| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 197/2026/0476/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/464 |
| Огноо | 2026-03-16 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2026/ШЦТ/464
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан,
улсын яллагч Д.Батзаяа /цахим/,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 250804** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 2001 оны ** сарын **-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, ах эгч, 2 дүүгийн хамт *** дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин сууж байгаа, урд ял шийтгэлгүй, Г овгийн Б-н Н /РД:***/
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Б.Н нь 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн Хаан банкны 54** дугаартай харилцах дансыг бусдад 300,000 төгрөгийн өртөгтэйгөөр ашиглуулахаар өгсөн. Улмаар уг дансыг цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглуулж 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрүүдэд 62,660,278 төгрөгийг цахим мөрийтэй тоглоомын бооцоо хэлбэрээр татан төвлөрүүлэх боломжийг олгож мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн, мөн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн Хаан банкны 5401** дугаартай харилцах дансыг бусдад 300,000 төгрөгийн өртөгтэйгөөр ашиглуулахаар өгсөн. Улмаар уг дансыг цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглуулж 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрүүдэд 181,007,031 төгрөгийг цахим мөрийтэй тоглоомын бооцоо хэлбэрээр татан төвлөрүүлэх боломжийг олгож мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн, 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн Хаан банкны 5040** дугаартай харилцах дансыг бусдад 300,000 төгрөгийн өртөгтэйгөөр ашиглуулахаар өгсөн. Улмаар уг дансыг цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглуулж 2025 оны 7 дугаар сарын 09-с 10-ны өдрүүдэд 26,788,500 төгрөгийг цахим мөрийтэй тоглоомын бооцоо хэлбэрээр татан төвлөрүүлэх боломжийг олгож мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн Хаан банкны 54** дугаартай харилцах дансыг бусдад 300,000 төгрөгийн өртөгтэйгөөр ашиглуулахаар өгсөн. Улмаар уг дансыг цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглуулж 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрүүдэд 62,660,278 төгрөгийг цахим мөрийтэй тоглоомын бооцоо хэлбэрээр татан төвлөрүүлэх боломжийг олгож мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн, мөн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн Хаан банкны 5401** дугаартай харилцах дансыг бусдад 300,000 төгрөгийн өртөгтэйгөөр ашиглуулахаар өгсөн. Улмаар уг дансыг цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглуулж 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрүүдэд 181,007,031 төгрөгийг цахим мөрийтэй тоглоомын бооцоо хэлбэрээр татан төвлөрүүлэх боломжийг олгож мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн, 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн Хаан банкны 5040** дугаартай харилцах дансыг бусдад 300,000 төгрөгийн өртөгтэйгөөр ашиглуулахаар өгсөн. Улмаар уг дансыг цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглуулж 2025 оны 7 дугаар сарын 09-с 10-ны өдрүүдэд 26,788,500 төгрөгийг цахим мөрийтэй тоглоомын бооцоо хэлбэрээр татан төвлөрүүлэх боломжийг олгож мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн үйл баримт болсон байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн Ж.М-н “...Би 2025 оны 08 сарын 20-ны өдөр цахим орчинд явж байсан зарын дагуу сонирхож цахим покер тоглоом руу 10.000 төгрөг шилжүүлэн тоглож үзсэн. Тухайн тоглоомоос авсан ашиг гэх зүйл байхгүй. Цэнэглэлт хийж тоглосон мөнгөө алдаад дууссан тул дахин тухайн цахим покер сайт руу орж тоглоогүй. ...Б.Н гэх нэртэй данс байсан талаар санаж байна...” гэсэн мэдүүлэг /1хх 46 ху/, цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, Хаан банкны 2025 оны 09 сарын 12-ны өдрийн 29/11567, 29/11564, 29/11559 дугаартай албан бичгээр “54**, 5040**, 5401** тоот дансыг *** регистрийн дугаартай Б.Н эзэмшдэг” гэсэн тодорхойлолт /1хх 14, 103, 185 ху/, 54** тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 15-16, 21-41/, 5040** тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 104-105, 132-148 ху/, 5401** тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 186-187, 212-250, 2хх 1-22 ху/, яллагдагч Б.Н-д холбогдох 25080*** дугаартай эрүүгийн хэргийг яллагдагч Б.Нд холбогдох 250804*** дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн прокурорын мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай тогтоол /1хх 84-85 ху/, яллагдагч Б.Н-д холбогдох 250*** дугаартай эрүүгийн хэргийг яллагдагч Б.Н-д холбогдох 25080*** дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн прокурорын мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай тогтоол /1хх 165-166 ху/, яллагдагч Б.Н-н “Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Надад санал, хүсэлт байхгүй. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /1хх 81, 158, 2хх 32, 57 ху/, шүүгдэгч Б.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний бие өөрийн гаргасан үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан. Цаашид дахиж ийм үйлдэл гаргахгүй. Шүүхээс прокурорын шатанд тохирсон ялаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Данс ашиглуулсан хүнээсээ 300.000 төгрөгийг авсан” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн нэр дээрх төлбөр тооцооны дансыг удаа дараа ашиглуулж дэмжлэг үзүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Н-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н-с гэмт хэргийн улмаас олсон орлого болох 300.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас олсон орлого болох 300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга бүхий 3 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Б-н Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн нэр дээрх төлбөр тооцооны дансыг удаа дараа ашиглуулж дэмжлэг үзүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ын эдлэх 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн дансны хуулга бүхий 3 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого болох 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Улаанбаатар хот, *** тоотод оршин тоотод оршин суух Б.Н-с гаргуулж улсын орлогод оруулсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийг зөвхөн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА