Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Болдын Баярсайхан |
Хэргийн индекс | 148/2024/00098/И |
Дугаар | 148/ШШ2024/00187 |
Огноо | 2024-04-01 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 148/ШШ2024/00187
2024 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 148/ШШ2024/00187 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* *******ын хүсэлттэй,
Батлан хамгаалах яамны Батлах хамгаалах тусгай архивын 2024 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай архивын лавлагаанд бичигдсэн ******* ******* нь ******* ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоолгох хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: П.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Пүрэв овогтой ******* нь 1965 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн. Төрөхдөө ******* нэр авч бүртгүүлсэн. 1986 онд иргэний үнэмлэх авахдаа П.******* гэдэг нэрээр сольсон. Цэргийн алба хаахдаа ******* нэртэй байсан. Цэргийн алба хаасан архивын лавлагаа дээр ******* гэж бүртгэсэн. Иймд овог нэрийн зөрүүтэй байдлаас болон цэргийн алба хаасан байдлаас болж цэргийн алба хаасан жил тооцогдохгүй байгаа тул уг хугацааг тогтоож өгнө үү.
Би эхээс төрөхдөө ******* гэх нэртэй байсан. 1986онд цэргээс халагдаж ирээд П.******* болсон. Би тухайн үед төрсний гэрчилгээгээ гээгээд шинээр паспорт авахдаа нэрээ П.******* болгож өөрчилсөн. Би Дархан-Уул аймагт хамт цэргийн алба хааж байсан 2 хүнийг гэрчээс асуулгасан ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь Батлан хамгаалах яамны Батлах хамгаалах тусгай архивын 2024 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай архивын лавлагаанд бичигдсэн ******* ******* нь ******* ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
1. Батлан хамгаалах яамны Батлах хамгаалах тусгай архивын 2024 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай архивын лавлагаанд бичигдсэн ******* ******* нь ******* ******* овогт ******* ******* мөн мөн болох нь Улаанбаатар төмөр замын Сүхбаатар дахь илчит тэрэгний дипогийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 340 дугаартай тушаалын Ажилд орохыг хүссэн Пүрвээ овогтой ******* гэсэн бичвэр, 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 495 дугаартай тушаалын Дагалдан засварчин П.******* гэсэн бичвэр, Улаанбаатар төмөр замын Дархан дахь татах хэсгийн даргын 2001 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 207 дугаартай тушаалын ачиг П.******* гэсэн бичвэр, гэрч ...******* ******* чинь өмнө нь ******* ******* гэдэг нэртэй байсан гэсэн мэдүүлэг, гэрч Д.Балдоржийн ...******* ******* гэж хүнийг танина, хамт алба хааж байсан хөгжмийн сурагч хүн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2. Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14-д тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэжээ.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж Батлан хамгаалах яамны Батлах хамгаалах тусгай архивын 2024 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай архивын лавлагаанд бичигдсэн ******* ******* нь ******* ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Батлан хамгаалах яамны Батлах хамгаалах тусгай архивын 2024 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай архивын лавлагаанд бичигдсэн ******* ******* нь регистрийн дугаартай ******* ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.
3.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
3.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
3.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болно.
3.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН