Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Болдын Баярсайхан |
Хэргийн индекс | 148/2024/00081/И |
Дугаар | 148/ШШ2024/00255 |
Огноо | 2024-05-06 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 148/ШШ2024/00255
2024 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 148/ШШ2024/00255 | Сэлэнгэ аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, Ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* холбогдох,
Нэр төр сэргээлгэж, нэр төл гутаасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Иргэдийн төлөөлөгч: *******
Гэрч: *******, *******, , , , , , , ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ариунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* нь тус шүүхэд О.******* холбогдуулан нэр төр сэргээлгэж, нэр төрийг гутаасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Миний бие нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн хүсэлтээр сайн дураар нэхэмжлэлийн шаардагаасаа бүрэн татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ асуудлыг маш сайн ойлгож байна. Нэгдүгээрт, би нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэгч маань өөрөө энэ шүүх хуралдааныг хүсээд нэхэмжлэл гаргасан гэж би ойлгож байна. Хоёрдугаарт, Сэлэнгэ аймагт дарга нартай холбоотой асуудлууд хэмжээнээсээ хэтэрч байна, Сэлэнгэ аймгийн шүүх асуудлыг нэг талд нь гаргаад явж байна. Би 4 дэх жилдээ шүгэл үлээж байна. Маш их асуудлууд шударгаар шийдэгдэж байгаад сэтгэл ханамжтай байдаг. Би энэ хүнийг ганц зүйл дээр л бодож байна. Би өөрөө ээж хүн, эмэгтэй хүн, энэ хүн 60 гараад явж байна, би 50 гараад явж байна. Энэ хүн тэтгэвэртээ нэр бүтэн, мөр бүтэн гарчихвал энэ хүнд хэрэгтэй байх гэж бодож байна. Би энэ шүүх хуралдаанд ялна гэдэгтээ эргэлзээгүй итгэлтэй байна. Миний хэлж байгаа, тайлбар өгч байгаа бүх зүйл дандаа нотлох баримттай. Би хэзээ ч хуульгүйгээр, баримт нотолгоогүйгээр хүнийг харлуулдаггүй. Өөр асуудал яривал бас өөр ярих зүйл байна. Энэ хүн тэтгэвэртээ гарахад 2 сар үлдсэн учраас асуудлыг томруулаад яах вэ, боловсролын салбарт дөчөөд жил зүтгэсэн хүн учраас хүндэтгээд, ээж хүнийх нь хувьд би янз бүрийн байдлаар хууль хяналтын байгууллагад хандахгүй явж байна. Хэрэв хандах юм бол асуудлууд үүсэхээр зүйлүүд энэ хүнд байгаа ч би шүүхэд хандаагүй. Надад бол ясан ч болно. Шүүх хуралдааныг шударгаар ард иргэдэд нээлттэй лайвтай хийлгээд өгчихвөл бүр илүү сайн байна. Миний дуудаж ирүүлсэн гэрчүүд өөрсдөө намайг мэдээллээр хангасан учраас нотлох баримтыг ярьж өгнө гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч О.******* холбогдуулан гаргасан Нэр төр сэргээлгэж, нэр төр гутаасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэх тухай нэхэмжлэлийг шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч *******аас шүүх хуралдааны үед Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн хүсэлтээр сайн дураар нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна гэсэн хүсэлтийг гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлтэй, хариуцагч О.******* холбогдох Нэр төр сэргээлгэж, нэр төл гутаасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН
ШҮҮГЧИД Л.ЭНХТАЙВАН
Б.МӨНХЗУЛ