| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2024/00203/И |
| Дугаар | 148/ШШ2024/00208 |
| Огноо | 2024-04-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 148/ШШ2024/00208
Хэргийг хялбаршуулсан журмаар
шийдвэрлэх тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч ******* банк ХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,488,388.91 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 995,943.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 28,562.67 төгрөг, нийт 8,512,894.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь Хаан банкнаас гаргасан нэхэмжлэтэй уншиж танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 8,512,894.89 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Зээл авсан нь үнэн маргах зүйл байхгүй төлж барагдуулахаа илэрхийлж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн талаар тайлбарласныг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч ******* холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,488,388.91 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 995,943.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 28,562.67 төгрөг, нийт 8,512,894.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,488,388.91 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 995,943.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 28,562.67 төгрөг, нийт 8,512,894.84 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэ хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ
74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,156.32 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас дээрх тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 75,578.16 төгрөгийг гаргуулж, тал хувь 75,578.16 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид, тал олгох нь зүйтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК /РД:2693321/-ны нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* *******-нд холбогдох Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,488,388.91 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 995,943.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 28,562.67 төгрөг, нийт 8,512,894.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,156.32 төгрөгийн тал хувь болох 75,578.16 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, тал хувь болох 75,578.16 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4 Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН