Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 148/ШШ2024/00291

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 148/ШШ2024/00291

******* аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, 02 дугаар байр, 12 тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* ******* /РД: ЙЙ00*******0818/ утас: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 1 дүгээр баг, дугаар хэсгийн тоотод оршин суух хаягтай Эрдэнэсувд -д холбогдох утас:

Нэхэмжлэлийн шаардлага: ,080,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... овогтой ******* миний бие н лабораторийн тоног төхөөрөмж 2024 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн дотор худалдан авах, үүний төлбөрт урьдчилан ,080,000 төгрөгийг төлөх, нөгөө талаас нь БНХАУ-аас лабораторийн тоног төхөөрөмжийг захиалж 2024 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн дотор нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Г.******* би ийнхүү харилцан тохиролцсоны үндсэн дээр 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн Голомт банкны 455154500 данснаас ,080,000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлсэн. /нотлох баримтаар банк хоорондын шилжүүлгийн баримтыг хавсаргав/ зүгээс тохиролцсон хугацаанд тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй тул 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дотор тоног төхөөрөмжийг нийлүүлэх, энэ хугацаанд тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй бол ,080,000 төгрөгийг дээрх хугацаанд багтаан Г.******* миний Голомт банкны дансанд шилжүүлэхээр тохиролцож, үүнээс цааш хугацаа сунгах боломжгүй тухай урьдчилан мэдэгдэж, энэ хугацаанд гэрээний үүргийн биелэлтийг хангахаар харилцан тохиролцсон. /энэ талаар уулзалтын бичлэг болон харилцаа холбооны эх сурвалжаар холбогдсон мэдээллийг хавсаргав/ Гэвч дээрх 2024 оны 4 сарын 28-ны өдрийг дуустал гэрээний үүргээ биелүүлээгүй тул ,080,000 төгрөгийг шилжүүлэхийг удаа дараа сануулж, шаардсан боловч одоог хүртэл буцаан шилжүүлээгүй байна. Иймд Г.******* миний ад шилжүүлсэн ,080,000 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 64,20 төгрөгийн хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Г.*******ын нэхэмжилтэй надад холбогдох ,080,000 төгрөгийн гаргуулах нэхэмжилтэй танилцлаа. Миний бие нь Г.*******аас ,080,000 төгрөг авсан нь үнэн одоо нэхэмжилж байгаа ,080,000 төгрөгтэй маргах зүйл байхгүй. Төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 7 дугаар сард багтаагаад төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамжийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Г.******* нь ад холбогдуулан ,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох ,080,000 төгргийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбар, баримт зэргээр нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Г.*******ын нэхэмжлэлтэй ад холбогдох ,080,000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,20 төгрөгийн тал хувь болох 2,115 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 2,115 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-10010000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ