Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Мөнхзул |
Хэргийн индекс | 148/2024/00029/И |
Дугаар | 148/ШШ2024/00277 |
Огноо | 2024-05-10 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 148/ШШ2024/00277
2024 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 148/ШШ2024/00277 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум 3 дугаар баг Мангирт гэх газарт байрлах хаягтай гэх, ******* ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах хаягтай гэх, ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т холбогдох,
Эд хөрөнгө битүүмлэх тухай тогтоол хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, түүний өмгөөлөгч Х.Лхагвахүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сэргэлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийтогтох нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дугаар сарын-ны өдрийн дугаар 128 тоот шийдвэр, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн дугаар 208/МА2023/00019 тоот магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагаа ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байна. Уг шүүхийн шийдвэрээр ******* ХХК-аас 1,237,036,078 төгрөгийг гаргуулж Чингис хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 10 дугаар сарын-ны өдөр миний 15 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдах шаардлагатай. Төлбөр төлөгчийн иргэн, хуулийн этгээдийн хөрөнгөд халдах ажиллагааг хуульд заасан хязгаар, хүрээний хэмжээнд нь халдах, албадлагын арга хэмжээг эрх бүхий этгээдэд хэрэгжүүлэх үүрэгтэй.
Харин эрх бүхий этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хуулиар өөрт нь олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн эсхүл хууль бус ажиллагаа явуулсан бол эрх зөрчигдсөн этгээд шүүхэд хандаж хууль бус ажиллагааны талаар шүүхэд хандаж ажиллагааг хүчингүй болгуулж эрхээ хамгаалуулах нь шударга ёсонд нийцэх юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах зайлшгүй нөхцлүүдийг нэг бүрчлэн заасан. Хөндлөнгийн гэрч нь нэг талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх бүхий этгээдээс төлбөр төлөгчид хууль бус шаардлага тавихгүй байх, нөгөө талаас төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хууль бус шаардлага тавьсан бол түүнийг баримтжуулах чиг үүрэгтэй оролцохоор хуульд заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 10 дугаар сарын-ны өдөр эд хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагааг явуулахдаа хуульд заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй, хуульд заасан журмын эрх, үүрэг тайлбарлаагүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэхийн өмнө төлбөр төлөгчид төлбөрөө төлөх талаарх мэдээлэл хүргүүлж, түүний биелэлтийг хангах учиртай. Гэтэл уг ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй.
Энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Нөгөөтэйгүүр төлбөрөө төлөх хугацааг тогтоосон боловч тухайн хугацаанд төлбөр төлөх бүрэн боломжийг олголгүй эд хөрөнгийг битүүмжилсэн нь хуульд нийцэхгүй байна. Логик дарааллын хувьд ч алдаатай байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан. Иймээс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч хариу өгөөгүй.
Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан. Ахлах шийдвэр гүйцэтгэгч хариу өгөөгүй тул 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус тус гомдол гаргасан боловч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс өгөөгүй. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хариу өгснөөр эсхүл шийдвэр гаргаагүй бол шүүхэд хандах эрхтэй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана гэж заасан байна. Иймээс ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргав.
******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай 15 ширхэг тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг шүүхэд гаргаж байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үйлдсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол дугаар нь баллаж сохолсон улмаас уншигдах боломжгүй тул үйлдэгдсэн өдрийг бичиж тогтоолыг хавсаргаж нэхэмжлэлийг гаргав. Иймээс ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 15 ширхэг тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сэргэлэн нь шүүхэд гаргасан тайлбартаа:
... Нэхэмжлэгч "******* ХХК-ны захирал Д.Ариунтуяагийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлтэй танилцлаа. Тус нэхэмжлэлд "******* ХХК-ны захирал Д.Ариунтуяа нь:
- 2023 оны 10 дугаар сарын 15 ны өдрийн 15 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
- Хуульд заасны дагуу явагдаагүй
- Төлбөр төлөгчийн иргэн, хуулийн этгээдийн хөрөнгөнд халдах ажиллагааг хуульд заасан хязгаар, хүрээний хэмжээнд нь халдах, албадлагын арга хэмжээг эрх бүхий этгээд хэрэгжүүлэх үүрэгтэй гэсэн байна. Харин эрх бүхий этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хуулиар өөрт нь олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн эсхүл хууль бус ажиллагаа явуулсан бол эрх зөрчигдсөн этгээд шүүхэд хандаж хууль бус ажиллагааны талаар шүүхэд хандаж ажиллагааг хүчингүй болгуулж эрхээ хамгаалуулах нь шударга ёсонд нийцээгүй.
- Шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 10 дугаар сарын-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахдаа хуульд заасан эрх үүрэг танилцуулаагүй, хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, хуульд заасан эрх үүрэг тайлбарлаагүй.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэхийн өмнө төлбөр төлөгчид төлбөрөө төлөх талаарх мэдэгдэл хүргүүлж, түүний биелэлтийг хангах учиртай. Уг ажиллагаа нь хуульд заасны дагуу хийгдээгүй.
- Төлбөр төлөх хугацааг тогтоосон боловч тухайн хугацаанд төлбөр төлөх бүрэн боломжийг олголгүй эд хөрөнгийг битүүмжилсэн нь хуульд нийцээгүй.
- Мөн Ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч хариу өгөөгүй.
- 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус тус гомдол гаргасан боловч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хариу өгөөгүй.
- Иймд эд хөрөнгө битүүмжлэх тухай 15 ширхэг тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна гэсэн байна.
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дугаар сарын-ны өдрийн 128 дугаартай шүүхийн шийдвэрээр "*******" ХХК нь 1,237,236,078 төгрөг мөн улсын тэмдэгтийн хураамж 6,343,130 төгрөгийг тус тус гаргуулж, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар дээрх ******* ХХК-ны нэр бүхий хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангаж, Чингис хаан банк-д олгож шийдвэрлэсэн байна. Дээрх гүйцэтгэх хуудастай холбоотой 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 23180543 дугаар ажиллагаа үүсгэх тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагaar явуулсан ******* ХХК-ны захирал Д.Ариунтуяаг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр утсаар зарлан дуудсаны дагуу ирж гүйцэтгэх хуудас болон бусад материалтай өмгөөлөгч У.Түвшингийн хамт ирж эрх, үүрэгтэйгээ танилцаад хуульд заасны дагуу хөрөнгийн мэдүүлгээ бөглөөд Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардаж авсан. Энэ нь Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу эрх, үүрэг танилцуулж мөн хөрөнгийн мэдүүлэг авч мэдэгдэл гардуулсан нь хуульд заасан чиг үүргийн дагуу явагдсан гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээ гэж заасан байдаг:
Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно арга хэмжээнд дараахь үйл ажиллагаа хамаарна: иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдийн төлөөллийг дуудан ирүүлэх, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдээс гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай баримт бичиг, лавлагаа, тодорхойлолт гаргуулан авах; төлбөр төлөгч болон бусад этгээдээс төлбөр төлөгчийн хөрөнгийн тухай мэдүүлэг гаргуулан авах, түүнийг төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэх, төлбөр төлөгчийн үйл ажиллагаанд холбогдох санхүүгийн болон бусад баримт бичигт үзлэг хийх; иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлэх; төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдийн орон байрнаас бусад газар, барилга байгууламж, агуулах сав, эзэмшил газарт нэвтрэн орох, үзлэг хийх;
Төлбөр төлөгчийг албадан нүүлгэхээс бусад тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдийн орон байранд нэвтрэн орох, үзлэг хийх; гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх; хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд үнэлгээчнийг оролцуулах төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах төлбөр төлөгчийн эд хөрөнгө, түүний эрхийн бүртгэлийн талаар улсын бүртгэлийн байгууллагад хандах, лавлагаа, тодорхойлолт гаргуулах, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчоос гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх мөнгөн хадгаламж, харилцах дансан дахь хөрөнгөөс суутгал хийх, дансны зарлагын гүйлгээг хаах, банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, эсхүл эзэмшиж байгаа дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих, төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх; энэ хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад шилжүүлэх, худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөрт тооцон суутгаж төлбөр авагчид шилжүүлэх, уг зорилгоор албадан чөлөөлөх, шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан албадлагын арга хэмжээний талаар гомдол гаргасан нь тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх, эсхүл гүйцэтгэсэн арга хэмжээг цуцлах үндэслэл болохгүй гэж заасан байдаг.
Тус нэхэмжлэлд "******* ХХК-ны захирал Д.Ариунтуяа нь: Шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулсан боловч 2023 оны 10 дугаар сарын-ны өдөр хөрөнгө битүүмжилсэн нь хуулиар олгогдсон эрх хэмжээг хэтрүүлсэн хөрөнгөд халдсан үйлдэл биш гэж үзэж байна. ******* ХХК-ны хөрөнгийг хураан авч худалдан борлуулсан үйлдэл байхгүй харин шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгүүдийг битүүжилсэн үйлдэл нь хөрөнгийг өөр хэн нэгэнд худалдан борлуулах, нэр шилжүүлэх шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж болзошгүй үйлдэлд баталгаажуулах арга хэмжээ авч байгаа баримтжуулалтын хэлбэр юм.
Мөн "******* ХХК-ны захирал Д.Ариунтуяа нь нэхэмжлэлдээ Шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 10 дугаар сарын-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахдаа хуульд заасан эрх, үүрэг танилцуулаагүй, хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, хуульд заасан эрх, үүрэг тайлбарлаагүй гэж бичсэн байсан. Тухайн хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр Ганзориг овогтой Батчимэг, Равжил овогтой Болзоов нар оролцсон бөгөөд шийдвэр гүйцэтгэгч эрх, үүрэг танилцуулсан нь Ганзориг овогтой Батчимэгийн өөрийн бичсэн тайлбараар нотлогдож байна. "******* ХХК-ны захирал Д.Ариунтуяа нь төлбөр төлөх боломж олгоогүй гэсэн байна. Өнөөдрийн байдлаар ******* аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ******* ХХК-ний эд хөрөнгийг хураан авсан худалдан борлуулсан үйлдэл хийгээгүй харин "******* ХХК-ний захирал Д.Ариунтуяа нь төлбөр төлөх ямар нэг үйлдэл хийгээгүй нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна гэж үзэж байна.
2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус тус гомдол гаргасан боловч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хариу өгөөгүй гэсэн байна. Энэ нь Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь манай дээд шатны албан тушаалтан учир ******* аймаг дахь ******* хариу өгөх боломжгүй болно. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дугаар сарын-ны өдрийн 128 дугаартай шүүхийн шийдвэрээр "*******" ХХК нь 1,237,236,078 төгрөг мөн улсын тэмдэгтийн хураамж 6,343,130 төгрөгийг тус тус гаргуулж Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 д зааснаар дээрх ******* ХХК-ний нэр бүхий хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэх.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
...Эрх зүйн үр дагаврыг нь ойлгосон хүн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлнэ. Гэтэл өнөөдөр энэ эрх хэмжээг хэрэгжүүлэх боломжийг нь олгоогүй, эрх үүргийг нь тайлбарлаагүй асуудлууд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай ажиллагаа хэдийгээр үр дүнтэй зүйлүүддээ гаргуулах ажиллагаа боловч хуульд заасан хүний эрхийг зөрчиж болохгүй. Хуульд заасан хүрээ хязгаарт хүн болон хуулийн этгээдийн эрхэнд халдах ёстой гэдэг тэр зарчмыг зөрчсөн нь харагдаад байна. Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй тохиолдолд түүнийг хүчингүй болгосноор шүүх, хууль, засаг хуулийн төсөл бол хэрэгжинэ гэж би ойлгож байна. Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дээрд дурдсан хуульд заасан үндэслэлээр явагдаагүй учраас ажиллагааг хүчингүй болгуулах байр суурьтай байна.
Тухайлбал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн шаардлагыг хангаж явуулах ёстой гэсэн үг. Тэгэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ч заасан. Хөндлөнгийн гэрч оролцож эрх, үүргийг тухайн үед тайлбарлаад тухайн этгээд өөрт нь санал гомдол байвал үүнийгээ гаргана гэдэг асуудал байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эрх үүрэг нь тухайн үед хөндлөнгийн бичиг, яг эрх үүрэг тайлбарласан шүү гэдгийг тухайн өдрөө л баримталж, магадгүй одоо тухайн үед нь тайлбарласан ч бай, тайлбарлаагүй ч бай сүүлд нь нөхөж очсоноо нөгөө нэг өдрөөр гаргаж өгчихөж би тухайн үед тайлбарласан шүү дээ. Тэрийгээ одоо ингээд хожим баримтуудыг нь ингээд ирчихсэн гэдэг байдлаар тайлбарлах ямар ч боломж байхгүй. Мэдээж тэр 2 гэрчийн тухай асуудал яриад байгаа бол хоёул нь тайлбарласан тухайн өдрийн баримт байгаа эсэхийг хууль өөрөө шаардана, би шаардаад байгаа юм биш. Тэгэхээр энэ чинь нөгөө тухай, дараа нь би бичүүлж авсан гэдэг нь тухайн үед ажиллагаанд оролцохдоо тэр хүн чинь эрх үүргээ мэдээгүй байж дараа нь тэрийг чинь мэдсэн гэж бичлээ гээд зөрчсөн үр дагавар.. Дээрээс нь энэ чинь тухайн үед хөндлөнгийн гэрчээр оролцож байгаа бол хөндлөнгийн гэрчийг ядахдаа ийм монгол хүн ч юм уу, ийм гадаад хүн байсан гээд иргэний үнэмлэхийн хавсаргадаггүй юм уу, тэр Болзоо гэж яг бодитой хүн байдаг ч юм уу, байдаггүй ч юм уу, бид нар мэдэхгүй шүү дээ. Ямар ч регистрийн дугаар байхгүй хүн хэн ч гэсэн болзоо гэж бичээд урд талд нь одоо гарын үсэг зурна. Тэгэхээр энэ шийдвэр гүйцэтгэлийн байгууллага өөрөө ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан гэх нотлох баримтууд байхгүй байна. Тэгэхээр энэ шаардлагын хүрээнд энэ баримтууд ямар нэгэн байдлаар хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн. Хуулийг яг тухайн үед нь тайлбарлах, тухайн үед түүнийг баримтжуулах үүргээ шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлээгүй гэж үзэх нь урьдчилсан шийдвэрээс журмын тухайд сая шийдвэр гүйцэтгэгчийн төлөөлөгч өөрөө хэлсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн хариуг гардуулаагүй юм байна. Шийдвэр гүйцэтгэгчийн хариуг гардуулж өгөөгүй гэж хэлчихлээ. Тэгэхээр энэ нь туйлын тодорхой хугацаанд гэж би ойлгож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэл нь ямар ч ажиллагааны хувьд бол хийгддэг. Энэ нь өөрөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаа яаж явагдсан гэдэг баримт учиртай утгатай юм. Гэтэл би энэ шийдвэр гүйцэтгэсэн тэмдэглэлийг бол гарсан гараараа биччихсэн бол байсан. Гэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дээр болвол тэмдэглэл дээр юу юу тусахгүй вэ гэдэг маш нарийн тодорхой бол заалт байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлийг харахаар нарийн гаргацтай, уламжлуулж чадаагүй. Гэхдээ энэ агууламжийг хуульд заагаад байгаа шаардлага бол бүрэн хангаж бичигдсэн гэж үзэхэд бол туйлын эргэлзээтэй л байна. Тэгэхээр ажиллагаа болох тэмдэглэл, хөндлөнгийн гэрч, хөндлөнгийн гэрчид хууль тайлагнасан баримт гэсэн агуулгаар баримт бичигдэж байх ёстой байтал тэдгээр баримт бүрэн бичигдээгүй асуудал байна. Хөндлөнгийн гэрчид хууль сануулж байна гэдэг нь хаа хамаагүй хуулиар гэрчийг хангах тухай асуудал биш. Өөрөөр хэлбэл хөндлөнгийн гэрчээр оролцож байж магадгүй. Эрх үүргээ тайлбарлаад асуудалд ингэж хандах ёстой, хандаагүй, тайлбарлаагүй ч юм уу, тухайн болоогүй үйл явдал болсон гээд тогтоох, үйлдэж байгаа болвол тэр нь дээр нь санал гаргах эрхтэй байх ёстой. Тэгэхээр энэ эрхтэй холбогдуулаад хуулийн тайлбарт эрх үүргээ хэрэгжүүлээгүй бол хууль зүйн хариуцлага сануулах гэдэг зүйлээс нь бүрдэх юм. Гэтэл өөрөө яг ямар хууль сануулсан бэ гэдэг ч гэсэн өнөөдрийг хүртэл тодорхой бус байна. Тэгэхээр үүнийг хууль сануулах ажиллагаа, хуульд заасны дагуу явагдаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг ханган шийдвэрлүүлж өгнө үү гэх.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сэргэлэн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... ******* компани нь Чингис Хаан банканд өртэй. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас гарсан байна. Шүүхийн зарчмаар шүүхийн шийдвэр гарснаас хойш нэн даруй биелүүлэх зарчимтай байдаг. ******* компани процессын хувьд манай байгууллагатай гомдол гаргаад байна. Процессыг эхнээс нь танилцуулъя. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гэж гаргадаг. Тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад н.Ариунтуяа 2023 оны 9 дүгээр сарын 6-нд гаргасан байна. 9 дүгээр сарын 21-нд зарлан дуудаад У.Түвшин тухайн үед өмгөөлөгч байсан юм. Нэхэмжлэгч нь захиралтайгаа ирээд хөрөнгийн мэдүүлгээ өгч, эрх үүрэгтэйгээ танилцаад, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардаад авсан байна. Мэдэгдлийн зарчим шийдвэр гүйцэтгэгчээс олгосон хугацаанд төлбөрийг ер нь бол бүрэн төлөх ёстой гэсэн мэдэгдэл, 10 дугаар сарын 3-нд очоод битүүмжлэх ажиллагаа явуулсан. Битүүмжлэх ажиллагаа нь ерөнхийдөө ******* компанийн үйл ажиллагаанд ямарваа нэгэн доголдол саад учруулах үйлдэл бол ерөнхийдөө биш. Дээрээс нь төлбөр төлөх ямарваа нэгэн ажиллагаанд саад учруулах үйлдэл биш. Битүүмжлэх гэдэг нь ерөнхийдөө хадгалалт хамгаалалт. Чингис Хаан банкны захирал Б.Баттулга, Г.Золбаяр, хөндлөнгийн гэрч Болзоо, Батчимэг гэсэн бүрэлдэхүүнтэй очсон. Очихдоо танайх төлбөр мөнгөө хэрхэн төлөх вэ, төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлээр хангуулах материал болох тухайн эд хөрөнгийг битүүмжлэх, битүүмжлээд битүүмжилсний дараа хугацаа олгоод хугацаа хураах цаашлаад дуудлага худалдаа гэх хуулийг сануулж хэлсэн байна. Хөндлөнгийн гэрч биш тухайн процесс гэдгийг бас сонссон байна. Тэгэхээр ******* компанийн хувьд миний харж байгаа өнцөг нь ерөнхийдөө яг ингээд үндсэн агуулгын хувьд ярихгүй байна. Манайх ер төлбөрийг ер нь одоо хэрхэн төлөх вэ гэдэг талаар ерөөсөө ярихгүйгээр, энэ хөндлөнгийн гэрч байхгүй байгаад байна, эрх үүргээ танилцуулж өгөөгүй байна гээд байгаа нь байхгүй хүн дээр эрх үүрэг танилцуулагдах боломжтой юу, боломжгүй юу гэдэг бас асуудалтай байна. За дээрээс нь нотлох баримт юу? Ингээд одоо манайхаас гаргаж ирж байгаа баримт бичгийг нотлох баримт биш байна, ийм байна гээд яриад байгаа л даа. За манайх бол ерөнхийдөө У.Түвшин өмгөөлөгчийн манай шийдвэр гүйцэтгэх ахлах шийдвэр гүйцэтгэгч гаргасан гомдлын хариуг нь тухайн албан тушаалд өгөөгүйг хүлээн зөвшөөрч байна. Өнөөдрийг хүртэл хугацаанд ******* гэдэг компани ямарваа нэгэн төлбөр төлөх ямар ч сэдэл гаргаагүй. Чингис Хаан гэдэг банкны нэхэмжлэлээс гадна ямар нэгэн байдлаар ерөнхийдөө төлбөр төлөх ямар нэг сэдэл гаргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ******* компанийн үйл ажиллагаанд хориг тавиагүй гэх.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* аймгийн шүүхийн шийдвэр гүйцтэгэх газарт холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15 ширхэг тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч ******* ХХК-аас 1,237,036,078 төгрөгийг төлбөр авагч Чингис хаан банк ХХК-нд олгож, хариуцагч төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд ******* аймаг, Зүүн бүрэн сум, Мангирт 3 дугаар баг, Багийн төвийн зүүн урд талд байрлалтай, газар эзэмших эрхийн 000325359 дугаар гэрчилгээтэй, 157.75 га үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, газар эзэмших эрхийн 000325360 дугаар гэрчилгээтэй, 136.97 га үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, газар эзэмших эрхийн 000325357 дугаар гэрчилгээтэй, 195.25 га үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, газар эзэмших эрхийн 000325356 дугаар гэрчилгээтэй, 274.51 га үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, газар эзэмших эрхийн 000325358 дугаар гэрчилгээтэй, 384.99 на үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, 140 мкв талбайтай, 2 давхар ажилчдын байр, зэрэгцээ байрлалтай 500 тоннын багтаамжтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 4500 мкв талбайтай газар, ******* аймаг, Зүүн бүрэн сум, Мангирт 3 дугаар багт байрлалтай, газар эзэмших эрхийн 000596064 дугаар гэрчилгээтэй, 260 мкв агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийн 000596063 дугаар гэрчилгээтэй, 268 мкв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийн 000325389 дугаар гэрчилгээтэй, үтрэм, аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газрууд болон К-700 трактор-2ш, ҮТО-1604 загварын трактор-1ш, трактор-80 маркийн трактор-1ш, хор шүршигч-1 ком, СК-5 загварын комбайн-3ш, хүнд диск-1ш, 3.8 хавагч-3ш, 16-өргөн холбоо-2ш, 2.1 силк- 5ш, ЛД-10- 1ш, цэвэрлэгч-8- 1ш, ВС-25 -1ш, ачигч 100 -1ш, 3.6 үрлэгч -1ш зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг ******* аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна./хх-ийн 24-51,219-246 ху/
Уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч Чингэс хаан банк ХХК хүсэлт гаргасныг тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1798 дугаартай шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэн, мөн өдөр 358 дугаар гүйцэтгэх хуудас олгосон зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна./хх-ийн 216 ху/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн,хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй,ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй гэжээ.
Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг-ийн материал /№23180543/-д авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх, үүрэг тайлбарласан тухай баримт-ын эрх, үүрэг танилцуулсан хэсэгт шийдвэр гүйцэтгэгч Г.Сэргэлэн, танилцсан хэсэгт төлбөр төлөгчийн нэр гарын үсэг зурагдаагүй байна. /2 дугаар хх-ийн 46 ху/
Иймд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагаа хуулийн хүрээнд явагдаагүй гэж үзнэ.
Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 19210178 дүгээр тогтоолоор төлбөр төлөгч ******* ХХК-нд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, тухайлбал: шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *******,*******,*******, 03,,, , ,, , , , 23180513/10, , дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тус тус үйлдэж, битүүмжлэх ажиллагаа явуулсан байна.
Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ******* ХХК-нийг 1,243378208 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны дотор 5675049872 тоот дансанд тушаах тухай 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23180743 дугаартай шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн байх ба 2023 оны 10 дугаар сарын-ны өдөр 000325359 тариан талбай 157,75 га, 000325360 тариан талбай 136,97 га,000325357 тариан талбай 195,25 га,000325356 тариан талбай 247,51 га,000325358 тариан талбай 384,99 га, Ажилчдын байр, агуулах 2 давхар 140,0 мкв, Агуулах хамт 260,0 мкв, К-700 трактор байхгүй 2 ширхэг, YTO-1804 трактор 1 ширхэг,80 трактор байхгүй 1 ширхэг,Хор шүршигч 1 ширхэг,СК-5 комбайн 1 ш засвартай 3 ширхэг, Хүнд диск 1 ш,Хазагч 3,8 байхгүй 3 ш,Өргөн холбоо 1 ш эвдэрхий 2 ш,Силк 2.1, 1 ш эвдэрхий 5 ш, Цэвэрлэгч 1ш,ВС-25 цэвэрлэгч 1ш, Ачигч 100 1 ширхэг зэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн ба уг ажиллагаанд ******* ХХК-ний инженерийг оролцуулсан байна. /хх-ийн 9-23,46-47ху/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд хуулийн 33.1.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах эрхтэй гэж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчөөс гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээ -г ойлгохоор, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ-д шийдвэр гүйцэтгэгчийн явуулах ямар ямар үйл ажиллагаа хамаарахыг тодорхой нэрчлэн тусгасан.
Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох зохицуулалтыг заасан ба мөн хуулийн 41.1-д Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна., 41.2-т ..."Шаардлагатай бол энэ хуулийн 41.1-д зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно гэж тус тус заажээ.
Тухайлбал: иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдийн төлөөллийг дуудан ирүүлэх, төлбөр төлөгч болон бусад этгээдээс төлбөр төлөгчийн хөрөнгийн тухай мэдүүлэг гаргуулан авах, төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах, эд хөрөнгө, түүний эрхийн бүртгэлийн талаар улсын бүртгэлийн байгууллагад хандах, лавлагаа, тодорхойлолт гаргуулах, төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх мөнгөн хадгаламж, харилцах дансан дахь хөрөнгөөс суутгал хийх, дансны зарлагын гүйлгээг хаах зэрэг ажиллагааг хийж болохоор хуульчилсан.
Харин шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан дээрх ажиллагааг явуулахдаа оролцогч талуудын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан эрхээ эдлэх боломжийг бүрдүүлж, аливаа ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй байна.
Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах, 33.1.3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 10 дугаар сарын-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэж, битүүмжлэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч Шижир Болор ХХК-ний захирал Д.Ариунтуяаг байлцуулаагүй, түүнд гүйцэтгэх баримт бичгийг танилцуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох хуульд заасан эрхийг тайлбарласан, гүйцэтгэх ажиллагаа явуулах талаараа мэдэгдсэн талаархи нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, төдийгүй, хөрөнгө битүүмжилсэн гаргагдаж уншигдахгүй байхаас гадна, ямар ямар хөрөнгө битүүмжилсэн нь тодорхойгүй, хариуцагч татгалзлын үндэслэлээ баримтаар няцааж чадаагүй.
Дээрхийг дүгнээд: Шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан дээрхи ажиллагааг явуулахдаа оролцогч талуудын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан эрхээ эдлэх боломжийг бүрдүүлж, аливаа ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй ба шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчид иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага хангагдаагүй, энэхүү алдааг шүүх зөвтгөх боломжгүй байх тул нэхэмжлэгч ******* ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж маргаан бүхий тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4 дахь хэсэгт заасныг баримтлан эд хөрөнгө битүүжлэх тухай 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *******,*******,*******, 03,,, , ,, , , , 23180513/10, , тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,053,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ