Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 123/ШШ2023/0022

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би иргэн Б.*******ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдохТөв аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн А/785 дугаартай газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгох тухай захирамжийн Б.*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахтухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Төв аймгийн Засаг дарга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, Н.Энхсайхан, Г.Баярсайхан нараас 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас нэхэмжлэгч Боржигон овгийн Батмөнхийн ******* /РД:НГ85092170/, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Төв аймгийн Зуунмод сумын 06 дугаар баг, 14-18 тоотод оршин суух Боржигон овгийн Батмөнхийн ******* /РД:НГ83072266/ Нөгөө талаас: Төв аймгийн Засаг дарга, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газрын удирдлагын хэлтсийн дарга Б.Батбаяр, Зуунмод сумын Засаг даргын орлогч Н.Энхсайхан, Зуунмод сумын газрын даамал Г.Баярсайхан нар бид нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалт, 68, 69 дүгээр зүйлд заасныг үндэслэн Б.*******ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар тухайн хэрэг маргааныг эвлэрэн хэлэлцэхээр дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Нэг: Гэрээний зорилго 1.1. Энэхүү гэрээ нь Б.*******ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Засаг даргад холбогдох Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/785 дугаартай газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгох тухай захирамжийн Б.*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг эвлэрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд оршино.

Хоёр: Талуудын эрх үүрэг 2.1. Хариуцагчийн үүрэг: 2.1.1. Энэ гэрээгээр хариуцагч Төв аймгийн Засаг дарга нь Төв аймгийн Зуунмод сумын 01 дүгээр багт байрлах Х=645322 5624 Y=5284428.4373. Х=645321.1089 Y=5284448.3844 Х=645346.0428 Y=5284450.2013 Х=645347.4963 Y=5284430,2542 эргэлтийн цэг бүхий 500 м.кв газар. Х=645321.1089 Y=5284448.3844 Х=645319.6555 Y=5284468,3315 Х=645344.5894 Y=5284470.1484 Х=645346.0428 Y=5284450.2013 эргэлтийн цэг бүхий 500 м.кв тус тус эргэлтийн цэгт байрлах тус бүр 500 м.кв 2 нэгж талбарын нийт 1000 метр квадрат газрыг нэхэмжлэгч Б.*******ид гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгох, 2.1.2. Тухайн газрын байршил нь сумын газар зохион байгуулалтын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлэх газрын байршилд тусгагдсан ба уг газрыг Б.*******ид эзэмшүүлэхдээ тус сумын газар зохион байгуулалтын 2023 оны газар зохион байгуулалтын тодотголын төлөвлөгөөнд зохих байдлаар дахин тусгана. 2.1.3. Б.*******ид газар эзэмшүүлэх шийдвэрийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгэнэ. 2.1.4 Хариуцагчаас гэрээний 2.1.1-д заасан газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхийг үл маргах журмаар зөвшөөрсөн ба гэрээг байгуулагдсаны дараа маргаан бүхий газарт байрлах хашааг буулгаж, зөөвөрлөж газрыг чөлөөлнө 2.2. Нэхэмжлэгчийн эрх, үүрэг: 2.2.1 Энэхүү гэрээ байгуулагдсанаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/785 дугаартай газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгох тухай захирамжийг хэвээр үлдээхэд татгалзах зүйлгүй.

Гурав: Гэрээ хүчин төгөлдөр болох 3.1. Энэхүү гэрээг Төв аймаг дахь Захиргааны хэргийн шүүхээр эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гарснаар хүчин төгөлдөр болно. 3.2. Гэрээг 3 хувь үйлдэх ба нэхэмжлэгч, хариуцагч нар тус бүр 1 хувийг авах ба 1 хувийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа хэрэгт хавсаргана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Иргэн Б.*******ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарЭвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсныг шүүхээс хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж тус тус заасан.

Уг гэрээг талууд хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд нийцүүлж байгуулсан нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөхгүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар уг эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэл тогтоогдохгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарлаж, талууд зөвшөөрч, захирамжийн үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Б.*******ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан зөвшөөрсөн буюу Б.*******ид нийт 1000 метр квадрат газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор гаргаж, гэрчилгээ олгож гэрээ байгуулан, улсын бүртгэлд бүргүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.ЗОРИГТБААТАР