгаасан тэгээд би З***тай дээд давхарт авсан байсан буудлын нэг өрөөнд ороод бэлгийн харилцаанд орсон тэгээд хэсэг хугацааны дараа доод давхарт ууж байсан өрөөндөө орж ууж байгаад шөнийн 03 цагт гараад гэр гэр лүүгээ харьцгаасан... А***ыг дагаж ирсэн З***г танина, нөгөө эмэгтэйг нь танихгүй... Би Э***тэй оюутан ангиасаа найзалж одоо би Э***гийн *** ХХК-нд борлуулалтын менежер хийдэг... Би ямар нэгэн мөнгө төгрөг түүнтэй адилтгах зүйл өгөөгүй... Надтай З*** бэлгийн харилцаанд орохдоо ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй... Энэ оны 2 сард шоудаж байгаад танилцаж байсан тэр цагаас хойш хааяа нэг уулздаг байсан. Хааяа нэг шоудахаараа уулздаг тийм дотно биш... А***, З***, цуг ирсэн гэх эмэгтэйд Э***, О***оо, Баа*** нар мөнгө өгсөн талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 07-09 дэх тал),
13. Гэрч Г.А***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өгсөн “...Би Ё.Э***г танина. 2024 оны 09 дүгээр сарын үед гадуур найзуудтайгаа пабд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад танилцаж байсан. Тэр хугацаанаас хойш дотно харилцаа буюу бэлгийн харилцаатай болж эхэлсэн... *** гэх дугаарыг О*** ашигладаг бусад дугаарыг сайн мэдэхгүй... Тухайн өдөр Э***гийн найз Т*** над руу вибераар бид нар уулзаж байна чи ирэх үү гээд чат бичсэн, тэгэхээр хариу өгөхгүй байж байтал Т*** залгаад чи яагаад хариу өгөхгүй байгаа юм, уулзах уу? хороололд байна гэхээр нь би модны хоёрт байна та нартай ойрхон байгаа юм байна яваад очъё одоохон гээд би З*** /***/ гэх найзтайгаа хорооллын эцсийн *** гэх нэртэй буудалд очиход Э***, Т*** хоёр эрэгтэй найзтайгаа байсан. Тэгээд би Х*** /***/ найзыгаа дуудахад удалгүй ирээд бид хэд хөзөр тоглож виски ууж байгаад шөнийн 01 цагийн орчим буудлаас гараад гэр гэр лүүгээ харьцгаасан... Би виски уусан байсан. Зарим юмаа санахгүй байгаа... Э***, Т*** эд нар таньдаг болохоор бид нар буудалд ууж байна, хүрээд ир гээд дуудсан... Би Э***тэй бэлгийн харилцаанд орсон. Х***, З*** нар бэлгийн харилцаанд орсныг мэдэхгүй... Би тухайн өдөр түрээсийн байранд орж байгаа гэсэн чинь надад туслах байдлаар Э*** надад 1,600,000 төгрөг шилжүүлсэн. Гэхдээ тухайн мөнгийг ямар нэгэн байдлаар бэлгийн харилцаанд орсон гэх байдлаар аваагүй... Би найз О*** гэх нэртэй нэрийг нь сайн мэдэхгүй найзыгаа *** гэх дугаар луу би өөрийн *** гэх дугаараас хүрээд ирээч гэж дуудсан. Тэгэхэд О*** зайсанд байна, гарахдаа хэлье хэнтэй байгаа юм гэхээр нь Э***, Т*** нартай байна гэхэд О***, өмнө Э*** эд нартай уулзахад мөнгө өгч байсан, одоо мөнгө өгөх юм уу? гэхээр нь өгөх байх гэж хэлсэн. Тэгээд О***г ирж байна уу? гээд Э***гийн *** дугаараас залгахад утсаа аваагүй. О*** ирэхэд таксины мөнгө байхгүй 23,000 төгрөг шилжүүлчих гэж ярихаар нь би өөрийн *** гэх данснаасаа О***гийн *** гэх данс руу шилжүүлсэн... О*** ирээгүй тухайн өдрийн маргааш Т*** над руу залгаад нөгөө О*** гэх эмэгтэй Э***гээс мөнгө нэхээд байна гэсэн. Тэгэхээр нь би Э***тэй холбогдоход танай найз О*** намайг эхнэрт чинь *** буудалд эмэгтэй хүмүүстэй байсныг чинь хэлнэ гээд залгаад мессеж бичээд мөнгө нэхээд байна гэхээр нь О*** руу залгахад утсаа авахгүй байсан... О***гийн бүтэн нэрийг нь мэдэхгүй. Вибер нь О*** гэж байдаг... 2025 оны 03 сард нэг найзаараа дамжуулж танилцаж байсан. Нэг их дотно найзууд биш...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 11-13 дахь тал),
түүний 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дахин өгсөн “...Би О***тай хэзээ гэдгээ санахгүй байна өмнө нь М*** гээд найзаараа дамжуулж нэг удаа уулзаж танилцаж байсан. Тухайн үед Э*** болон Э***гийн найз Т*** өөр бас нэг найз нь байсан ингээд зургуулаа уулзаж байсан. Тэр үед О***тай танилцаж байсан. Өөр нэгэн ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Тэрнээс хойш уулзаагүй мөн холбоо бариагүй байж байгаад 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хорооллын эцэст Э***гийн найзын төрсөн өдөр болоод буудалд байж байгаад О***г дуудсан боловч ирээгүй түүнээс хойш огт уулзаагүй холбоо бариагүй... Манай найз З*** болон Х*** нар О***г огт танихгүй харж байгаагүй уулзаж байгаагүй... Миний мэдэж байгаагаар өмнө нь нэг удаа бөөндөө уулзаж хамт ууж сууж байсан талаараа мэдүүлэг дээрээ ярьсан. Би тэр үед найз М***ийг дуудахад М*** О***г дагуулж ирж байсан юм. Тэр үед Э***тэй танилцаж байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 130-131 дэх тал),
14. Гэрч Э.Б***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “...Би А***тай танилцаад олон жил болж байна, найзын харилцаатай. Зүс таних төдий... Би тэр зочид буудалд байсан. Тухайн үед манай найз Х*** А***, Э*** болон Э***гийн 3 найз байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлээд хэрэглэсэн байсан болохоор юу болсон талаар санахгүй байна. Э***гийн найзын төрсөн болсон тэгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээ санаж байна... Би О*** гэж хүнийг огт танихгүй зүс харж байгаагүй... Би О***, найз А*** хоёрыг хоорондоо ямар харилцаа хамааралтай мэдэхгүй байна. Надад А*** сүүлд хэрэг болсны О*** гэж эмэгтэйн талаар ярьсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 132-133 дахь тал),
15. Гэрч Ц.Б***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...Миний Б*** Цогтсайхан гэсэн фейсбүүкийн чат руу О*** В*** гэх хаягаас нөхөр лүү чинь мөнгө андуурч шилжүүлсэн. Чи нөхөртөө хэлээд хурдан шилжүүлээд өг нөхөртэй чинь холбогдож чадахгүй байна, эсвэл чи өмнөөс нь өгчих чи албан ёсны эхнэр нь биз дээ гэхээр нь би яг хэдэн төгрөг юм бэ? гэхэд гялс явуулчих би гадаадад сургалтаар явж байна. Нөхөртэйгөө холбогдоод хэлээд өгье гэхэд гялс нөхөртөө хэлээд шилжүүлмээр байна, бид нар хүүхдээ эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би нөхөр Э***тэй холбогдоход надаас утга учиргүй мөнгө нэхээд байгаа нэг хүн байгаа, хүнээс над руу мөнгө андуурч шилжүүлсэн юм байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөр лүүгээ бичсэн чатыг скрийншот хийгээд явуулсан. Хэсэг хугацааны дараа О*** В*** гэсэн хаягаас дахин чатаар танай нөхрийн чинь бичлэг байгаа чи ядахдаа 500,000 төгрөг шилжүүлчих гээд байхаар нь юун бичлэг бэ? чи мөнгө андуурч шилжүүлсэн юм биш үү гэхэд чи миний нэр төрд халдлаа чамайг цагдаад өгнө гэж намайг сүрдүүлсэн. Тэгэхээр нь чи үнэхээр андуурч мөнгө шилжүүлсэн юм бол цагдаагаараа яваад мөнгөө буцааж авсан дээр юм биш үү гэж хэлэхэд нөхөр чинь мөнгө шилжүүлэхгүй бол ажил дээр нь очно шүү гэх байдлаар хэлээд байсан. Тэгээд нөхөртэйгөө ярьж байгаад би дахин хариу бичээгүй. Надтай холбогдохдоо зөвхөн фейсбүүк О*** В*** хаягаас холбогдсон, би ямар нэгэн мөнгө шилжүүлээгүй. Хэсэг хугацаанд эмэгтэй хүн холбогдоод байсан учраас гэр бүлийн маргаан тодорхой хэмжээнд үүсэж Э***тэй маргаан үүссэн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 26-27 дахь тал),
16. Гэрч Д.Ба***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...*** гэх хаан банкны дансны дугаар миний нэр байдаг дансны дугаар мөн. 1985 оноос 2015 он хүртэл нийслэлийн ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд ажиллаж байхад цалин авахаар нээлгэж байсан хэдэн онд нээлгэж байснаа санахгүй байна маш олон жил ашиглаж байгаад өнгөрсөн жил 2024 онд төрсөн хүү Н.Д*** нь хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй гээд шүүхийн шийдвэрээс дансыг хаасан гээд ээжээ та надад дансаа ашиглуулаач гэхээр нь би өөрийн *** гэх дансыг карт болон интернэт банкны нэвтрэх эрхтэй нь өгсөн. Тухайн цаг хугацаанаас хойш төрсөн хүү Н.Д*** ашиглаж байгаа... Төрсөн хүү Н.Д*** нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн айлын хоёр дахь хүүхэд болж төрсөн. Эцэг хараа хяналтад байхын зэрэгцээ цэцэрлэгээр хүмүүжиж байгаад ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийг төгсөн. Их сургуулиа Билэг дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. *** гэх эмэгтэйтэй гэр бүл болж амьдарч дундаасаа 2012 онд дундаасаа нэг охинтой болж амьдарч байгаад хувийн таарамжгүй харилцааны улмаас салцгаасан, тэр цагаас хойш Н.Д*** надтай амьдарч байгаа эхнэрээсээ хойш одоогоор хувийн амьдрал тогтворгүй байгаа. Миний төрсөн хүү Н.Д*** нь одоогоор ямар нэгэн тодорхой ажилгүй байгаа... *** гэх юнителийн дугаар миний нэр дээр байдаг гэхдээ миний төрсөн ээж Н*** ашигладаг 87 настай одоогоор мэдүүлэг өгөх боломжгүй Н.Д*** бид хоёрын асаргаанд байдаг бие нь муу байгаа... Манай ээж С.Н*** нь хараа муутай бусад руу мессеж бичих чадваргүй. Н.Д*** нь хааяа *** гэх дугаарыг ашигладаг...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 15-16 дахь тал),
17. Гэрч Э.Б***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өгсөн “...Г.О***ийг л танина. Манай 10 жилийн ангийн охин найз. Ё.Э***г танихгүй... ***... Манай найз О*** инстаграмаар над руу мессеж бичээд өгөөч гэж *** гэх дугаарыг явуулаад бичих юмыг минь инстрагмаар бичиж явуулсан... О*** байна, вайбер хараач гэж бичсэн. Тэгээд утсаа ав. Утсаа ав. Холбогдохгүй бол эхнэр лүү чинь хэлнэ шүү гэдэг. Нөгөө хүн нь болохоор над руу чи хэн бэ? Яах гээд байгаа юм гэж бичиж байсан. Тэр үед нь бас дахиад О*** байна вайбераа унш бич гэж хэлэхээр бичсэн байсан... Нөгөө О*** над руу. Ингээд инстаграмаар бичихээр 24 цаг дотроо тэр мессежнүүд нь устдаг.... Ийм автомат тохиргоогоор устдаг. Одоо тэр цаад хүн нь тийм тохиргоо хийчихсэн байсан гэсэн үг.... Хэлээгүй яах гэж байгаа юм гэсэн чинь мөнгө авах ёстой юм аа гэж хэлсэн... 2024 оны 11 сарын хавьцаа хороололд тараад машинаар нь гэртээ хүргүүлээд салсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 77-79 дэх тал),
18. Шүүгдэгч Г.О***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...Би *** оны 09 сарын 25-нд Орос улсад төрсөн тухайн үед манай аав Г***, ээж Оюунбилэг нар ажиллаж байгаад намайг 5 настай байхад монголд нүүж ирцгээсэн би 2013 онд ерөнхий боловсролын эрдмийн ундраа ***-р сургуулийг 11 дүгээр ангиа төгссөн. Би 2015 онд Б***тэй танилцаж анхны хүүхдээ гаргаж байсан. Би Б***тэй 1 жил цуг гэрт нь амьдраад салсан хүүхэд маань аав дээрээ байдаг би одоо ээж, ах дүү нарын хамт амьдардаг... Би хаан банкны *** гэх дансыг ашигладаг... Би Ё.Э*** гэх хүнийг танихгүй. Өмнө уулзаж байгаагүй... 2025 оны 04 сарын 24-ны орой миний *** гэх дугаар луу *** гэх дугаараас нэг удаа залгасан тэгээд би салгаад утсаа авахгүй байж байтал *** гэх дугаараас *** гэх хорооллын эцсийн буудалд байна хүрээд ир гээд буудлын өрөөний дугаараа явуулсан. Тэгээд тухайн өдөр тоолгүй хэд хоногийн дараа гэртээ байж байхад надад 50,000 төгрөг хэрэгтэй болоод *** гэх дугаар луу мессеж бичээд надад 50,000 төгрөг хэрэгтэй байна та надад тусалж чадах уу? гэхэд за байж байгаарай завгүй байна гэж байснаа хэсэг хугацааны дараа дансаа гэхээр нь би өөрийн *** гэх дансыг явуулахад над руу 50,000 төгрөг шилжүүлсэн. Би удаа дараагийн гүйлгээгээр Ё.Э***гээс 20,000,000 гаран сая төгрөг авсан байх... Би Е.Э***гээс мөнгө сүүлийн удаа явуулчих гэж хэлж мөнгө аваад сүүлдээ үнэхээр мөнгөний хэрэг гараад байсан учраас дахин дахин мөнгө нэхэж авсан... Би Э***д өөрөө гомдол гаргана над руу анх залгаж мессеж бичээгүй байсан энэ асуудал хурцадсан байдалдаа хүрэхээргүй байсан ба найз залуу Д*** намайг Ё.Э***тэй уулзаж учирдаг гэж хэд хэдэн удаа хардаж зодсон...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 18-20 дахь тал),
түүний 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Миний зүс таних найз болох Ану 2025 оны 04 сарын сүлээр санагдаж байна. Миний *** дугаар луу залгаад тэгээд телеграммаар над руу залгаад хорооллын эцсийн ***I гэх зочид буудал дээр хүрээд ирээч завтай байн уу “...Энд мөнгө төгрөгтэй хэдэн дажгүй залуучууд байна хүрээд ирээч” гэхээр нь би очно гэхдээ удаж магадгүй такси барьж очно мөнгө байвал явуулчих гээд Анугаас асуухад миний хаан банкны *** дугаарын данс руу 20,000 төгрөг шилжүүлж өгсөн тэгээд очиж чадахгүй болоод тухайн өдөр очиж чадаагүй. Тэгсэн *** гэсэн дугаараас над руу байн байн залгаад ирж байн уу, хаана явж байна гээд залгаад байхаар нь би очиж чадахгүй байна гэдгээ хэлсэн ч над руу Э*** гэх хүн *** дугаараасаа залгаад байхаар нь би тэр утсыг нь аваагүй. Надад мөнгөний хэрэг гараад байсан болохоор нь Э***гийн *** дугаар луу “...Сайн уу таньж байн уу мөнгөний боломжтой бол 50,000 төгрөг өгөөч гэж мессеж бичтэл хариуд нь хуралтай байна дансаа явуулчих...” гэхээр нь би хаан банкны *** дугаарын дансаа явуулаад удалгүй миний данс руу 50,00 төгрөг шилжүүлсэн. Би Э***гээс шаардлагатай мөнгө хэрэг болсон үед үнэн байдлаа хэлж 2-3 удаа мөнгө авч байсан. Манай найз залуу Д*** *** гэсэн дугаартай мөнгөтэй хүнтэй явалдаад уулзаад байна гээд буруугаар ойлгоод хэрүүл маргаан гарч эхэлсэн... Би Э***тэй яриад “чи банк бусад ажилладаг хүн болоод манай найз залуутай ярьчих тэгэхгүй бол чи бид хоёрыг буруугаар ойлгоод байна...” гэж хэлсэн чинь зөвшөөрөөд Э*** манай найз залуутай банк бусад ажилладаг хүн болоод ярьж байсан, ...сүүлдээ Д*** худлаа гэдгийг мэдээд надад гар хүрч зодож цохидог болоод бид хоёр салаад тус тусдаа амьдарч эхэлсэн. Э***гээс шалтгаалаад надад мөнгө төгрөгийн хэрэг гарсан үед өөрт хэлж мөнгө авдаг байсан бүх шалтгааныг Э***д хэлээд мөнгө авдаг байсан... Э*** бид хоёрыг хардаад Д*** намайг зодоод тэгээд гэрт юм эвдрэх болон бусад зүйлүүдэд зарцуулдаг байсан. Би ихэвчлэн өөрийнхөө Хаан банкны *** дугаарын данс руугаа авдаг байсан. Э*** миний *** дугаарын утсыг блок хийсэн байдаг байсан болохоор нь ганц нэг удаа дүүгийн ***, ээжийн 99141309 дугаараас мессеж бичиж байсан. Тэрнээс бол Э*** бид хоёр нүүр нүүрээ харж уулзаж байгаагүй дандаа утсаар болон Viberaar холбогддог байсан бөгөөд сүүлийн авсан мөнгө төгрөг дээр бол "... Эхнэр тэрийгээ хүлээн зөвшөөрч байна. болон гэр бүлд чинь хэлнэ шүү гээд хэдэн удаа мөнгө төгрөг авсан зүйл байгаа...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 100-101 дэх тал),
мөн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дахин өгсөн “...Миний Хаан банкны данс картгүй Д***ын ээжийн данс кар***ай байсан болохоор би данснаасаа Д***ын ээжийн дансруу мөнгө шилжүүлж Д*** бид хоёр хэрэглээндээ зарцуулдаг байсан... Анх Э***гээс 50000 төгрөг асуугаад авахад Д*** бид хоёр хамт байсан. Дараагийн удаа Э***гээс мөнгө асуухад Д*** бас хамт байсан. Гэхдээ Э*** бид хоёрыг Д*** анхандаа танилууд гэж бодож байсан байх. Д*** надаас юун хүн чамд мөнгө өгөөд байгаан гэж асууж байсан. Сүүлдээ намайг Э***тэй хардаж зодсон асуудал болж байсан. Гэхдээ Д*** бол намайг Э***г гэр бүлээс гадуурх харилцаагаар далимдуулж айлган сүрдүүлж мөнгө авч байгааг мэдэж байсан мөн надад зарим нэг үгийг зааж өгч байсан тохиолдолд байгаа. Миний утсаар миний өмнөөс Э*** рүү мессеж бичиж байсан ч тохиолдол байгаа. Д*** надад Э*** рүү юу гэж бичихийг хүртэл зааж өгдөг байсан… Э***гээс авсан мөнгөө түрээсийн машин унасан төлбөр, ломбардад тавьсан эд зүйл, хоол хүнс гэх мэт зүйлд Д*** бид хоёр нийлээд зарцуулсан... Энэ зурвасыг би бичээгүй. Д*** бичсэн байна... Би хамгийн сүүлд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах модны хоёрын хуучин 7 дугаар төвийн гадаа Д***тай хамт байхдаа Э***гээс биеэ үзүүлэх шаардлагатай байна гээд Э*** рүү зураг явуулаад мөнгө асуугаад дансаараа мөнгө шилжүүлж авч байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 143-144 дэх тал),
19. Шүүгдэгч Н.Д***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр өгсөн “...Би үүрэн телефоны скайтелын *** гэх дугаарыг ашигладаг 2017 оноос хойш барьж байгаа. Хүүхдийн тэтгэмж төлөгдөөгүй удсан гээд миний ашиглаж байсан дансыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хаасан байгаа. Одоо хаагдсан дансны дугаарыг санахгүй байна. Би ээж Ба***ын хаан банкны *** гэх дансыг 2024 оны 12 сараас 2025 оны 07 сар хүртэл ашиглаж байсан. одоо ашиглахгүй байгаа... Уг дансны интернэт банк, болон картыг нь ашиглаж байсан... Би *** гэх утасны дугаартай Ё.Э*** гэх хүнийг танихгүй. Өмнө нэгэн байдлаар уулзаж байгаагүй... 2025 оны 05 сарын сүүлээр *** гэх дугаараас манай найз хүүхэн О***ийн *** гэх вибераар хоорондоо холбогдсон байхаар нь би О***ээс юун хүн бэ? гэхэд банк бусаас 5,000,000 төгрөг авах ёстой ямар нэгэн дотно харилцаатай хүн биш гэсэн тэгэхээр нь би *** гэх дугаар луу залгаад чи ямар учиртай хүн бэ? О***тэй ямар харилцаа хамааралтай юм гэхэд би банк бусад ажилладаг гэж надад хэлж байсан... Би Э***гийн данснаас О***ийн данс руу мөнгө орж байгааг мэдэхгүй. О*** надтай тухайн үед маргалдаад надаас уучлалт гуйх байдлаар мөнгө шилжүүлсэн байх гэж бодож байна... Би ямар учиртай мөнгө авах байсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 22-24 дэх тал),
түүний 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 03 сард анх Г.О***тэй найзуудаараа дамжуулж танилцаж 2025 оны 02 дугаар сараас үерхлийн харилцаатай болж нийтийн байр түрээсийн байруудаар цуг энэ оны 03 сараас 4,5,6 саруудад цуг амьдарч байсан. Бид хоёр цуг амьдрах хугацаандаа маш их маргаантай амьдрах хугацаандаа салж нийлсэн харилцаатай байсан. Одоо бол тусдаа амьдарч байгаа... Би Ё.Э*** гэх хүнийг танихгүй 1, 2 удаа О***тэй энэ оны 4, 5 сард амьдарч байхад О***тэй, Э*** харилцсан чатыг олж уншаад би Э*** рүү залгаж чи ямар учиртай хүн бэ? гэхэд Э*** надад би банк бусад ажилладаг юмаа танай эхнэр манай банк бусаас мөнгө авах ёстой юмаа гэж хэлж байсан. Би хэсэг хугацааны дараа Э***г банк бусад ажилладаггүй гэдгийг Г.О***ийн мессежнүүдийг уншаад мэдсэн тэгээд би дахин залгаж нохойн гөлөг...эхнэр хүүхдэд чинь хэлнэ гэх байдлаар янз бүрээр нь утсаар хэлж байсан. Э***г утсаа авахгүй болохоор *** гэх ээж Д.Ба***ын нэр дээр байдаг дугаараас мессеж бичиж байсан... Би Э***тэй найз хүүхэн Г.О***ийг хардаж ална тална гэх байдлаар ярьж мессеж бичиж байсан, эд зүйл нэхэмжилж байгаагүй... Би өөрийн гэр болох Хан-уул дүүргийн 1-р хороо Энхтайван хотхон 466 байрны гадаа байхдаа ярьж мессеж бичиж байсан... манай эмээ С.Н*** барьдаг нь үнэн гэхдээ би хөдөө явахдаа тухайн дугаарыг авч явдаг... Г.О***, Е.Э*** нар хоорондоо зочид буудал мөн хоорондоо нэлээн хэдэн удаа нэгэн рүүгээ дансаа явуулж мөнгө шилжүүлсэн байдалтай байсныг мэдээд уурласан. Г.О***ээс Э***гээс ямар учиртай мөнгө аваад байсныг мэдэхгүй надад Г.О*** хэлэхдээ Э***г банк бусад ажилладаг сүүлдээ хоорондоо эр эмийн харилцаатай юм шиг санагдсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 114-116 дахь тал),
мөн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дахин өгсөн “...Би О***тэй гэр бүлийн баталгаа байхгүй. Дундаасаа хүүхэдгүй... Би О***ээс 2025 оны 07 дугаар сарын сүүлээс хойш тусдаа амьдарч байгаа. Тусдаа амьдарч эхэлснээс хойш ганц хоёр удаа утсаар холбогдож уулзаж байсан... Би хохирогч Ё.Э***г эхнэрээсээ өөр эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орсон талаар мэдэхгүй байна. Би энэ талаар хэн нэг хүнээс сонсоогүй. Намайг яллагдагчаар татсан тогтоолтой танилцахад О***ийн найзын өгсөн мэдүүлгийн хэсгээс уншихад хохирогч Э*** урд нь О*** болон мэдүүлэг өгсөн найз хоёртой уулзаж байсан тэгээд дараа нь хорооллын эцэст буудалд дуудаж байсан талаар уншсан. Өөр зүйл мэдэхгүй байна... Би О***ийг Э***гээс ямар учиртай мөнгө авч байсан талаар мэдэхгүй байна. Би яг он сарыг нь санахгүй байна. Хавар 4 байна уу 5 сард санагдаж байна. О***ийн утасны мессежийг санамсаргүй уншсан чинь Э***гээс мөнгө авсан байсан. Тэгээд би О***ийг Э***тэй хардаж эхэлсэн. Тэгээд би Э***гийн утас руу залгахад банк бус санхүүгийн ажилтан байна машины мөнгөний үлдэгдэл мөнгө өгөх юм аа 5 сая төгрөг өгөх ёстой юм гэж ярьж байсан. Дараа нь дахин О***ийн мессежийг уншаад Э***, О*** хоёрыг эр эмийн харилцаатай гэж ойлгож О*** бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсэж байсан... Би О***ийг Э***тэй хардаж цохиж зодсон нь үнэн. 1 удаа алгадаад 1 удаа өшиглөж түлхэж унагааж байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөгүй... ашигладаг байсан гэх ээж Ба***ын Хаан банкны данс... О*** өөрөө банкны картгүй учраас банкны кар***ай миний ашигладаг манай ээжийн данс руу мөнгө шилжүүлж өдөр тутмын хэрэглээнд зарцуулдаг байсан учраас өөрийнхөө данснаас манай ээжийн данс руу бага багаар мөнгө шилжүүлдэг байсан. Ийм учиртай л мөнгө шилжиж орж ирж байсан байх... О*** тухайн үед ажилгүй байсан. Хувиараа хааяа дуудлагаар очиж хүний хумс хуруу үс гэзэг янзлах гоо сайхны чиглэлээр ажил хийдэг байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 139-140 дэх тал),
20. Шүүгдэгч Г.О***ийн Хаан банкин дахь эзэмшлийн *** тоот дансны 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийсэн орлого, зарлагын гүйлгээний дансны хуулганд үзлэг хийсэн “...Г.О*** гэх хүний *** тоот 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийсэн орлого, зарлагын гүйлгээний дансны хуулга бүхий 46 хуудас материал байх бөгөөд хүснэгтээр үзлэгт ач холбогдолтой байдлаар түүвэрчилж тусгаж харуулав... Г.О***ийн *** дугаартай дансанд Ё.Э***гийн *** дугаартай данснаас 22,890,000 төгрөг орсон байх ба хийгдсэн гүйлгээг хаан банкны данс дээр шараар тодруулав...” гэх тэмдэглэл болон дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 16-17, 19-42 дахь тал),
мөн шүүгдэгч Г.О***ийн Хаан банкин дахь эзэмшлийн *** тоот дансны 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийсэн орлого, зарлагын гүйлгээний дансны хуулганд үзлэг хийсэн “...Хохирогч Ё.Э***гээс шилжүүлсэн мөнгийг Г.О*** нь Хаан банкны *** тоот Д.Ба***ын дансанд үзлэг хийхэд 10,434,800 төгрөг шилжүүлсэн байв...” гэх тэмдэглэл болон дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 80-81 дэх тал),
21. Шүүгдэгч Н.Д***ын эзэмшлийн ***, *** дугааруудаар 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор хэрэглээ хийсэн буюу орсон, гарсан яриа, мессежний мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 45-46, 47-130 дахь тал),
22. Иргэн Э.Нямсүрэнгийн эзэмшлийн *** дугаарын, иргэн Д.Ба***ын эзэмшлийн *** дугаарын, иргэн Э.Б***гийн эзэмшлийн *** дугаарын тус тус 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор хэрэглээ хийсэн буюу орсон, гарсан яриа, мессежний мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 133-169 дэх тал) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт сэргээн тогтоогдож байна.
2.2. Хууль зүйн дүгнэлт.
2.1. Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тунхаглаж хүний өмч, хөрөнгөтэй байх, түүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байна.
2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
2.3. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг нь бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан эсэхээс үл хамааран бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхийг шилжүүлэн өгөхийг шаардсанаар төгсдөг.
Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг үйлдэх аргыг заасан учраас объектив талын үндсэн шинжийг илэрхийлж, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэх арга хэрэглэсэн байна.
Эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэх гэж хохирогчийн болон ойр дотнын хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэхийг ойлгоно.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
2.4. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т "хүний эмзэг мэдээлэл" гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг” гэж ойлгохоор хуульчилсан.
Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Г.О***ийн хувьд санхүү /мөнгө/-ийн хэрэгцээ, шаардлага үүссэн шалтгаан нөхцөлийн улмаас хохирогч Ё.Э***гийн бусадтай гэр бүлээс гадуурх харилцаатай буюу бэлгийн харьцааны талаарх мэдээллийг ашиглан “...эхнэр, хадам ээжид чинь хэлнэ...” гэж сүрдүүлж, улмаар мөнгө шилжүүлэхийг шаардсан,
- шүүгдэгч Н.Д***ын хувьд тухайн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд шүүгдэгч Н.Д*** болон Г.О*** нар нь хоорондоо хувийн харилцаатай байсан нь шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох ба шүүгдэгч Н.Д*** нь шүүгдэгч Г.О***ийн дээрх гэмт үйлдлээс сэдэлжиж, улмаар хохирогч Ё.Э***г “...Г.О***тэй хувийн харилцаа үүсгэсэн буюу гэр бүлээс гадуурх харилцаатай... энэ талаар эхнэр, хадам ээж, гэр бүлийнхэнд нь хэлнэ...” гэж сүрдүүлж, түүнчлэн зохисгүй үг хэллэгээр айлган сүрдүүлсэн ба шүүгдэгч Г.О*** болон шүүгдэгч Н.Д*** нар нь хохирогчоос мөнгө өгөхийг шаардаж нийт 17 удаагийн үйлдлээр хохирогч Ё.Э***гээс 22,890,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь тогтоогддог.
Шүүгдэгч Г.О***, Н.Д*** нарын дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг...эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Түүнчлэн гэмт хэрэгт хамтран оролцох нь тухайн хэргийг үйлдэх үйл явцыг өдөөх, дэмжих, туслах, гүйцэлдүүлэх татагдан оролцож буй гэмт этгээдүүдийн зохион байгуулалт бүхий идэвхтэй ба идэвхгүй үйлдэл, эс үйлдэхүйн уялдаа хамаарлын цогц бүрдлийг багтаасан ойлголт байдаг.
2.5. Иймд Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.О***, Н.Д*** нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Оролцогчийн эрхийн хязгаарласан байдал.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.
Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэл хийснээр гэмт хэргийн шинж бүрэн хангагдах хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байдаг.
3.2. Гэвч дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл[1]-ээр хохирогч Ё.Э*** нь нийт 22,890,000 төгрөгийг шүүгдэгч Г.О***ийн Хаан банкин дахь эзэмшлийн *** тоот данс руу шилжүүлсэн, улмаар шүүгдэгч Г.О*** нь уг мөнгөнөөс Хаан банкны *** тоот Д.Ба***ын данс руу шилжүүлдэг буюу шүүгдэгч Н.Д***ын ашигладаг данс руу шилжүүлэх байдлаар шүүгдэгч нар өөрсдийн хэрэгцээнд захиран зарцуулсан байх ба дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Э***д учирсан 22,890,000 төгрөгийг хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй.
3.3. Шүүгдэгч Н.Д***ын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ё.Э***д учруулсан хохирлоос төлбөл зохих 11,445,000 төгрөгөөс 5,217,400 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул хасаж тооцно.
3.4. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч шүүгдэгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр хуульд заасан хугацаагаар завсарлага авах хүсэлтийг гаргасан боловч тус хугацаанд хохирогчид учруулсан нийт 22,890,000 төгрөгийн хохирлоос үлдэх хэсгийг шүүгдэгч нар нь тус бүр төлж барагдуулах бодит боломж байгаа эсэх талаар шүүгдэгч Г.О***ээс баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдаагүй, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгч Н.Д***ын талаас гаргаж өгсөн баримтууд зэргээс шүүгдэгч нар нь хөдөлмөр эрхэлдэггүй, орлогын эх үүсвэргүй гэж тодорхойлогдох тул уг хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
3.5. Улмаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.О***ээс 11,445,000 төгрөгийг, шүүгдэгч Н.Д***аас 6,267,600 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Ё.Э***д олгохоор шийдвэрлэв.
Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.Д***, Г.О*** нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
4.3. Түүнчлэн шүүгдэгч Н.Д***, Г.О*** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
4.4. Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч Г.О***, Н.Д*** нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.О***, Н.Д*** нарт Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Тухайн хэрэгт шүүгдэгч Н.О***ээс 11,445,000 төгрөг гаргуулах, шүүгдэгч Н.Д***аас 6,267,600 төгрөг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Шүүгдэгч Н.Д***т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар тусад нь эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нарт 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүхийн шатанд Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсөн. Хэрэгт хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч Н.Д***ын өмгөөлөгч Х.Л***гээс “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлоо төлсөн гэдгээ илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд 15,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Торгох ялыг 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна...” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч Г.О***ийн өмгөөлөгч И.Т***аас “...Шүүх хуралдааны явцад миний үйлчлүүлэгч О*** хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас өнөөдрийг хүртэл бусдад төлөх хохирол төлбөрийн асуудлын талаар хэдэн төгрөгийг хэрхэн яаж төлөх талаар ойлголтгүй байсан, мөн хохирогчтой харилцаа холбоо тогтоох боломжгүй нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдрийг хүртэл хохирол төлбөр төлж чадаагүй. Өнөөдрийг хүртэл өөрөө хохирогчийг ямар нэгэн байдлаар хохиролгүй болгоно гэдгээ илэрхийлж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад анхнаасаа болсон үйл явдал, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг, тайлбар гаргасан. Мөн миний үйлчлүүлэгч өмнө нь ямар нэгэн байдлаар шалгагдаж, шийдвэрлэгдсэн зүйл байхгүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Улсын яллагчийн торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. 15,000,000 төгрөгийг торгох ялыг 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөх бололцоогоор хангаж шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж,
шүүгдэгч Н.Д***аас “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөгшин настай эмээ, ээж хоёрыгоо асардаг...” гэсэн тайлбарыг,
шүүгдэгч Г.О***ээс “...Би энэ хэргийг санаатайгаар хийгээгүй, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Ахиж ийм зүйл хийхгүй...” гэсэн тайлбарыг гаргасан болохыг тус тус дурдав.
4.5. Шүүгдэгч Н.Д***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг,
мөн шүүгдэгч Г.О***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.
4.6. Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал /тодорхой эрхэлсэн ажилгүй/, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Г.О***, Н.Д*** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15,000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О***, Н.Д*** нарт оногдуулсан 15,000,000 (арван таван сая) төгрөгийн торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.О***, Н.Д*** нарт сануулж шүүх шийдвэрлэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д***т оногдуулсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3,500 (гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийн торгох ялыг энэ тогтоолоор оногдуулсан 15,000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосон болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О***, Н.Д*** нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
шүүгдэгч Г.О***, Н.Д*** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** ургийн овогт Г***ын О***, *** ургийн овогт Н***ийн Д*** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг эд хөрөнгийг шилжүүлэн өгөхийг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.О***, Н.Д*** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15,000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О***, Н.Д*** нарт оногдуулсан 15,000,000 (арван таван сая) төгрөгийн торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.О***, Н.Д*** нарт сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д***т оногдуулсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3,500 (гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийн торгох ялыг энэ тогтоолоор оногдуулсан 15,000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О***, Н.Д*** нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.О***ээс 11,445,000 төгрөгийг, шүүгдэгч Н.Д***аас 6,267,600 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Ё.Э***д олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Т*** болтол шүүгдэгч Г.О***, Н.Д*** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 16-17, 19-42 дахь тал,
2 дугаар хавтаст хэргийн 80-81 дэх тал,