Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 148/ШШ2024/00212

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

шийдвэрлэх тухай

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох 72,10,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэг талаас ******* ******* ХХК ******* түүнийг төлөөлж захирал ******* (цаашид хариуцагч гэх), Хаяг: ******* аймаг, ******* сум, ******* баг, тоот, утас:11933,

Нөгөө талаас ******* ******* ХХК түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал (цаашид нэхэмжлэгч гэх), Хаяг: аймаг, ******* сум, , тоот, утас: 9999300,

(цаашид талууд гэх) нар Монгол Улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон харилцан тохиролцож тухайн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр дараах нөхцөлүүдээр эвлэрлийн гэрээ байгуулж байна.

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: талуудын хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн HHN220523 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагчаас улаанбуудайн үлдэгдэл төлбөр 15,120,000 төгрөг болон гэрээний 4.1 дэх заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногийн 0.5%-иар тооцож алданги 129,62,600 төгрөг болохоос хариуцагч нь гэрээний 1.10 дахь заалтыг зөрчиж улаанбуудайны төлбөрийн зарим хэсгийг 2022 онны 07-р сараас 2023 оны 07 дугаар сарын хугацаанд цувуулан төлсөн байгааг үндэслэн алдангийг үндсэн төлбөр 114,120,000 төгрөгөөс Иргэний хуулийн дагуу 50%-иар тооцож 57,060,000 төгрөг, нийт 72,10,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан авах шаардлага гаргасан.

2.    Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлага 72,10,000 төгрөгөөс 10,000,000 /арван сая/ төгрөгийг нэхэмжлэгчид 2024 оны 04 дүгээр сарын 0-ны өдөрт багтаан төлнө.

3.    Хариуцагч нь энэхүү эвлэрлийн гэрээний 2-т заасан нөхцөлөө биелүүлсэн нөхцөлд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 72,10,000 төгрөгөөс үлдэх 62,10,000 /жаран хоёр сая нэг зуун наян мянга/ төгрөгийн шаардлагаасаа татгалзсанд тооцно.

4.    Хэрвээ 2024 оны 04 сарын 0-ны өдөрт багтаан хариуцагч нь энэхүү гэрээний 2-т заасан 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй тохиолдолд шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлнэ.

5.    Талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурахын өмнө уншиж танилцсан бөгөөд эрх зүйн үр дагварыг бүрэн ойлгож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно.

6.    Талууд гэрээг 3 хувь үйлдэж нэхэмжлэгч, хариуцагч болон шүүхэд тус бүр нэг хувийг өгнө. Гэрээний 3 хувиуд адил хүчин төгөлдөр бөгөөд талууд гэрээний бүх нөхцлийг хүлээн авч, уншиж ойлгон хүлээн зөвшөөрсөн гэдгийг үүргээр илэрхийлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт талууд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан болно.

Хариуцагч ******* ******* ХХК-ний захирал *******ын зүгээс 2024 оны 04 сарын 15-ны өдөр дээрх эвлэрлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг үүгээр гаргаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 72,10,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч нь ******* ******* ХХК нар нэхэмжлэлийн шаардлага болох 72,10,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч ******* ******* ХХК нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулсан байна.

 

Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэ хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ

74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана

74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

2. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас дээрх тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 259,425 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК -ны нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК *******-нд холбогдох 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт 1,400,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч ******* ******* ХХК эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,00 төгрөгийн тал хувь болох 259,425 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, тал хувь болох 259,425 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4 Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН