| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2024/00204/И |
| Дугаар | 148/ШШ2024/00225 |
| Огноо | 2024-04-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 148/ШШ2024/00225
| 2024 оны 04 сарын 22 өдөр | Дугаар 148/ШШ2024/00225 | Сэлэнгэ аймаг |
Хэргийг хялбаршуулсан журмаар
шийдвэрлэх тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч ******* банк ХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 12,823,212.16 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч *******, ******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* болон нөхөр ******* нар Хаан банк ХК-н гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 12,823,212.16 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Зээл авсан нь үнэн, маргах зүйл байхгүй, төлж барагдуулахаа илэрхийлж байна.
Зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйл байхгүй. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн талаар тайлбарласныг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 12,823,212.16 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.
Хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох Зээлийн гэрээний үүрэгт 12,823,212.16 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэ хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ
74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасны дагуу хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас дээрх тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 112,421 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, тал хувь болох 112,421 төгрөгийг төрийн сангийн даснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* *******, ******* овогт нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 12,823,212.16 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,842 төгрөгийн тал хувь болох 112,421 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, тал хувь болох 112,421 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4 Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН