Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 148/ШШ2024/00228

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, Ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны А танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: ******* ******* *******-д холбогдох

 

9,206,269,896 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд,

захирал ******* *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******, *******,

Хариуцагч: ******* ******* *******ийг төлөөлж прокурор *******,

Иргэдийн төлөөлөгч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Өлзийтогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ******* *******д холбогдуулан 3,751,896,120 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5,454, 373,766 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 9,206,269,896.06 төгрөгийн хохирол гаргуулах шаардлага гаргажээ. (1-р хавтас хэргийн 1-3, 206-207)

2. ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ******* иргэн, ... , хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр *******, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхийнхээ дагуу, дараах хууль зүйн үндэслэлүүдийг баримталж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна...

Нэхэмжлэлийн утга: Үйл явдал-1:

Манай *******" компани нь ганц гишүүнтэй компани бөгөөд зах зээлийн бусгаа цагт эрүүл мэндийг дэмжих үйлчилгээтэй, түүхий эд нь эх орны гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүд хийх судалгаа хийж туршилтаар хэд хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж эхэлсэн юм. Улмаар архины үйлдвэр байгуулан үйл ажиллагаагаа явуулж 2004 оныг дуустал амжилттай ажиллаж, аймагтаа нэр хүндтэй сайн компанид тооцогдож байсан юм.

Үйл явдал-2:

Манай компани нь 1999 оноос туршилт үйлдвэрлэл явуулахдаа хувь хүмүүсээс өндөр зээл авч үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд 2003 онд зээлийг нь өндөр хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан байлаа.

Гэтэл тэдгээр хүмүүс үгсэн хуйвалдаж манай компаниас дахиад мөнгө салгах гэж шунахайран 2005 оны 03 дугаар сарын 14-ний өдөр намайг Баянгол дүүргийн цагдаагийн хошууч Төмөрбаатар гэдэг хүнээр хууль бусаар баривчлуулан дарамталснаар би цочирдон цус харваж тухайн өдрөө ******* 1 дүгээр эмнэлгийн мэдрэлийн тасагт хүргэгдсэн. Миний өрөөсөн тал мэдээгүй болж саажилт өгөөд хэвтэрт орсон, сахиуртай байхад эмнэлэгт ирж байдлыг харцгаасан атлаа мөнгө цагаан, нүд улаан гэдгийн жишээг үзүүлж намайг гүжирдсэн өргөдөл бичиж ******* мөрдөн байцаах газар өгч улмаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байсан.

Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн олон зүйл заалт зөрчин эрүүгийн хэрэг үүсгэсэн, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, сэжигтэн, яллагдагчаар татсан тухай ..... Гэтэл мөрдөн байцаагч нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах эрх байсаар байтал зөвхөн эх сурвалжийг нь зааж чадаагүй иргэдийн өргөдлөөр гэмт хэрэг гарсныг хангалттай баримт байхгүй байхад өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байхад надтай огт уулзаагүй, тайлбар, нотлох баримт гаргуулаа ч үгүй байж тухайн үеийн мөрдөгдөж байсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-р заалтаар / хүнд хэрэгт ногдуулдаг өндөр торгууль, 5-10 жил хорих заалттай/ эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтэн, яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авч, прокурор нь хянахгүйгээр баталж зөрчсөнөөс манай *******" компани маш их хохирсон билээ.

Үйл явдал-3:

Манай *******" компани нь 1998 оноос , түүний хүү нартай хамтран Мөрөөдлийн ханд бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр болсон юм.

Тэд хуучин гражийн барилга гаргаж манай "*******" компани өөрийнхөө зардлаар орчин хүнсний үйлдвэрлэлийн шаардлагад нийцсэн үйлдвэр болгон өргөтгөл, засвар хийж инженерийн шугам сүлжээнд холбуулж /Цахилгаан, дулаан. уур, цэвэр бохир ус/ тоног төхөөрөмжийг суурилуулж 1999 оны 6 дугаар сарын 12-нд бэлэн болгосон.

******* компани нь ганц гишүүнтэй жижиг компани бөгөөд ганц гишүүн болох миний бие жирэмсэн тул 1999 оны 9 дүгээр сарын 16-нд хүүхэд *******үүлж , тулгар үе болон *******өлт, хүүхдийнхээ нярай үеийг өнгөрөөх, ээж минь хүнд өвчний улмаас удтал хэвтэрт орж улмаар 2000 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өөд болсон зэрэг хүнд ацаглаж, хүнээр гүйцэтгүүлж болохгүй өөрөө л туулахаас аргагүй шалтгааны улмаас ажлаа түр зогсоохоос аргагүй болсон.

Ээжийнхээ 49 хоногийг өнгөрөөчхөөд төлөвлөсөн ажлаа хийх гэтэл тэд энэ хооронд мэдэгдэлгүй нөгөө үйлдвэрийн байрыг арабуудад зарж компанид нэг ч төгрөг өгөөгүй зальдсан.

Учрыг нь асуутал тухайн үйлдвэрийн байрны манаач нь хамаатан/ тэр боож үхсэн тул зарсан.

Цаашид өөр байдлаар хамтран ажиллая. Тэр үед хөрөнгө оруулалт хийнэ гэж хэлсэн. 2004 оны 09 дүгээр сард тэд 20 сая төгрөг үйлдвэрийн байрны үнэ, 20 сая төгрөг өөрсдөө хөрөнгө оруулалт хийнэ гэж 40 сая төгрөг нийлүүлсэн. Бид ашгаа хуваахаар тохиролцсон байсан. Тэд бэлтгэсэн үйлдвэрийн байрыг маань зарж, суурилуулсан тоног төхөөрөмжийг маань үрэгдүүлсэн байсан учраас үйлдвэрлэлээ өргөтгөх зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлж шинэ бизнес эхлүүлэхэд тодорхой хугацаа зарцуулж байх үед найз нөхөд гэх явсан хэдэн нөхөд надад эрүүгийн хэрэг үүсгүүлж, улмаар би цус харван хэвтэрт орсноор *******" компани маань шинэ бизнес нэмж эхлүүлэх битгий хэл өөрийнхөө үйлдвэрлэлийг ч явуулах боломжгүй эрсдэлд орсон тул төлөвлөснөөрөө үйлдвэрлэлээ явуулж чадаагүй юм.

Гэтэл тэд хуурамч баримт үйлдэн, худал өргөдөл, мэдүүлэг өгч, цус харваснаас болж босож чадахгүй, группэд байгаа надад мэдэгдэлгүйгээр, надаас мэдүүлэг авахгүй, нотлох гаргуулахгүйгээр зөвхөн хуурамч баримт, эх сурвалж нь батлагдаагүй өргөдөлд хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоогоод тэр үед мөрдөгдөж байсан Эрүүгийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь заалтаар 2007 оны 02 дугаар сарын 06-нд дугаартай эрүүгийн хэрэг үүсгүүлсэн байсныг би мэдээгүй байсан.

Босож чадахгүй, өрөөсөн тал саажсан учраас би Улаанбаатар хотод дүүгийндээ асруулж олон сарыг өнгөрөөгөөд Сэлэнгэ аймаг дахь гэртээ ирсэн.

/Тэр үед Сэлэнгэ дэх гэрт маань зөвшөөрөлгүй нэгжлэг хийсэн байсан. Ийм хүнд үед маань 2007 оны 05 дугаар 10-нд намайг гэнэт баривчилж хувцсаа ч солих боломж өгөлгүйгээр Улаанбаатар хот руу цагдаагаар хүргүүлж 2007 оны 5 дугаар сарын 11-нд УМБГ-т авчирсан. Тухайн үед би биеийн байдал муу байгаагаа, жирэмсэлснээ хэлж, нотлох баримт гаргаж өгье, тайлбар мэдүүлэг өгье гэж хэчнээн гуйсан боловч ХГХМХ-ийн мөрдөн байцаагч Баасандалай намайг элдвээр загнан, хангалттай нотлох баримт байна гээд ганц ч үгийг маань хүлээж авалгүй Ганц худагт хорьсон.

Бүүдгэр харанхуй, чийгтэй жижиг камерт 7 хүн хоригдож байсан. Ус байхгүй, ундааны саваар хааяа бага зэрэг ус өгөх боловч олон хүнд нүүр гараа угааж ч хүрэхгүй ил задгай жорлонтой, хүмүүсийн өөдөөс харж бие засна. Үмхий, шээс, шивтэр байнга үнэртэнэ. Түүхий, түлэнхий хар талх, өмхийрсөн адууны гэдэстэй, шар будаатай шөл өгнө. Өдөр бол хэвтэж болохгүй харгалзагч нар нь байнга ээлжлэн цонхоор харна. Миний биеийн байдлыг хамт байсан хүмүүс ойлгосон учраас ээлжлэн цонх Iжижиг нүх / манаж намайг хэвтүүлдэг байлаа.

Бүгд хатуу нааран дээр зэрэгцэн аймшигтай орчиндоо хагас дутуу унтацгаана. Хүнийг аавынх нь нэрээр дуудна, тоолно, шөнө гэнэтийн шалгалт хийж байна гээд нүцгэнээр жагсаана. Хамгийн гутамшигтай нь тэнгэрт хальсан аавын маань нэрийг яллагдагч тэр гэж дууддаг байсан. Би хэрэг хийгээгүй атлаа аавынхаа ясыг тэр муухай газарт өндөлзүүлж байгаадаа маш их гутарч байсан.

Тэнд миний бие улам муудаж, хордлого өгч, улмаар үр зулбалт явагдсан тул 2007 оны 05 дугаар сарын 24-нд ганц худгийн эмнэлэг рүү шилжүүлж байх үед цаашид уг таслан шийтгэх арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагагүй гээд сулласан. Гараад эмнэлэгт очиж саваа цэвэрлүүлсэн. 2007 оны 05 дугаар сарын 25-нд батлан даалтад өгсөн. Эдгээр нь бас л үйл явдал-2 той адил хууль зөрчсөн үйлдлүүд байсан юм.

2007 оны 09 дүгээр сарын 11-нд үйл явдал-2-т байгаа 2006 оны 01 дүгээр сарын 24-нд 08 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болсон хэргийг прокурорын байгууллага сэргээж дахин мөрдөн байцаалт хийх болсон. 2007 оны 09 дүгээр сарын 14-нд 2 хэргийг нэгтгэх тогтоол гаргасан хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон ч тэд танил талаараа дахин сэргээлгэсээр 2016 оны 10 дугаар сарын 27-нд Баянгол дүүргийн прокурорын тоот тогтоолоор дахин хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Энэ хугацаанд УМБГ-т яллагдагчаар удаан хугацаагаар шалгагдан уяатай нохой шиг өдөр хоногийг өнгөрөөх нь өвчтэй хүнд үнэхээр их дарамттай юм билээ.

УМБГ-ын ХГХМХ-ийн мөрдөгч нь тэдний талд илэрхий үйлчилж надад ямар ч хамаагүй ахын Номин Их дэлгүүрээр худалдаалж байсан барааны мөнгө болох 2546400 хурааж авсан.

Тэдний үйлдсэн хуурамч нотлох баримтыг шалгуулж хариуцлага тооцуулъя гэж хүссэн боловч Прокурорын байгууллага зөвшөөрөөгүй.

Мөн яллагдагч байхад минь /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар бүлгийн 186.3-т: Мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх болон бусад хууль бус арга хэрэгсэл хэрэглэх, түүнчлэн оролцогчийн амь насанд аюултай байдал бий болгохыг хориглоно гэж заасан байхад/ УМБГ-ын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагч ахмад Баасандалай: Мягмарсүрэн нартай өр төлөх гэрээ хийгээд ирвэл хэргийг чинь хэрэгсэхгүй болголоо. Гэрээ хийхгүй бол шоронд хоригдох болно шүү гэж айлгасан.

Дахин хоригдвол компанийн үйл ажиллагаа битгий хэл өөрөө амь насаа алдах /магадлалтай байснаас гадна хань ижил, үр хүүхэд, ах дүүсээ бүгдийг нь зовоож гүйцсэн, зарим нь бизнес, болон хөрөнгөөрөө хохирч байсан тул 2007 оны 07 дугаар сарын 25-нд аргагүйн эрхэнд болсон явдлаас зөрүүтэй, өөрийнхөө эрх ашгийг хэт зөрчсөн, тэдний үйлдсэн Өр барагдуулах хэлцэл" гээчид гарын үсэг зурсан бөгөөд тэр үед амьд үлдэхийн тулд зөвшөөрөхөөс аргагүй байсан билээ.

Мягмарсүрэн нар нь энэ хэлцлээ ашиглаж Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.Би шүүхэд нотлох баримтуудыг гарган өгч, сөрөг нэхэмжлэл, нэмэгдүүлсэн нэхэмжлэл зэргийг гаргасан бөгөөд /Би өөрөө нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй тул нотлох баримтуудыг үдэж хадгалдаг байсан маань аминд орсон/ шүүх харин нотлох баримтуудыг маань хүлээн авч зөвөөр үнэлсэн, Мягмарсүрэн нар цугларсан баримтаар надад өөрсдөө мөнгө төлөхөөс аргагүй байдалд орсон тул үнэнд гүйцэгдэж нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд намайг сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж өгөөч гэж хүссэн.

Би цаашид энэ талаар хөөцөлдөж явахаасаа залхаж олон жилийн дарамтаас салахын зөвшөөрсөн тул Сэлэнгэ аймгийн Иргэний хуулийн анхан шатны шүүх шүүх 2018 оны 11 дүгээр сарын 16-нд 39 тоот тогтоолоороо хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Үйл явдал-4

Надад эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, цагдан хорих, батлан даалтад өгөх, сэжигтэн, яллагдагчаар татах, шилжүүлэх, байцаан шийтгэх, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоолуудад ямар ч эх сурвалж тодорхойгүй, иргэдийн өргөдөл, мэдүүлгээр бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг хийсэн хэмээн шууд дүгнэн бичиж, тухайн үеийн Эрүүгийн хуулийн тусгай хэсгийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар /өндөр торгууль, 5-10 жилийн хорих ялтай хүнд гэмт хэрэг/ үйлдсэн гэж тогтоож надад танилцуулж байсан.

Энэ нь тухайн үед надад сэтгэл санаа, эрүүл мэнд, бизнесийн хувьд маш их цочрол, хохирол амсуулж байлаа.Ийм үндэслэлээр намайг хилс хэргээр прокурор, цагдаагийн байгууллага нь олон жил яллагдагчаар байцаан зовоож, цагдан хорьж, цагдаагийн үүд сахиулж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, сэтгэл санаа, эрүүл мэндийг минь улам хөнөөж, компанийн маань бизнест шууд нөлөөлөн зогсоосон юм. Тэднийг хууль зөрчсөн болохыг Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 39 тоот тогтоол, Цагдаа, прокуроруудын гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон олон удаагийн тогтоолууд гэрчилнэ.

/Дээрх шүүхийн тогтоолын 1,2,3-р хуудасны тодотгосон хэсгийг, цагдаа. прокурорын хэрэгсэхгүй болгох тогтоолуудын тогтоох хэсгүүдийг уншихад ойлгомжтой болох юм./

Мөн *******" компани болон захирал Г.******* миний тухай хил гааль, татварын газар, эд хөрөнгийн бүртгэлийн газар зэрэг олон байгууллагад хандан ямар ч нотлох баримтгүй, иргэдийн өргөдлөөр онц хүнд гэмт хэрэг үйлдсэн тул хэмээн бичиж лавлагаа хилийн хориг тавиулах, хөрөнгөнд хориг тавиулах зэргээр бизнесийн нэр хүндэд хохирол учруулж байсан.

Ялангуяа ******* ******* бүх банкнууд, бүүр санхүүгийн зохицуулах хороонд хүртэл ийм бичгүүд явуулсан нь *******" компанийг маань дахин зээл авах боломжийг маань хааж бизнесийг маань зогсохоос аргагүй байдалд хүргэсэн юм. ******* компаний ганц гишүүн би тухайн үед 40 гаруйхан настай, залуухан, эрүүл байсан тул жижиг компаниудын нэгэн адил захирал, менежер, үйлдвэрлэлийн технологич зэргээр бүх ажлаа өөрөө гүйцэлдүүлж, амжилттай ажиллаж 2004 он гэхэд аймагтаа нэр хүндтэй, сайн компанийн тоонд орсон байсан.

Манай үйлдвэрлэлийн онцлог нь өөрөө л технологийн хяналт тавьж ажиллахгүй бол болохгүй архи болон бусад хүнсний бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байсан бөгөөд ******* ХХК-ний захирал миний бие хэвтэрт орж, хоригдож, цагдаагийн байгууллагын үүдийг олон жил сахиж ажлаа хийх чадваргүй болмогц компани маань 2005 оноос үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон юм.

Тухайн үеийн цус харвалтаас үүссэн саажилт олон жил эмчлүүлснээр одоо бага зэргийн саажилт үлдсэн бөгөөд харин стрессийн гаралтай сэтгэл хямрал засрахгүй байсаар стрессээс шалтгаалсан невроз өвчин маань улам даамжирч улмаар сэтгэцийн эмчийн хяналтад эмчлүүлсээр байна.

/Иймээс ******* компани 2005 оноос одоо хүртэл үйл ажиллагаа явуулж чадалгүй, архиныхаа үйлдвэрийн тусгай эрхийг ч цуцлуулж хохирсон.

Мөн компанийн ганц гишүүн би стрессээс үүдэлтэй мэдрэхүйн гажуу тусгал, сонсголын хий үзэгдэл хэлбэрийн ядаргаа буюу F48.8 /неврозийн бусад тодорхой эмгэг/ оноштойгоор сэтгэцийн хяналтад одоо хүртэл байнга эмчлэгдэж байдаг, нас 70 руу хэвийсэн болохоор цаашид *******" компанийг сэргээн ажиллуулах боломжгүй болсон билээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар бүлэг, 20.1 дүгээр зүйлийн

1.Хуулийн этгээдийн үйлдсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална.

2. Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтны, эсхүл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэл хийсэн хүний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамт явагдана гэж заажээ.

Би ******* компаний ганц гишүүн тул компанийг төлөөлөх албан тушаалтан мөн бөгөөд компанийнхаа ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаад хилсээр хэрэгт холбогдож 2005-2016 онуудад буюу бүхэл бүтэн 11 жилийг яллагдагчаар батлан даалтад байж өнгөрөөсөн.

Мөн энэ хилс хэргүүдээс болж эрүүл мэнд, сэтгэл санаа, компаний бизнесийн нэр хүндээ хохирсноос гадна цаашилбал үр зулбуулснаас хүний амь хүртэл хохирсон 2004 он хүртэл ******* компани маань үйл ажиллагаа явуулж сайн компанийн тоонд орж байсан бөгөөд мөрдөн байцаагч, прокуроруудын хууль зөрчсөн ажиллагаанаас болж 2005-2022 он хүртэл үйл ажиллагаа явуулж чадахгүй нөхцөлд орсноос олох байсан орлогоо алдаж хохирсон юм.

Хохирлын тооцоолол:

Хуулийн этгээдийн орлогыг нөхөн төлөх учраас Үйл явдал-1-ийн нотлох баримтын 28-30-д 2002, 2003, 2004 оны татварын албаар баталгаажсан орлогын тайлангуудаар тайлагнасан орлогоор хохирлоо тооцсон болно.

Орлогын нийт дүн= 16.076.287+154.333.300+463.000.000=633.409.587 төгрөг,

Энэ нь эрсдэлд өртөхөөс өмнөх 3 жилийн олж байсан баталгаажсан орлого бөгөөд олж байсан дундаж орлогоо тооцоолоход 633.409.587 төгрөг : 3 жил=211,136,529 төгрөг болно.

2005-2022 оны 09 дүгээр сарын 12 хүртэл 17.77 жил байгаа бөгөөд тогтмол орлогын өнөөгийн үнэ цэнийг тооцоогүй/ зах зээлийн өсөлт/ тухайн үед олж байсан орлогоороо хохирлоо тооцоход 211.136.529 төгрөг*17.77 жил =3,751,896.120 төгрөг болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.5 дугаар зүйлийн 1-д: Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон прокурор, шүүхийн байгууллага, албан тушаалтны хууль бус ажиллагааны улмаас хуулийн этгээдэд учирсан хохирлыг энэ бүлэгт заасан журмын дагуу ******* хариуцна гэж заасан тул 3,751,896,120 төгрөгийн гэм хорын хохирлыг нөхөн төлүүлж манай Монсэп" компаний хохирлыг барагдуулж өгнө үү ... гэжээ

2. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Манай компани нь гэм хорын нэхэмжлэлийн шаардлагаа ИХШХШтХ-ийн 26.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасны дагуу

- Компанийн бизнесийн үнэлгээ 9,201,419,496.06 төгрөг

- Цагдаагийн мөрдөн байцаагч ахмад Баасандалай нь ******* компанид хамааралгүй ХХК-ийн орлогыг хурааж д өгсөн 2,546,400 төгрөг

- Миний гаргасан шүүх хуралд хавсаргах нотлох баримтуудын нотариатын үйлдэлд зарцуулсан бодит зардал 64,000 төгрөг

- Шинжээчийн ажлын хөлсөнд төлөх бодит зардал 2,000,000 төгрөг

- Прокурорын байгууллагын архиваас нотлох баримтуудын хуулбар авахад төлсөн төлбөр болох бодит зардал 60,000+180,000=240,000 төгрөг бүгд 9,206,269,896 төгрөг болгон ихэсгэж байна.

Иймээс манай компанид учруулсан гэм хорын хохиролд бүгд 9,206,269,896=06 төгрөгийг *******өөс гаргаж өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг гардан авч өгсөн хариу тайлбартаа: Аймгийн прокурорын газрын ахлах прокурор би ******* ХХК-ны нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Тус компанийн захирал Г.******* нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, цагдан хоригдож бие, эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон тул гэм хорын хохиролд 3,751,896,120 төгрөгийг *******өөс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлд дурдсанаар:

... өндөр хүүтэй зээл олгосон хүмүүс нь дахин мөнгө авахаар шунахайрч 2005.03.14-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хошууч Төмөрбаатар гэх хүнээр баривчлуулж, эрүүл мэнд муудаж, улмаар энэ Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн.

...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-р заалтаар 2007.02.06-нд дугаартай эрүүгийн хэрэг үүсгүүлсэн байсныг би мэдээгүй гэж,

... 2006.01.24-нд 08 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосныг прокурорын байгууллага сэргээж дахин мөрдөн байцаалт хийх болсон...

Баянгол дүүргийн прокурорын тоот тогтоолоор дахин хэрэгсэхгүй болж эцэслэн шийдвэрлэсэн гэх зэргээр эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг бичсэнээс хамаарч эдгээр хэргүүдийн материалтай танилцах, шаардлагатай бол нотлох баримт гаргах ажиллагааг явуулах ажиллагааг явуулах үндэслэлтэй болж байна.

Иймд прокуророос Г.*******гийн шалгагдсан эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасны улмаас гэм хорын хохиролд 3,751,896,120 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Цаашид Г.*******гийн шалгагдсан эрүүгийн хэргүүдтэй танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, харьцуулж үзэж дүгнэсний эцэст нэхэмжлэлийн шаардлагад тодорхой хариу тайлбар гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болно гэжээ.

 

4. Нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд, захирал Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яагаад ийм хэмжээний хохирол учирсан нь тодорхой байгаа учраас нуршилгүйгээр нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байна. Жишээлбэл 2023 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 36 тоот шийдвэрт шинжээчийн дүгнэлтийг хайхраагүй Орлогын алдагдсан боломжийг үнэлсэн тухай гэж гарчиглаад ******* ХХК-ний 2005-2022 оны 10 дугаар сар хүртэл олох байсан орлого гэж бичээд олох байсан орлого 2005 оноос шалтгаант холбоотой гэж дүгнээд, тусгай зөвшөөрөл, холбогдох хууль тогтоомжууд гэсэн байсан. Бид нарийн мэргэжлийн тооцоолол мэдэхгүй учраас Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу, нэхэмжлэлийнхээ дагуу шинжээчид хандсан. Тэр нэхэмжлэлээ үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлсэн юм. Тэр үед шүүх нь шинжээчийн дүгнэлтийг хайхраагүй. Юу гэхээр доллар гэхэд 2004, 2005 онд ямар байсан, 2022 ,2023 онд хэд болсон өөрчлөлт нь би бүр нэг шил архины үнэ тухай өмнөх шүүх хуралд харьцааг харуулаад өмнөх үед 1550 байсан байхад нөгөөх нь одоо 16000 болсон байх жишээтэй ялгаатай үнийг талаар хавтаст хэрэгт баталгаажуулаад өгсөн байгаа. Тэрийг ч тооцоогүй зүгээр л тэр компани тухайн үеийнхээ байдлаар байх юм шиг хэзээ ч өсөж хөгжихгүй юм шиг, ерөөсөө үнийн өсөлт хөгжилт болоогүй юм шиг, болохгүй юм шиг тийм байдлаар тухайн үеийн балансуудаар нь дундаж орлогын тооцоод тэгээд прокурорт яллагдаж байсан 11 жилийн хугацаанд бодсон байсан. Энэ хугацаа нь хэдийнээ 11 жилийн яллагдагч байсан боловч миний биеийн байдал нотолсон өчнөөн нотлох баримт эмнэлгийн бичгүүд байгаа энэ нь дандаа стрессээс гаралтай, цус харвалтын голомттой нэгдүгээрт саажилтай байсан, зүрх судасны хэм алдагдалтай, сэтгэцийн өөрчлөлтэй гээд гарсан ийм байж байхад одоо хүртэл үргэлжилсээр байгаа нь шалтгаант холбоо одоо болтол байсаар байхад хохирлыг минь гаргаагүй өнгөрсөн. Дээрээс нь 2004 онд ямар хэмжээний үйл ажиллагаа явуулж тухайн үеийн шагнал урамшуулал авч байсан, дээр нь бүр шилдэг татвар төлөгчөөр 2003 онд шалгарч байсан гэдгийг маань жишээлбэл хайхраагүй .Тэр олон жилийн хугацаанд манай компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж, Д.******* эрүүл саруул байсан бол компани ямар хэмжээнд өсөж хөгжиж ямар хэмжээнд явах байсан бэ гэдгийг шинжээч нар тодорхойлдог Шинжээч өөрийнхөө арга барилаар, ямар хууль үйлчилдэг,ямар стандарт байдгийг тэрийгээ тогтоосон байхад шинжээчийн дүгнэлтийг хайхраагүй гэдэгт би гомдолтой байсан боловч бие муу учраас гомдол гаргаж чадаагүй. Шалтгаант холбоотой 2005 оноос одоог хүртэл үйл явдал нь одоог хүртэл шалтгаант холбоотой болохыг шинжээч шалтгаант холбоотой гэж үзсэн байна. Угаасаа шалтгаант холбоог би ч өөрөө мэдэж байгаа. Шалтгаант холбоог авч үзээгүй. Би шалтгаант холбоог яагаад шалтгаант холбоотой вэ гэдгийг тайлбарлахаар компанийн ганц гишүүн миний бие хууль бусаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст баривчлагдаад 2005 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тал цус харваж, хэвтэрт орсон, биеийн байдал маш муу байсныг эмнэлгийн баримтууд угаасаа нотолж байгаа. Мөн түүнчлэн Цагдаагийн хэлтсийн 2005 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт бас нотолж байгаа. хүнд шалтгаанаар энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд байгаа. Энэ тодорхойлолтод Д.******* нь эмнэлэгт байгаа бөгөөд эмч нь гаргаж болохгүй, өөрөө мэдүүлэг өгч чадахгүй гэж бичээд сэжигтнээр өөр хүнд өгсөн гэж эмч ямар байдалтай байгаа учраас мэдүүлэг өгч чадахгүй байна гэдгийг цагдаагаас хамгаалсан ойлгомжтой байгаа. Тэгээд хохирогч Сайнжаргалын улсын мөрдөн байцаах газарт гаргасан өргөдөл гэрчилж байгаа.Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 46 хуудсанд байгаа. Тэр өргөдөлд цагдаагийн ажилтнуудтай ирж, Д.*******г 3 дугаар сарын 10-нд баривчилж Баянгол дүүргийн цагдаагийн газраас аваачсан гэж бичсэн байгаа. Энэ нь болохоор тэр баригдаж очоод цус харвасан гэдгийг нотолж байгаа. Намайг цагдаад баривчлагджээ гэдгийг баталжээ байгаа. Яагаад гэхээр тэр хүн худлаа хэлэхгүй байх. Тухайн үеийн байцаан шийтгэх хуулиар бол 5 жилийн хорих ангитай юу юу ч гэнэ миний мэдэхгүй сэтгэшгүй тийм зүйл ангиар зүйлчлээд сэжигтэн, яллагдагчаар барьж хорих батлан даалт өгч байсан. Ийм учраас биеийн байдал сайжрахгүй улмаар одоо болтол цус харвалтын саажилт үлдэгдэлтэй, стрессийн гаралтай зүрхний хэм алдагдалтай, сэтгэцийн эмгэгтэй, нойргүйдэлтэй зэргээс үйлдэлтэй.Оюуны ачаалал даах чадваргүй болсон. Одоо ч гэсэн би чичрээд сууж байна. Энэ бүхнийг хангалттай нотлох баримтыг шүүхэд өгсөн байгаа. Миний биеийн эрүүл мэндийн хувьд өнгөрсөн хугацаанд энэ компанийн үйл ажиллагааг сэргээж чадахгүй байх нь ойлгомжтой ш дээ. Үүнийг удаа дараа нотолж байгаа. Хоёрдугаарт компанийн үйл ажиллагааны нэр хүнд унаснаас бас болсон. Цагдаагийн байгууллагаас харьяа орон нутгийн байгууллага, Хилийн цэрэг, Татварын байгууллага, ******* бүртгэлийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо, бүх арилжааны банкнуудад Д.******* болон ******* ХХК залилангийн хүнд гэмт хэрэг хийсэн тул утга бүхий албан тоотуудыг удаа дараа явуулсан 1 дүгээр хавтаст хэргийн 130-135 дугаар хуудсанд байгаа. Ийм учраас нэр хүндээ унаад зээл авах ч юм уу өөр хүнээр ажлаа хийлгүүлэх ямар ч сонголтгүй болсон Ингээд нэр хүндээрээ ч эрүүл мэндээрээ ч хохирсон учраас одоо болтол энэ компани босож чадахгүй. Одоо болтол өрнөөс гарч чадахгүй. Өнөөдөр би 67 настай. Тэгэхээр биеийн байдал ийм байна. Энэ компанийг босгох гэж үзлээ. Яагаад энэ компанийг өдий хүртэл байлгасан вэ гэхээр ямар нэгэн байдлаар сэргээчих болов уу гэсэн горьдлоготой явсан. Сүүлдээ шүүхийн маргаантай байсан болохоор татан буулгахгүй явсаар байгаад ийм болсон. Надад хилсээр эрүүгийн хэрэг үүсгэсэн хохирогч гэсэн хүмүүсийн өргөдөл ямар нэгэн баталгаатай нотлох баримт байхгүй байхад зөвхөн өргөдлийг үндэслээд эрүүгийн хэрэг үүсгэсэн надаас ямар ч тайлбар нотлох баримт авахгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Дээр нь нэмээд намайг гэнэт, гэнэт баривчилдаг ганц худагт хорьдог тэгээд тийм байдалтай намайг шалгаж байгаа процесс нь зальтай ,хуйвалдаад өөртөө ашигтай байдал гаргуулаад байгаа хүмүүс 2012 онд надаас 57,000,000 төгрөг гаргуулах шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байсан. Яагаад гэхээр би бас ийм хохирол,өөрөө авлагатай ч гомдол гаргаж чадаагүй. Миний биеийн байдал бас л муу байсан. Би байнга өсөж байсан байхгүй юу одоо би хэдий хүртэл амьд явахаа мэдэхгүй байна. Ийм байхад тэр үед бас давж заалдах гомдол гаргаагүй сүүлд нь өөрийнхөө бүх баримтыг өгч шүүхийн энэрэнгүй хуулиар хөөн хэлэлцэх хугацааг сэргээгээд гомдол гаргаж байсан. Тэр үед прокурор хэрэг биш юм байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа , дахиад сэргээхэд нөгөө хүмүүс шүүх хурал дээр ирж ичихгүй бид нар нэхэмжлэлээсээ татгалзаж байна, танайх сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж өгөөч гэж битгий цагдаа прокуророор битгий яв гэж гуйсан. Тэд нар аргагүй үнэнд гүйцэтгэхээрээ гуйгаад шүүх хүчингүй гэсэн хурлын шийдвэр гаргуулж, би зөвшөөрсөн байгаа. Ингээд эвлэрч хэрэг хэрэгсэхгүй болсон. Тэр 57,000,000 нэхэмжлэл нь хуулиар гаргасан шийдвэр нь хүчингүй болсон. Тэд өөрсдөө гуйсан яагаад гэхээр бүх нотлох баримт нь үндэслэлтэй болохыг нотолж байсан. Би нягтлан мэргэжилтэй байсан учраас тэр хүмүүсийн харилцаа өгсөн авсан бүх юм хадгалсан байсан нь баримт байсан. Шинжээчийн дүгнэлт яагаад хүчин төгөлдөр вэ гэх нотлох баримтыг хамт өгсөн. Мэргэжлийн байгууллагын өгсөн дүгнэлт нь манайд шинжилгээ хийсэн Лэндс компанийн захирал нь н.Ганхуяг хэмжээгүй, хугацаагүй эрхтэй тэргүүлэх зэргийн үнэлгээч нь юм Энэ компани шинжээчийн үнэлгээ хийх эрх 2014 оноос аваад одоо хүртэл эрх нь хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ компани энэ хугацаанд хийсэн шинжилгээний дүгнэлт бол хүчинтэй байх үндэслэлтэй харин доторх үнэн зөв энэ тэрийг шинжээч өөрөө хариуцдаг гэсэн бичгийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны 2429 тоот монголын мэргэжлийн институт саяын хурал дээр гаргасан 03 н баримт нэгэн энэ байна. Лэндс компанийн өөрт нь гаргасан дүгнэлт алдагдсан боломжийн өнөөгийн үнэ цэн олох ёстой байсан орлогын хэмжээгээр тодорхойлогдоно гэж хариулсан. Шүүх алдагдсан боломжийг өнөөгийн үнэ цэн олох ёстой орлого биш гэж шинжээчийн дүгнэлтийг авч үзээгүй. Энэ нь алдагдсан боломжийн өнөөгийн үнэ цэнэ нь олох ёстой байсан орлого мөн, угаасаа шинжээчийн дүгнэлтээс тодорхой харагдаж байна. 2005 он, 2022 оны 10 сар хүртэл олох байсан орлогыг тооцоход гэж байгаад алдагдсан боломжийн өнөөгийн үнэ цэнэ олох байсан орлого, алдагдсан боломж нь нэг ойлголт юм гэдгийг тайлбарлаж байна. Орлого нь өнөөдөр ямар болох байсныг тодорхойлж байгаа ойлголт. Мэргэжлийн үг хэллэг байна. Олох байсан орлого гэж үзсэн байгаа шинжээчийн өөрийнхөн дүгнэлт дээр байгаа. Шинжээч нэмж мэдүүлсэн тайлан манай өгсөн тайлан жилийн дундаж орлогынхоо 3 жилийн дунджаар тооцсон Тэгээд 03 жилийн дунджаар тооцсон дүнг 11 жилээр үржүүлээд 9,000,000,000 төгрөг гаргасан байсан. Татварын зарим хууль, Нийгмийн даатгалын тухай хууль хэрэгжүүлэх тухай хуулиар манай байгууллагын гаргаж өгсөн татварын тайлангаар баталгаажсан нэмж мэдүүлсэн тайлан хүчинтэй.Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт эдгээрт тусгагдсан албан татвар орлогоос бусад албан татвар түүнд ногдох орлогын эх үүсвэр нотолно гэсэн болохоос орлогыг өөрөө нуусан гэсэн үг биш хууль ёсны орлого учраас үүнийг тооцсон байгаа.Тэгэхээр хуульд зааснаар манай компанийн нэмж мэдүүлсэн тайлан хууль ёсны орлогоороо олсон хөрөнгийг нэмж мэдүүлсэн тайлан нь үнэн зөв юм. Хэрэгжүүлж байсан төслөөр тооцох юм бол илүү ашиг олно гэсэн үг.Татварын ерөнхий газар энэ хуулийг энэ орлогыг хүчин төгөлдөр үгүй юу гэдгийг Татварын ерөнхий газар нь өөрөө өгсөн байгаа.Энэ нөгөө гарын үсэг зураагүй энэ тайлангуудыг татварын газар хүлээж авах ёсгүй. Тайлан гаргасан газар заавал гарын үсэг зурна, түүнийг шалгаж байж хүлээж авна гэсэн заавар зөвлөмжийн зааврыг оруулсан 2013 оноос өмнө өөрсдөө гарын үсэг зурж, тамга дарж өгснийг татварын газар гарын үсэг зурсан эсэх, тамга дарсан эсэхийг шалгаж байж баталгаажуулж тамга тэмдэг дарж хүлээж авдаг байсан. Татварын ерөнхий газраас шинээр илэрсэн нөхцөл байдал дээр манай компаниас гаргаж өгөөгүй , өөрсдөө ямар ч тамга тэмдэггүй, миний гарын үсэггүй тайлан прокурорын газарт хуулбарлаж өгсөн байлаа. 2003 оны нэмж мэдүүлсэн тайлан баланст адилхан татварын албаны архивын хуулбар үнэн гээд тамга дарсан байсан. Тэрийг шүүх авч хэлэлцээгүй. Нэмж мэдүүлсэн тайлан нь хүчин төгөлдөр юм. Сая би нэмж мэдүүлсэн тайлангаа нотариатаар баталгаажуулаад хэрэгт өгсөн байгаа. Надад бас эх хувь байна. Ийм болохоор шинжээч энэ бүхэн шалтгаант холбоотойгоор энэ хүний эрүүл мэнд , энэ компани унасан нь шалтгаант холбоотой юм байна, буцаж сэргэж чадалгүй өдий хүрсэн юм байна гэдгийг тогтоосон учраас энэ бүхнийг шүү харж үзээсэй яг хууль ёсны шударга байна гэсэн үндсэн дээр би хоёр тайлбарыг гаргаад материалыг өгсөн байгаа. 2003 онд үнэхээрийн ямар ч жоохон орлого хийсэн газарт бүх хувийн байгууллагаас тэргүүлээд тэргүүний татвар төлөгч, тэргүүний эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдгээр ******* ХХК-н шалгарахгүй ш дээ. Ганцхан архи бариад олон аймгуудаар яваад үзэсгэлэн худалдаанд оролцоод явахгүй ш дээ энэ бүхэн ойлгомжтой. Татварын маягт дээр 10,000 гээд бичсэн тухайн үеийн хуульд журам, дүрэм нь юу байсан вэ гэхээр татварын тайлан 2 жил дараалан х тайлан өгвөл татан буугддаг байсан. Тэгэхээр хамгийн сүүлийн жишээ 2011 онд нэг Х тайлан нэг нь 30,000 Х тайлан хийгээд очихоор татвар дээр нь 30,000 төгрөг гээд засаад авдаг байсан. Х тайлан, 30,000 төгрөгийн тайлан хоёулаа хавтаст хэрэгт байгаа. Би энэ компанийг татан булахгүйн тулд очоод татварын хэлснийг зөвшөөрөөд худлаа 5,000 төгрөг, 10,000 төгрөг, татварт 50,000 төгрөгөөр хийхгүй бол татан буугдан гэж байсан. Тэрнээсээ ямар ч зардал байхгүй, ийм бизнес гэж байдаг юм уу? 2005 оноос хойш үйл ажиллагаа зогссон гэдгийг бүхэл бүтэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг үнэлсэн шүүгч *******ийн албаны гаргаж өгсөн баримтыг худлаа гэж ийм байх үндэслэл байхгүй гэж үзээд байгаа.Тэгвэл *******ийн албаны үе үеийн татварын газар,үе үеийн засаг дарга нар , багийн дарга нар 2005 оноос эхлээд ХХК-н үйл ажиллагаа явуулаагүй гээд тодорхойлолт гаргаад өгсөн байна. Энэ болохоор 1 дүгээр хавтаст хэргийн 153-154 хуудсанд байгаа. Сүүлд гаргаж өгсөн нотлох баримтад 3 дугаар хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд тэр нь дээр улсын мөрдөн байцаах газар хэрэг хянан шалгах журмаараа бид нараар дамжуулахгүй шууд Татварын байгууллагаас 2005 оноос ******* ХХК 2005 оноос үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг улсын мөрдөн байцаах газар гаргаад өгсөн байгаа. Энэ Х тайлан нэрээр гаргасан буюу 30,000 төгрөг гэж гаргасан тайлангууд нь компанийн татан буулгахгүйн тулд Татварын газар очиж , худлаа тайлангаа засуулахаас өөр аргагүй болсон байгаа шүү. 2011 оны 02 янзын тайлан балансууд нотолж байгаа. Нэгэн дээр нь Х тайлан хийгээд очсон нөгөө дээр нь засаад авсан. Тэр хоёр тайланг Татварын газарт гаргаад өгсөн. Иймд 2005 оноос хойш компани үйл ажиллагаа явуулсан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа юм.Иймээс одоо болтол шалтгаант холбоотойгоор үйл ажиллагаа явуулаагүй, шалтгаант холбоотойгоор үхэж ч магадгүй баримтай ингээд явж байна. Манай шалтгаант холбоотой гэм хорыг тооцох нь зүйтэй юм шүү. Нэмж мэдүүлсэн орлого нь хууль ёсны орлого мөн гэдгийг ойлгож хүлээж аваарай. Одоо миний биеийн байдал муу байгаа, харахад дөрвөн мөч нь хөдөлж байгаа боловч нэлээн хэцүү өмгөөлөгч нар утсаар ярихаар дуугарч чадахгүй жишээний даралт нь унасан ийм байдалтай байгаа шүү. Сэтгэцийн өөрчлөлттэй холбоотой зүрхний хэм алдалт гэж байдаг юм байна мөн цус харвалтын голомтоос үүдэлтэй зүүн талын саажилт гэж 2024 оны 3 дугаар сарын байдлаар миний саажилт хэвээрээ байна. Та нар мэдэхгүй л байна би зүүн талаараа явж байгаа нугад гишгээд унах гээд байдаг. Тэр үеийн шалтаанаас манай компани надтай хамт унасан байна. Би түрүүчийн шүүх хурлаас хойш 2 жил хохирч байна. Шинжээчийн дүгнэсэн хэмжээгээр хохирлыг маань гаргаж өгнө үү.

Би ерөнхийдөө бүх юмаа ярьсан. Шалтгаант холбооны тухайд шинжээчийн дүгнэлтийг манай хэлсэн юмнуудыг юмтай нь тулгаж үзэхээр ойлгомжтой болох учраас нуршмааргүй байна. Үнэхээр шалтгаант холбоо, н.Сайнжаргал гэдэг хүний мэдүүлгийг анхаарч уншаарай, тэгээд н.Эрдэнэбат гэдэг хүний тодорхойлолтыг угаасаа би 3 дугаар сарын 14-нд би цус харваад очсон 3 дугаар эмнэлгийн баримтуудыг үзэхэд, Баянголын цагдаад баригдаад очсон хугацаа яг давхцаж байгаа энэ гурван баримт хоорондоо уялдаатай гэв.

5. Хариуцагч ******* ******* *******ийг төлөөлж оролцсон, прокурор ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* ХХК-ний нэхэмжлэлтэй нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. ******* ******* *******д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ******* ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар дараах тайлбар гаргаж байна.

******* ХХК-ний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн дараах тайлбарыг гаргаж байна.

******* ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага түүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасантай хамааралгүй байна.

Иргэний хэрэгт холбогдох нотлох баримтад үндэслэн дараах дүгнэлтийг хийж байна.

******* ХХК-нь Хөдөө аж ахуйн яамнаас 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн огноотой 2003 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2004 оны 01 дүгээр сарын 24-ний хүртэлх хугацаанд хүчинтэй архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг олгосон. Энэхүү тусгай зөвшөөрөл нь 2004 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш сунгагдаагүй. Энэ тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаад дахин ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрлийг сунгасан баримт хавтаст хэрэгт байхгүй. ******* ХХК 2005 оноос эхлээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй холбогдох статистик мэдээ тайлан гаргаагүй болох нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн засаг дарга н.Мөнхбаяр, мөн Сүхбаатар сумын засаг дарга н.Үүрийнтуяа нарын албан бичгээр тус тус тогтоогддог.Д.******* нь 2005 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл тус компанийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас 01 жил 03 сарын дараа мөрдөх байгууллага, цагдаагийн байгууллагаас сэжигтнээр тооцох тухай тогтоолоор эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцож, 2005 оны 04 дүгээр сарны 25-ний өдөр дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэл нь нэр бүхий 06 хүнээс мөнгө залилсан гэж үүссэн. Энэ хэрэг 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бол хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Д.*******г 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дахин дугаартай хэрэгт н.Мягмарсүрэн нарт их хэмжээний хохирол учруулж залилсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Улмаар сүүлд үүсгэсэн хэргийг дугаартай хэрэгт 2007 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Д.*******г сэжигтнээр тооцоод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл Д.******* бол 2007 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 05 дугаар сарын 24-ний хооронд сэжигтнээр цагдан хоригдож, 05 дугаар сарын 24-ний өдрөөс таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж 05 дугаар сарын 25-нд батлан даалт, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Ингээд дугаартай эрүүгийн хэрэгт 07 дугаар сарын 31-ний өдөр хэрэгсэхгүй болгосон. Д.*******д холбогдох 02 хэрэг хэрэгсэхгүй болсон. 2007 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дугаартай хэрэгсэхгүй болсон хэргийг сэргээгээд эрүүгийн хэргийг хүлээн авч байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол үйлдээд, 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хоёр хэргийг нэгтгэж шалгахаар шийдвэрлэсэн. Тэгээд энэ хоёр хэргийг нэгтгээд, дахиад энэ хэрэг 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хэрэгсэхгүй болсон. Ингээд 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хугацаанд буюу нийт 5 жил 4 сарын хугацаанд энэ хэрэгт ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй. Энэ хэрэгт хэн нэгнийг холбогдуулж шалгаагүй. Тэгээд урт хугацаандаа 11 жилийн хугацаанд шалгагдаж байгаа гэж ярьж байгаа боловч 5 жил 04 сарын хугацаанд энэ хэрэг хэрэгсэхгүй болсон. Ингээд дахиад 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хугацааг нь сэргээгээд 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хэрэгсэхгүй болгоод дахиад сэргээж дахиад энэ хэрэг эцэслээд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэгдсэн. Дээрх цаг хугацаанаас харахад 2005 оноос 2016 оны хооронд 11 жилийн хугацаанд шалгагдсан боловч 5 жил 4 сард нь энэ хэрэг хэрэгсэхгүй болсон байсан. Ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн байцаах ажиллагаа явагдаагүй. Д.******* нь нэг удаа 14 хоногийн хугацаанд сэжигтнээр татагдаж, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Бусдаар энэ хэрэгт ямар нэгэн байдлаар цагдан хоригдоогүй гэсэн үг. Дээрх нөхцөл байдлаас дүгнээд хэлэхэд ******* ХХК-ний үйл ажиллагаа бол Д.*******г эрүүгийн хэрэгт шалгагдсанаас шалтгаалж зогссон гэсэн шалтгаант холбоо бүхий нотлох баримт иргэний хэрэгт байхгүй. Тэгэхээр ямар нотлох баримтаар энэ компанийн үйл ажиллагаа Д.******* гэдэг хүний эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсанаас болоод ингээд зогссон юм бэ? үйл ажиллагаа нь ингээд татан буугдсан гэсэн нотлох баримт байхгүй. Энэ агуулгаар би юу хэлэх гээд байна вэ гэхээр цаг хугацааны хувьд яллагдагчаар, сэжигтнээр тооцож шалгахаас өмнө энэ компанийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусчихсан, үйл ажиллагаа нь зогсчихсон байсан. Урт хугацааны цаг хугацааг нь аваад үзэхээр 5 жил 4 сар нь шалгагдаагүй, 14 хоногийн хугацаанд нэг удаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Д.*******г эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсан цагдан хоригдсон таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж хоригдсон хэрэг бол хэрэгсэхгүй болсон гэсэн гэдэгтэй ямар ч маргаан байхгүй. Харин гол асуудал бол иргэний хэрэгтээ танилцаад нотлох баримтыг үзэхээр яг хамаарал бүхий харилцаа холбоо ерөөсөө харагдахгүй байна.

Нэхэмжлэгч эрүүл мэндийн байдлын талаар ярьж байна. Тэгэхээр хавтаст хэргийн аваад танилцахаар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж тайлбар хийж байна. Д.******* нь 2005 оны 03 дугаар сарын 14-өөс 03 дугаар сарын 25-ны өдрийн хооронд эмнэлэгт үзүүлээд хэвтэн эмчлүүлсэн. Улмаар 2005 онд 03 дугаар сарын 25-ны өдөр Д.*******г тархины дунд артерийн *******лийн шигдээс, зүүн талын саа гэх эмнэлгийн байгууллагаас оношилсон онош байдаг. Энэ нь хавтаст хэрэгт байдаг. Энэ цаг хугацаа Д.*******г эрүүгийн эхний хэрэгт хэрэг үүсээд сэжигтнээр тооцохоос өмнө буюу 1 сар 14 хоногийн өмнө цаг хугацааг нь харахын бол ийм байна. Д.******* гэдэг хүний бие өвдсөн цаг хугацаа , миний түрүүний хэлсэн онош гарсан цаг хугацаа энэ хэрэгт сэжигтнээр тооцогдохоос өмнө буюу өөрөөр хэлбэл өмнө нь өвдчихсөн байсан гэсэн үг. Энэ хүний эрүүл мэнд ямар нэгэн байдлаар өөрчлөлттэй байсан гэсэн үг. Тэгэхээр үүнээс хойшоо мөрдөх байгууллагад шалгагдсан байдаг. Харин энэ хүнийг холбогдуулан шалгуулснаас хойшоогоо энэ хүний бие өвдсөн гэсэн баримтууд яг энд харагдахгүй байна. Харин мэдээж энэ урт хугацаандаа шалгагдах явцад энэ хүний эрүүл мэндээ эмнэлгийн байгууллагаар үзүүлж, холбогдох шат шатандаа оношнууд гаргаад явсан байдаг .Тэгэхээр би зөвхөн энэ эхлэлийн хэлээд байна. Миний түрүүний хэлсэн агуулгаар дахиад нэг асуудал гарч ирж байна тэгэхээр яг энэ иргэний хэргийн аваад үзэхээр миний түрүүний хэлсэнтэй адилхан ******* ХХК-н эрүүгийн хэрэгт шалгагдсанаар энэ компанийн үйл ажиллагаа яагаад зогссон юм бэ гэдэг шалтгаант холбоо иргэний хэрэгт байхгүй байгаатай яг адилхан Д.******* гэдэг хүн энэ мөрдөх байгууллагад эрүүгийн гэмт хэрэгт холбогдоод шалгагдахад энэ бие нь яагаад муудсан бэ? гэдэг асуудал гарч ирж байна. Үүний шалтгаант холбоо бас энэ хэрэгт байхгүй. Тэгэхлээр би эрүүл мэндийн байдал болон эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан гэсэн энэ цаг хугацааны хувьд харна уу. Цаг хугацааг онцгойлж, тодотгож хэлэхийг хүссэн юм. Тэгэхээр энэ шалтгаант холбоо нь өөрөө байх ёстой. Цагдан хоригдсоноос шалтгаалаад миний бие муудсан гэсэн , эмнэлгийн тусламж авсан цааш цаашдын асуудал яригдаж энэ нь өмнө нь үүсээд байгаа харилцаа, компани бас өмнө нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл нь дуусчихсан нь энэ иргэний хэрэгтээ ямар ч хамаагүй байна.

Энэ компанийн урт хугацаандаа олох байсан орлогын асуудал яригдаж байна. ******* ХХК-н 2002, 2003, 2004 онуудад буюу 03 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан. Тэгэхээр энэ бизнесийн үйл ажиллагаа гэдэг бол өөрөө тэр чигээрээ эрсдэл байдаг. Тэгэхээр энэ нэхэмжлэгчийн зүгээс бол оршин тогтноод 03 жил болж байгаа компанийг дахиад үргэлжлээд 11 жилийн хугацаанд яг тэр орлогоо олно гэж нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Өөр хэлбэл компани өөрөө 03 жилийн хугацаанд оршин тогтносон. Энэ оршин тогтносон хугацаанаас урт хугацаанд орлого олно гэж хэн нотлоод байгаа нь бэ? энэ нь өөрөө яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Апу нэртэй томоохон компаниуд гарч ирж байсан, жижиг компаниуд хувьд ерөнхийдөө шахагдаж байсан, үйл ажиллагаа нь зогсож байсан ийм юм байдаг.Тэгэхлээр энэ дээр яг ямар нотлох баримтыг үндэслээд цаашдаа 11 жилийн хугацаанд яг тогтвортой одоо жилд 211,000,000 төгрөгийг олно гэж, хэн яг ямар нотлох баримтаар дүгнээд байгаа вэ? энэ ерөөсөө ойлгомжгүй. Бид нар өнгөрсөн цаг хугацааг буюу 03 жилийн цаг хугацааг дүгнэж болж байна. Жилд 11,000,000 төгрөгийн тайлан мэдүүлсэн. Хавтаст хэрэгт байна. Би үүний үнэн зөвийг дараа ярина. Хийгдсэн юмыг харж болж байна. Ирээдүйг яаж хараад байгаа юм бэ, бизнес өөрөө эрсдэл тэгэхээр энийг яаж нотлоод байгаа юм бэ? гэдэг нь маш ойлгомжгүй. Нотолсон баримт энэ хэрэгт байхгүй. Шинжээчийн дүгнэлт ийм цаг хугацаанд, ийм хэмжээний тайланг мэдүүлсэн байна гэж байгаа. Энийг нь үндэслээд 17 юм уу 11-ийг үржүүлээд тавьчихаж байгаа тоо байгаа байхгүй юу,тэгэхээр энд эрсдэлийн баталгаа байх хэрэгтэй, хаана байгаа вэ? үржүүлээд тооны машин дээр тавьсан тоог болно гэж үзэх нь хэр үндэслэлтэй вэ гэж холбогдох нотлох баримт дутуу байна гэж үзэж байна.

2002, 2003, 2004 онуудад 211,136,529 төгрөг олж байсан гэсэн энэ тоог үржүүлж үржүүлээд ирээдүйд олох ашгаа тооцоолоод байна. Тэгэхээр энэ мөнгөн дүн чинь 2002, 2003, 2004, онуудад албан татварт тайлангаа орлого чинь өөрөө хэр үндэслэлтэй юм бэ? өмнөх шүүх хуралдаанд прокурор, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дүгнэлт бичсэн. Энэ дүгнэлтийн агуулга бол ерөөсөө энэ байсан. Ойлгомжгүй харилцаа өөрөөр хэлбэл ******* ХХК н 2002 онд 16,287,070 төгрөг 2003 онд 154,333,300 төгрөг 2004 онд 463,000,000 төгрөгийн орлого олсон гэдэг нь энэ хэрэгт байгаа. Ингээд аймгийн прокурорын газраас холбогдох байгууллагуудад албан тоот явуулаад эдгээр онуудад энэ ******* ХХК н хэдэн төгрөгийн тайлан гаргаж байсан юм бэ? энэ холбогдох баримтыг нь ирүүлээч гээд үзэхээр 2003 онд нийт борлуулалтын орлого 154,333,300 төгрөгийн биш 11,844,200 буюу 142,489,100 төгрөгийг зөрүүтэй тайлагнасан байна. Энэ нотлох баримт өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэлтэй нотлох баримт мөн үү? 11,000,000 төгрөгийн тухайд ийм юм ярихаар магадгүй өөр талаас нь ойлгож байж магадгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ дахиж хэлье. Би хүлээн зөвшөөрөөд энэ хэсгийг ерөөсөө ярьж байгаа биш нэхэмжлэлтэй холбоотой тайлбар хийж байгаа учраас энэ хэсгийг сөхөх нь зүйтэй тэгэхээр өнөөдөр хэрэг дотор 11,000,000 төгрөг төлсөн баримт нь үндэслэлтэй байна гэдэг, эсвэл 142,489,100 төгрөгийн баримт нь үндэслэлтэй гэж алийг нь үнэн нотлох баримт гэж үзэх юм бэ? гэдэг дараачийн асуудал би дандаа асуултын тэмдэг тавиад байгаа асуултын тэмдэг тавиад байгаа нь өөрөө үгүйсгэгдэж байна гэсэн үг. Холбогдох гол нотлох баримт нь хэрэг дотор байхгүй байна гэсэн үг. Эцэст нь 154,333,300 төгрөгийг нэмж мэдүүлсэн гэж ярьж байна Энэ хэрэг дотор ороод үзэх юм бол хуулбарласан байдаг 2008 онд 06 дугаар сарын 30-нд нөхөн тайлагнав гээд бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл *******ийн алба нь 154-тэй нэгийг өгөөд 11-тэй нэгийг өгөөд тэгээд яг аль нь үндэслэлтэй юм бэ? энэ хуурамч нотлох баримт юм уу? үгүй юм уу ойлгомжгүй харилцаа яваад байна. Тэгэхээр зэрэг энэ нэг хууль байгаад байна.Татварын зарим хууль болон нийгмийн гаралтай ерөнхий хуулийг хэрэгжүүлэх тухай хуулиар энэ хуулийн гол агуулга нь 6 дугаар зүйлийн 6.1-д нэмж мэдүүлсэн тайланг ямар нэгэн нотлох баримтаар тооцохгүй гэсэн агуулгатай. Өөр хэлбэл иргэн хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл тэдний мэдүүлсэн санхүүгийн болон татварын нийгмийн даатгалын шимтгэлийн нэмсэн тайланг , татварт тусгагдсан тайлан ногдох орлого олох бусад албан шимтгэл ногдох орлогын эх үүсвэр үнэ өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно. Тэгэхээр зэрэг энэ одоо нотлох баримт болгон ашиглахыг хориглоно гэдэг нь иргэний хэрэг, эрүүгийн хэрэг, захиргааны хэрэгт харилцаанд нэмж мэдүүлсэн орлогыг ерөөсөө ашиглахгүй гэсэн үг.тэгэхлээр өнөөдөр 2007 оны 12 дугаар сарын 28- ний өдрийн хуулиар энэ хуулийн үйлчлэлд яг энэ харилцаа хамаарч байна гэж үзэж байна.За дээрээс нэг зүйлийг нэмээд хэлэхэд яг энэ 2002 оны хуулийг харахын бол яг энэ компанийн үйлдэл бол орлогоо нуун далдалсан хэрэг байна гэж үзсэн. Эдийн засгийн өршөөлийн хуулиар гараад ял эрүүгийн хариуцлагыг уучилсан байдаг. Тэгэхээр татвараа шударгаар төлсөн татвар төлөгчдөө төлөөгүй байгууллага нь яг ижил эрх хэмжээ эдлэхгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Би ерөнхийдөө 04 агуулгын хүрээнд гаргаж үндэслэлгүй болох талаар холбогдох тайлбарыг хийлээ. Бид нар бол яг нотлох баримтад авагдсан үндэслэсэн ийм л зүйл дээр хууль зүйн дүгнэлт хийж байгаа.Тэгэхээр миний яриад нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Дээрээс нь үндэслэлгүй байна. Иймд ******* ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сэлэнгэ аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоол 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас энэ тогтоол дээр нэхэмжлэгч талаас яриад байгаа прокурорын туслахын цуглуулж ирсэн баримтыг татварын хэлтэст хүргүүлж, *******ийн архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарсан нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэх боломжгүй юм гэж үндэслээд тогтоол гарсан байна. Ер энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 47 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгч, прокурор шүүх үйл ажиллагаа явцад учирсан хохирлыг арилгах тийм зохицуулалт байгаа.тэгэхээр энэ дээр гол асуудал нь хоорондын харилцаа холбоо, шалтгаант холбоог анхаарч харах нь зүйтэй. Би тайлбар дээрээ тодорхой хэлсэн. Шүүх бүрэлдэхүүн анхаарч сонссон байх тухайлбал мөрдөх байгууллагаас, прокуророос ******* ХХК-ний үйл ажиллагааг зогсоосон,түдгэлзүүлсэн,эд хөрөнгийг нь хураан авсан, битүүмжилсэн өөрөөр хэлбэл хэргийн ажиллагаа явуулах боломжийг нь хязгаарласан ийм шийдвэр одоо энэ яриад байгаа 11 жил гэж энэ хугацаанд ерөөсөө тийм тогтоол шийдвэр гараагүй. Тэгэхээр энийг үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хамгийн гол үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэлийн машин техникийн хурааж авчихдаг, тухайн үйлдвэрийн байрыг нь лацдаад, ломбодоод, хөрөнгийг нь битүүмжлээд ингээд явж байгаа бол энэ байгууллагын үйл ажиллагаа зогсчихсон боломжгүй болно гэсэн үг. Гэтэл нэг хуулийн байгууллагад шалгагдсан гэсэн малгайн дор бүх асуудлыг багтаан энэ ч ингэсэн энэ ч хамааралтай, би ингэсэн юм чинь ийм л байж таараа гэсэн хандлагаар хандаж болохгүй. Бид нар нотлох баримттай юм ярих ёстой. Ийм тогтоол шийдвэр байхгүй.

Эрүүл мэндийн байдал уучлаарай эрүүл мэндийн эмзэг асуудал ярих гэж байна.Би үүнийг үгүйсгээд өвдөөгүй, зовоогүй гэж яриагүй. Гэхдээ энэ эрүүл мэндийг нь миний яг түрүүчийн хэлдэг шиг жишээлбэл цагдан хоригдсоны улмаас, цагдан хориог би үгүйсгээгүй. Хууль бусаар цагдан хоригдсоны улмаас гаргаж байгаа түрүүчийн шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагаа задлаад хэлж гэж байгаа нь тэгэхээр цагдан хоригдсоны улмаас түдэн төгрөг ч гэдэг юм уу тийм юм яриагүй.Тэр бол тустай асуудал, цагдан хоригдсоны улмаас хүний эрүүл мэнд муудаад за би ингээд тодорхой шалтгааны улмаас цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон гэдгээ , эрүүдэн шүүсний улмаас миний гар хөл хугарсан ч гэх юм уу хүний биед ноцтой халдсаны улмаас ингээд байгаа үр дагавар нь миний бизнес зогсоод байна .Бит үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. Ийм асуудал ерөөсөө хөндөгдөхгүй байна. Би зүгээр эрүүл мэнд нь муудсан гэдгийг үгүйсгээгүй уучлаарай гэхдээ энэ дотор огноотой, тодорхой шийдвэр эрх бүхий байгууллагын шийдвэр, тогтоол цаг хугацааг яг бодитой тэр өвдөөд байгаа тусламж аваад байгаа тэр үйл ажиллагаа нь тасалдаад байгаа ,зогсоод байгаа цаг хугацаануудыг харьцуулах шаардлагатай.бие биеийн харилцаа хамаарал ерөөсөө авцалдахгүй байгаа.Тэгэхээр ийм шууд баримт байхгүй. Мэдээж прокурор гомдол шийдвэрлэнэ эрүүдэн шүүсний улмаас ийм биеийнхэн эрүүл мэнд ингэж муудсан гэсэн энэ байгууллагын үйл ажиллагаа , тасалсан , зогссон хэрэгт байхгүй. Тэр нь бас тогтоогдохгүй байна.

Энэ байгууллага 1998 оноос хойш үйл ажиллагаа явуулсан. 2004 онд 6 жил сүүлийн 2 жил гэж аваад үзвэл нийт уртаашаа 6 жил ер нь бол тусгай мэдлэг шаардсан шинжээчийн дүгнэлт гэж ярьж байна.Энэ харахын бол сүүлийн 3 жилийн орлогыг нь 211,000,000 гэсэн тоо гарч байгаа тэрийг 17д үржүүлээд эсвэл 11-д үржүүлээд эсвэл 5-д үржүүлээд тавьсан тоо. Тэгэхээр хэр хэмжээний орлогыг олох ёстой байсан гэж ойлгох нь хэр үндэслэлтэй вэ?тэрийг тусгай мэдлэг гээд байхгүй гаргасан татварыг нь аваад ингээд тооны машинд цохоод тавьчихаж байна.тэрийг үгүйсгэхгүй хамаа алга хамгийн гол нь энэ дээр үйл ажиллагаа явуулах цаад тал 06 жил үйл ажиллагаа явуулсан компани оршин тогтносон хугацаанаас нь илүүтэй 17 жил , 11 жил гэдэг ч юм уу хугацаагаар тогтвортой үйл ажиллагаа явуулах байсан гэж хамгийн эрсдэлтэй бизнесийн салбарыг ингэж дүгнээд ерөөсөө дампуураагүй байсан гэсэн баталгааг өгөөд ингээд явж байгаа нь өөрөө хэр үнэнд нийцэх вэ?хэр үндэслэлтэй вэ?гэж байгаа нь энэ дээр бас ийм нотлох баримт байна уу гэхээр бас л байхгүй байна .Дээрээс нь татварын ерөнхий газрын албан бичиг байна 2004 оны 03 дугаар сарын 13-ны 6/36 ******* ХХК хариуцагч талаас болохоор албан бичиг биш хууль яриад байна . Татварын зарим хууль болон татварын ерөнхий зардлыг хэрэгжүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг яриад байна. албан бичиг хуулийг бол тустай мэргэжилтэн тайлбарлана.Энэ хуулийн дээр цагаан дээр хараар юу гэж бичсэн вэ гэхээр иргэн хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын нийгмийн даатгалын шинэчилсэн тайлан эдгээр тайланд тусгасан. Албан татвар ногдох орлогоос бусад албан татвар зэрэг нь шитгэл ногдол бүхий эх үүсвэр хэмжээ үнэ өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно.Тэгэхээр бид нар өнөөдөр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар ч бай өнөөдрийн шүүх хуралдаанаар бичгийн нотлох баримтад үндэслэж яг үнэн юу юм вэ? нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэн .Үндэслэлтэй бол нотлох баримт нь хаана байгаа бэ? үндэслэлгүй гэж үзэж байгаа бол бас нотлох баримт хаана байна вэ? энэ тодорхой эрх бүхий байгууллагаас гаргасан дотоод шийдвэр албан бичиг хууль тогтоомжид нь нийцүүлж л нотлох баримтыг ярих ёстой. Хууль хүний хувьд ойлговол ер нь бол нэмж мэдүүлсэн орлогыг ямарваа нэгэн нотлох баримтад нь шүүхийн шатанд ерөөсөө авч болохгүй гэж байна.Би сүүлд яриад байгаа 02 тайлбарыг айхтар ач холбогдол өгч хэлээд байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд энийг зохистой хэмжээнд 11 биш 5 ч гэх юм уу ийм байдлаар хүлээн зөвшөөрч яриагүй.Яагаад гэхээр ийм асуудал сөхөгдөөд байгаа болохоор энэ асуудал чинь хүртэл эргэлзээтэй нотлогдохгүй байна. Ингээд миний үндсэн санал бол энэ нэхэмжлэгч ******* ХХК-аас гаргаж байгаа гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа 9,206,269,896 төгрөгийг өнөөдөр *******д ******* *******д холбогдуулж гаргасан прокурор мөрдөгчийн хуль бус ажиллагаатай холбогдуулж гаргасан шаардлагатай шалтгаант холбоо байхгүй байна. Нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Үүний улмаас хор уршиг амссан гэдэг зүйл тогтоогдохгүй байна Ийм учраас энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

6. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд: Компани нь ганц гишүүнтэй компани байсан байна, иймээс мөнгийг гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалаад:

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ******* *******д холбогдуулан ******* ХХК-ийн олох ёстой байсан орлого 9,201,419,496.06 төгрөг, мөрдөн байцаагчаас Мон-Апи ХХК-ийн орлогыг хурааж д өгч, үүнийг ******* ХХК-аас ХХК-нд төлсөн 2,546,400 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдуулан гарсан зардал 2,304,000 төгрөг, нийт 9,206,269,896 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь 1995 онд үүсгэн байгуулагдсан, ганц гишүүнтэй, захирал нь Г.******* нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болох нь улсын бүртгэл дэх бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээр тогтоогдож байна /1-р хавтаст хэргийн 8-13/

Г.*******д 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тоот, 2007 оны 2 дугар сарын 06-ны өдөр тоот эрүүгийн хэргүүдийг үүсгэн, улмаар дээрх хэргүүдэд яллагдагчаар татаж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж тоот эрүүгийн хэргийг 2016 оны 5 дүгээр сарын 13-ны өдөр, тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасны дагуу тус тус хэрэгсэхгүй болгожээ. /1-р хавтаст хэргийн 54, 79, 108, 110-112/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр *******, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 498 дугаар зүйлийн 498.4-д Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран ******* хариуцан арилгана,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.3-т тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх үндэслэл үүсэхийг, мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.2-т хуулийн этгээдийн орлогыг, 1.4-д мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйлийг нөхөн төлөхөөр заажээ.

 

Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь мөрдөн байцаах үйл ажиллагаа, тухайн ажиллагааг гүйцэтгэсэн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанаас улмаас олох ёстой байсан орлого, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйлийг *******өөс нөхөн төлүүлэхээр *******өөс шаардах эрхтэй байна.

3. Нэхэмжлэгчийн ******* ХХК-ийн олох ёстой байсан орлого 9,201,419,496.06 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Эрүүгийн хэргүүдийг ******* компанийн захирал ******* гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Намайг 2005 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн цагдаагийн хошууч Төмөрбаатар байцаасан бөгөөд тэр үед цус харваж, улмаар одоо хүртэл өвчтэй байна, манай компани 1 гишүүнтэй буюу надаас өөр гишүүн байхгүй тул компанийн үйл ажиллагаа үүнээс болж зогссон, үйл ажиллагаа зогсоохоос өмнө манай компани ашигтай ажилладаг, тэргүүлэх аж ахуй нэгж байсан.

Мөн хэргийг шалгах явцад банк болон бусад газар луу намайг болон манай компанийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр бичгүүд явуулснаар манай компанийн нэр хүнд унаж банкнаас зээл авах боломжгүй болсон.

Шинжээч Лэндс ХХК нь манай компанийн олох ёстой байсан орлогыг бодитой гаргасан тул компанийн олох ёстой байсан орлого 9,201,419,496.06 төгрөг гаргуулж өгнө үү гэж,

Хариуцагчаас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ: Хохиролтой шалтгаант холбоо байхгүй байна, компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2004 онд дууссан байсан, сунгаагүй, нэхэмжлэгчийн онош сэжигтнээр тооцохоос 1 сар 14 хоногийн өмнөх онош бөгөөд компанийн бизнесийн үйл ажиллагаа тодорхой эрсдэлтэй тул Лэндс ХХК компанийн ашгийг тогтмол дүнгээр ийм өндөр дүнтэй нь гаргаж ирсэн нь үндэслэлгүй гэж тус тус тайлбарлаж байна.

 

3.2. Г.*******д холбогдох , тоот эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дараах ажиллагааны дагуу явагдсан талаар зохигчид маргахгүй байна.

 

тоот эрүүгийн хэрэг

 

- 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ******* компанийн захирал ажилтай Гальяаравын ******* нь нийт 6 хүнээс 16 сая төгрөг 18100 доллар залилан мэхлэн авсан гэх үйлдэл-д эрүүгийн хэрэг үүсгэсэн,

- 2005 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-д заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон,

- 2005 оны 6 дүгээр сарын 03-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан,

- 2005 оны 9 дүгээр сарын 26-ны яллагдагчаар татагдсан,

- 2006 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон,

- 2007 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан,

- 2014 оны 2 дүгээр сарын 10-ны өдөр хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн,

- 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тоот хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгожээ. (1-р хавтаст хэргийн 54, 55, 57, 59, 60, 91, 107, 110-112)

 

тоот эрүүгийн хэрэг

 

- 2007 оны 2 дугар сарын 06-ны өдөр , нарт онц их хэмжээний хохирол учруулж залилсан гэх үйлдэлд-д эрүүгийн хэрэг үүсгэсэн,

- 2007 оны 5 дугаар сарын 11-ны өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-д заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон,

- 2007 оны 5 дугар сарын 23-ны яллагдагчаар татсан,

- 2007 оны 5 дугаар сарын 11-ны өдрөөс 24-ний өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, 2007 оны 5 дугаар сарын 25-ны батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан,

- 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон,

- 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан,

- 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон

- 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан,

- 2016 оны 5 дүгээр сарын 13-ны өдөр тоот хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгожээ. (1-р хавтаст хэргийн 79, 80-81, 84-86, 94-95, 98-99, 102, 105, 108)

 

3.3. Нэхэмжлэгч ******* ХХК нь 1995 онд байгуулагдаж 2005 он хүртэл согтууруулах ундаа үйлдвэрлэж, жимс, ургамал боловсруулж бүтээгдэхүүн гарган авч борлуулж тодорхой ашигтай ажиллаж байсан нь хэрэгт авагдсан эрх бүхий байгууллагаас олгож байсан тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, лиценз болон тухайн бүтээгдэхүүнд шинжилгээ хийж байсан лабораторийн шинжилгээний хуудаснууд, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар тогтоогдож байгаа боловч 2005 оноос компани үйл ажиллагаагаа явуулаагүй, ашиг олоогүй нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагаанаас шалтгаалсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаах ямар үйл ажиллагаа, тухайн үйл ажиллагааг явуулсан албан тушаалтны ямар шийдвэр, үйл ажиллагаанаас улмаас компани үйл ажиллагаагаа явуулаагүй, ашиг олоогүй болохыг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийнхээ хүрээнд нотолж чадсангүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь мөрдөн байцаах ажиллагааны улмаас өвчтэй болсон, компани ганц гишүүнтэй тул үйл ажиллагаагаа явуулж чадаагүй гэж тайлбарлаж байгаа боловч компанийн гүйцэтгэх удирдлага бусдад итгэмжлэл өгөх замаар компанийг бусдаар төлөөлүүлэх боломжтой бөгөөд компанийн үйлдвэрлэж байсан согтууруулах ундаа болон жимс, ургамлыг боловсруулж гарган авч байсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ажиллагаанд Г.******* нь заавал биечлэн оролцох шаардлагатай, эсвэл тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх эсэх нь түүний мэдлэг, ур чадвараас шууд шалтгаалж байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн хэрэгт авагдсан мөрдөн байцаах ажиллагааны явцад цагдаагийн байгууллагаас хилийн цэргийн болон татварын байгууллага, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэс, санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкнуудад хүргүүлсэн лавлагаа, тодорхойлолт авах албан бичгүүд, түүний агуулга нь компанийн бизнесийн нэр хүндийг гутаасан, үйл ажиллагаанд нь хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй. /1-р хавтаст хэргийн 119-130/

 

Мөрдөн байцаах ажиллагаа, түүнийг явуулсан албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанаас нэхэмжлэгчид компанид хохирол учирсан нь тогтоогдоогүй тул учруулсан хохирлын хэмжээ буюу нэхэмжлэгчийн компани 2005 оноос хойш хир хэмжээний орлого олох ёстой байсан гэдгийг шүүхээс дүгнэх шаардлагагүй байна. Иймээс хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн 2005 оноос хойших орлогын албан татварын тайлан, Лэндс ХХК-наас гаргасан үнэлгээний тайланд шүүхээс дүгнэлт хийгээгүй болно. /1-р хавтаст хэргийн 209-216/

 

Иймд нэхэмжлэгчийн ******* ХХК-ийн олох ёстой байсан орлого 9,201,419,496.06 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

4. Нэхэмжлэгчийн Мөрдөн байцаагчаас Мон-Апи ХХК-ийн орлогыг хурааж д өгч, үүнийг ******* ХХК-аас ХХК-нд төлсөн 2,546,400 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдуулан гарсан зардал 2,304,000 төгрөг, нийт 4,850,400 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

4.1. Хэрэгт авагдсан 2006 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хохирлын мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримт, нэхэмжлэгчийн тайлбараар

2006 оны 5 дугаар сарын 30-ны өдөр УМБГ-ын ХГХМХ-ийн ахлах мөрдөн байцаагч, ахмад Б.Баасандалай нь Хохирлын мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл үйлдэн Номин фоост компанид худалдсан Мон-Апи ХХК-ийн барааны орлого болох 2,546,400 төгрөгийг З.Сэмжид гэх хүнээс хүлээн авч тухайн эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон д хүлээлгэн өгсөн, энэхүү мөнгийг ******* ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдөр бэлэн мөнгөний баримт үйлдэн Мон-Апи ХХК-ийн захирал Г.Буянжаргалд буцааж өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. (1-р хавтаст хэргийн 209, 226),

 

Энэхүү үйл баримтаар тогтоогдсон ******* ХХК-нд учирсан 2,546,400 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.4-д заасан мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө-д хамаарч байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатын үйлчилгээнд 64,000 төгрөг, нотлох баримтын хуулбар авахад 240,000 төгрөг, нийт 304,000 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан зардлын баримтаар тогтоогдож байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Лэндс ХХК-ийн 2,000,000 төгрөгийн үйлчилгээний хөлсийг нэхэмжлэгч төлсөн баримт хэрэгт байхгүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. (1-р хавтаст хэргийн 221-225)

5. Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн ******* ******* *******д холбогдуулан гаргасан нийт 9,206,269,896.06 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2,850,400 төгрөгийн шаардлагыг хангаж, дээрх мөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.6-д заасан Засгийн газрын нөөц сангаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс шаардлагаас үлдэх 9,203,419,496 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн Компани нь ганц гишүүнтэй компани байсан байна, иймээс мөнгийг гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан ба шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дээр дурдсан дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

7. ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1, 45.2 дугаар зүйлийн 2.3, 45.3 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.6-д заасан Засгийн газрын нөөц сангаас 2,850,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,203,419,496 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

  2. ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД Л.ЭНХТАЙВАН

 

 

Б.МӨНХЗУЛ