Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Болдын Баярсайхан |
Хэргийн индекс | 148/2024/00074/И |
Дугаар | 148/ШШ2024/00227 |
Огноо | 2024-04-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 148/ШШ2024/00227
2024 оны 04 сарын 22 өдөр | Дугаар 148/ШШ2024/00227 | Сэлэнгэ аймаг |
Хэргийг хялбаршуулсан журмаар
шийдвэрлэх тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч ******* ******* ГХОХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох Гар утасны төлбөрт 1,098,734 төгрөг, торгуулийн үлдэгдэл 82,425 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөрт 153,546 төгрөг, нийт 1,334,705 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Шуумаржав овогтой ******* ******* ******* ХХК-с гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,334,705 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Зээл авсан нь үнэн маргах зүйл байхгүй. Төлж барагдуулахаа илэрхийлж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн талаар тайлбарласныг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ГХОХХК нь хариуцагч ******* холбогдуулан Гар утасны төлбөрт 1,098,734 төгрөг, торгуулийн үлдэгдэл 82,425 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөрт 153,546 төгрөг, нийт 1,334,705 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох Гар утасны төлбөрт 1,098,734 төгрөг, торгуулийн үлдэгдэл 82,425 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөрт 153,546 төгрөг, нийт 1,334,705 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэ хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ
74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас дээрх тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,153 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, тал хувь болох 18,153 төгрөгийг төрийн сангийн даснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ГХОХХК ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* овогт ******* ******* холбогдох Гар утасны төлбөрт 1,098,734 төгрөг, торгуулийн үлдэгдэл 82,425 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөрт 153,546 төгрөг, нийт 1,334,705 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,306 төгрөгийн тал хувь болох 18,153 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, тал хувь болох 18,153 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4 Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН