| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00321/И |
| Дугаар | 148/ШШ2024/00314 |
| Огноо | 2024-06-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 148/ШШ2024/00314
| *******0*******4 оны 06 сарын 0******* өдөр | Дугаар 148/ШШ*******0*******4/00*******14 | ******* аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 5-р хороо, МН тауэр 1******* давхар, 1*******07 тоот -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* дугаар баг, Охиндийн бүүргийн ******* гудамж, 8-0******* тоот, ******* ******* /РД: МО*******/-д холбогдох утас: , 881610*******6
Нэхэмжлэлийн шаардлага: 84*******,470 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Б.******* нь "Гэрэл финанс ББСБ"-ийн GEREL цахим зээлийн аппликейшид хүсэлт гаргаж, *******0*******1 оны 1******* сарын *******5-ны өдөр 11*******759 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулсан байна. Гэрэл цахим зээлийг нэг удаагийн гэрээгээр зээлдэгч хэдэн ч удаа зээлжих эрхтэй ба хамгийн багадаа 50,000 төгрөг авах боломжтой, зээлийн дээд хэмжээг программ тооцоолж зээлдэгчид мэдээлдэг. Мөн зээлийн хүү нь зээл авах өдрийн аппликейшид зарласан хүү байх ба зээлийн хүсэлт илгээснээр программ тооцож зээлдэгч зөвшөөрснөөр олголт хийгддэг зарчимтай.
Зээлдэгч Б.******* нь *******0************** оны 11 сарын 10-ны өдөр 50,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй, *******0************** оны 01 сарын *******4-ний өдөр *******00,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй тус тус зээлж авсан байна. Зээлдэгч нь тухайн үед 8911**************18 дугаарын утсаар холбогдож байсан ба зээлийг төлүүлэхээр удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч утас харилцаа тасалж төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
Б.*******ийн цахим зээлийн гэрээний үүрэг *******0*******4 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл *******50,000 төгрөг, зээлийн хүү 497,*******50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,1*******0 төгрөг, нийт 84*******,470 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй байна.
Гэрэл финанс ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.*******ээс цахим зээлийн гэрээний үүрэгт 84*******,470 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Жич: Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг Гэрэл финанс ББСБ-ын Хаан банк дахь 51*******907*******0*******4 тоот дансанд төлж болно гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... Б.******* миний бие -ийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох иргэний хэрэгтэй танилцлаа. Би -ийн нэхэмжилж буй 84*******,470 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн талын төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
нь Б.*******т холбогдуулан 84*******,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 84*******,470 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбар болон голомт банкны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нь Б.*******т холбогдуулан 84*******,470 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******4,770 төгрөгийн тал хувь болох 1*******,*******85 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 1*******,*******85 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 1001*******0000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ