Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/7

 

 

 

 

 

 

  2021             12              22                                          2022/ДШМ/7

                                               

П.Гт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,    

шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч У.Батцэцэг, 

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/642 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.Гт холбогдох 2010000000834 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Х овгийн П-ын Г, 1988 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, *** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 453 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилсөн, 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 419 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

            Шүүгдэгч П.Г нь 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын бичил орчимд үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй зочид буудлын 2 давхарт 208 тоот өрөөнд хамтран амьдрагч У.Б-ыг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон,

2020 оны 4 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 48 дугаар байрны 357 тоотод У.Бтой хоолноос болж маргалдан, халуун хоол цацаад, нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсон,

2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн Нисэхийн аюулгүйн тойргийн орчим уулын бэлд машин дотроо үснээс нь зулгааж, машины голын хайрцаг толгойгоор нь олон удаа мөргүүлж зодсон,

2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 44-85 тоотын гадаа жижиг паскан цүнхээр нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон,

2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 23 хоног эрхшээлдээ байлгаж, гэр рүү нь явуулахгүй, тодорхой үйлдэл хийхгүй байхыг албадаж, бусадтай харилцахыг хязгаарлах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн П.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 1-нд шилжих шөнө 03-04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” баарны зүүн тал “Блью скай” төвийн хажууд Г.Бы өмдний халааснаас Самсунг-А-50 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 451.700 төгрөгийн хохирол учруулж, улмаар хохирогч Г.Б гар утсыг нь аваагүй гэдэг шалтгаанаар хоорондоо маргалдаж, түүний хэвлий болон цээжин тус газар нь 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндий рүү хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжинд хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: П.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Гийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгож, П.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар П.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасч 4 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар П.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож 40 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хорих ялыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 11 жил 40 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.Гт оногдуулсан 11 жил 40 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.Гийн цагдан хоригдсон 308 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, П.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Г давж заалдах гомдолдоо: “Миний зүгээс уг хэрэгт шалгагдсан цагаасаа эхэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа. Надад холбогдох хэргийг анхан шатны шүүх ямар нэгэн алдаагүйгээр шударгаар шийдсэн боловч миний ард үлдсэн настай ээж, 6 настай охин хоёр маань маш хүнд байдалтай үлдэж байгаа. Мөн миний эрүүл мэнд маш муу байгааг харгалзан үзэж хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөлийг хэрэглэх боломж байгаа эсэхийг дахин магадлан шийдэж өгнө үү. Би одоо 33 настай, амьдралд ид хийж бүтээх насан дээрээ дахин гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Иймд надад оногдуулсан 11 жил 40 хоног хаалттай хорих ангийн ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч П.Гийн өмгөөлөгч У.Батцэцэг давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч П.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй болно. Шүүхээс ял оногдуулахдаа хувийн байдал гэдэгт түүний урьд ял шийтгэгдсэн байдлыг харгалзаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. П.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, хохирогч болох У.Болороос чин сэтгэлээсээ уучлалт гуйж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирогч У.Болор, Г.Б нарт хохирол төлбөргүй, төлж барагдуулсан болно. Түүний хувьд бага насны хүүхэд болон 70 гарсан настай ээжийнхээ хамт амьдардаг байсан бөгөөд эдгээр хүмүүсийг харж хандах хүнгүй хоцорсон. Мөн П.Г нь 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа тус ангийн нэгдсэн эмнэлэгт “Хэвлийн ивэрхий, олон үений үрэвсэл хагас намжмал үе” оношоор хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд цаашид төлөвлөгөөт хагалгааны журмаар ивэрхийн уут нөхөх мэс засал хийлгэх нэн шаардлагатай зэрэг эрүүл мэнд болон гэр бүлийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлэн ялын дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч П.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүл мэндийн байдал маш муу байгаа. Хийсэн хэрэгтээ 100 хувь гэмшиж байна. Настай ээж болон 6 настай охин минь хүнд байдалтай байгаа. Миний биеийн байдал хүнд байгаа учраас яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа. Иймд нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч П.Гийн өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч П.Г нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Хохирогч Ө.Болороос чин сэтгэлээсээ уучлал гуйсан. Ө.Болортой 2007 онд танилцаад, хамтран амьдарч байсан. Анхан шатны шүүхээс гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндсэн гэж дүгнэн эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хүндэдсэн. Мөн хохирогч Бд хүнд гэмтэл учруулсан. Уг гэмтлийн улмаас ямар нэгэн хагалгаанд ороогүй, ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлж байгаа. Түүний эм, тарианы төлбөрт 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч Б санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгчийг уучилсан гэдэг. Анхан шатны шүүхээс уг нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэх боломжтой байсан. Шүүхээс ял оногдуулахдаа хувийн байдал буюу урьд ял шийтгэгдсэн байдлыг харгалзан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хариуцлага дуусгавар болсон нь хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Мөн шүүгдэгч нь 6 настай охин болон 74 настай ээжийн хамт амьдардаг. Одоо тухайн хүмүүсийг асран хамгаалах харгалзах хүн байхгүй байгаа. Мөн П.Г нь 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа тус ангийн нэгдсэн эмнэлэгт “Хэвлийн ивэрхий, олон үений үрэвсэл хагас намжмал үе” оношоор хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд цаашид төлөвлөгөөт хагалгааны журмаар ивэрхийн уут нөхөх мэс засал хийлгэх нэн шаардлагатай байгаа нь хэрэгт авагдсан хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ял шийтгэлийг хөнгөрүүлэн, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэв.

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанарт нь тохирсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь 5-аас 12 жилийн хорих ялтай. Мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь 5-12 жилийн хорих ялтай. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт нь 6 жил, 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт нь 7 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн 11.7, 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан өршөөж хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанарт нь тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Г нь 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын бичил орчимд үйл ажиллагаа явуулдаг “Тааз” нэртэй зочид буудлын 2 давхарт 208 тоот өрөөнд хамтран амьдрагч У.Болорыг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон,

2020 оны 4 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 48 дугаар байрны 357 тоотод У.Болортой хоолноос болж маргалдан, халуун хоол цацаад, нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсон,

2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн Нисэхийн аюулгүйн тойргийн орчим уулын бэлд машин дотроо У.Болорын үснээс нь зулгааж, машины голын хайрцаг толгойгоор нь олон удаа мөргүүлж зодсон,

2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 44-85 тоотын гадаа жижиг паскан цүнхээр У.Болорын нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон,

2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл У.Болорыг 23 хоног эрхшээлдээ байлгаж, гэр рүү нь явуулахгүй, тодорхой үйлдэл хийхгүй байхыг албадаж, бусадтай харилцахыг хязгаарлах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч У.Болорын “...Намайг 2020 оны 8 дугаар сарын 4-нд гэрээсээ гарч сургалтанд суух гээд байрны гадаа явж байхад П.Г нь өөрийн машин болох Приус-10 маркийн 0469 УНД улсын дугаартай машинтай миний урдаас тулж ирж зогсоод хаалга онгойлгоод гартаа хутга барьсан “суу” гэж хэлсэн. Тэгээд би машинд орж суусан чинь намайг авч яваад Бичил хорооллын “Тааз” нэртэй дэн буудалд оруулаад миний гар утсыг хурааж авсан. Тэгээд намайг “хувцсаа тайл” гээд хутга гартаа барьсан байсан. Тэгэхээр нь би айгаад хувцсаа тайлсан. Тэгээд турсиктэйгээ үлдсэн. Тэгээд намайг ор руу түлхэж унагаагаад өөрийнхөө хувцсыг тайлаад “чи өөр хүнтэй унтсан уу, одоо шалгана” гээд надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд дуусаад өөрөө босоод гар утсаа гаргаж ирээд миний нүцгэн байх бичлэгийг хийгээд, надаас салах юм уу, цагдаагийн байгууллагад өгвөл энэ бичлэгийг интернэтэд тавина гэж хэлсэн. Тэр буудлаас гараад машин дотор суулгаж янз бүрийн юм асууж байгаад Нисэхийн тойргийн хавьд уулын энгэрт ирээд машин дотор миний үснээс татаж дараад суудлын дундах хайрцгийг мөргүүлээд байсан. Тэгээд гараа зангидаж байгаад нуруу руу, хоёр талын хавирганд цохиод байсан. “Чи зодуур даадаггүй ахиад хавирга нь хугарах бий дээ” гээд нуруунд цохиод байсан. Тэгээд “миний нүдийг ухна” гээд нүд рүү гараа хийх гээд байсан. Би тэгэхэд баруун гарынх нь дунд хурууг хазсан. Тэгээд зөрүүлээд миний зүүн гарын дунд хурууг хазсан. Одоо “би чамайг өмдний тэлээгээр зодно” гээд буугаад миний талын хаалгыг онгойлгоод үсдэж гаргаж ирээд гуянд өшиглөсөн. Би орилсон чинь “дуугүй бол" гээд гэдсэнд гараараа цохиж авсан. Тэгээд нэг мэдсэн чинь ухаан алдсан байсан. Сэргэсэн чинь Кука рашаан цацаж байсан. Тэгээд намайг машиндаа суулгаад хороолол тэр хавиар тэнээд найз нар руу залгаад байсан. Эргээд “Тааз” гэдэг буудалд очиж хоносон. Тэрнээс хойш намайг танай гэрийнхэн хайж байгаа чамайг нэг мөсөн алчихаад сална, чиний гар утас руу эрэгтэй хүн залгах ёстой гээд намайг айлган сүрдүүлж 23 хоног дагуулж авч явсан. Тэгээд тэр хооронд толгой руу цохиж аваад үсдэж аваад байсан. Манай гэрээс залгахаар “илүү хөдөлгөөн хийх юм бол би чамайг алчихаад явна” гээд айлгаж байсан. Тухайн хугацаанд хүчээр бэлгийн харьцаанд ордог байсан. 2020 оны 8 дугаар сарын 27-нд гэрийн гадаа очиход миний биеийн гэмтэл гайгүй болсон болохоор “орой ирээд авна, ар гэртээ хэлбэл би чамайг алаад танай гэрийнхнийг алж чадна шүү” гээд өөрийнхөө жижиг цүнхээр миний толгой руу 1 удаа цохиж авсан. Үүнээс болж миний зүүн нүд хөхөрч, хөмсөг сэтэрсэн...” /1хх 20-21/,

 “2020 оны 4 дүгээр сард би гэртээ харих болсон шалтгаан нь Г нь Сонгинохайрхан дүүргийн “Залуус” хорооллын 18 дугаар байранд хамт амьдарч байхдаа намайг хоолноос болж хэрүүл хийгээд халуун гоймонтой шөл над руу цацаад тэгээд хүүхдүүд байна гээд угаалгын өрөө рүү оруулаад миний урууланд гараараа цохиж миний уруул хавдаж байсан. Тухайн үед өөрийнхөө зургийг авч найз руугаа явуулж байсан. Үүнээс хойш гэртээ байж байгаад 2020 оны 8 дугаар сард гэрийн гаднаас авч явсан...” /1хх 185/,

гэрч Д.Уранчимэгийн “...2019 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр манай охин хавиргаа хугалуулсан талаар шалгуулж байхад нь Г нь зодож, дарамталдаг талаар мэдсэн. Г нь Болорыг дарамталж байгаад “гомдолгүй гэж хэл” гэж хэлүүлээд хаалгасан байсан. Урд нь манай охины хавиргыг 2 удаа хугалж зодсон байсан. 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Болор сургалтанд бүртгүүлнэ гэж гараад ирээгүй. Г руу залгахад “мэдэхгүй” гээд тасалсан. 2020 оны 8 дугаар сарын 27-нд Болор гэртээ ирэхдээ болсон асуудлын талаар хэлсэн...” /1хх 26/,

гэрч Г.Пагамжавын “...Г эхнэртэй Ганзаяа гэдэг хүүхэн байдаг. Тэр хоёр гэр бүлийн баталгаатай байсан, тэр хоёр дундаас нэг охин гарсан. Тэр охин нь одоо 5 настай, Гийн Уяхан гэдэг. Г нь Болортой анх 2016 оноос хойш танилцаад гэрээрээ ирж очоод явдаг. Тэгээд нэг хэсэг охиноо аваад Болортой хамт амьдарсан. Охин Уяханыг 2020 оны 7 дугаар сард авчирч өгсөн, Уяхан бол ер нь байнга надтай хамт амьдардаг” /1хх 75/ гэх мэдүүлгүүд,

“У.Болорын биед тархи доргилт, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9917 дугаартай шинжээчийн дүгнэлт/1хх 30-31/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 7-8/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /1хх 34-42/, аюулгүй зэргийн үнэлгээний тэмдэглэл /1хх 10-11/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 207-211/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Мөн шүүгдэгч П.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 1-нд шилжих шөнө 03-04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Митинг” баарны зүүн тал “Блью скай” төвийн хажууд Г.Бы өмдний халааснаас Самсунг-А-50 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 451.700 төгрөгийн хохирол учруулж, улмаар хохирогч Г.Б гар утсыг нь аваагүй гэдэг шалтгаанаар хоорондоо маргалдаж, түүний хэвлий болон цээжин тус газар нь 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндий рүү хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжинд хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Бы “...Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр найз Баганаа, Энхнаран, Гэлэг болон мөн энэ гуравтай хамт ажилладаг гэх үл таних 5 эрэгтэй хүний хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Митинг” бааранд орж 0.75 литрийн 2 шил архи хувааж уугаад, 04 цагийн орчим баар хааж бид нар гарч ирж “Блью Скай” төвийн зүүн талд байрлах зогсоол дээр байрлуулсан машинаа аваад ирье гэж нэг нь явсан. Энэ үеэр Баганаа үл таних шар малгайтай залуутай маргалдсан. Миний бие салгах гэж дундуур нь ороод зууралдаж байтал зүүн талын өмдний халааснаас миний “Самсунг-А-50” загварын гар утсыг хулгайлах нь мэдрэгдсэн учир эргэж хараад “утас хэн авчихваа” гэж орилтол үл таних нэг хүн “энэ залуу авсан” гэж халимаг үстэй хар куртиктэй хүн рүү заасан. Би шууд тухайн хүний энгэрийн халаас руу гараа хийж үзтэл миний утас халаасанд нь байсан ба би “чи яахаараа хүний утас авдаг юм бэ” гэж хэлээд хацар руу нь алгадсан. Гэтэл тухайн хүн “би яахаараа чиний утсыг авдаг юм” гээд маргалдаж эхэлтэл тухайн утас хулгайлсан гэх залуугийн ах нь гэх хар хувцастай жижиг биетэй залуу намайг цохьсон. Би “ах чинь намайг цохичихлоо одоо болоо юм биш үү” гэсэн. Тэгтэл баарны хамгаалагч нар ирж “одоо больцгоо” гээд нөгөө хүмүүсийг аваад явсан. Тэгээд би Баганаа дээр очоод “явья” гээд машин зогсож байсан газар руу явж байтал урдаас надтай маргалдаж утас хулгайлсан залуу үл таних 2 хүний хамт урдаас ирж байсан. Би юм бодоогүй зогсож байтал надтай маргалдаж утас хулгайлсан залуу ирж шилэн хүзүүн дээрээс гараараа дарж, хэвлийн хэсэг рүү 2 удаа хутга мэт зүйлээр дүрчихээд ганцаараа Сүхбаатарын талбай чиглэн зугтсан. Би “бариарай, зугтаачихлаа” гэж хэлтэл манай найз Баганаа түүнийг таксинд суух гэж байхад нь барьж цагдаагийн байгууллага дээр хамт ирсэн. Намайг хутгалж байхыг баарны хамгаалагчид, Баганаа, Энхнаран болон цуг явж байсан хүмүүс харсан. 2 удаагийн үйлдлээр цээжний баруун хэсэгт, хүйсний зүүн дээд талд тус тус дүрж гэмтээсэн..” /1хх 214-215/,

гэрч Б.Цэнд-Аюушийн “Би найз Багана түүний найз Баатар, бусад найзуудын хамт 2020 оны 11 дүгээр сарын 1-ний шөнийн 03 цаг өнгөрч байхад “Митинг” баарнаас гараад “Блю Скай” төвийн тэнд явж байхад манай найз Баганыг нэг залуу араас нь ирж боосон. Тэгээд маргалдаан үүссэн. Тэгээд тэр залуутай маргалдаж байх хойгуур нэг залуу Баатарын халаасанд байсан гар утсыг нь хулгайлах үед Баатар мэдэж тэр залууг нэг удаа цохисон. Тэр залуу намайг цохисон гэж маргаан үүсээд Баатарыг хутгалсан. Би Баатарыг хутгалсан залууг “Митинг” бааранд харж байсан, тухайн үед тэр залуу хутгаа гаргаж ирж хүмүүст харуулж байхыг  нь харсан” /1хх 206/,

гэрч П.Баганын “... Бы хажууд зогсож байсан хар хөх өнгийн куртиктэй залуу Бы хэвлийн хэсэгт 2 хутгалсан. Би хутгалсан залуугийн хойноос гүйгээд таксинд суух гэж байхад нь барьсан” /1хх 223-224/,

 “Г.Бы биед хэвлийн хөндий рүү хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжинд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12799 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 239-240/,

“Шинжилгээнд ирүүлсэн хатуу дискнүүд хэвийн ажиллаж байгаа тул дээрх дүрс бичлэгүүдийг авах боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн “1 дэлгэц Вlue Sку” гэсэн бичигтэй хатуу дискэнд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийн дүрс бичлэгүүд байгааг хуулбарлан авч хавсаргав. Шинжилгээний явцад шинэ нөхцөл байдал илэрсэнгүй...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4674 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 244-249/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 229-234/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 236-237/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 250/  болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч П.Гийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч П.Г нь 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын бичил орчимд үйл ажиллагаа явуулдаг “Тааз” нэртэй зочид буудлын 2 давхарт 208 тоот өрөөнд хамтран амьдрагч У.Болорыг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар,

2020 оны 4 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 48 дугаар байрны 357 тоотод У.Болортой хоолноос болж маргалдан, халуун хоол цацаад, нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсон,

2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн Нисэхийн аюулгүйн тойргийн орчим уулын бэлд машин дотроо үснээс нь зулгааж, машины голын хайрцаг толгойгоор нь олон удаа мөргүүлж зодсон,

2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 23 хоног эрхшээлдээ байлгаж, гэр рүү нь явуулахгүй, тодорхой үйлдэл хийхгүй байхыг албадаж, бусадтай харилцахыг хязгаарлах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар,

2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 44-85 тоотын гадаа жижиг паскан цүнхээр нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

мөн шүүгдэгч П.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 1-нд шилжих шөнө 03-04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Митинг” баарны зүүн тал “Блью скай” төвийн хажууд Г.Бы өмдний халааснаас Самсунг-А-50 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 451.700 төгрөгийн хохирол учруулсан, улмаар хохирогч Г.Бы гар утсыг нь аваагүй гэдэг шалтгаанаар хоорондоо маргалдаж, түүний хэвлий болон цээжин тус газар нь 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндий рүү хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжинд хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгож, П.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Монгол Улсын Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар П.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасч 4 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар П.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож 40 хоногийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 11 жил 40 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.

Мөн шүүгдэгч П.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Шүүгдэгч П.Гийн “...оногдуулсан 11 жил 40 хоног хаалттай хорих ангийн ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэсэн, түүний өмгөөлөгч У.Батцэцэгийн “...шүүхээс ял оногдуулахдаа түүний урьд ял шийтгэгдсэн байдлыг харгалзаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Түүний хувьд бага насны хүүхэд болон 70 гарсан настай ээжийнхээ хамт амьдардаг байсан бөгөөд эдгээр хүмүүсийг харж хандах хүнгүй хоцорсон. П.Г нь “Хэвлийн ивэрхий, олон үений үрэвсэл хагас намжмал үе” оношоор хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд цаашид төлөвлөгөөт хагалгааны журмаар ивэрхийн уут нөхөх мэс засал хийлгэх нэн шаардлагатай байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлэн ялын дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч П.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж хорих ял оногдуулсан байх бөгөөд түүний урьд ял шийтгүүлсэн байдлыг харгалзаж үзсэн гэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэх хэлбэрээр илэрдэг ба хохирогчийн гомдлоор хэрэг үүсдэг онцлогтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт 5-12 жилийн хорих ял оногдуулахаар хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч П.Гт шүүхээс оногдуулсан 7 жилийн хорих ялыг хүнд ял гэж үзэхгүй.

Мөн П.Гийн зэвсэг хэрэглэн хохирогч Г.Бы биед хэвлийн хөндий рүү хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжинд хатгагдсан шарх бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг, түүний аюулгүй байдалд халдсан хамгийн хүнд гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт 5-12 жилийн хорих ял оногдуулахаар хуульчилсан ба П.Гт энэ хэрэгт нь 6 жилийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2 жилийн хорих ялыг хасаж шийдвэрлэснийг ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн хохирогч Г.Бы өмчлөлд байсан эд хөрөнгө буюу Самсунг-А-50 загварын гар утсыг ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор түүний өмдний халааснаас нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь тохирсон, 11 жил 40 хоногийн хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2. 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргүүдийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт /2хх 152/-оор шүүгдэгч П.Г нь хэвлийн ивэрхий, олон үений үрэвсэл хагас намжмал үе гэсэн оноштой байна. Энэ онош нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/152, А/366 дугаартай хамтарсан тушаалын хоёрдугаарт хавсралтад заасан Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалтад хамраагдахгүй байх тул давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. 

Харин шүүх, шүүгдэгч П.Гийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 6 настай охин Г.Уяханы “харгалзан дэмжих, асран хамгаалах” асуудлыг харьяа дүүргийнхээ Засаг даргаар шийдвэрлүүлэх, хяналт тавихыг шийдвэрлээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар шүүгдэгч П.Гийн хүүхдэд асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг тухайн дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзэж, шийтгэх тогтоолд энэ талаар нэмэлт заалт оруулахаар шийдвэрлэв. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч П.Гийн цагдан хоригдсон 406 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/642 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гийн 6 настай, охин Г.Уяханы “асран хамгаалах, харгалзан дэмжих” асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гийн цагдан хоригдсон 406 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ